J.C. BITSOMANG нүдний эмнэлэг
J.C. BITSOMANG нүдний эмнэлэгийн нүдний мэс заслын эмч нар гайхалтай үйлчилгээг өвчтнүүддээ амлаж ажилладаг.
J.C BITSOMANG Нүдний эмнэлэг нь ойролцоогоор 3636м2 бүхий том талбайтай, их сургуулийн эмнэлгийн түвшины хамгийн сүүлийн үеийн үзлэг, мэс заслын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, янз бүрийн мэс заслын туршлагатай 12 нүдний мэс засалчтай бөгөөд бид эрүүл мэндийн дэвшилтэт арга техник, сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг цаг алдалгүй нэвтрүүлэх, тасралтгүй судалгаа шинжилгээ хийх, өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэн ажиллаж байна.
Манай эмнэлэгт LASER сайжруулсан LenSX багажаар нүдний болорын мэс засал хийлгэхийг өвчтөнүүддээ санал болгож байна. Түүнчлэн, контакт линз, нүдний шилнээсээ салахыг хүссэн өвчтнүүдэд бүх төрлийн LASIK, LASEK буюу хараа тэглэх мэс засал хийж байна. Бид LASIK, LASEK, ICL, нүдний болор цайх өвчин, лазер болорын мэс засал, настай холбоотой ойрын хараа муудах, чихрийн шижингийн шалтгаант торлогийн эмгэгүүд, эвэрлэг шилжүүлэн суулгах, нүдний даралт ихсэх өвчин, хялар, нулимсны сувгын эмгэгүүд болон бусад бүх төрлийн нүдний эмгэгүүдийн чиглэлээр нарийн мэргэшсэн. Мөн дархлаажуулалт, эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах чиглэлээр дотрын эмчтэй хамтран ажилладаг.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл, цаг авах бол бидэнтэй хэзээ ч холбогдож болно.
...
J.C. BITSOMANG нүдний эмнэлэг таны гэрэлт ирээдүйн төлөө бүхнийг хийх болно.
- Үндэсний Ахмадын эмнэлэг
- Засгийн газраас батлагдсан гадаадын өвчтөнүүдийг татах байгууллага
- Эрүүл мэндийн яамнаас батлагдсан эвэрлэг шилжүүлэн суулгах эмнэлгийн байгууллага
- ICL (нүдэн дотор суулгадаг контакт линз) мэс засал хийлгэх гэрчилгээтэй эмнэлэг