MRI кейс репорт

MRI кейс репорт Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from MRI кейс репорт, Doctor, Korea, Seoul.

MD, MSc Neurorad / Cardiovascular Radiology
State Second General Hospital of Mongolia

🇰🇷Солонгос улсын Топ эмнэлгүүдийн зуучлал
Гоо сайхан, Нүдний хараа тэглэх эмнэлгийн зуучлал

📝Судалгаа хийх амархан арга, дараалал💪 📌Маш олон эмч, техникч нар маань чат бичихдээ судалгаа хийх учраа сайн олохгүй ба...
25/11/2025

📝Судалгаа хийх амархан арга, дараалал💪

📌Маш олон эмч, техникч нар маань чат бичихдээ судалгаа хийх учраа сайн олохгүй байна гэдэг. Миний хувьд мэддэг бүхнээ хэлж зөвлөдөг ч амархан аргаар жишээ татаад дахин нэг хуваалцъя!

📍1. Сэдвээ сонгох
Судалгаа хийхдээ эхлээд сэдэв хамгийн чухал. Өөртөө байгаа боломж, дата хэрхэн цугларах талаар бодож өөртөө тохирох сэдэв сонгоорой

Юу судлахыг тодорхойл. Жишээ: “Бөөрний үүсгэврийн хэт авиан өөрчлөлтийг КТ тай харьцуулах”

📍2. Судалгааны асуулт гаргах
Судалгааны зорилгыг нэг мөрөнд тодорхой бич.
Жишээ: “Эхо ба КТ ын бөөрний үүсгэвэр илрүүлэхэд аль нь илүү чухал гэх мэт ”

📍3. Урьдчилсан судалгаа хийх
Өмнөх судалгааг уншиж, мэдээлэл цуглуулах.
Жишээ: PubMed, Google Scholar дээр “kidney lesion USG vs CT” гэсэн нийтлэлүүдийг судлах.

📍4. Аргачлалыг төлөвлөх
Хэдэн өвчтөн хамруулах,
Жишээ: 50 өвчтөнд эхо ба КТ үзлэг хийсэн өгөгдлийг ашиглан ретроспектив судалгаа хийх.

📍5. Өгөгдөл цуглуулах
Зургийг үзэж, эмгэг өөрчлөлтийг тэмдэглэх.
Жишээ: Эхо ба КТ зургаас бөөрний үүсгэврийн дүрслэгдсэн байдал эхо ойлт, нягтрал, хэмжээ, хэлбэр, тодрол гэх мэтийг тус тусад нь үнэлэх.

📍6. Өгөгдлийг задлан шинжлэх
Статистик аргаар мэдээллийг боловсруулах. Spss, medcalc, эсвэл маш амархан онлайнаар үр дүн боловсруулдаг аргууд бас бий.
Тэдгээрийг ашиглаад үр дүнг гаргах

Жишээ: Эхо ба КТ-ийн илрүүлэлтийн хувь, мэдрэг, өвөрмөц чанарыг харьцуулах.

📍7. Үр дүнг дүгнэх
Аль арга сайн илрүүлж байгааг тодорхойлох.
Жишээ: КТ нь илүү нарийвчлалтай, харин Эхо нь хурдан ба хямд.

📍8. Дүгнэлт гаргах
Судалгааны ач холбогдлыг бичих.
Жишээ: “Эхо ба КТ нь бөөрний үүсгэврийг илрүүлэхэд ашиглагддаг, КТ нь нарийвчлал өндөр.”

📍9. Нийтлэл эсвэл тайлан бичих
Оршил → Арга зүй→ Үр дүн → Дүгнэлт гэсэн дарааллаар бичнэ.

Зураг, хүснэгт ашиглан ойлгомжтой болгох.
📍10. Судалгааг хуваалцах
Хуралд танилцуулах эсвэл олон улсын сэтгүүлд илгээх.

Бусадтай хуваалцаад, судалгаандаа ашиглаад үзээрэй 📕😊

Манайд эрүүл мэнддээ анхаарахгүй, архи тамхи хэрэглэдэг, амьдралын эрүүл хэв маяг гэж “0” байснаа гэнэт зүрх өвдөх, эсвэ...
21/11/2025

Манайд эрүүл мэнддээ анхаарахгүй, архи тамхи хэрэглэдэг, амьдралын эрүүл хэв маяг гэж “0” байснаа гэнэт зүрх өвдөх, эсвэл хаагдвал шууд вакцинруу чихдэг хандлага их байна. Нэн тэргүүний шалтгаан бидний амьдралын хэв маяг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Мэргэжлийн эмч нар зүрх гэнэт зогсох шалтгааныг хэрхэн тайлбарласныг хүргэж байна.

Дэлгэрэнгүй: https://itoim.mn/a/2025/11/18/healthy-mongolia/gau

Эмч нараа, Би нь Онлайн- журнал клубын дугаар 2 -т.  Зүрхний титэм судасны өөрчлөлтийг хиймэл оюун ухаанаар үнэлэх орчин...
14/11/2025

Эмч нараа,
Би нь Онлайн- журнал клубын дугаар 2 -т. Зүрхний титэм судасны өөрчлөлтийг хиймэл оюун ухаанаар үнэлэх орчин үеийн чиг хандлагын талаар ярих гэж байна шүү.

Сонирхолтой бөгөөд маш хэрэгтэй мэдээллүүдээр дүүрэн учраас QR кодоор бүртгүүлээрэй.

Мөн энэ постыг шейрлээд бусад хүмүүстэй хуваалцвал баярлана шүү ♥️

Radiology Insights Mongolia (RAIMON), Journal Club # 2

Монголын Радиологийн сургалт, судалгааны төвөөс санаачлан “Radiology Insights Mongolia” цахим, нээлттэй журнал клубийг (journal club) эхлүүлсэн бөгөөд энэхүү хөтөлбөр нь дүрс оношилгооны эмч, резидент эмч, технологич болон дүрс оношлогооны талаар сонирхолтой бусад салбарын эмч, судлаачдад зориулсан мэдээлэл, мэдлэгийн нэгдэл болох юм. Бид орчин үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн, олон улсын түвшинд хийгдэж буй шинэлэг судалгаанууд, ялангуяа хиймэл оюун ухаанд суурилсан судалгааны чиг хандлагыг талаар танилцуулж, мэдлэг туршлагаа хуваалцан, залуу мэргэжилтнүүдээ дэмжин хамтдаа хөгжихийг зорьж байна.
📊📜Хөтөлбөрийн бүтэц:
1️⃣Journal Presentation (Сард 2 удаа)
2️⃣Invited talk (3 сар тутам)
3️⃣Rising Stars Talk (2 сар тутам)
4️⃣Medical AI seminar (Улирал тутам)
5️⃣Season Finale / Radiology & AI Research
Project Competition (Цахим сургалтанд
бүрэн хамрагдсан оролцогчдын дунд)
📣Оролцоо / Журам:
•Урьдчилан бүртгэл хийлгэнэ (бүртгүүлсэн
цахим хаягаар линк илгээгдэнэ📩)
•Оролцогчийн тоо хязгаарлах тохиолдол гарч
болно (урьдчилан мэдээлнэ🙇🏻)
•Оролцогч бүр дүрэм журмыг хүндэтгэн
оролцоно (хүндэтгэлтэй, найрсаг харилцах;
асуулт, шүүмжийг мэргэжлийн хэм
хэмжээнд илэрхийлэх🙏)
Төлбөр: Бүртгэлийн хураамжгүй🆓
ℹ️Дэлгэрэнгүй мэдээллийг постероос харна уу.

13/11/2025

Цалин нэмүүлэхийн төлөө өвлийн хүйтнийг үл тоон энэ их хүйтэнд гадаа жагссан, хичээл зүтгэл, зориг гаргасан бүх эмнэлгийн ажилтнууддаа залуу эмчийн хувьд гүн талархал илэрхийлье! 🎊
Та бүхэн олон мянган гэр бүлд аз жаргал, итгэл найдвар бэлэглэсэн буянтай үйлс бүтээлээ👏👏👏

Одоо олон гэр бүлд аав, ээжийнхээ жижүүрээс ирэхийг хүлээж суудаг бяцханууд маань дуртай зүйлээ идэж, өмсөх боломж бага ч гэсэн нэмэгдэнэ гэж бодохоор л баярлаад байх юм. 🤭😊

Баярлалаа, бахархаж байна! 👏Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо Чагнаа Нарантуяа Жигжидсүрэнгийн Чинбүрэн

09/11/2025

Эмч нар маань гоё 📚 их асуудаг.
Дүрс оношилгооны маш гоё номыг хуваалцаж байна.

Бүх эрхтэн системийг хамарсан анхан шатны мэдлэгүүдийг түлхүү оруулсан ном байгаа.

🤩Утсандаа татаж аваарай ~

08/11/2025

Өнөөдөр сайхан мэргэжлээрээ бахархах өдөр 🤩

Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм мэдлэгээ харамгүй зориулж, хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа мэргэжил нэгт радиологичиддоо халуун баяр хүргэе! ☢️

Та нар минь дэлгэц, аппаратны цаана чимээгүй ажиллах “БААТАР”-ууд юмаа ☢️♥️🧡

HAPPY INTERNATIONAL RADIOLOGY DAY🎉💎

07/11/2025

Ургийн MRI-ийн сонирхолтой баримтууд 🤰🏻

✅ 1) Урагт туяаны хоргүй
MRI-д рентген туяа огт ашигладаггүй. Соронзон долгион, радио долгион ашигладаг тул ургийн хувьд аюулгүй гэж тооцогддог.

✅ 2) Эхийн амьсгалах хөдөлгөөн чухал
Зургийн чанарт амьсгалын хөдөлгөөн их нөлөөлдөг тул эхийг хэвтүүлээд аль болох тайван амьсгалуулна.

✅ 3) Эхонд эргэлзээтэй тохиолдолд онош тодруулах зорилгоор хийнэ
Ихэнх тохиолдолд контраст ашигладаггүй.

✅ 4) Ургийг унтуулах шаардлагагүй
Ургийн MRI хийхэд эм тариа хийх шаардлагагүй.

✅ 5) 30–32 долоо хоногт хамгийн их мэдээлэл өгдөг
Энэ үед тархины бүтэц сайн ялгарах тул төв мэдрэлийн тогтолцооны согогийг илрүүлэхэд хамгийн тохиромжтой.

✅ 6) Хүүхдийн тархины хөгжил, гажгийг маш сайн үнэлдэг
→ Corpus callosum anomaly
→ Chiari malformation
→ Holoprosencephaly
→ Cortical migration defect
→ Ventriculomegaly
зэргийг маш нарийн ялгана.

✅ 7) Уушигны эзэлхүүнийг үнэлж чадна
→ Congenital diaphragmatic hernia (CDH)
→ Pulmonary hypoplasia
→ Lung mass

✅ 8) MRI чанга авиа гардаг ч ургийн хувьд дуу тийм ч их нөлөөлдөггүй.

✅ 9) Яаралтай кесар хийлгэх эсэх шийдвэрт нөлөөлнө
Ургийн эрхтний хөгжлийн өөрчлөлтөөс хамаарч төрөх төлөвлөгөөг тодорхойлоход MRI их тустай.

✅ 10) Эхийн хувьд тусгай бэлтгэл бараг шаардлагагүй.

♾️Эрдэм мэдлэгийн ундарга болсон, өдөр бүр рентген туяа, соронзон долгион болон хэт авиагаар оношлогоонд гэрэл нэмж, өвч...
07/11/2025

♾️Эрдэм мэдлэгийн ундарга болсон, өдөр бүр рентген туяа, соронзон долгион болон хэт авиагаар оношлогоонд гэрэл нэмж, өвчтөнд амьдрал бэлэглэж яваа мундаг радиологичиддоо Олон Улсын Радиологийн өдрийн мэнд хүргэе! 🎊🎉

Энэ сайхан өдрийг тохиолдуулан “дүрсийн эмч бүр мэдэж байх ёстой” сонирхолтой кейсүүдээ хуваалцаж байна.

Бусадтайгаа хуваалцан, мэдлэгээ сорин хөгжилтэй өдрийг өнгөрүүлээрэй ! 🤩🎊

Доор та бүхэнд хэрэгтэй номын линк үлдээлээ. Линкээр орж Радиологийн суурь физик номыг утсандаа татаж аваад уншаарай.📚📕Б...
07/11/2025

Доор та бүхэнд хэрэгтэй номын линк үлдээлээ. Линкээр орж Радиологийн суурь физик номыг утсандаа татаж аваад уншаарай.📚📕

Бусадтай хуваалцаарай ~

https://www-pub.iaea.org/MTCD/Publications/PDF/Pub1564webNew-74666420.pdf

Оройн мэнд, хүндэт эмч нараа!Миний бие  Radiology Insight Mongolia Journal Club – Дугаар 2-т  “Зүрхний титэм 🫀судасны үн...
06/11/2025

Оройн мэнд, хүндэт эмч нараа!

Миний бие Radiology Insight Mongolia Journal Club – Дугаар 2-т “Зүрхний титэм 🫀судасны үнэлгээнд CT-FFR (Fractional Flow Reserve) хиймэл оюун ухаанд суурилсан оношилгоо” сэдэвт хэлэлцүүлэгт сүүлийн үеийн судалгаануудыг танилцуулахаар байна. 🤓

Сурч байгаа мэргэжлээ, уншиж судалж байгаа чиглэлээрээ ярилцах гэж байгаадаа маш их догдолж бас сандарч байна🤭
Та бүхнийг энэхүү хэлэлцүүлэгт урьж байна. 👏

Бусадтай хуваалцаад өгөөрэй~
Та бүхний дэмжлэг үргэлж чухал шүү🍁🍂

🗓 Огноо: 2025 оны 11-р сарын 20 (Пүрэв)
⏰ Цаг:
• 12:00 – 12:30 (Улаанбаатар)
• 13:00 – 13:30 (Сөүл / Токио)

📍 Зохион байгуулагч:
Mongolian Radiology Research and Training Center
Radiology Insights Mongolia (RAIMON)

Мөн бусадтай хуваалцаарай ~

03/11/2025

Цөөн тохиолддог зүрхний судасны төрөлхийн аномали. Зүүн тойрогч артери (LCX) болон өмнөд уруудагч артери (LAD) нь тус тусдаа остиумаас салаалсан харагдаж байна. Хэвийн үед эдгээр хоёр судас зүүн үндсэн титмийн артери (Left Main, LM)-аас салаалж гарах ёстой.

Энэ кейсэнд LCX болон LAD нь тусдаа салаалсан тул зүүн үндсэн артери (LM) харагдахгүй байна.

Ийм аномали ховор тохиолддог бөгөөд судалгаагаар 0.4%, буюу 1000 хүн тутмын 4-т ажиглагддаг гэж тэмдэглэсэн байдаг

😂🤣😂
31/10/2025

😂🤣😂

Address

Korea
Seoul
11000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MRI кейс репорт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category