21/11/2025
👀ICL линз суулгах мэс засал бүх хүнд хийх боломжтой юу?
Ямар хүмүүст тохиромжтой болон ямар хүмүүст тохиромжгүй байдаг вэ?
✅Дараах хүмүүст ICL линз суулгах мэс заслыг зөвлөдөг:
☑️Өндөр хараа муу,цлиндр өндөр хүмүүс -10D ээс дээш хүмүүс , Ласик/Ласэкээр бүрэн засагдах боломжгүй тохиолдол
☑️Нүдний эвэрлэг маш нимгэн хүмүүс:470мкм-ээс доош нимгэнтэй
☑️Архаг хуурайшилттай нүдтэй хүмүүс
☑️Эвэрлэгийн гадаргуу тэгш бус хүмүүс
☑️Буцааж болохуйц шийдэл хүсдэг хүмүүс
Лазер мэс засал нь нэг л хийсэн бол эргэж болохгүй. Гэхдээ ICL линзийг хүссэн үеэдээ буцаан авхуулах боломжтой.
☑️Хүүхэн харааны хэмжээ хэвийнхээс том хүмүүсд ч мэс заслын дараа шөнийн гэрэл сарнилт хамгийн бага
❌Дараах хүмүүст ICL линз суулгах мэс заслыг зөвлөдөггүй:
☑️Нүдний урд камерын гүн багатай
• ICL линз суулгах зай хүрэлцэхгүй → нүдний даралт ихсэх эрсдэлтэй
• Ихэвчлэн 2.8 мм-ээс доош бол тохиромжгүй
☑️Эвэрлэгийн эсийн тоо багассан үед(2800-аас доош үед
• Эсийн алдагдал нэмэгдэж хараанд сөрөг нөлөө үзүүлнэ
☑️Катаракттай (болор цайсан)
• Энэ үед болор солих мэс засал нь илүү тохиромжтой
☑️Насанд хүрээгүй /Эсвэл хөгшрөлтийн ойрын хараа муудалт эхэлсэн хүмүүс
• 18-аас доош
• 45-аас дээш нас (пресбиопи буюу ойрын хараа муудалт хүчтэй илэрсэн үед)
☑️Нүдний даралт ихсэх, глауком
• Даралт нэмэгдэх эрсдэлтэй тул ихэнхдээ хориглодог
☑️Нүдний үрэвсэлт өвчин идэвхтэй байх үед
• Uveitis, keratitis гэх мэт
☑️Торлог бүрхэвчийн асуудалтэй
• Урагдал, нимгэрэл их бол эхлээд торлогийг эмчилнэ.
#хараатэглэх #хараазасахмэсзасал
#холынхараа #ойрынхараа
#Болорсолих
#Олонхараатболор #Нэгхараатболор
#Болорцайх #цлиндр