Жэсэн Нэгдсэн эмнэлэг

Жэсэн Нэгдсэн эмнэлэг Гадаад өвчтөнд төвлөрсөн эмчилгээний системтэй эмнэлэг

10/09/2025

Зинт клиникт 9-р сарын 7-нд БНСУ-ын Bundang Jesaeng эмнэлгийн хүүхдийн мэдрэлийн эмч Пён Сон Хуан бидний хүсэлтээр ирж хамтарсан үзлэг хийсэн билээ. Түүний өгсөн зөвлөгөөнөөс тоймлон хүргэж байна.

1. Дараах хамшинж нь таталттай тун төстэй тул ялган оношилгоог сайтар хийх шаардлагатай. Үүнд:
• Startle Reflex буюу цочих рефлекс
• Sleep Myoclonus буюу нойрондоо татваганах хамшинж
• Breath with holding Spells буюу уйлахдаа амьсгалаа түгжих хамшинж (Монголчууд ээрэх гэдэг)
• Nocturnal paroxysmal events буюу унтах эсвэл сэрэх үед гэнэтийн цочмог хөдөлгөөн хийх
Эдгээрийг таталттай андууран буруу оношилж таталтын эм уулгах явдал байдаг тул нойрны бичлэг, тархины цахилгаан бичлэг хийлгэх нь маш чухал.

2. Уналт таталтын өвчний (Epilepsy/эпилепси) үед хүүхдэд 2-3 эмийг нэг дор хавсруулан хэрэглэхээс илүүтэйгээр тохирсон 1 эмийг олох ёстой. Уналт таталтын эмийг ердийн тунгаар уулгаж эхлээд үр дүнгүй байвал тунг таталтгүй болтол аажмаар нэмж зөвшөөрсөн дээд түвшинд хүргэнэ. Хамгийн өндөр тунгаар уулгаад нэмэргүй бол уг эмийг зогсоож өөр эмээр солих арга хэмжээ авдаг. Энэ эмийнхээ тунг мөн л бага багаар нэмж үр дүнгүй бол 3 дахь эмээр солих мэтээр таарах нэг эмийг олно.
Absence Seizures буюу Абсанс уналт (гөлийх)-ын эмчилгээнд карбамазепин хэрэглэхгүй. Учир нь энэ төрлийн таталтыг улам дордуулдаг.
Ардын уламжлалт эмчилгээнүүд нь ямар нэгэн үр дүнгүй.

3. Gelastic seizures гэдэг нь гэнэт, ямар нэг шалтгаангүйгээр богинохон хугацаанд инээмсэглэх, инээх, хөхрөх шинжээр илэрдэг бөгөөд дийлэнхдээ өнчин тархины хоргүй хавдрын шалтгаантай байх тул юуны түрүүнд тодруулагчтай MRI хийх заалттай.

4. Энцефалит буюу тархины үрэвсэл нь шалтгаан, хүүхдийн нас, цаг алдалгүй зөв эмчилгээ хийсэн зэргээс хамааран бүрэн эдгэрэхээс авахуулаад саа саажилт үүсгэх, нас барах эрсдэлтэй өвчин юм. Дархлаажуулалтын ачаар хемофилус инфлуэнза, стрептококк зэрэг нянгаар үүсгэгдсэн энцефалит тохиолдох нь ховор болж харин вирусийн болон аутоиммун шалтгаан зонхилох болсон. Вирусээс херпес вирус, энтеровирус зэрэг нь энцефалитын шалтгаан болох нь элбэг байна. Өвчтөн сэхээний тасагт энцефалитын хүнд шинж тэмдэгтэй хэвтэнгүүт шууд антибиотик, ацикловир, гормоныг тариагаар судсаар тарьж эхэлдэг. Үүний дараа шинжилгээ авч шалтгааныг тодруулан эмчилгээнд шаардлагатай өөрчлөлтийг хийнэ. Эхэлж шинжилгээ аваад хариуг хүлээж эмчилгээ эхлэх нь хугацаа алдаж өвчтөний тавиланд муугаар нөлөөлдөг.

5. Аутизм оношийг тэр бүр 2 настайд тавих боломж байдаггүй. Дийлэнх тохиолдолд 3-4 насанд, заримдаа 5 нас хүрч байж оношлох ч тохиолдол бий. Тэр болтол шаардлагатай бол удамшлын болон бодисын солилцооны шинжилгээ хийлгэн эмчийн хяналтад хэл засал, хөдөлгөөн засал зэргээр хүүхдээ хөгжүүлж байгаад давтан үзүүлээд байх хэрэгтэй. Ямар ч шалтгаантай байлаа хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг аль болох эрт хөгжүүлэх, нийгэмшүүлэх нь чухал.

04/09/2025

💟Өмнөговь аймгаас ирсэн бяцхан хүүгийн эмчилгээ

Эмч, сувилагчдын чин сэтгэл шингэсэн эмчилгээ, асаргааны ачаар мэс засал амжилттай дуусаж, эмнэлгээс гарах өдөр ирлээ.
Эмнэлгээс гарах өдрийг тэмдэглэн бэлтгэсэн бяцхан бэлэг, урам дэмжлэгийн дунд шинэ эхлэлийг баяр хөөртэй угтлаа.

Та доорх мэйл хаягаар өөрийн мэдээллээ явуулж эмчилгээний талаар зөвлөгөө аваарай.



☎️ +82-31-779-5064
📧 dmcihc@gmail.com

02/09/2025

💟Өмнөговь аймгаас ирсэн бяцхан хүүгийн эмчилгээ

Өмнөговь аймгаас ирсэн 9 настай хүү төрөлхийн шээсний замын гажиг болох гипоспадия оноштой, 2 нас хүрэхээс өмнө эмчилгээ хийх шаардлагатай байсан ч Монголд бага насны хүүхдэд эмчилгээ хийх боломжгүй байсан юм. 2023онд манай эмнэлгээс Монголд хийсэн үнэгүй зөвлөгөөнд ирж үзүүлэн эмчилгээ хийх боломжтойгоо мэдэж аван бяцхан хүүгийн эцэг эх хамтдаа баярлан гэр бүлд дахин нэг найдвар төрлөө.

Та доорх мэйл хаягаар өөрийн мэдээллээ явуулж эмчилгээний талаар зөвлөгөө аваарай.
☎️ +82-31-779-5064
📧 dmcihc@gmail.com

Бүндан Жэсэн эмнэлгийн 27 жилийн ойн баяр боллоо. 🎉🎂🥳
29/08/2025

Бүндан Жэсэн эмнэлгийн 27 жилийн ойн баяр боллоо. 🎉🎂🥳

⭕️Бүртгэл дууссан👨‍⚕️Жэсэн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн мэдрэл болон урологийн эмч нар 9сарын 7нд Монголд хүүхдийн Зинт эм...
06/08/2025

⭕️Бүртгэл дууссан

👨‍⚕️Жэсэн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн мэдрэл болон урологийн эмч нар 9сарын 7нд Монголд хүүхдийн Зинт эмнэлэгтэй хамтарч үнэ төлбөргүй үзлэг зөвлөгөө өгнө.

Маш цөөхөн хүүхэд үзэх боломжтой тул та хүүхдээ үзлэгт бүртгүүлэх бол доорх хаягаар холбогдоорой.

Бүртгэл авах фэйс хаяг : Uyanga Enkhjargal
☎️ +82-31-779-5064
📧 dmcihc@gmail.com
⭕️Пэйж хуудасны чатаар хариу өгөхгүй тул та дээрх орчуулагчийн чатаар холбогдоно уу.

✅Хамар битүүрлийн шалтгаан болон эмчилгээ Хамар битүүрэх нь хамрын бүтэц, харшил, дархлаа болон хавдар зэрэг шалтгааны у...
05/08/2025

✅Хамар битүүрлийн шалтгаан болон эмчилгээ

Хамар битүүрэх нь хамрын бүтэц, харшил, дархлаа болон хавдар зэрэг шалтгааны улмаас үүсэх бөгөөд тус бүр өөр өөр шинж тэмдэг илэрнэ. Тиймээс өвчтөнд ямар шинж тэмдэг илэрч байгааг мэдсэнээр илүү хурдан оновчтой тус болдог.

🔸Жишээ нь хамар зөвхөн нэг тал нь битүүрдэг бол энэ нь зөвхөн хамарт асуудал үүссэн байх магадлалтай гэж үзэн үрэвсэл, хавдар зэргийг сэжиглэж шинжилгээ авч шалтгааныг тодруулна. Харин хоёр тал зэрэг битүүрдэг бол таны хэрэглэж байгаа эм, даавар зэргийн хамааралтай байж болно.

🔸Мөн үүнээс гадна хамрын аль хэсэгт битүүрэл үүссэнийг мэдсэнээр шалтгааныг таамаглаж болно. Жишээ нь хамрын урд хэсэгт битүүрэлтэй бол хамрын таславч урд хэсэгтээ муруй эсвэл хамар үрэвсэж улмаар самалдаг хөөх зэрэг шалтгаантай байж болно. Хамрын ар талаар битүүрч байгаа мэдрэмж төрвөл энэ нь хоолойны мах томорсон болон хавдар зэргийн улмаас үүссэн байх магадлалтай. Тэгвэл хамрын гол хэсгээр битүүрсэн мэдрэмж төрвөл энэ нь архаг хамрын гайморит болон хамрын ургацаг үүссэн, таславч муруйсан байж болно.

🔹Хамрын үрэвсэл үүссэнээр хамрын самалдаг хөөж нус ялгаран битүүрэл үүсэх тул үрэвсэл намдаах эмийн эмчилгээ хийгдэнэ. Хэрвээ эмийн эмчилгээ үр дүнгүй, өвчин олон дахин сэдэрч байгаа бол мэс заслын эмчилгээг бодолцож үзнэ. Мэс засал нь радио давтамжит төхөөрөмжөөр самалдгийг түлж багасгах бөгөөд хамрын таславч муруй бол дурангийн мэс засал хамт хийгдэнэ.

🔹Хамрын гайморит нь 7-14 хоног антибиотикийн эмчилгээ хийх боловч олон удаа дахисан, эмийн эмчилгээ үр дүнгүй бол мэс засал хийх шаардлагатай. Гайморитийн мэс засал нь хамрын дайвар хөндийн бүтцийн улмаас navigation технологийг ашиглан мэс засал хийдэг. Учир нь хамрын дайвар хөндий бүтцийн хувьд маш төвөгтэй, чухал эрхтнүүдтэй маш ойрхон тул navigation технологийн тусламжтай нь аюулгүй илүү нарийн мэс засал хийхэд тохиромжтой юм.

Жэсэн Нэгдсэн эмнэлэг нь хамрын мэс заслыг хамгийн сүүлийн үеийн техник технологиор шилдэг эмч нарын хамт хийж байна.

Та доорх мэйл хаягаар өөрийн мэдээллээ явуулж эмчилгээний талаар зөвлөгөө аваарай.


☎️ +82-31-779-5064
📧 dmcihc@gmail.com

✅Илүү үр дүнтэй, илүү эрүүл аргаар турцгаая. Таргалалт нь зөвхөн гоо сайхан, харагдах байдлын асуудал биш сахар, даралт,...
28/07/2025

✅Илүү үр дүнтэй, илүү эрүүл аргаар турцгаая.

Таргалалт нь зөвхөн гоо сайхан, харагдах байдлын асуудал биш сахар, даралт, судасны хатуурал зэрэг бодисын солилцооны эмгэг болон үе мөчний үрэвсэл, судас бүдүүрэл зэрэг олон өвчний суурь өвчин болдог. Тиймээс Солонгос улсад хэт таргалалттай бол өвчин гэж үзэж эмчийн заавраар эм, тариагаар тураах эмчилгээ хийдэг болсон. Үүнд 3-6 сарын турш хоолны дэглэм барьж дасгал хийгээд үр дүнгүй байгаа болон биеийн жингийн индекс(BMI) 30-аас дээш гарсан хүмүүс хамрагдаж болно.

Солонгост дараах 4 төрлийн тураах зориулалттай эмчилгээ хийлгэж болно.

🔹Хоолны дуршил бууруулах
Хоолны дуршил бууруулах эм нь өлссөн мэдрэмжийг бууруулж хоол хүнсний хэрэглээг багасгах үйлчилгээтэй. Мэдрэлд нөлөөлдөг учир жолоо барих зэрэг үйлдэл хийж болохгүй бөгөөд эм уух хугацаа, тунг заавал эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.

🔹Цадах мэдрэмж төрүүлэх
Цадах мэдрэмж төрүүлэх эм нь ходоод их хэмжээний ус шингээж томорсноор хурдан цадах мэдрэмж төрүүлж мөн өтгөн хаталтаас сэргийлэх боломжтой.

🔹Өөх тосны шингэлтийг хязгаарлах
Өөх тосны шингэлтийг хязгаарлах эм нь өөх тос ихтэй, шарж хуурсан хоол иддэг хүнд зохих бөгөөд өөх тосыг шингээхгүй шууд өтгөнөөр гаргах үйлчилгээтэй. Хэтрүүлж хэрэглэснээр бөөлжих, унгах, өтгөн алдах зэрэг гаж нөлөөтэй.

🔹GLP-1 аналог эмчилгээ
GLP-1 аналог эмчилгээ нь анх сахарыг эмчлэх зорилготой байсан ч тураах үйлчилгээтэй нь батлагдан тураах зорилгоор хэрэглэж эхэлсэн. Энэ нь хүний хоолны дуршлыг бууруулдаг даавар болох GLP-1-ын аналог (дуйрамал) бодис юм. Вэгови гэдэг тариагаар гарсан бөгөөд тураах үйлчилгээнээс гадна даралт, сахар, холестерины хэмжээг хэвийн байлгахад тусална. Тус эмчилгээг биеийн жингийн индекс(BMI) 30-аас дээш гарсан хүмүүст хэрэглэх бөгөөд биеийн жингийн индекс 27-оос дээш, таргалалтын улмаас сахар, даралт зэрэг өвчин үүссэн бол мөн адил эмчийн зааврын дагуу хэрэглэх боломжтой. Гэвч 75-аас дээш насныхан, бөөр, элэг, бамбай булчирхайн өвчинтэй бол хэрэглэж болохгүй.

Үүнээс гадна эмчтэйгээ зөвлөлдөж өөр хэрэгтэй нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэвэл илүү үр дүнтэй байна. Ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах эм, өтгөн хаталтын эм, ашигт бактери, нэмэлт витамин зэргийг эмчийн заавраар хамт хэрэглэж үзээрэй.

⛔️Бүх эм тариа нь өөрийн онцлог, гаж нөлөөтэй тул эмчээс сайн зөвлөгөө авч шийдэх хэрэгтэй болохыг анхаарна уу.



☎️ +82-31-779-5064
📧 dmcihc@gmail.com

24/06/2025

✅Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээ
Жэсэн эмнэлгийн хүүхдийн урьдчилан сэргийлэх шинжилгээгээр та дараах зүйлсийг шалгаж болно:

▪️Цусны шинжилгээ(цус багадалт, улаан цагаан эс, эрдэс бодис, бөөр, элэгний үйл ажиллагаа)
▪️Шээсний шинжилгээ
▪️Цээжний рентген (X-ray)
▪️Зүрхний цахилгаан бичлэг (EКG)
▪️Хэвлийн эхо

Шинжилгээний хариуг хүүхдийн эмч дүгнэлт гарган танилцуулж өгөх болно 😊


☎️ +82-31-779-5064
📧 dmcihc@gmail.com

05/06/2025
👨‍⚕️Хөхний мэс заслын эмч Ким Сан УгХөхний мэс заслын эмч 6 сарын 5-6нд Монголд очиж үнэгүй зөвлөгөө өгөх тул үзүүлэх хү...
16/05/2025

👨‍⚕️Хөхний мэс заслын эмч Ким Сан Уг

Хөхний мэс заслын эмч 6 сарын 5-6нд Монголд очиж үнэгүй зөвлөгөө өгөх тул үзүүлэх хүсэлтэй бол доорх линкээр бүртгүүлээрэй.
https://forms.gle/rWqAwnvaEYW3JFZD8

✅Хөхний маммотом гэж юу вэ?
Маммотом нь эдийн шинжилгээ болон, жижиг хэмжээний зангилааг мэсгүйгээр авах вакуум соролттой хөхний эдийн шинжилгээний төхөөрөмж юм. Маммотом нь хэсгийн мэдээ алдуулалттай хийгдэх бөгөөд 3см хүртэлх эдийг авах боломжтой, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, маш жижиг зүсэлт хийх тул хурдан эдгэрдэг давуу талтай.


☎️ +82-31-779-5064
📧 dmcihc@gmail.com

👨‍⚕️Хоол боловсруулах эрхтний эмч Пак Сан Жун6 сарын 5-6нд Монголд үнэгүй зөвлөгөө өгөх тул үзүүлэх хүсэлтэй бол доорх л...
16/05/2025

👨‍⚕️Хоол боловсруулах эрхтний эмч Пак Сан Жун

6 сарын 5-6нд Монголд үнэгүй зөвлөгөө өгөх тул үзүүлэх хүсэлтэй бол доорх линкээр бүртгүүлээрэй.
https://forms.gle/jXZ22XUpHqdNaopv5

✅Эмчийн зөвлөгөө : Солонгост элэгний хорт хавдрыг хэрхэн эмчилдэг вэ?

🔹Элэгний өөхлөлтийг эмээр эмчлэх боломжтой юу?
Элэгний өөхлөлт нь ихэвчлэн тарган, архи пивоны хэрэглээ өндөр хүмүүст үүсдэг. Энэ тохиолдолд эмийн эмчилгээнээс илүү амьдралын хэв маягаа өөрчлөхийг санал болгоно. Архи уухаа болих, турах , эрүүл хүнсээр хооллох зэрэг арга хэмжээ авах шаардлагатай. Гэвч элэгний өөхлөлтийн улмаас элэгний үйл ажиллагаа муудаж, өөрөөр арга хэмжээ авах боломжгүй бол эм тариатай хослон эмчилж болно.

🔹Элэгний В вирустэй бол ямар эмчилгээ хийх вэ?
Элэгний В вирус нь ихэвчлэн төрөх үед эхээсээ халдварлан авдаг. Эхээсээ халдварлан авлаа ч гэсэн идэвхгүй В вирус болон идэвхтэй В вирус гэж 2 ангилагдана. Идэвхтэй В вирус бол шууд эмчилгээ шаардагдах бөгөөд В вирусийн эсрэг эм тариагаар эмчилдэг. Харин идэвхгүй В вирус бол шууд эмчилгээ хийхгүй ч цаашдаа хорт хавдар үүсэх магадлал өндөр тул байнгын эмчийн хяналтанд байх шаардлагатай. Мөн эх нь элэгний В вирустэй бол хүүхдийг төрөнгүүт шууд В вирусийн вакцин болон иммуноглобулин хийж халдвараас хамгаалж болно.

🔹Элэгний хорт хавдрыг эмчлэх ямар аргууд байдаг вэ?
Элэгний хорт хавдар эхний үе шат дээр оношлогдвол мэс засал хийж хавдартай хэсгийг тайран авдаг. Мэс засал хийх боломжгүй, 2-р шатруу орсон бол радиоэмболизаци буюу дулааны бичил долгион ашиглан хорт хавдрыг шарах эмчилгээ хийж хорт эсүүдийг устгах эмчилгээ хийдэг. Гэвч хорт хавдартай өвчтөнүүдийн ихэнх нь хорт хавдраас өмнө элэгний хатуурал үүссэн, элэгний үйл ажиллагаа муудсан байдаг тул боломжтой бол элэг шилжүүлэн суулгах мэс заслыг санал болгодог.
Хэрвээ элэгний хатуурал явагдаагүй бол хавдрын судас боох эмчилгээг хамгийн их хийгдэнэ. Элэгний хавдрын судас боох эмчилгээг нийт элэгний хорт хавдартай өвчтөнүүдийн 70% нь хийдэг бөгөөд хавдрыг тэжээж байгаа артери судасруу химийн тариа хийж судсыг боосноор хавдрын тэжээлийг зогсоож улмаар хорт хавдрыг өлсгөн үхүүлдэг эмчилгээ гэж ойлгож болно.

🔹Элэгний өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?
Хүмүүс элгэнд сайн гэнэ гэж их янз бүрийн ургамал, витамин хэрэглэдэг болсон. Гэвч элгээ эрүүл бүтэн авч үлдэхийн тулд хамгийн чухал зүйл бол элгэнд муу зүйлс хэрэглэхгүй байх юм. Жишээ нь архи дэндүү хэтрүүлэн уухгүй байх болон архинаас гарах, хэт их таргалахгүй байж жингээ барих зэрэг энгийн зүйлсийг сайн баримтлахад та элэгний өвчин эмгэгээс маш сайн урьдчилан сэргийлж чадна. Мөн байнгын эмчийн үзлэгт орох нь хамгийн зөв арга юм.


☎️ +82-31-779-5064
📧 dmcihc@gmail.com

23/04/2025

👨‍⚕️Хөхний мэс заслын эмч Ким Сан Уг

Хөхний мэс заслын эмч 6 сарын 5-6нд Монголд очиж үнэгүй зөвлөгөө өгөх тул үзүүлэх хүсэлтэй бол доорх линкээр бүртгүүлээрэй.
https://forms.gle/rWqAwnvaEYW3JFZD8

✅Хөхний маммотом гэж юу вэ?
Маммотом нь эдийн шинжилгээ болон, жижиг хэмжээний зангилааг мэсгүйгээр авах вакуум соролттой хөхний эдийн шинжилгээний төхөөрөмж юм. Маммотом нь хэсгийн мэдээ алдуулалттай хийгдэх бөгөөд 3см хүртэлх эдийг авах боломжтой, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, маш жижиг зүсэлт хийх тул хурдан эдгэрдэг давуу талтай.



☎️ +82-31-779-5064
📧 dmcihc@gmail.com

Address

경기도 성남시 분당구 서현로180 20
Seongnam
13590

Alerts

Be the first to know and let us send you an email when Жэсэн Нэгдсэн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Жэсэн Нэгдсэн эмнэлэг:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category