Энх-Үри Иог Бясалгалын төв

Энх-Үри Иог Бясалгалын төв Training for Life
📍Хэрэглэгчийн төв: 7676-0808; 9525-5588 ; 8009-2002
📍Хаяг: Дархан Интэрмед Эмнэлэг 5 давхарт 509 тоот
ГРАНД иог, бясалгалын төв

Судалгаагаар аавуудын үр хүүхэдтэйгээ тоглох, хөгжилдөх идэвхтэй оролцоо нь хүүхдийн өсөлт хөгжил, хүмүүжилд дараах сайн...
24/10/2025

Судалгаагаар аавуудын үр хүүхэдтэйгээ тоглох, хөгжилдөх идэвхтэй оролцоо нь хүүхдийн өсөлт хөгжил, хүмүүжилд дараах сайн үр нөлөөг үзүүлдэг гэж үздэг байна.


👉Өөртөө итгэлтэй, урам зоригтой болдог.
👉Стрессийг давах чадвар өндөр, сэтгэл санаа тогтвортой байдаг.
👉Сэтгэл гутрал, айдас, ганцаардал бага илэрдэг.


👉Хүүхэд хайрлагдаж, хамгаалагдаж байгаагаа мэдэрснээр бусадтай итгэлтэй харилцаж сурдаг.
👉Хүчирхийлэл, уур уцаартай зан чанар бага илэрдэг.
👉Хүнтэй харилцахдаа хүндлэлтэй, халамжтай ханддаг.


👉Анхаарал төвлөрөл сайжирч, сурлагын амжилт өндөр байх хандлагатай.
👉Бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдэх чадвар сайн хөгждөг.
👉Сониуч, шинэ зүйл сурах хүсэлтэй болдог.


👉Спорт, идэвхтэй хөдөлгөөнд дуртай болдог.
👉Эрүүл дадал хэвшилд (хооллолт, амралт) илүү сайн суралцдаг.


👉Эрүүл, тогтвортой харилцаа үүсгэх чадвартай болдог.
👉Хариуцлагатай, бусдад туслах сэтгэлтэй хүн болон төлөвшдөг.

❤️ Энгийнээр хэлбэл, аавын халамжинд өссөн хүүхэд өөртөө итгэлтэй, аз жаргалтай, бусдад хайрлагдаж чаддаг, эрүүл нийгмийн иргэн болон төлөвшихөд ихээхэн дэмжлэг авдаг гэсэн үг.

❤️ Тиймээс аавуудаа хүүхэдтэйгээ сайн тогло, хөгжилд, чанартай цаг гаргаж хамт бай, хүүхдээ асарч тойглох, хооллох зэрэг энгийн үед илүү их цаг зав зарцуулаарай😊

Боргоцойгоор өрөөний агаарыг сэргээх, байгалийн үнэртэй чийгшүүлэгч бэлтгэх аргын тухайХатаад арзайсан боргоцойг халуун ...
15/10/2025

Боргоцойгоор өрөөний агаарыг сэргээх, байгалийн үнэртэй чийгшүүлэгч бэлтгэх аргын тухай

Хатаад арзайсан боргоцойг халуун усанд хийж нэг удаа буцалгасны дараа гал унтраан, халуун усандаа 10 минут орчим байлгаарай. Ингэснээр арзайсан боргоцой буцаад хумигдаад, шинэхэн мэт болно. Дараа нь боргоцойгоо уснаасаа гаргаад өрөөндөө тавин хаттал нь буцаад сарзайтал нь байлгаарай. Боргоцойгоо хатаасны дараа дахин халуун усанд хийгээд удаан хугацаанд ашиглаж болдог. 10 ширхэг байхад л өрөөний агаарыг сайхан болгож чадна — байгалийн анхилуун үнэр нь өрөөг тань таатай, амар амгалан уур амьсгалаар дүүргэнэ.

Буцалгасан усаа шүүж аваад агаарыг чийгшүүлэгч төхөөрөмжинд усны оронд хийхэд ч тохиромжтой. Ингэснээр таны өрөө нарсан боргоцойн зөөлөн, анхилуун агаараар дүүрч, байгалийн чийгшүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ. Өөрөөр ч хэрэглэдэг, зөгийн баланд дараад хандалж бага багаар уудаг хүмүүс байдаг,

Үр нь унаад унасан боргоцой түүгээрэй — байгалиа хайрлая.



#хүчилтөрөгч #цэвэрагаар #эрүүлмэнд

15/10/2025
13/10/2025

Эх дэлхий минь амгалан байг
Эх орон минь амгалан байг
Эх нутаг минь амгалан байг
Сайхан амраарай 😇☺️

🇱🇷🇱🇷 АНУ-с шууд захиалга авч байна. Moringa - амин дэм, кальци, уураг, антиоксидантаар дүүрэн навч ✅ Арьсыг доороос нь ц...
08/10/2025

🇱🇷🇱🇷 АНУ-с шууд захиалга авч байна.

Moringa - амин дэм, кальци, уураг, антиоксидантаар дүүрэн навч
✅ Арьсыг доороос нь цэвэрлэнэ
✅ Ядрал, сэтгэл санааны уналтад зөөлөн хариу өгнө
✅ Бүх насныханд тохирно

Энэ бол эм биш супер хүнс
Энэ бол амлалт биш бодит байгалийн хариулт

240гр 1-2 сарын хэрэглээ

Захиалах бол чат бичээрэй

06/10/2025

Шинийн 15-ны өдрийн мэнд 🥰
Олз омог тань будаа шиг арвижиж
Гэр бүлд тань инээд тасрахгүй байх болтугай🙏

Судалгаагаар 13 нас хүрээгүй хүүхдэд ухаалаг утас өгөх нь сэтгэцийн эрсдэл (сэтгэл гутрал, түгшүүр, амиа хорлох бодол) н...
03/10/2025

Судалгаагаар 13 нас хүрээгүй хүүхдэд ухаалаг утас өгөх нь сэтгэцийн эрсдэл (сэтгэл гутрал, түгшүүр, амиа хорлох бодол) нэмэгдүүлдэгийг тогтоожээ. Шалтгаан нь хөгжлийн чухал үе шат алдагдах, цахим дарамт, нойр хямрах зэрэг нь гол шалтгаан болдог байна.

📌 Сөрөг үр дагавар:

Харилцааны чадвар сулрах
Сэтгэл хөдлөлөө зохицуулахад хүндрэлтэй болох
Анхаарал төвлөрөл багасах
Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах

Охидын хувьд өөрийн үнэлэмж буурах, сэтгэлзүйн тэсвэр сулрах эрсдэл өндөр байдаг бол хөвгүүд тогтворгүй болж, өрөвдөх сэтгэл багасах хандлагатай.

Нойрны хямралын гол шалтгаан:
Дэлгэцийн цэнхэр гэрэл мелатонины ялгарлыг бууруулах
Өдөөгч контент тархийг амраахгүй, зүрхний цохилтыг нэмэгдүүлэх
Унтах цагийг хойшлуулах

Эрдэмтэд 13 наснаас хойш ухаалаг утас өгөх, эцэг эхчүүд хяналт, дүрэм журам тогтоох, мөн хүүхэдтэйгээ интернэт орчны эрсдлийн талаар нээлттэй ярилцахыг зөвлөжээ.

ivoice

Бодоод л бодоод л байх нь эцсийн дүнд ийм л үр дүн авч ирнэ.Бодож байгаа зүйлээ яг одоо эхлээд үзээрэй. Дараа харамсах з...
03/10/2025

Бодоод л бодоод л байх нь эцсийн дүнд ийм л үр дүн авч ирнэ.

Бодож байгаа зүйлээ яг одоо эхлээд үзээрэй. Дараа харамсах зүйлгүй сайхан шүү дээ 👍

#Сэтгэлзүй #иог #бясалгал #дархан #азжаргалтайгэрбүл #эрүүлмэнд #хувьхүнийхөгжил #зүрхсэтгэлийнболовсрол

Шинэ сар 🌙Шинэ би 🧘‍♀️🧘‍♂️😅😅😅
01/10/2025

Шинэ сар 🌙
Шинэ би 🧘‍♀️🧘‍♂️
😅😅😅

30/09/2025

Хөнжилөө тийрэх болгонд нь хүүгээ, охиноо хучиж, шөнөжин мээмдүүлсэн ч мандах нартай зэрэгцэн босох тэнхээ зөвхөн Эх хүнд л бий❤️

Ээжтэйгээ ойр хүү өөрөөр өсдөг гэдгийг мэдэх үү? 🤍1. Хүч зөвхөн булчинд байдаггүй гэдгийг тэд ойлгодог. Ээжээсээ тэд жин...
22/09/2025

Ээжтэйгээ ойр хүү өөрөөр өсдөг гэдгийг мэдэх үү? 🤍

1. Хүч зөвхөн булчинд байдаггүй гэдгийг тэд ойлгодог.
Ээжээсээ тэд жинхэнэ хүч чанга байдаггүй гэдгийг мэддэг.
- Өөрөө бий болдог.
- Үнэнч байх.
- Бахархахгүй бас айдасгүй хамгаалах чадвар.

2. Тэд дараах зүйлийг анзаардаг хүмүүс болдог:
- Хэн нэгэн тэмцэж буйг хардаг эрчүүд.
- Тэд юу мэдэрч байгаагаа хэлэхээс айдаггүй эрчүүд.
- Тэвчээртэй, зөөлөн байж таныг сул дорой болгохгүй байхыг мэддэг эрчүүд - энэ таныг аюулгүй болгодог.

3. Тэднийг хүчтэй хайрлахыг хэн зааж өгснийг тэд санадаг.
- Тэдний хэцүү үед гараас нь хэн хөтөлж байсныг санадаг.
- Тэд хэн нэгнийг цохиж байхад түүнд алга ташиж байсан хүнийг санадаг.
- Хүмүүстэй хүндэтгэлтэй харьцаж, сонсож, уучлал гуйхыг хэн зааж өгснийг санадаг.

4. Тэд хэн нэгнээс хамааралтай байгаагаа нуудаггүй.
- Тэд хэнээс ч ичилгүй ээжийгээ тэвэрч "Би чамд хайртай" гэж хэлж чаддаг.
- Яагаад гэвэл тэд зөөлөн биш, сулбагар биш, харин тэдний зүрх сэтгэлд үлдсэн учраас гэдгийг ойлгоорой.

Эцэст нь эхийнхээ дэргэд өссөн хүү эр хүн болох үед хайраас нь битгий татгалзаарай гэж хэлэх байна.
Тэд хайрыг өөртөө шингээсэн байдаг.

Тиймээс ч тэд энэ дэлхийд илүү их
- Сайн сайхан
- Бодит эр хүн
- Сэтгэл зүйн тогтвортой байдал хэрэгтэй бол тэд хувирч чаддаг байна.

Тэд бол хайр гэдэг сул байдал биш ХҮЧ гэдгийг баталж харуулсан эрчүүд болдог юм. 🌿

Address

Darkhan

Telephone

+97676760808

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Энх-Үри Иог Бясалгалын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category