02/06/2024
ЧИ ХЭР ИХ ХҮЧТЭЙГЭЭ ДААНЧ МЭДЭХГҮЙ БАЙНА ДАА...
Чи яагаад хүч гэж чи бол цор ганц энэ дэлхийд яаг чам шиг бодож чамтай адил мэдрэмж авч чиний туулсан замаар явж чиний амьдарлаас авсан ухаарлаар хамт ухаарч чиний үнэр шиг үнэр гаргаж чиний дуу хоолой, царай зүс, бие хаа, хүч чадал, авьяас чадвар, ааш ариншинтай хэн ч байхгүй тул ба хүч гэдэг нь батлагдаж байна.
Чи мод, амьтад, шавьж, агаар, дэлхийтэй харилцах хүч чадалтай...
Бүх зүйл чамтай холбоотой учраас чи бүх зүйлтэй харилцах боломжтой...
Чамд өвөг дээдэстэйгээ харилцах хүч чадал бас байгаа, тэднээс сургаал чиглэл гуйж болно, тэд ч тэгээсэй гэж хүсч байгаа...
Мэдэхийг хүссэн зүйлээ сэтгэл зүрхээсээ асуу...
Сэтгэлийн хөтөчөөсөө асуу, тэр чамд туслах болно...
Чи бол гайхамшигтай нэгэн, чи асар их хүч чадалтай, харилцахаасаа бүү ай, тэр бүх энерги чиний наран сүлжээ хүрдэн дотор чамайг нээхийг хүлээн оршдог…
Хэдийгээр энэ нь чамд заасан зүйл биш, итгэл үнэмшил, оюун санааны хэв маягаа өөрчлөхөөс айдаг байсан ч гэсэн, дотоод чамайг хаахыг оролдсон ч гэсэн чиний хуурмаг "бодит байдлыг" бий болгодог бодлын хайрцагнаас гарах цаг болжээ...
Чамд өөрийгөө болон бусдыг эдгээх увдис бий, бусдын юу гэж хэлэхээс айх айдас чиний хүчийг багасгахыг бүү зөвшөөр..
Хангалттай, эрх чөлөөтэй бай, чамайг нэг удаа холбосон гинжин холбоог тасалж, гялалз, гэрэлт...
Чи бол гэрэл бодит байдлаа бүтээ, шинэ хүнийг бий болго хүчээ ашигла, ертөнцийг гэрлээр дүүргэ...
Хэрэгцээтэй хүн болгонд гэрэл гэгээ авчирч, өөрийнхөөрөө байдаг багш шиг амьдар...
Чи бол "БИ"-гийн энерги гэдгийг ойлго...