Majaa emneleg - Мажаа эмнэлэг

Majaa emneleg - Мажаа эмнэлэг 1996 онд Эрдэнэт хотод байгуулагдсан. Уламжлалт-дотрын клиник.

Мажаа эмнэлэгт төөнө, бигнүүр засал хийж байна.Биеийн чилээ, ядаргаа, цусны эргэлт муудах зэрэгт тохирсон уламжлалт төөн...
15/11/2025

Мажаа эмнэлэгт төөнө, бигнүүр засал хийж байна.
Биеийн чилээ, ядаргаа, цусны эргэлт муудах зэрэгт тохирсон уламжлалт төөнүүрийн бүх төрлийн заслыг бид мэргэжлийн түвшинд хийнэ.

✨ Манай үйлчилгээ:
• Өвсөн төөнө засал
• Нүүрсэн төөнө засал
• Монгол бигнүүр – ХОРЖИ
• Монгол төөнүүр

Биеийн тэнцвэрээ сэргээж, дулаацаж, хөнгөрөх мэдрэмжийг аваарай.
Цаг авах бол холбогдоорой.
📞 70357666 / 95357666
#Мажааэмнэлэг

Эрүүл амьдаралын зуршилтай болоорой. Majaa emneleg - Мажаа эмнэлэг
06/11/2025

Эрүүл амьдаралын зуршилтай болоорой. Majaa emneleg - Мажаа эмнэлэг

Зүү эмчилгээ – Эрүүл биеийг танд Бид дараах төрлийн зүү эмчилгээг мэргэжлийн эмчийн гарт аюулгүй, үр дүнтэйгээр хийж гүй...
03/11/2025

Зүү эмчилгээ – Эрүүл биеийг танд

Бид дараах төрлийн зүү эмчилгээг мэргэжлийн эмчийн гарт аюулгүй, үр дүнтэйгээр хийж гүйцэтгэж байна .

-Их биеийн зүү эмчилгээ
-Цахилгаан зүү эмчилгээ
-Косметик зүү эмчилгээ
-Чихний зүү эмчилгээ
Эрүүл мэндээ дэмжих, бие сэтгэлээ амраах байгалийн арга — зүү эмчилгээ.

Холбоо барих: 70357666, 95357666

30/10/2025

👻 Halloween баярын мэнд хүргэе!
Halloween-ий өдөр өвдөлтөө айлгая!

Дэлхийн Цус Харвалтын Өдөр — 10 сарын 29Цус харвалт нь дэлхий даяар нас баралт болон хөгжлийн бэрхшээлийн гол шалтгаануу...
29/10/2025

Дэлхийн Цус Харвалтын Өдөр — 10 сарын 29

Цус харвалт нь дэлхий даяар нас баралт болон хөгжлийн бэрхшээлийн гол шалтгаануудын нэг болдог. Гэхдээ бидний өдөр тутмын зөв дадал, эрт оношилгоо болон зөв мэдээлэлтэй байхад цус харвалтаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэдгийг сануулах өдөр юм.

Цус харвалтын шинж тэмдэгүүд нь:
• Нүүрний нэг тал унжих
• Нэг гар сулрах, хөдөлж чадахгүй болох
• Яриа гацах, ойлгомжгүй болох
Хэрэв шинж тэмдэг илэрвэл нэн даруй яаралтай тусламж дуудаарай.

Эрүүл амьдралын хэв маяг таныг болон таны хайртай хүмүүсийг хамгаална:
🩵 Цусны даралт, чихрийн шижинг хянах
💪 Идэвхтэй хөдөлгөөнтэй байх
🚭 Тамхи, архины хэрэглээг зогсоох
🥗 Эрүүл хоол хүнс хэрэглэх
🩺 Тогтмол эмчийн үзлэгт хамрагдах

Хамтдаа цус харвалтыг зогсооё — Тархиа хамгаал, амьдралаа хамгаал! #ЭрүүлМэнд #ЦусХарвалт

18/10/2025
Хоржигоо сайн тавиад байгаарай. Намрын цагт биеийн илч дулааныг тэтгэж, тайвшруулж, стресс ядаргааг тайлж, цусны гүйдлий...
15/09/2025

Хоржигоо сайн тавиад байгаарай.
Намрын цагт биеийн илч дулааныг тэтгэж, тайвшруулж, стресс ядаргааг тайлж, цусны гүйдлийг сайжруулдаг. Хаванг хариулах, шээсний гарцыг нэмэгдүүлэх, хоолны шингээлтийг сайжруулах, гэдэсний дүүрэнгийг буулгах, яс үесээр шархирч хүйтэн оргихыг засч, бүлээцүүлдэг шидтэй юм шүү. Хий ханиалгаж байгаа үед хэнхдэг хоолойгоо бас хоржигоор бигнээрэй. Нүдний нулимс сул асгарах, чих шуугих, толгой эргэж манарах, нүд харанхуйлах, юм их мартах, нойр муудах зэрэгт тун сайн байдаг даа.

Мажаа эмнэлэг дээр /утас - 9535-7666/, мөн УБ хотод /утас - 9912-1679/ хоржийг хэрэглэх зааврын хамт байнга зарж байгаа.

02/09/2025

📍Мажаа эмнэлэг🏥 Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг, 4-р баг, 11B-88 тоот📞 Утас: 70357666 🕗 Цагийн хуваарь:Ажлын өдрүүд: 09:00 – 18:00 Амралтын өдрүүд: 09:00 – 16:00

Хануур засал: муу цус ялгах тан ууж, амин гараг, сүлд  гарагийн аль нэгийг тааруулж, мөн сүнсний гүйдлийн мөрийг тооцож ...
26/08/2025

Хануур засал: муу цус ялгах тан ууж, амин гараг, сүлд гарагийн аль нэгийг тааруулж, мөн сүнсний гүйдлийн мөрийг тооцож байж их хануур хийх тул судсаа үзүүлж, өдөр цагаа тодолж, стандартын шаардлага хангасан, халдварын эрсдлээс бүрэн сэргийлсэн, тусгай зөвшөөрөл бүхий уламжлалтын эмнэлэг, уламжлалтын мэргэжлийн эмчээр хануураа хийлгээрэй.
Халдварын эрсдэлгүй нөхцөлд хануур заслыг стандартын дагуу хийх болно.
2 дахь өдөр буюу улаан нүдэн Ангараг гарагт хануур хатгуур хийх, цус гаргах, улай хийхийг цээрлэдэг нарийн учир байдгийг мэдүүштэй.
Сүүлийн жилүүдэд коронавирусын урхагийг гаргах хануур засал эрчимтэй хийгдэх шаардлага байгаа шүү.
Хануур заслын олон төрөл бий. Үүнд: Хануур, самнуур, шивүүр, бага хануур, сам соруул, хануур хорхойн эмчилгээ гэх мэт.
Хануур заслын ач тус нь: муу цусыг биеэс гадагшлуулж, шинэ цус төлжих боломжийг нэмэгдүүлнэ, дархлаа сэргэнэ, залуужиж, эрч хүчтэй, эрүүл чийрэг болдог.
Халдварт өвчин, бэртэл гэмтэл, үрэвсэл, хавдрын шалтгаантай цусан халуун биед ихсэхэд, судас, цул сав эрхтнүүд, үе гишүүг гэмтээж, биед хордлого үүсгэж, дархлааг сулруулж, харшил үүсгэх, даралтыг ихэсгэх шалтгаан болдог.
Цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээнд элэг цөс, нойр булчирхайн үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг үзүүлсэн байх шаардлагатай.
Цул саваа ЭХО-д харуулаарай.
Нотолгоонд суурилсан МУАУ-ы чиг баримжаа хандлага нь орчин үеийн европ АУ-тай хослуулан хөгжүүлэх төрийн бодлого бий. Энэ хүрээнд уламжлалтын мэргэжлийн эмнэлгүүд, эмч нар энэхүү чиглэлийг барьж байгаа болно.
☎️ 70357666
🏥 Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг, 4-р баг 11B-88 тоот Мажаа клиник

🩺 Эмнэлгийн ажилтны өдрийн мэнд хүргэе!Өнөөдөр эрүүл мэндийн салбарт үнэнч зүтгэж, өвчин зовлонгийн өмнө итгэл найдварын...
11/08/2025

🩺 Эмнэлгийн ажилтны өдрийн мэнд хүргэе!

Өнөөдөр эрүүл мэндийн салбарт үнэнч зүтгэж, өвчин зовлонгийн өмнө итгэл найдварын гэрэл асаадаг бүх эмч, сувилагч, эмнэлгийн ажилчиддаа талархал дэвшүүлж байна!

👩‍⚕️ Та бүхний мэдлэг, ур чадвар, халамж хайр нь олон хүний амьдралыг аварч, аз жаргалыг хадгалж байдаг билээ.

Мажаа эмнэлэгийн хамт олондоо, МУ-ын ЭМ-ийн салбарт ажиллаж байгаа та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилт хүсэн ерөөе!

Эрүүл энхийн манаанд зогсох бахархалт үйлс тань үргэлж гэрэлтэй, урам зориг дүүрэн байх болтугай!

Шинэ 7 хоногийн мэнд Мажаа эмнэлэгийн ажиллах цагийн хуваарь
04/08/2025

Шинэ 7 хоногийн мэнд
Мажаа эмнэлэгийн ажиллах цагийн хуваарь

Мажаа амралт саам сувилалЭрдэнэтд хамгийн ойрхон зэлэн дэрээс саам уух боломжтой амралтын газар🤍8.15 хүртэл ажиллана шүү...
20/07/2025

Мажаа амралт саам сувилал
Эрдэнэтд хамгийн ойрхон зэлэн дэрээс саам уух боломжтой амралтын газар🤍
8.15 хүртэл ажиллана шүү😍
Захиаллага өгөх утас: 99997803, 99000563

Address

Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11В хороолол 88 тоот
Erdenet
61020

Opening Hours

Monday 08:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 08:00 - 20:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 20:00
Saturday 09:00 - 16:00
Sunday 09:00 - 16:00

Telephone

+97695357666

Alerts

Be the first to know and let us send you an email when Majaa emneleg - Мажаа эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Majaa emneleg - Мажаа эмнэлэг:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram