01/04/2026
🩺"ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАНЛАЙЛАЛ”-БҮСИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН"-ыг зохион байгууллаа.
🏥“Бүсийн оношилгоо эмчилгээний төв”-ийн 50 жилийн ойг угтан ”Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний манлайлал” уриан дор бүсийн эрдэм шинжилгээний чуулганыг зохион байгуулсан ба тус чуулганд Орхон аймгаас ЭМГ, БОЭТ, Хойд бүсийн хавдрын дэд төв, Баян-Өндөр мед, Эрдэнэт сувилал цогцолбор, Ачит эмнэлэг, “Марко клиник” эх ураг охид эмэгтэйчүүдийн эмнэлэг, Мөнхийн гэгээ, Үйлсбадрах ӨЭМТ, Хөвсгөл аймгаас Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв, Ханх сумын ЭМТ, УБ хотоос ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг, АШУҮИС-ийн НАССургууль, Био-Анагаахын сургууль нийт 13 байгууллагын давхардсан тоогоор 230 судлаачийн 61 илтгэлийг 4 төрлөөр хэлэлцүүллээ. Тухайлбал эмч нарын ЭШХ-д аман илтгэлийн эмнэлзүйн төрөлд 73 судлаач нарын 19 илтгэл, нийгмийн эрүүл мэндийн төрөлд 39 судлаач нарын 11 илтгэл, ханан илтгэлийн төрөлт ховор тохиолдолоор 75 судлаач нарын 19 илтгэл, Сувилагч тусгай мэргэжилтнүүдийн ЭШХуралд 43 судлаач нарын 11 илтгэлийг тус тус хэлэлцүүлэж шилдэг илтгэлийн эзэд тодорлоо.
✅Ховор тохиолдлын төрөлд:
Тэргүүн байр: Г.Бадрал, А.Алгирмаа, Н.Батзориг 👏👏👏
Илтгэлийн сэдэв: “Зүүн титмийн багана артери, ховдол хоорондын өмнөд уруудах салааг хамаарсан бүлэн бүхий зүрхний цочмог шигдээсний үед титэм судсан дотуурх баллон тэлэх эмчилгээг бүлэн хайлуулах эмчилгээтэй хавсруулан хийсэн тохиолдол”, БОЭТ🏢
🥈Дэд байр: Г.Номин-Эрдэнэ, Э.Анхтуяа 👏👏👏
Илтгэлийн сэдэв: “Менингококкцемийн тохиолдлын оношилгоо”,🏢БОЭТ🏢
🥉Гутгаар байр: Г.Баянжаргал, Б. Хулан, Х.Нандинцэцэг, Ч.Бямбадорж 👏👏👏
Илтгэлийн сэдэв: “Ургийн баруун тосгуурын изомеризм хамшинж”, 🏢Орхон аймгийн "Маро клиник" эх ураг, охид эмэгтэйчүүдийн эмнэлэг, БОЭТ🏢
🥉Тусгай байр: А.Золжаргал, Д.Нэргүй, Ж.Мөнххүү, Д.Анхтуяа, Г.Болортунгалаг, П.Түмэнжаргал, Т.Должин, Р.Батсолонго, Б.Энхтайван 👏👏👏
Илтгэлийн сэдэв: "Усан замын тээвэрлэлт эмнэлзүйн ховор тохиолдол", Хөвсгөл АНЭ Хүүхдийн тасаг, эрчимт эмчилгээ "Хөвсгөл АНЭ, эмч, сувилагч, жолооч, "Ханх сумын эмч ЭХЭМҮТ, Хүүхдийн эрчимт эмчилгээ, зөвлөх🏢
✅Эмнэл зүйн төрөлд:
🥇Тэргүүн байр: Г.Шагдарсүрэн, Т.Одонтунгалаг, Я. Оюу-эрдэнэ, Ё.Сувд-эрдэнэ, Х.Нандинцэцэг👏👏👏
Илтгэлийн сэдэв: Хоол боловсруулах дээд замын салст хуулах мэс засал хийсэн үр дүн, 🏢Баян-Өндөр мед эмнэлэг, БОЭТ🏢
🥈Дэд байр: М.Алтанбек, Ч.Балдорж 👏👏👏
Илтгэлийн сэдэв: "Орхон аймагт өвдөгний дурангийн мэс заслын практик хэрэглээний өнөөгийн байдал", 🏢БОЭТ🏢
🥉Гутгаар байр: С.Энхмаа 👏👏👏
Илтгэлийн сэдэв: "Бүлэн хайлуулах эмчилгээний үр дүн", 🏢БОЭТ🏢
🥉Тусгай байр: Б.Баянмөнх, Д.Мөнхзаяа, О.Эрдэмбаяр, Д.Отгонтунгалаг, Б.Болортунгалаг 👏👏👏
Илтгэлийн сэдэв: "Насанд хүрсэн эрүүл эрэгтэйчүүдийн тестостероны хэмжээг биохимийн зарим үзүүлэлтүүдтэй харьцуулсан нь, 🏢ХБХОЭДТ🏢
✅Нийгмийн эрүүл мэндийн төрөлд:
🥇Тэргүүн байр: П.Отгонбилэг, А.Хонгорзул, Б.Цэндбаяр, М.Пүрэвдорж, Ариунсувд, Ц.Мөнхцэцэг 👏👏👏
Илтгэлийн сэдэв: “Орхон аймагт 2024–2025 онд бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөнүүдийн эмчилгээний хяналт алдагдалтад нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг судлах нь”, 🏢Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ🏢
🥈Дэд байр: Л.Уранчимэг, Б.Анхтуяа, Р.Пүрэвсүрэн, Д.Одонтуяа 👏👏👏
Илтгэлийн сэдэв: 2-5 настай хүүхдүүдийн дунд хялгасан хорхойтох өвчний тархалтыг тандах нь, 🏢Ачит эмнэлэг ХХЭМБ🏢
🥉Гутгаар байр: А.Золжаргал, Э.Лхагважаргал, Г.Болортунгалаг, П.Түмэнжаргал, Р.Батсолонго, Б.Энхтайван 👏👏👏
Илтгэлийн сэдэв: "Хүнд өвчтөний алсын зайн тээвэрлэлт ба аюулгүй байдалд хийсэн судалгаа", 🏢Хөвсгөл АНЭ Хүүхдийн тасаг, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг, ЭХЭМҮТ, Хүүхдийн эрчимт эмчилгээний, зөвлөх🏢
✅Сувилахуйн төрөлд:
🥇Тэргүүн байр: *Б.Эрдэнэцэцэг, Г.Энхзаяа 👏👏👏
Илтгэлийн сэдэв: “Шинэ сувилагчийн дадлагажуулах сургалтын эмнэл зүйн ур чадвар ба сэтгэл зүйд үзүүлэх нөлөө”, 🏢Орхон аймгийн БОЭТ, Эрүүл мэндийн газар🏢
🥈Дэд байр: Ц.Сэлмаа, Т.Сосорбарам 👏👏👏
Илтгэлийн сэдэв: Сувилагчдын аюулгүй байдлын өнөөгийн түвшинг үнэлэх нь (Орхон аймгийн БОЭТ-ийн жишээн дээр),🏢БОЭТ🏢
🥉Гутгаар байр: Б.Билэгмаа, Г.Болд 👏👏👏
Илтгэлийн сэдэв: Тархины харвалтын дараах хөдөлмөр засал эмчилгээний үр дүнг судлах нь, 🏢БОЭТ 🏢
Тусгай байр: Б.Пүрэвсүх👏👏👏
Илтгэлийн сэдэв: Эмч, сувилагч нарын ажлын байрны эрсдэл ба ХАБЭА-ны бодлогын хэрэгжилтийн үнэлгээ (Орхон БОЭТ-ийн жишээн дээр), 🏢БОЭТ 🏢