Dr.Orgil Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr.Orgil, Doctor, Улаанбаатар.

“Шижид 6” ✅Хоол ундны боловсролт шингээлтийг сайжруулах, цанх дарах, ходоод гэдэсний доош чиглэсэн хийн гүйдлийг сайжруу...
16/02/2026

“Шижид 6”

✅Хоол ундны боловсролт шингээлтийг сайжруулах, цанх дарах, ходоод гэдэсний доош чиглэсэн хийн гүйдлийг сайжруулах нөлөөтэй.

Түгших, зүрх дэлсэх, амьсгал дутуу авахмэдрэмж байвал ⬇️энэ цэгийг 1-3 минутын турш зөөлөн, гүнзгий амьсгалтай хослуулан...
15/02/2026

Түгших,
зүрх дэлсэх,
амьсгал дутуу авах
мэдрэмж байвал ⬇️энэ цэгийг 1-3 минутын турш зөөлөн, гүнзгий амьсгалтай хослуулан хурууны өндгөөр массажлахад сайн.

“Сорогзин 11”Судалгаанд суурилсан хэрэглэх заалт: Невроз ба невроз төст эмгэг (түгшүүр, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байд...
13/02/2026

“Сорогзин 11”

Судалгаанд суурилсан хэрэглэх заалт:

Невроз ба невроз төст эмгэг (түгшүүр, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал, тайван бус байдал, айдас) янз бүрийн шалтгаант зүрхний өвдөлт, хэм алдагдал, нойргүйдлийн үед хэрэглэнэ.

Gardenia jasminoides J.Ellis - муу цусыг ялгаж хатаадаг. Дотор нь агуулагдах geniposid гэх бодис нь цусан дахь сахарын х...
12/02/2026

Gardenia jasminoides J.Ellis - муу цусыг ялгаж хатаадаг.

Дотор нь агуулагдах geniposid гэх бодис нь цусан дахь сахарын хэмжээг бууруулж, цус шингэлдэг.

3 үрийн тангийн найрлагад ордог ба дан ганц үүгээр хийсэн тан байдаг.

Хүний хоногт хэрэглэх нийт давсны хэмжээ 4-6грамм. УАУ-нд : 💁🏻‍♂️3. Давслаг амт нь: хөшиж чангарсан булчин бүлх шүрмэсий...
09/02/2026

Хүний хоногт хэрэглэх нийт давсны хэмжээ 4-6грамм.

УАУ-нд :
💁🏻‍♂️3. Давслаг амт нь: хөшиж чангарсан булчин бүлх шүрмэсийг суллах, өтгөн шингэн хөлс хаагдсаныг гаргах, биед илч дулааныг үүсгэж дуршилыг нээх тустай.

🙅🏻‍♂️ Давслаг амтыг хэтрүүлэн хэрэглэвэл: үс цагаарч өнгөө алдаж арьсны үрчлээ олширно. Мөн биеийг тамирдуулж ундаасах өвчин, уяман, гал намс, цус шарын шалтгаант өвчнийг үүсгэх болон сэдрээнэ.

“Сүгмэл3” Судалгаанд суурилсан хэрэглэх заалт: ✅Төрөл бүрийн шалтгаант нойрны хямрал, гэмтлийн дараах стрессийн эмгэг, о...
04/02/2026

“Сүгмэл3”

Судалгаанд суурилсан хэрэглэх заалт:

✅Төрөл бүрийн шалтгаант нойрны хямрал, гэмтлийн дараах стрессийн эмгэг, органик бус нойргүйдлийн үед хэрэглэнэ.

“Гүргүм7”Судалгаанд суурилсан хэрэглэх заалт: ✅Цочмогдуу, архаг гепатит (элэгний үрэвсэл), циррозын (элэгний хатуурал) ү...
02/02/2026

“Гүргүм7”

Судалгаанд суурилсан хэрэглэх заалт:

✅Цочмогдуу, архаг гепатит (элэгний үрэвсэл), циррозын (элэгний хатуурал) үед хэт исэлдэлтийг багасган элэгний эсийн задралыг бууруулах, цөсний зогсонгишлыг арилган элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.

BolorSono/БолорСоно - Энэ хүнтэй нэг үе хамт ажилладаг байсан. Эгч маань хүндэлж явдаг хүнлэг, сэтгэлтэй, чадвартай хүмү...
01/02/2026

BolorSono/БолорСоно - Энэ хүнтэй нэг үе хамт ажилладаг байсан. Эгч маань хүндэлж явдаг хүнлэг, сэтгэлтэй, чадвартай хүмүүсийн минь нэг.

5+ сартай жирэмсэн ээжүүдэд хүзүү, нуруу, ууц чилэх, ядрах, хөл, шагай хавагнах зэрэг зовуурь байгаад энэ постыг харж байвал сонирхоод үзээрэй.

Үр дүнг би бичих илүүц байх.

Бусдын эрүүл мэндийн төлөө сэтгэлээ зориулан ажилладаг хэн бүхний үйлс дэлгэрэг. 🙂

“Жамц4” танСудалгаанд суурилсан хэрэглэх заалт: ✅Нойр булчирхайн архаг үрэвсэлт өвчний үед гүйлгэх, суулгах, хоолны шинг...
30/01/2026

“Жамц4” тан

Судалгаанд суурилсан хэрэглэх заалт:

✅Нойр булчирхайн архаг үрэвсэлт өвчний үед гүйлгэх, суулгах, хоолны шингээлт муудахад эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
✅Нойр булчирхайн гадаад шүүрлийн (амилаза, липаза, протеаза) үйл ажиллагааны дутмагшил, ходоод гэдэс дүүрч цардайх, суулгах үед хэрэглэнэ.

Европ.а.у-ны Creon, Pancreatin, Mezymforte г.м эмнүүд байдаг. Уламжлалт а.у.нд ч мөн ийм эмнүүд олон байдаг.

Айлд байвал зохистой тангийн нэг.
Их иддэг баяр айсуй.🙂
Надад байхгүйээ.

(Танин мэдэхүйн ш.чанартай пост болно.)

Өнөөдөр буюу 2026.01.16-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгч У. Хүрэлсүх Монголын Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай ...
16/01/2026

Өнөөдөр буюу 2026.01.16-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгч У. Хүрэлсүх Монголын Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа. 🫡

Монголын Уламжлалт анагаах ухаан үеийн үед өргөжин хөгжиж дэлхий дахинд бишрэгдэн түгэн дэлгэрэх болтугай. 🙏🙏🙏

“Зандан3” (тан) Өөх тосны солилцооны алдагдлыг арилгах, цусны бүлэн (тромб) үүсэх эрсдэлийг бууруулах, сэтгэл түгшлийг б...
15/01/2026

“Зандан3” (тан)

Өөх тосны солилцооны алдагдлыг арилгах, цусны бүлэн (тромб) үүсэх эрсдэлийг бууруулах, сэтгэл түгшлийг багасгах замаар зүрхний цус хомсрол, бах, зүрхний хэм алдагдлыг арилган шигдээсээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Роксера, Аторис, Мертенил зэрэг холестерин бууруулах статин бүлгийн эмнүүд байдагчилан уламжлалт анагаах ухаанд ч бас ийм эм байдаг

“Сожид 11”Судалгаанд суурилсан хэрэглэх заалт:Астени (тамиргүй ядрамтгай болох) , Невроз(мэдрэлийн сульдал), бөөрний үйл...
06/01/2026

“Сожид 11”

Судалгаанд суурилсан хэрэглэх заалт:

Астени (тамиргүй ядрамтгай болох) , Невроз(мэдрэлийн сульдал),
бөөрний үйл ажиллагааны алдагдал, шээсний замын эмгэгийн үед шээс хөөх, хордлого тайлах,
бэлгийн сулрал, түрүү булчирхайн үрэвслийн эхэн болон дунд үе шатанд хэрэглэнэ.

Address

Улаанбаатар

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr.Orgil posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr.Orgil:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category