Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв

  • Home
  • Mongolia
  • Erdenet
  • Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв

Хойд бүсийн хавдрын оношилгоо,  эмчилгээний дэд төв Welcome

Манай эмнэлэг нь “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн “Хаалт-Хөгжилийн менежментийн бодлогын хүрээнд Орхон аймгийн ирээдүй хэтийг тодорхойлох, эдийн засгийн хөшүүрэг, орлогын эх үүсвэрийг бий болгох зорилгоор тус үйлдвэрийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан.
Япон улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, туршлага, эмнэлгийн тоног төхөөрөмж, Япон улсын эмнэлгийн менежментийн арга барилыг н

эвтрүүлж, үйлчлүүлэгчдэд оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг хүргэхээс гадна аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна.

Орон нутагт анх удаа хамгийн орчин үеийн, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг суурилуулж, дэвшилтэт технологиор хүн амд эрүүл мэндийн чанартай тусламж үзүүлэх боломжийг бүрдүүлсэн нь эрүүл мэндийн салбар, орон нутгийн хөгжилд оруулж буй томоохон бүтээн байгуулалт юм.

Бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, иргэдэд илүү хүртээмжтэй байх зорилго тавин ажилладаг бөгөөд Эрүүл мэндийн даатгалаар өндөр өртөгт шинжилгээ, мэс засал, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ, MRI, CT, ходоод улаан хоолойн дурангийн шинжилгээ болон эрт илрүүлгийн багц шинжилгээ зэргийг хийж байна.

2026 оны 4 –р сарын 16-18 ны хооронд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын санхүү, техникийн дэмжлэгтэй болон  Эрүүл Мэндий...
17/04/2026

2026 оны 4 –р сарын 16-18 ны хооронд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын санхүү, техникийн дэмжлэгтэй болон Эрүүл Мэндийн Яамны зөвлөмжийн дагуу ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын эмч нар “Умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэгийн оношилгоо, эмчилгээний үндэсний сургалт”-ыг 6 аймгийн 15 Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд онол, дадлага хосолсон байдлаар зохион байгуулж орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга барилын талаар мэдлэг, туршлагаа хуваалцаж байна.
Энэхүү сургалт нь эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Оролцож буй нийт эмч, мэргэжилтнүүддээ ажлын өндөр амжилт хүсье.

🏥 Дэлхийн эрүүл мэндийн өдөр-ийг тохиолдуулан"ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ – ШИНЖЛЭХ УХААНЫГ ДЭМЖИЦГЭЭЕ”уриан дор нээлттэй өдөрлө...
07/04/2026

🏥 Дэлхийн эрүүл мэндийн өдөр-ийг тохиолдуулан
"ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ – ШИНЖЛЭХ УХААНЫГ ДЭМЖИЦГЭЭЕ”
уриан дор нээлттэй өдөрлөгт манай эмнэлэг оролцож байна.

📍 Хаана: Амарын талбайд
👩‍⚕️ Иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна

2026.04.07

03/04/2026
 Манай эмнэлэг нь нийгмийн хариуцлагын болон нийгмийн эрүүл мэндийн ажлын хүрээнд дээрх өдрийг угтан багш, хүүхдүүдийг э...
02/04/2026



Манай эмнэлэг нь нийгмийн хариуцлагын болон нийгмийн эрүүл мэндийн ажлын хүрээнд дээрх өдрийг угтан багш, хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, нийгэмд эерэг зөв ойлголт түгээн ажиллахыг зорьж Орхон аймаг дахь аутизмын холбоонд харьяалагдаж буй 21 хүүхэд, 4 багшийг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, түүнээс өсвөр насны 4 хүүхдийг сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрууллаа.

Аутизмын хүрээний эмгэг буюу харилцааны бэрхшээл гэдэг нь хүний тархины хөгжлийн онцлог бөгөөд ихэвчлэн харилцаа, нийгмийн харьцаа, зан үйлийн хэв маягийн өөрчлөлтөөр илэрдэг эмгэг юм. Бүрэн эдгэрэх боломжгүй насан туршийн дэмжлэг, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд сайжирдаг эмгэг тул аутистик хүүхдүүдтэй гэр бүл, ажилладаг багш нарт бусдын дэмжлэг туслалцаа үргэлж хэрэгтэй байдаг. Хамгийн чухал нь нийгмийн харилцаанд орох үед үүсдэг хүндрэл бэрхшээлүүд их тул олон нийтийн хандлагыг сайжруулах хэрэгцээ байсаар байна.

Тиймээс аутизмыг ойлгох (аутизмын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх) дэлхийн өдрийг жил бүрийн 4-р сарын 2-нд тэмдэглэн өнгөрүүлэх болсон. Энэ өдрийг НҮБ-аас анх 2007 онд зарласан бөгөөд аутизмтай хүмүүсийн эрх оролцоог дэмжих, нийгмийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд 2008 оноос эхлэн тэмдэглэх болсон. Монгол улсад аутизмыг таниулах, дэмжих зорилго бүхий ТББ-уудаар дамжин 2010 оноос илүү өргөн хүрээтэй, идэвхтэй үйл ажиллагаанууд явуулж эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд ТББ-ууд, эцэг эхийн холбоод, эмнэлэг, сургууль, хөгжлийн төвүүд идэвх санаачлагатайгаар ажиллах болсон.

Ойлгоё, Хайрлая, Хүндэлье хэмээн бид уриалж байна.

Манай эмнэлэг нь 01 дүгээр 20-ны өдрөөс Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болсон.  Хойд бүсийн хавдрын ...
01/04/2026

Манай эмнэлэг нь 01 дүгээр 20-ны өдрөөс Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болсон. Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болсноор элэг цөс нойр булчирхайн, эмэгтэйчүүдийн, ходоод бүдүүн гэдэсний, хөхний, толгой хүзүүний, цээжний хөндийн хорт хавдрууд болох өвчлөл нас баралтаараа улсад тэргүүлж буй дээрх чиглэлүүдээр хойд бүсийн нийт иргэдэд хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж байна. Одоогийн байдлаар бид хавдрын тусламж үйлчилгээг үе шаттайгаар үзүүлэх ажлуудыг эхлүүлсэн бөгөөд өмнөх төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсээр байна.

Batbold Tseleejav
Жигжидсүрэнгийн Чинбүрэн дэмжин ажиллаж буйд талархлаа.

Бид дараах чиглэлүүдийг баримтлан үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

1.Хавдрын тусламж үйлчилгээний чиглэлээр:
-Элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын цогц тусламж үйлчилгээ болох хорт хавдрын мэс засал эмчилгээг элэгний хавдартай өвчтөнд хийж эхэлсэн байна.
-Элэгний хавдрыг судсаар дамжуулан химийн бодисоор хавдрыг бөглөх /TACE/ эмчилгээ эхлүүлсэн байна.
-2025-2026 оны хооронд 450 орчим хүнд бүдүүн гэдэсний хорт хавдрын урьдал үе болох гэдэсний ургацаг илрүүлж, бүдүүн гэдэсний ургацаг авах мэс ажилбар хийсээр байна.
-Хойд бүсийн хэмжээн дэх эмэгтэйчүүдийн хорт хавдрыг эрт илрүүлэх, эрсдэлд бүлгийг тодорхойлох зорилтын хүрээнд маммограммын аппарат шинээр суурилуулсан. /Хуучин хэрэглэгдэж байсан аппарат эвдрэл гэмтэл ихтэй байсан/.
-Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх, эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор хүний хөхөнцөр вирус илрүүлэх шинэ тоног төхөөрөмж суурилуулсан.
-Эрсдэл бүлгийн хүнд амд хеликобактерийг илрүүлэх, түүний эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж байна.
-Шинээр эрчимт эмчилгээний нэгжийг 4 ортойгоор чадвартай боловсон хүчин, сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэйгээр байгуулсан бөгөөд зөвхөн хавдрын дараах эрчимт эмчилгээ бус хойд бүсийн хэмжээн дэх бусад өвчлөлийн үеийн эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлэхэд бэлдэж байна. Энэ нь өвчний улмаас эмнэлгийн гадуурх нас баралтыг бууруулах бодит үр дүнд хүрнэ гэж найдаж байна.
-Цаашид химийн эмчилгээний эмч, боловсон хүчин бэлтгэж, химийн эмчилгээний тусламж үйлчилгээг нэвтрүүлэх.
-Мөн хавдрын тусламж үйлчилгээний дагалдах чиглэл буюу нөхөн сэргээх, хөнгөвчлөх эмчилгээний тусламж үйлчилгээг нэвтрүүлж бүсийн хэмжээнд үзүүлэх.
-Иргэд хавдрын үеийн бүх тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар бүрэн авдаг болох зэргийг зорьж байна.
-Элэгний хавдрын эрсдэл болох элэгний В, С вирусийг илрүүлэх, цаашлаад В вирусийн вакцинд хамрагдсан хүн амд дархлаа тогтсон эсэхийг шалгах, В, С вирусийн идэвхжил тодорхойлох, хянах, зохих эмчилгээнд хамруулан ажиллах гэж байна.
-Урьдчилан сэргийлэх үзлэгээр дамжуулан Эрдэнэт үйлдвэрийн 9000 ажилтны бүх эмэгтэйчүүдэд хүний хөхөнцөр вирусийн эрсдэлт генотипүүдийг бүгдийг нь үзэх шинжилгээнд хамруулдаг болсон зэрэг давуу талууд үүсэж байна.
-Дээрх мэс засал, хавдрын тусламж үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд “Хавдар судлалын үндэсний төв”-өөс Монгол улсдаа нэр хүнд бүхий туршлага чадвартай боловсон хүчнийг сэлгэн ажиллуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

2. Урьдчилан сэргийлэх үзлэгийн чиглэлээр:
-Манай урьдчилан сэргийлэх үзлэгийн төв нь амбулаторийн тусламж үйлчилгээтэй холилдохгүй тусдаа хийгддэг нь үйлчлүүлэгчийн тухтай байдал, хүлээгдлийн асуудалгүй байдгаараа давуу талтай бөгөөд нийт 12 төрлийн багцаас сонгож үйлчилгээ авах боломжтой байна.
-Жил бүр “Эрдэнэт үйлдвэр” болон бусад албан байгууллагуудад хийгддэг урьдчилан сэргийлэхийн үзлэгийн багцуудад дээрх хавдруудыг эрт илрүүлэх, оношлох зорилгоор өөрчлөлт оруулж байна. Ингэснээр урьдчилан сэргийлэх үзлэгээр дамжуулан хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчилгээ үйлчилгээг цогцоор хүргэхийг зорьж байна.

3.Төрөлжсөн нарийн мэргэжлийн бусад чиглэлээр:

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл болох амь тэнссэн үеийн тусламжийг чанартай хүртээмжтэй хүргэхээр зорьж яаралтай тусламжийн үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар өдрийн 8 цагаар ажиллуулж байгаа бөгөөд цаашид 24 цагийн яаралтай тусламж үзүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна.
-Амбулаториор дотрын бүх өвчин /элэг цөс нойр булчирхай, зүрх, уушги гэх мэт/, хүүхэд, эмэгтэйчүүд, нүд, чих хамар хоолой, шүдний эмч нарын үзлэг оношилгоо, эмчилгээний бүх тусламж үйлчилгээг үзүүлж, архаг өвчлөл бүхий шаардлагатай үйлчлүүлэгчдийг өдрийн эмчилгээнд хамруулдаг.
- Мэс заслын буюу нүд, чих хамар хоолойн, урологи андрологийн, эмэгтэйчүүдийн ерөнхий мэс заслын бүх үзлэг оношилгоог хийж мэс заслын 30 ортой тасагт хэвтүүлэн эмчилдэг.
-Сүүлийн үеийн хүчин чадал сайтай тоног төхөөрөмж бүхий олон жилийн туршлагатай эмч мэргэжилтнүүдтэй дүрс оношилгоо, дуран, лабораторийн тасаг ажилладаг. Хөдөө орон нутгуудын хэмжээнд 2 MRI, 2 CT, 3 дурангийн аппараттай байгаа нь бидний бас нэг том давуу тал гэж харж байна.
-Одоогийн байдлаар бид байгуулагдсан хугацаанаас хойш бүх чиглэлээр 9672 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Цаашид бид хавдрын болон төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар бүрэн үзүүлдэг болохыг зорьж, үе шаттайгаар нэвтрүүлж эхэлсэн байна.

Radnaa Munkhbat
James Jam

27/03/2026
🌍👁️ Дэлхийн Глаукомын долоо хоногГлауком (нүдний даралт ихсэх өвчин) өдөрийг тохиолдуулан урьдчилан сэргийлэх үзлэг, зөв...
19/03/2026

🌍👁️ Дэлхийн Глаукомын долоо хоног
Глауком (нүдний даралт ихсэх өвчин) өдөрийг тохиолдуулан урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, сургалт зохион байгуулагдах гэж байна.

✅Тус өдөрлөгөөр нүдний даралт ихсэх өвчний талаарх сургалт болон урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэнэ.

Үнэ төлбөргүй
📍Хэзээ: 2026 оны 03 сарын 20-ны 09:00 цагт
📍Хаана: Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв

13/03/2026

Хавдрын тусламж үйлчилгээний томоохон салбаруудын нэг болох хавдартай өвчтөнд элэг тайрах мэс засал амжилттай хийгдэж, Булган аймгийн харъяат 77 настай үйлчлүүлэгч маань өнөөдөр эмнэлгээс гарч байгааг дуулгахад таатай байна.

📍Хойд бүсийн хавдрын оношилгоо эмчилгээний дэд төв нь: Эрүүл мэндийн даатгалд тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх гэх мэт үе шаттайгаар хавдрын тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Radnaa Munkhbat
James Jam
Batbold Tseleejav
Жигжидсүрэнгийн Чинбүрэн

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАРСанхүү, даатгал, эдийн засгийн хэсгийн даргаЗахирлын туслах, архив, бичиг хэргийн ажилтанХүний ...
09/03/2026

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Санхүү, даатгал, эдийн засгийн хэсгийн дарга
Захирлын туслах, архив, бичиг хэргийн ажилтан
Хүний нөөцийн ажилтан
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга
Жолооч
Анатомийн эмгэг судлалын эмч
Эмнэлзүй эмгэг судлалын эмч /түр орон тоо/
Зүрх судасны эмч
☎️ 7777-5103
Материалыг 2026.03.13-ны өдрийг дуустал хүлээн авна.
Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн хүний нөөцийн алба.

 👏Анхны хавдрын мэс заслыг амжилттай хийлээ.❗️2026 оны 03 сарын 05-ны өдөр бидний хувьд ач холбогдолтой өдөр байлаа, Бид...
09/03/2026


👏Анхны хавдрын мэс заслыг амжилттай хийлээ.

❗️2026 оны 03 сарын 05-ны өдөр бидний хувьд ач холбогдолтой өдөр байлаа, Бид ХБХОЭДТ болж өөрчлөн байгуулагдсанаас хойш анхны хавдрын мэс засал, элэгний 6-7 сегмент тайрах мэс заслыг амжилттай хийж, үйлчлүүлэгчийн биеийн байдал тогтвортой, хэвийн байгааг дуулгахад таатай байна.

✅Та бүхэндээ ажлын амжилт хүсье.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе !!!🥰🌹🌹🌹Эмэгтэй хүн бүрийн гоо үзэсгэлэн, оюун ухаан, ха...
07/03/2026

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе !!!🥰
🌹🌹🌹Эмэгтэй хүн бүрийн гоо үзэсгэлэн, оюун ухаан, хайр энэрэл энэ хорвоог гэрэлтүүлж байдаг билээ. Та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.🌷🌷🌷
Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв

06/03/2026

Эрүүл мэндийн сайдын 340 дүгээр тушаалын дагуу ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг эхэллээ.
Бид эрүүл байж, өөрсдөө манлайлж, бүтээгдэхүүнээ бүрэн мэддэг байж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх болно.

Манай эмнэлэг нь: Албан байгууллагын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг туршлагатай хамт олон өндөр зохион байгуулалтан дор тогтмол хийж байна.

Хавдар судлалын үндэсний төв
Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв

Address

Bayan-Undur, Zest Bag
Erdenet
POBOX940

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97677777103

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв:

Share

Category

Our Story

Манай эмнэлэг нь “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн “Хаалт-Хөгжил менежментийн бодлогын хүрээнд Орхон аймгийн ирээдүй хэтийг тодорхойлох, эдийн засгийн хөшүүрэг, орлогын эх үүсвэрийг бий болгох зорилгоор тус үйлдвэрийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. “Эрүүл мэндийн олон улсын хамтын ажиллагааг дэмжих Медипас” нийгэмлэгтэй хамтран ажиллаж, Япон улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, туршлага ба алсын зайн оношилгоо эмчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмж, Япон улсын эмнэлгийн менежментийн арга барилыг нэвтрүүлж, үйлчлүүлэгчдэд оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг хүргэхээс гадна аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна. Орон нутагт анх удаа хамгийн орчин үеийн, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг суурилуулж, дэвшилтэт технологиор хүн амд эрүүл мэндийн чанартай тусламж үзүүлэх боломжийг бүрдүүлсэн нь эрүүл мэндийн салбар, орон нутгийн хөгжилд оруулж буй томоохон бүтээн байгуулалт юм. Бид үйл ажиллагаандаа Япон улсын эмнэлгийн менежментийг нэвтрүүлэх, нутагшуулах, мэдээллийн технологийн цогц системийг нэвтрүүлж, алсын зайн оношилгоо хийх боломж бүрдүүлэн, олон улсад магадлан итгэмжлэгдсэн ЦОГЦОЛБОР ТӨВ болох зорилго дэвшүүлэн ажиллаж байна.