02/09/2025
🎁🎁🎁 “Талын булаг” эмнэлгийн Өдрийн эмчилгээний төв нь нийгмийн хариуцлагын хүрээнд Сурагч лиг-2025 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон бөгөөд түрүүлсэн сургуулийн охидын багт сургуулийнх нь Охидын ариун цэврийн өрөөг завсарлан тохижуулж өгөх амлалтаа биелүүлэн, өнөөдөр хүлээлгэн өглөө🥰
🥇Ерөнхий боловсролын 4-р сургуулийн охидын багийн тамирчиддаа, тэднийг бэлтгэсэн багш нарт, тус тэмцээний зохион байгуулагч Jargal Bayaraa Paco, ивээн тэтгэгч Taliin bulag emneleg эмнэлгийн хамт олондоо, удирдлагууддаа талархал илэрхийлье👏🙏
💦Хүн өдөрт 1.5-2.0 литр шингэн (ус) уух хэрэгцээ байдаг ба хүний бөөр шээс дамжуулах эрхтэн тогтолцоо нь өдөрт 1.0-2.0 литр шээс ялгаруулдаг. Өдөр тутамдаа усыг тогтмол ууснаар шээс хүрсэн даруйд буюу 2-4 цаг тутамд бие засах хэрэгцээ үүсдэг.
🆘Шээсээ удаан барих нь шээсний замын халдвар, давсаг, бөөрний үрэвсэл, хэвлий нуруу ууцаар өвдөх таагүй нөлөөтэй тул хүүхдүүд та бүхэн минь усаа тогтмол ууж, шээс хүрсэн даруйд бие засаж хэвших нь эрүүл мэнддээ оруулж буй чухал хөрөнгө оруулалт билээ. Өдрийн эмчилгээний төв
💕ЭРҮҮЛ БИЕ ХАМГИЙН ХӨӨРХӨН💞