22/02/2014
Бэлгийн үйл ажиллагааны хямрал
Орчин үед бэлгийн сулралтай эрчүүдийн зөвхөн 10-хан хувь нь эмчид ханддаг гэсэн тоо байдаг. Учир нь “Бэлгийн сулрал” гэдэг үгнээс шалтгаалан эрчүүд өөрийгөө эр хүний “үүргээ биелүүлэх чадваргүй, эр хүнлэг биш хүч чадалгүй” хэмээн голж, сэтгэл санаагаар унаж , энэ сэдвээр эмчтэй харьцахаас ичиж зовон, тэр ч бүү хэл эхнэртэйгээ ч хуваалцаж чаддаггүйтэй холбоотой.
Даралт бууруулах эмчилгээ тогтмол хийлгэдэг тамхичин эрчүүдийн 20%- нь татдаггүй эрчүүдийн 7% нь артрит өвчтэй, тамхичин эрчүүдийн 20%, харин татдаггүй нь 9% нь тус тус бэлгийн сулралтай байжээ. (Л. Катештейн)
Бэлэг эрхтний цусан хангамжийн хямрал, эсвэл сэтгэлзүйн хүчин зүйлээсс шалтгаалан хөвчрөлт явагдахгүй байх нь бэлгийн хямралын гол шинж мөн.
Ахимаг насныханд бэлгийн хямрал тохиолддог гэж ихэнх хүмүүс боддог боловч үнэн хэрэгтээ сулралд хүргэдэг янз бүрийн хүчин зүйл байдаг бөгөөд голлох байрыг судас хатуурах өвчин (атересклерез), диабет, түрүү булчирхйн үрэвсэл, хавдар зэрэг өвчнүүд эзэлдгээс гадна янз бүрийн эмийн бэлдмэлүүд тодорхой байр эзэлнэ. Гэхдээ нас тодорхой нөлөөтэй Үүнд: нас ахих тусам цусны урсгал удаашрах, тестостераны тоо хэмжээ багасах, мэдрэлийн системийн мэдрэхүйн чадвар буурах, судасны хананы уян хатан чанар муудах зэргээс хөвчрөлтийн чадавхи муудна.
Атеросклероз:(Судас хатуурах өвчин) Бэлгийн сулралд хүргэдэг өвчнүүдийн дотроос атеросклерез гол байрыг эзлэнэ. Атеросклерезийн үед судасны хананы уян хатан чанар алдагдаж нарийсна. Гол төлөв энэ өвчин удаан хугацаанд мэдэгдэхгүй явсаар 40-50 насанд илэрдэг судасны хана нарийсах нь стенокарди, тархинд цус харвахын үндсэн шалтгаан болдог. Түүнтэй адилхан бэлэг эрхтний артерийн судас нарийсч цусан хангамж нь дутагдсанаас хөвчрөлт муудна гэсэн үг. Атеросклерезоос гадна артерийн даралт ихсэх, хөдөлгөөний идэвх буурах, хэт таргалах, тамхи татах зэрэг бэлгийн хямралын шалтгаануудыг дурьдаж болно.
Артерийн даралт ихсэх: Артерийн даралт ихсэх нь атеросклерозоос хамааралгүйгээр бэлгийн хямралын шалтгаан болно. Артерийн даралт ихсэлтийн удаан хугацаагаар эмчлүүлэхгүй бол судасны хана өндөр даралтанд тогтмол нэрвэгдэж уян хатан чанараа алдаж хатуурснаас эд эрхтэн шаардлагатай хэмжээний цусаар хангагдах чадвар нь дутагдана.
Эмийн бэлдмэлүүд: Бэлгийн хямралын 4 тохиолдол бүрийн 1 нь ямар нэгэн эмийн бодис хэрэглэсэнтэй холбоотой. Энэ гол төлөв ахимаг хижээл насны эрчүүдэд хамаарна. Учир нь эдгээр насны группын хүмүүсийн ихэнх нь ямар нэг өвчний учир эмийн бодис их хэмжээгээр хэрэглэсэнтэй холбоотой. Артерийн даралт бууруулах эмнүүд гол төлөв бэлгийн үйл ажиллагааны хямралд хүргэнэ. Түүнээс гадна мэдрэл, судасны системд үйлчилдэг эмүүд: Сэтгэл гутралын эсрэг эмүүд гистамины эсрэг эмүүд, мэдрэл тайвшруулах, судасны агшилт тайлах хавдрын эсрэг эмүүдийг их хэмжээнээр удаан хугацаагаар хэрэглэх нь бэлгийн сулралд хүргэх аюултай . Харин эмийн бодисын нөлөөгөөр үүссэн бэлгийн сулрал эмчилгээ авах нь амархан байдаг.
Гэмтэл: Нугасны гэмтлийн үед бэлэг эрхтэнд мэдээлэл өгдөг мэдрэлийн ширхэг дарагдах, тасрах зэргээс болж бэлгийн ажиллагааны хямрал үүснэ. Цавины орчмын гэмтлийн үед бэлэг эрхтний артери, вен, мэдрэлийн судас гэмтэж хөвчрөлтийг өдөөх механизм алдагдана. Унадаг дугуйгаар олон жил хичээллэсэн хүмүүст дугуйны жижиг хатуу суудалд хярзан, цавь орчны судас, мэдрэлийн ширхэг гэмтэж бэлгийн сулралд хүргэдэг гэсэн зарим эрдэмтдийн судалгаа байдаг.
Чихрийн шижин өвчин: Чихрийн шижин нь ахимаг насны хүмүүст элбэг тохиолддог өвчний нэг бөгөөд бэлгийн сулрал эдгээр хүмүүст 2 үндсэн шалтгаанаар үүснэ. Үүнд:
1. Бэлэг эрхтний мэдрэлийн судасны гэмтэл
2. Бэлэг эрхтний артерийн судасны гэмтэл
Сэтгэлзүйн асуудлууд: Сэтгэл санааны гутранги хүмүүст бэлгийн сулралаар өвчлөх нь элбэг тохиолдоно. Сэтгэл санааны хүчтэй цочролд орох, өөрийн бэлгийн ажиллагаанд итгэл алдаж гутрах, сексийн ажил “бүтэлгүйтсэнээс” ичиж зовох зэргээс болж сексийн ажлаас зайлсхийж удаан хугацаагаар завсарласнаас хүний тархи нейромедиатор хэмээх химийн бодис ялгаруулна. Энэхүү нейромедиатор нь бэлэг эрхтний сартерийн судасны ханыг агшааж хөврөх боломжгүй болгодог. Учир эр хүний амжилтанд хүрэх итгэлийг алдагдуулна.
Бэлгийн сулралын орчин үеийн эмчилгээ нь түүний үүсгэж байгаа шалтгааныг эмчлэх, жишээлбэл: Сахарын өвчтэй хүмүүст цусан дахь сахарын хэмжээг хэвийн түвшинд барих, даралт ихтэй хүмүүсийн дарамтыг тогтмол хянах заргээр бэлгийн үйл ажиллагааг алдагдлыг нөхөн сэргээхэд оршино. Гэвч энэ нь ямар нэг хэмжээгээр бүрэн шийдвэрлэгдэх боломж муутай (бэлгийн хямралд хүргэдэг үндсэн өвчинг бүрэн эдгэрүүлэх) гэсэн бэлгийн хямралыг эмчлэх янз бүрийн аргыг эрдэмтэд боловсруулж байна.
Хэрэв та “Бүтэлгүй оролдлогоосоо” болоод ичиж зовсоор бэлгийн ханамж эдлэлгүй нилээд хугацаагаа алдсан бол виаграг туршаад үзээрэй. Гэвч энэ бүхнийг мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэнэ гэдгийг ойлгоно биз дээ