Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

  • Home
  • Mongolia
  • Darkhan
  • Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, 8-р баг, 17-р хороолол, Ардын Өргөн чөлөөний 5-504 тоот, Darkhan.

Байгууллагын түүхэн замнал
Анх 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Дархан хотын АХГЗ-ны СЭЗБодлогын хэлтэст Москва хотын Газар зохион байгуулалтын их сургуулийг төгссөн Газар зохион байгуулагч инженер Алтангэрэл овогтой Нармандах ажиллаж эхэлснээр газрын харилцааны ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх эхлэл тавигдсан.

1. 1997 оны 05 сарын 26-ны өдрийн аймгийн Засаг даргын 93 тоот Захирамжаар Га

зар зохион байгуулалтын алба нэртэйгээр байгуулагдсан.

2. 2000 оны 12 сарын 18-ны өдрийн аймгийн Засаг даргын 267 тоот Захирамжаар Газрын харилцаа, хот байгуулалтын алба нэртэйгээр зохион байгуулагдсан.

3. 2003 оны 01 сарын 10-ны өдрийн аймгийн Засаг даргын 08 тоот Захирамжаар Газрын алба нэртэйгээр зохион байгуулагдсан.

4. 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Аймгийн Засаг даргын 18 тоот захирамжаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нэртэйгээр зохион байгуулагдан ажиллаж байна.

23/04/2026
23/04/2026
 #ШАРЫН  #ГОЛ СУМАНД 2026-05-22-НД ТАНХИМААР  #ГАЗРЫН  #ДУУДЛАГА  #ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНАДархан-Уул аймгийн Шарын гол...
23/04/2026

#ШАРЫН #ГОЛ СУМАНД 2026-05-22-НД ТАНХИМААР #ГАЗРЫН #ДУУДЛАГА #ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 📆 2026.04.13-ны өдрийн А/45 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 📆 2026.05.22-ны өдөр 🏤 ШАРЫН ГОЛ сумын Засаг даргын тамгын газарт зохион байгуулна.
Газрын байршил болон бусад мэдээллийг газрын биржийн цахим систем www.mle.mn болон https://www.gov.mn/news/n/35bb -ээс харна уу.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 📆 2026.05.19-ны өдрийн 🕣 08:30 цагаас 📆 2025-05-21-ний өдрийн 🕤 17:30 цагийн хооронд 🏤 Шарын гол сумын Засаг даргын тамгын газар - т байрлуулсан 🗳️ битүүмжилсэн хайрцагт хүлээн авч, баталгаажуулна.
Дуудлага худалдаа 📆 2026.05.22-ны өдрийн 🕙 10:00 цагт явагдана.

🔊" ИРГЭДЭЭ СОНСОЁ" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ-Т урьж байна.📆 2026-04-24-ний 🕙 10:00📌 Хуучин дарханд 🏣 Дархан зах📌 Шинэ да...
22/04/2026

🔊" ИРГЭДЭЭ СОНСОЁ" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ-Т урьж байна.
📆 2026-04-24-ний 🕙 10:00
📌 Хуучин дарханд 🏣 Дархан зах
📌 Шинэ дарханд 🏣 Олон улсын худалдааны төв

Газрын тухай хуулийн 34.8-д заасан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам" 1.17-д зааснаар газар эзэмших, ...
21/04/2026

Газрын тухай хуулийн 34.8-д заасан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам" 1.17-д зааснаар газар эзэмших, ашиглах гэрээ дүгнэх ажлыг зохион байгуулж байгаатай холбогдуулан Дархан, Орхон, Шарын гол, Хонгор сумын газрын даамлуудад 2026 оны 04 дүгээр сарын 21 -ны өдөр холбогдох хууль, эрх зүйн орчин, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаа.
Сургалтыг Захиргаа, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон Газрын удирдлагын хэлтэс удирдан явуулаа.
Идэвхтэй оролцсон газрын даамлууд болон хамтран зохион байгуулсан албан хаагчдадаа талархал илэрхийлье.

 #ХОНГОР СУМАНД 2026-05-06-НД ТАНХИМААР  #ГАЗРЫН  #ДУУДЛАГА  #ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНАДархан-Уул аймгийн Хонгор сумын З...
17/04/2026

#ХОНГОР СУМАНД 2026-05-06-НД ТАНХИМААР #ГАЗРЫН #ДУУДЛАГА #ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 📆 2026.04.03-ны өдрийн А/60 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 📆 2026.05.06-ны өдөр 🏤 ХОНГОР сумын Засаг даргын тамгын газарт зохион байгуулна.
Газрын байршил болон бусад мэдээллийг газрын биржийн цахим систем www.mle.mn болон https://www.gov.mn/news/n/335a -ээс харна уу.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 📆 2026.05.01-ны өдрийн 🕘 09:00 цагаас 2025-05-06-ны өдрийн 🕤 09:30 цагийн хооронд 🏤 Хонгор сумын Засаг даргын тамгын газар - т байрлуулсан 🗳️ битүүмжилсэн хайрцагт хүлээн авч, баталгаажуулна.
Дуудлага худалдаа 📆 2026.05.06-ны өдрийн 🕙 10:00 цагт явагдана.

🔊 Дархан сумын 📖 Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажилд урьж байна. Ажлын нийт төсөв 💸 294,330,000 ₮Тендер ша...
17/04/2026

🔊 Дархан сумын 📖 Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажилд урьж байна.
Ажлын нийт төсөв 💸 294,330,000 ₮

Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ, ТАВИГДАХ ШААРДЛАГА , шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер оролцохыг урьж байна.

📌 Урилгын дугаар: ДААХААГ/20260103066/03/01
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж
https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1773636933528 харна уу.

16/04/2026

2026 оны 04 дүгээр сарын 16 -ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газар болон бусад төрийн байгууллагуудтай хамтран “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”- ийг зохион байгуулж ажиллаа. Тус өдөрлөгийн үеэр :
✅ Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө (2026 он)
✅ Газар өмчлөлийн талаарх мэдээлэл
✅ Газар эзэмших эрхийн гэрчилгээ бусдад шилжүүлэх
✅ Мод үржүүлгийн газар болон ногоон байгууламж бий болгох газар
✅ Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа
✅ Газрын тухай хуулийн 34.8-д заасан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам" 1.17-д зааснаар газар эзэмших, ашиглах гэрээг талууд жил бүр дүгнэхээр талаар мэдээ мэдээлэл өгч ажиллаа.

Идэвхтэй оролцсон иргэд, хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье

🔊 Дархан-Уул аймагт 📆 2026 оны I улирлын байдлаар 📌 41 байршилд 👨‍👨‍👧‍👦 5018 айлын 🏢 орон сууцны барилга баригдаж байна....
15/04/2026

🔊 Дархан-Уул аймагт 📆 2026 оны I улирлын байдлаар 📌 41 байршилд 👨‍👨‍👧‍👦 5018 айлын 🏢 орон сууцны барилга баригдаж байна. Шинээр баригдаж байгаа 🏢 орон сууцны 1м2-ийн хамгийн бага үнэ 💸 3.000.000 байгаа бөгөөд дундаж үнэ 💸 3.500.000-4.500.000 төгрөгний хооронд борлуулагдаж байна. 📆 2025 онд 📌 19 байршилд 👨‍👨‍👧‍👦 1317 айлын 🏢 орон сууцны барилга ашиглалтад орсон байна.

🔈 Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газар болон Дархан сумын 1-18 багийн Засаг дарга нартай байгууллаг...
06/04/2026

🔈 Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газар болон Дархан сумын 1-18 багийн Засаг дарга нартай байгууллагын чиг үүрэгтэй холбоотой тулгамдаж буй асуудал цаг үеийн мэдээлэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар хамтарсан уулзалтыг зохион байгуулан ажиллалаа. Тус уулзалтаар :
✅ Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө
✅ Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө
✅ Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө
✅ Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө
✅ Газар өмчлөлийн талаар
✅ Газрын тухай хуулийн 34.8-д заасан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам" 1.17-д зааснаар газар эзэмших, ашиглах гэрээг талууд жил бүр дүгнэх талаар
✅ Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглосон талаарх мэдээлэл
✅ Барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын түр хашаа нурсан, гэмтсэн тохиолдолд ГХБХБГ-с гүйцэтгэгч байгууллагын мэдээллийг тухайн багийн засаг даргад өгч хашааг янзлуулахад хамтран ажиллах талаар хэлэлцлээ.

🔊 Засгийн газрын тогтоолоор Газрын суурь үнэ💰 өөрчлөх төслийн Хэлэлцүүлэг Дархан, Хонгор суманд амжилттай зохион байгуул...
02/04/2026

🔊 Засгийн газрын тогтоолоор Газрын суурь үнэ💰 өөрчлөх төслийн Хэлэлцүүлэг Дархан, Хонгор суманд амжилттай зохион байгуулагдлаа.

 #ДАРХАН СУМАНД 2026-05-08-НД ТАНХИМААР  #ГАЗРЫН  #ДУУДЛАГА  #ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНАДархан-Уул аймгийн Дархан сумын З...
02/04/2026

#ДАРХАН СУМАНД 2026-05-08-НД ТАНХИМААР #ГАЗРЫН #ДУУДЛАГА #ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА

Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2026.03.26-ны өдрийн А/67 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 📆2026.05.08-ны өдөр 🏤ДАРХАН сумын Засаг даргын тамгын газарт зохион байгуулна.
Газрын байршил болон бусад мэдээллийг газрын биржийн цахим систем🔎 www.mle.mn болон https://www.gov.mn/news/n/2de5 -ээс харна уу.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 📆2026.05.05-ны өдрийн 🕣09:00 цагаас 2025-05-08-ны өдрийн 🕠09:30 цагийн хооронд Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар - т байрлуулсан битүүмжилсэн хайрцагт хүлээн авч, баталгаажуулна.
Дуудлага худалдаа 📆2026.05.08-ны өдрийн 🕙 10:00 цагт явагдана.

Address

8-р баг, 17-р хороолол, Ардын Өргөн чөлөөний 5-504 тоот
Darkhan

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

70376483

Alerts

Be the first to know and let us send you an email when Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар:

Share