Алтан Эх эмэгтэйчүүдийн эмнэлэг

Алтан Эх эмэгтэйчүүдийн эмнэлэг Дархан- Уул аймаг. Дархан сум. XIV баг.

II хороолол. Парк таун- 3 хотхон. 100А/1-р байр. Сод монгол ШТС-н замын эсрэг талд.
Холбоо барих: 7037-7999
Цагийн хуваарь:
Даваа- Баасан: 09.30-18.30
Бямба: 10.30-18.00
Ням: Амарна

Казах түмэндээ Наурызын  баярын мэнд хүргэе?4-хөн сартай бяцхан маань тодоос тод мэндчилгээ дэвшүүлж байна аа.Хүлээн авн...
21/03/2026

Казах түмэндээ Наурызын баярын мэнд хүргэе?
4-хөн сартай бяцхан маань тодоос тод мэндчилгээ дэвшүүлж байна аа.
Хүлээн авна уу???
🤗🤗🤗🤗
Hera Z20 5D 💪💪💪

Царайлаг юм уу даа ❤️❤️❤️
20/03/2026

Царайлаг юм уу даа ❤️❤️❤️

6 сартай ураг гэхэд царай ийм тод гарч байна дөөө 🔥🔥🔥❤️❤️❤️👍👍👍🤗🤗🤗
17/03/2026

6 сартай ураг гэхэд царай ийм тод гарч байна дөөө 🔥🔥🔥
❤️❤️❤️👍👍👍🤗🤗🤗

Өнөөдрийн мундаг дуулгавартай үр нь царайгаа тодоос тод харуулсан. 🔥🔥🔥❤️❤️❤️Hera Z20 5D ийм л тод эходоо.
16/03/2026

Өнөөдрийн мундаг дуулгавартай үр нь царайгаа тодоос тод харуулсан.
🔥🔥🔥❤️❤️❤️
Hera Z20 5D ийм л тод эходоо.

УМАЙН ТОНУС ГЭЖ ЮУ ВЭ???ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДИЙН ДУНД БИЕ БИЕНЭЭСЭЭ АСУУХ ЗӨВЛӨГӨӨ АВАХ ОЛОН  СЭДВҮҮД БАЙДАГ. ҮҮНИЙ НЭГ БОЛ УМ...
08/03/2026

УМАЙН ТОНУС ГЭЖ ЮУ ВЭ???
ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДИЙН ДУНД БИЕ БИЕНЭЭСЭЭ АСУУХ ЗӨВЛӨГӨӨ АВАХ ОЛОН СЭДВҮҮД БАЙДАГ. ҮҮНИЙ НЭГ БОЛ УМАЙН ТОНУС ( БУЛЧИНГИЙН АГЧИЛ ) ЮМ. УМАЙН ТОНУСТАЙ ҮЕД ХЭВЛИЙГЭЭР ХАТУУРАХ, ХАТГУУЛАХ, ЯВАХАД ЗОВИУРТАЙ БАЙХ, БИЕ ХҮНДРЭХ, ДООШ ТУЛЖ ӨВДӨХ, ААРЦАГ РУУ ӨВДӨХ, НОЙРГҮЙДЭХ ШИНЖҮҮД ОЛОНТОЙ ИЛЭРДЭГ.
УМАЙН ТОНУСЫГ МЭДЭХГҮЙ ЖИРЭМСЭН ЭХ, ЭМЭГТЭЙ ХҮН БАРАГ ҮГҮЙ БАЙХ. ИХЭНХИ ЭХЧҮҮД ТОНУСНААС БОЛЖ УРАГ МААНЬ БҮТЭЖ БАЙГАА БОЛОВ УУ??? ШАХАГДАЖ БАЙГАА БОЛОВ УУ? АМЪСГАЛЖ БАЙГАА БОЛОВ УУ??? ХӨДӨЛЖ БАЙГАА БОЛОВ УУ??? ӨСӨЛТ НЬ СААРЧ БАЙГАА БОЛОВ УУ ГЭСЭН БОДОЛД АВТАЖ СЭТГЭЛИЙН АЙДАСТАЙ ЯВДАГ.
ЯАЛТ Ч ҮГҮЙ УМАЙН ТОНУСЫГ ТООХГҮЙ БАЙХ НЬ УМАЙН ХҮЗҮҮ БОГИНОСОХ, УРАГ ЗУЛБАХ, ХУГАЦААНААСАА ӨМНӨ ТӨРӨХ ХҮНДРЭЛИЙН ЭХЛЭЛ ЮМ.
УМАЙН ТОНУС ЯАГААД ҮҮСДЭГ ВЭ?
АЮУЛТАЙ ЮУ❗❗❗
УМАЙ БУЛЧИН НЬ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР АГЧИЛТТАЙ БАЙДАГ БӨГӨӨД УРАГ ХӨДЛӨХ, ЭХИЙН БИЕИЙН ХӨДӨЛГӨӨНТЭЙ ХОЛБООТОЙГООР, МӨН ИХЭР УРГИЙН ХӨГЖЛИЙН ҮЕД, БЭЛГИЙН ХАРЬЦААНЫ ҮЕД УМАЙД ХЭСЭГ ХУГАЦААНЫ АГЧИЛТ ҮҮСЭЖ БОЛНО.
ХЭРВЭЭ УМАЙН БУЛЧИНГИЙН ЧАНГАРАЛ УДААН ҮРГЭЛЖЛЭХ, ЦААШЛААД УМАЙД БАЗЛАЛТ ҮҮСВЭЛ УМАЙН ХҮЗҮҮ БОГИНСОХ, ЗУЛБАХ, ХУГАЦААНААС ӨМНӨ ТӨРӨХ ЭРСДЭЛТЭЙ.
УМАЙН БУЛЧИНГИЙН ТОНУС НЬ ДАРААХ ШАЛТГААНААР ҮҮСДЭГ...
✅️СТРЕС БУХИМДАЛ, СЭТГЭЛ ГУТРАЛ
✅️НОЙРГҮЙДЭЛ
✅️АЖЛЫН ХЭТ АЧААЛАЛ
✅️АМЪДРАЛЫН БУРУУ ХЭВ МАЯГ
✅️ХОРТ ЗУРШИЛ ( ТАМХИ БОЛОН БУСАД )
✅️ ХАЛДВАРЫН ШАЛТГААНТ ЭМГЭГ...
✔️БӨӨРНИЙ АРХАГ ХУРЦ ҮРЭВСЭЛ
-✔️ХАНИАД ТОМУУ
✔️TORCH ХАЛДВАР
✔️ШҮД ХОРХОЙТОХ ӨВЧИН
✔️ЭЛЭГНИЙ ВИРУСЫН АРХАГ ҮРЭВСЭЛ
✔️БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАР ( ЗАГ ХҮЙТЭН, ТЭМБҮҮ, ТРИХОМНИАЗ, МӨӨГӨНЦӨР, ХЛАМИД БОЛОН БУСАД ЭМГЭГҮҮД)
✅️ ЖИРЭМСЛЭХЭЭС ӨМНӨ БАЙСАН БӨӨРНИЙ АРХАГ ҮРЭВСЭЛ
✅️НЯНГИЙН ГАРАЛТАЙ ҮТРЭЭНЫ ҮРЭВСЭЛ ЗЭРЭГ НЬ УМАЙН ТОНУСНЫ ИХЭНХИ ХУВИЙГ ЭЗЛЭНЭ.
ДЭЭРХИ ШАЛТГААНУУДААС ХАМГИЙН НОЦТОЙН ХАЛДВАРЫН ШАЛТГААНТ ЭМГЭГҮҮД ЮМ.
ЭРХТЭН ТОГТОЛЦООНЫ АЛИВАА ХАЛДВАРЫН ҮЕД УМАЙД БАЙНГЫН ТОНУСТАЙ БАЙХ БӨГӨӨД ХЭДИЙГЭЭР УМАЙН БУЛЧИНГ СУЛЛАХ ЭМ ХЭРЭГЛЭСЭН Ч ҮР ДҮН БАГАТАЙ БАЙДАГ...
ХАМГИЙН ГОЛ НЬ УМАЙН ТОНУСНЫ ШАЛТГААНЫГ ТОГТООЖ ЭМЧИЛГЭЭ ХИЙХ НЬ ЧУХАЛ ЮМ.
🏥🏥🏥ПАРК ТАУН 3 ХОТХОН. 100/А1- 1 ТООТ.
☎☎☎7037-7999

ЖИРЭМСНИЙГ ХЭЗЭЭ МЭДЭХ БОЛОМЖТОЙ ВЭ ?УРГИЙН ЗҮРХНИЙ ЦОХИЛТ ХЭЗЭЭ ТОДОРХОЙЛОГДОХ ВЭ?Биений юм хугацаандаа ирэхгүй хойшлог...
05/03/2026

ЖИРЭМСНИЙГ ХЭЗЭЭ МЭДЭХ БОЛОМЖТОЙ ВЭ ?
УРГИЙН ЗҮРХНИЙ ЦОХИЛТ ХЭЗЭЭ ТОДОРХОЙЛОГДОХ ВЭ?
Биений юм хугацаандаа ирэхгүй хойшлогдох нь жирэмсэн байх магадлалтайд тооцогддог бөгөөд биений юм хоригдсон бүхнийг жирэмслэлт гэж үзэх нь учир дутагдалтай.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн цусанд зөвхөн цэлмэнгий даавар бие болсноор маргаангүй жирэмсэн байна гэдгийг илтгэдэг. Анагаах ухаан жирэмснийг 17 хоногтойд оношилох боломжтой гэж үздэг байна.
Цэлмэнгийн дааврыг хэн хаана оношилох боломжтой вэ?
Цэлмэнгий дааврыг 2 аргаар оношилно.
1. Гэрийн нөхцөлд: Ихэнхи ээж нар хамгийн түрүүнд эмийн сангаас жирэмсний тест авдаг шүү дээ. Нэг зураас гарвал жирэмсэн биш. 2 зураас гарвал жирэмcэн болжээ гэдгийг бүгд мэддэг. Учир нь 1 зураас гарвал эмэгтэйн цусанд цэлмэнгийн даавар үгүй. 2 зураас гарвал цэлмэнгийн даавар цусанд үүссэн..та жирэмсэн бaйна гэсэн үг.
2. Эмч нар ХГ эсвэл B HCG шинжилгээг лабораторид шинжлүүлээрэй гэж ээж нарыг явуулдаг шү дээ. Энэ шинжилгээ нь цусанд цэлмэнгий даавара байгаа эсэхийг мөн цэлмэнгийн дааврын тоо нэгжийг тодорхойлдог. 0-1 дотор байвал цэлмэнгийн даавар цусанд үгүй та жирэмсэн биш гэсэн үг. Хэдэн зуугаас хэдэн мянгаар хэмжигдэж байвал жирэмсэнийг илтгэдэг.
ХЭЗЭЭ ЭМЭГТЭЙЧҮДИЙН ЭМЧИД ХАНДАХ ВЭ?????
Үр тогтсоноос хойш 21 хоногтойд эход жирэмсэнийг оношилох боломжтой. Энэ үед умайн салст бүрхэвч хөвсийж зузаарч эвсэл үр салстын гүнд бэхлэгдэн цэврүү үүсч эхэлнэ. Ингэхлээр ургийн цэврүү 21 хоногтойд умайд харагдана гэсэн үг. Үр тогтсоноос хойш 35 хоноход ургийн цэврүү дотор ургийн шар бие хөгжиж эхэлнэ. 42 ( 6 долоо хоног) хоноход ургийн шар биенээс ураг үүсч зүрхний цохилт 45 ( 7 долоо хоног) хоногтойгоос цохилж эхлэнэ. Хэрвээ ургийн цэврүү дотор шар биений хөгжил удааширвал ураг өсөлтгүй болох эрсдэлтэй. 7-8 долоо хоногтойд ургийн цэврүүны бүтэц алдагдаж, цэврүү дотор ураг тодорхойлогдохгүй бол өсөлтгүй жирэмслэлт гэж үзнэ.
Та бүхэн мэдээллийг уншиснаар умайд ургийн цэврүү хэзээ үүсэх, шар бие ямар хугацааны дараа хөгжих, шар биеэс ураг хэдийд хөгжиж зүрх хэзээ цохилох вэ? хэзээ эход үзүүлэх вэ? гэдгийг мэдэж авлаа.
АЛТАН ЭХ ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ.
📞📞📞7037-7999

УРГИЙН 3 САРЫН ХРОМОСОМЫН ЭМГЭГИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ҮЗЛЭГТЭЭ ОРЖ ЧАДААГҮЙ, ХОЦОРСОН ЭЭЖҮҮД ЦААШИД ЯАХ  ВЭ??? ЯМАР ШИНЖИЛ...
01/03/2026

УРГИЙН 3 САРЫН ХРОМОСОМЫН ЭМГЭГИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ҮЗЛЭГТЭЭ ОРЖ ЧАДААГҮЙ, ХОЦОРСОН ЭЭЖҮҮД ЦААШИД ЯАХ ВЭ???
ЯМАР ШИНЖИЛГЭЭНД ОРОХ ВЭ???
✅️Эхний 3 сар дотор ( 9-12 долоо хоног дотор) хоёрол тестийн шинжилгээг өгч чадаагүй, ✅️Эход 12-13.6 долоо хоног дотор NT NB DV TR UA үзлэгтээ орж чадаагүй,
✅️Эрсдэлийн FMF программ үнэлгээ хийлгэж амжаагүй хугацаа хэтэрсэн ээж нар дараах үзлэгт хамрагдах боломжтой.
👍️NIPT тест : Энэхүү шинжилгээг 9 долоо хоногтойгоос төрөх хүртлэх хугацаанд өгч болдог цусны шинжилгээ юм. 7 хромосом дээр гурвад хупаагпал буй эсэхийг шинжилнэ. Жишээ нь: Даун, Эдвардс, Патау, Тернер гэх мэт.
Давуу тал: Хромосомын.эмгэгийг 99%-иар оношилох боломжтой гэж үздэг.
Сул тал: Өртөг өндөр. Ээж бүр хамрагдах боломж хомс
👍Эход 15-18 долоо хоног дотор Soft marker тодорхойлно. Энэхүү шинжилгээ нь хромосомын эмгэгийг урагт илэрч буй бага шинжүүдээр илрүүлэх зорилготой. Энэ үзлэгийг туршлагатай эмч, ураг судлаач эмч, ЭХЭМҮТ-д үзнэ.
Soft marker-ийн шинжилгээнд өөрчлөлтгүй бол . цаашид 5 сарын анатомийн бүтцийн эхо үзлэгийг туршлагатай эмчид, ураг суддаач эмчид, ЭХЭМҮТөвд үзүүлээрэй.
Soft marker'ийн үзлэгт эмгэг өөрчлөлт илрэхгүй байх нь урагт хромосомын эмгэгийн өөрчлөлтгүй гэсэн үг биш. Төрөх хүртлэх хугацаанд ургийг эход давтамжтай хянах нь чухал юм.
🫸 Гурвал тест:
Гурвал тестийг ихэнхи хөгжилтэй, эх ургийн анагаах ухаан өндөр хөгжсөн орнууд пренаталь скриннинг- т ашиглахаа больсон.
Монгол улсын хувьд оношилгоонд хэрэглэхээс татгалзаж байгаа.
Анхааруулга ❗️❗️❗️❗️
Ургийн эхний 3 сарын пренаталь скриннинг шинжилгээнд цагтаа, товлолт хугацаандаа хамрагдаарай.
✅️9-12 долоо хоног дотор хоёрол тестийн шинжилгээг өгөх
✅️12-13.6 долоо хоног дотор эход NT NB DV TR UA үзүүлэлтүүдийг үзүүлж хэмжилт хийлгэх- Эход 5 үзүүлэлт болох NT NB DV TR UA үзүүлэлтүүдийг зөвхөн батламжит эрхтэй эмч үзнэ. Зөвхөн NT NB үзүүлэлтээр үзэж FMF программар бодолт хийх нь хангалтгүй юм.
✅️Гарсан 7 хариуг ( эхоны 5+ Хоёрол тестийн 2 хариу) нэгтгэж FMF программар эрсдэлийн үнэлгээ хийлгэвэл хромосомын эмгэгийн эрсдэлийг 98%-тай үнэлэх боломжтой шүү.
Үзлэгтээ орж чадалгүй хугацаа хэтэрвэл ❗️❗️
1. Хэвлийд тээгдэж буй бяцхан үрээ эрсдэлд оруулах
2. Санхүүгийн эрсдэлд бас орно.
Гэр бүл бүхэнд NIPT шинжилгээ өгөх 2 сая төгрөг хүнд тусна.
Хоёрол тестээ заавал өгөөрэй.
Зарим эмч нар чи залуу юм чинь, 35 нас хүрээгүй юм чинь хоёрол тест өгөх хэрэггүй, өмнөх хүүхдүүд чинь эрүүл төрж байсан юм чинь өгөх хэрэггүй зөвхөн NT NB - гээ үзүүлэхэд болно гэдэг.
2 ба түүнээс дээш хүүхэд төрүүлэх нь эсрэгээрээ ургийн ургийн хромосомын эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг юм шү?
Алтан Эх эмнэлэг.
Бид үзлэгийг Монгол улсад 1 ширхэг байгаа Samsung Medison Hera Z20 5D AI эхогоор оношилгоогоо хийдэг.
Эмчийн туршлага+ Сайн Эхо аппарат чухал.

Эгц урдаас авсан хамгийн тод зураг. Манай бяцхан өнөөдөр хэсэг хугацаанд дээшээ  харж  хэвтээд нүүрний урд саадгүй, ямар...
27/02/2026

Эгц урдаас авсан хамгийн тод зураг.
Манай бяцхан өнөөдөр хэсэг хугацаанд дээшээ харж хэвтээд нүүрний урд саадгүй, ямарч хөдөлгөөн хийхгүй маш дуулгавартай байсан 💖💖💖

Зорсон юм шиг хамар гэж үүнийг л хэлнэ байх да тэ???Маргааш Даваа гаригт  09.30-18.00 цаг хүртэл ажиллана. Цаг авалгүй ш...
22/02/2026

Зорсон юм шиг хамар гэж үүнийг л хэлнэ байх да тэ???
Маргааш Даваа гаригт 09.30-18.00 цаг хүртэл ажиллана. Цаг авалгүй шууд ирж үзүүлээрэй.

Монголд 1 хэн ширхэг байгаа, хүчирхэг,  Samsung Medison Hera Z20 5D AI эхо.Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний ...
19/02/2026

Монголд 1 хэн ширхэг байгаа, хүчирхэг, Samsung Medison Hera Z20 5D AI эхо.
Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний төгс шийдэл.
Олон улсад HERA Z20 эхог Ургийн MRI гэж тодорхойлдог.
Маргааш 2-р сарын 23-ны Даваа гаригт 09.30-18.00 хүртэл ажиллана. Цаг авалгүй шууд ирж үзүүлээрэй.
☎️7037-7999

Сар шинийн мэнд ээ ? Манай ээжүүд айл их хэсэжАлт мөнгө их цуглуулж байна уу? Хоол ундаа сайн тохируулаарай. Бага багаар...
18/02/2026

Сар шинийн мэнд ээ ?
Манай ээжүүд айл их хэсэж
Алт мөнгө их цуглуулж байна уу?
Хоол ундаа сайн тохируулаарай.
Бага багаар, ойр ойрхон идээрэй ❤️❤️❤️
Тостой хайлмаг, нийслэл салаат, алаг салат, кимчи, өндөг зэргээс татгалзчихвал ходоод тэгээд асуудалгүй дээ?
Хамгийн гол нь ургийн хөдөлгөөнөө сайн ажиглаарай.

Address

Darkhan

Telephone

+97670377999

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Алтан Эх эмэгтэйчүүдийн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Алтан Эх эмэгтэйчүүдийн эмнэлэг:

Share

Category