07/03/2026
Хэзээ нэгэн цагт.
Би бэлэн болсон үед.
Завтай болохоороо.
Хүүхдүүд том болохоор.
Гэвч амьдрал үргэлжилсээр.
Таны царай өөрчлөгдөнө.
Өнөөдрийн бие чинь маргаашнаас залуужихгүй.
Эрч хүчгүй болно.
Бид “төгс мөч, завтай мөч”-ийг хүлээсээр л байна.
Гэхдээ үнэндээ тэр мөч хэзээ ирэх юм бэ?
Ирдэг юм уу?
Та өөрөө өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Шийдэх хэрэгтэй. Шийдвэрдээ үнэнч тууштай байх хэрэгтэй.
Өдөр бүр над руу 100 100 эмэгтэйчүүд ханддаг, гэвч тэд нар:
— өөртөө цаг гаргадаггүй, өөрийгөө байнга хойш нь тавьдаг
— эхлэхээс айдаг
— хэтэрхий оройтсон гэж боддог
Бие өөрчлөхөд, илүү эрүүл илүү залуу байхын тулд бэлэн байх шаардлагагүй, зүгээр л эхлэх хэрэгтэй.
Нэгдэхээс биш, gym-д явахаас биш, мөнгөтэй болохоор биш, мэс засал хийж байж, тураах тариа тарихаар биш.
Өөрийгөө зоригжуул, хамгийн багадаа 3 сар өөртөө үнэнчээр өөрийхөө эрүүл мэндийн төлөө зүтгэ.
Учир нь залуу байх нь наснаас хамаардаггүй. Таны эд эсийн байдал ямар байхаас хамаараад та залуу харагдана, эрч хүчтэй болно.
Хэрэв та өөртөө “Би бэлэн болсон үедээ өөрийгөө өөрчилнөө” гэж худлаа маргааш маргаашлаад байгаад байвал амьдрал чинь өнгөрөхвий дээ.
Магадгүй энэ мөч одоо ч байж магадгүй.
Гал морин жилдээ өөрийгөө бодоод, хүүхдүүдээ бодоод, хань ижлээ бодоод өөрийхөө эрүүл мэнддээ цаг гаргаарай. Ядаж энэ жил эрүүл зөв хооллоод, 7 хоногт 2-3 өдөр дасгал хийхийг хичээгээрэй.