Сүхбаатар сум Эмийн сан -pr. pharmacy

Сүхбаатар сум Эмийн сан -pr. pharmacy Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сүхбаатар сум Эмийн сан -pr. pharmacy, Pharmacy / Drugstore, Baruun-Urt.

21/11/2025

💥Худалдан авалт хийсэн хүн бүр "нэг удаагийн маск"-аа үнэгүй аваарай. Ханиад, томуунаас сэргийлцгээе.

Томуугийн үед яагаад АНТИБИОТИК ХЭРЭГЛЭЖ БОЛДОГГҮЙ болохыг мэдээд аваарай!
20/11/2025

Томуугийн үед яагаад АНТИБИОТИК ХЭРЭГЛЭЖ БОЛДОГГҮЙ болохыг мэдээд аваарай!

🌿 Ханиад, томуунаас сэргийлье 🤧Хүйтний улирал эхэлж, ханиад томуу дэгдэх үе ирлээ. Эрүүл мэндээ хамгаалахын тулд дараах ...
20/11/2025

🌿 Ханиад, томуунаас сэргийлье 🤧

Хүйтний улирал эхэлж, ханиад томуу дэгдэх үе ирлээ. Эрүүл мэндээ хамгаалахын тулд дараах зөвлөмжийг өдөр бүр мөрдөөрэй:

✅ Гараа тогтмол угаах – Нян, вирусын халдвар гараар дамжих нь хамгийн түгээмэл.
🥗 Витамин C, шим тэжээлтэй хүнс хэрэглэх – Жимс, ногоо, ус сайн уу.
😴 Амрах, унтаж сэрэхээ зохицуулах – Сул дархлаа вирусын хамгийн сайн “найз”.
🏃‍♀️ Хөдөлгөөнтэй бай – Гадуур агаар салхинд гарч, дасгал хийснээр дархлаа идэвхждэг.
😷 Олон хүнтэй газар амны хаалт зүүх – Халдвар тарахаас хамгаална.
💉 Томуугийн эсрэг вакцин хийлгэхээ мартав уу? – Өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалцгаая!

💚 Эрүүл байж, өвчингөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн сайн эмчилгээ юм

#ХаниадТомуу #Дархлаа #ЭрүүлАмьдрал #урьдчилансэргийлэлт

👍 Та бүхэн манай хуудсанд ЛАЙК дарж нэгдээрэй 🙂
+ ЭРҮҮЛ МЭНД ЭРХЭМ БАЯН
👨👩👦👦 Та бусаддаа SHARE хийж түгээгээрэй
🏥Эмийн сан: 08:00 -22:00

ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭГИЙН УЛМААС МАНАЙ УЛСАД ЖИЛ БҮР 15-20 ХҮН НАС БАРДАГЭмийн эмчилгээнд хариу үйлчилгээ үзүүлэхгүй, т...
20/11/2025

ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭГИЙН УЛМААС МАНАЙ УЛСАД ЖИЛ БҮР 15-20 ХҮН НАС БАРДАГ

Эмийн эмчилгээнд хариу үйлчилгээ үзүүлэхгүй, тухайн нягийн халдвар нь эмээр эдгэрэх боломжгүй болохыг эмэнд тэсвэртэй нян гэнэ.
Эмэнд тэсвэртэй болсон нянгийн халдвар, өвчний үед эмчилгээ үр дүнгүй болж, улмаар нас баралтад хүргэх эрсдэл бий болдог.
Тухайлбал, Сүрьеэ өвчний үеийн эмийн эмчилгээг тасалдуулснаас үүдэн эмэнд тэсвэртэй сүрьеэ болж хүндэрдэг.
Манай Улсад жилд дунджаар 3000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагаас 5 хувийг нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС) эзэлж байна. Энэ хувь сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.
2024 онд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн нийт 265 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 156 нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ бөгөөд жил бүр олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас 15-20 хүн нас барж байна.
✅Эмийг эмчийн бичиж өгсөн жорын дагуу уух нь эмийн тэсвэржилт үүсэхээс сэргийлнэ. Таны биеийн байдал сайжирсан ч эмчийн заавраар эмээ дуустал уугаарай.

19/11/2025

Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх 7 хоногийн аян эхэллээ 🦠
✅ Бичил биетэн гэдэг нь нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг хэлдэг бөгөөд тэдгээрийг устгах эсвэл үржил хөгжлийг нь сааруулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм буюу антибиотик гэдэг. Харин өвчин үүсгэгч нян, бичил биетэнд дасал болж эмчилгээ үр дүнгүй болохыг бичил биетний тэсвэржилт хэмээдэг.
✅ Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал юм.

19/11/2025

🌍 “Бичил биетний тэсвэржилтийн эсрэг мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног” эхэллээ!

Антибиотикийн зохисгүй хэрэглээ нь дэлхий нийтийн эрүүл мэндэд тулгамдсан томоохон эрсдэл болсон энэ үед бид бүгдээрээ хариуцлагатай хэрэглээг хэвшүүлэх нь маш чухал.

📣 Та энэ аяныг дэмжиж, #ЗохистойХэрэглээгТөлөвшүүлье чалленжид нэгдээрэй!
Хэрэгжүүлж, бусдад түгээснээр таны нэг алхам олон хүнийг мэдээлэлтэй, хариуцлагатай сонголт хийхэд уриална.

🤝 Идэвхтэй оролцож, хамтдаа бичил биетний тэсвэржилтээс сэргийлцгээе!
Сүхбаатар Сум Эмт Сүхбаатар сум Эрүүл мэндийн төв

15/11/2025

Танд ямар эм, эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэгтэй байгаагаа энд бичээрэй.

💊Витаминаа, эм ээ усаар даруулж уугаарай!! 💦💦
15/11/2025

💊Витаминаа, эм ээ усаар даруулж уугаарай!! 💦💦

📣   эхэлж байна!💊 Эмийн аюулгүй байдал биднээс эхэлдэг.Та эмчлүүлэгч, эмнэлгийн мэргэжилтэн, зохицуулалтын байгууллага э...
08/11/2025

📣 эхэлж байна!
💊 Эмийн аюулгүй байдал биднээс эхэлдэг.
Та эмчлүүлэгч, эмнэлгийн мэргэжилтэн, зохицуулалтын байгууллага эсвэл эм үйлдвэрлэгч хэн ч байсан — бид бүгдээрээ эмийн аюулгүй байдлыг сайжруулах хүчтэй.
👩‍⚕️ болж, гаж нөлөөний сэжигтэй тохиолдлыг эмчдээ эсвэл үндэсний эмийн зохицуулалтын байгууллагад мэдээлээрэй.
👉 [https://mmra.gov.mn/?id=200312]
Таны мэдээлэл бүр үнэ цэнэтэй.

ЭМИЙН ЖОР ГЭЖ ЮУ ВЭ?Эмчээс өвчтөнд зориулж эм зүйч (эм найруулагч)-д хандаж жорын маягт дээр бичсэн эмийн тун хэмжээ, бэ...
30/10/2025

ЭМИЙН ЖОР ГЭЖ ЮУ ВЭ?

Эмчээс өвчтөнд зориулж эм зүйч (эм найруулагч)-д хандаж жорын маягт дээр бичсэн эмийн тун хэмжээ, бэлтгэх арга, яаж хэрэглэхийг заасан эм авах баримт бичгийг эмийн жор (рецепт) гэнэ.

Рецепт (жор) гэдэг нь Recipere –авах гэсэн латин үйл үгнээс гаралтай.

Эмийн жорыг эмчлэх эрх бүхий хүний их, бага эмч өвчтөнд оношийн дагуу бичнэ. Эмийн жорыг бичихэд ихээхэн мэдлэг боловсрол, хариуцлага, болгоомж шаардагдах тул эмч бүхэн жор бичих дүрмийг сайтар эзэмшиж хатуу баримтлах ёстой.
Иймээс эмийн жорыг бичихдээ эмч дараах зүйлийг анхаарвал зохино. Үүнд:
1. Эмийн найрлага, эмийн хэлбэр, хэрэглэх аргыг зөв сонгох.
2. Уг эм өвчтөний сэтгэцэд хэрхэн нөлөөлж болох.
3. Гарч болзошгүй гаж нөлөөг тооцох гэх мэт.

Эмийн үр нөлөө нь хувь хүний физиологийн онцлог, өвчтөний тухайн үеийн эмгэг байдал зэргээс ихээхэн шалтгаалахаас гадна эмийг хэрэглэж байхад гарах сөрөг нөлөө ч мөн дээрх хүчин зүйлүүдээс хамаарна.

Эмийн жор нь эмч, өвчтөн, эмийн мэргэжилтэн нарын хоорондын харилцааны бичиг төдийгүй анагаах ухаан, технологи, судалгаа, шинжилгээ, хууль зүй, санхүү эдийн засгийн олон талын чухал ач холбогдолтой.

Эмийн жорын дагуу бэлтгэсэн эмээр өвчтөнийг эмчилж байгаа тул анагаах ухааны, эмийн жоронд орсон эмийн бодисуудаар ямар эмийн хэлбэр яаж бэлтгэхийг зааснаар технологийн, жоронд судалгаа хийж улс орны эмийн хэрэгцээ, эмчилгээний үр дүнг судалдаг учир судалгаа шинжилгээний, зайлшгүй шаардлагатай зарим эмийн үнийг даатгалаар төлөх учир эмийн жор нь санхүү эдийн засгийн тус тус ач холбогдолтой болно. Түүнээс гадна эмийн жорыг буруу бичих, эмийг буруу олговоос өвчтөний эрүүл мэнд, амь насанд аюул учрах тул жор бичих, жороор эм олгох асуудлын хариуцлагыг эмч, эмийн мэргэжилтэн аль аль нь хуулийн өмнө хариуцна. Өөрөөр хэлбэл эмийн жор нь эмч, эм зүйч (эм найруулагч)-ийн ёс суртахуун, шийтгэлийн хариуцлагыг тодорхойлогч хууль ёсны баримт болно.

Эмийн жорыг бичихдээ “Эмийн жорын маягт, жор бичилт”-ийн Монгол улсын стандартыг баримтална.

Address

Baruun-Urt

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сүхбаатар сум Эмийн сан -pr. pharmacy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram