Zoya Yogi Erdenet/Нарны мөргөл иогийн төв

Zoya Yogi Erdenet/Нарны мөргөл иогийн төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Zoya Yogi Erdenet/Нарны мөргөл иогийн төв, Yoga studio, 1ststreet, Erdenet.

Өнгөрсөн 3 өдрийн сургалтын хамгийн сайхан нь, ирсэн зочид маань зөвхөн сууж сонсоогүй. Үнэхээр ойлгохыг хүсэж, дотогшоо...
27/04/2026

Өнгөрсөн 3 өдрийн сургалтын хамгийн сайхан нь, ирсэн зочид маань зөвхөн сууж сонсоогүй. Үнэхээр ойлгохыг хүсэж, дотогшоо өнгийж,
өөрийгөө таних хүсэлдээ хөтлөгдөн хичээлдээ бүхэлдээ уусан оролцсон тэр орон зай байлаа.
Хичээл дууссан ч хүмүүс яарч тарсангүй.
Хэн нэгэн нь дотроо бодол тээж, хэн нэгэн нь чимээгүйхэн мэдэрч, хэн нэгэн нь асуулттайгаа үлдэж, өөртэйгөө хэсэгхэн ч болов хамт байхыг хүсэж байлаа.
Энэ бол зүгээр нэг сургалт биш, өөрийгөө ойлгож эхлэх чимээгүй сэрэлт байлаа.
Ийм сайхан эрч хүч, чин сэтгэлийн оролцоо,
гүн анхаарал авчирсан нийт зочдодоо талархлаа.
Мөн ийм гүн агуулгыг энгийн атлаа ойлгомжтой, сэтгэлд хүрэхээр дамжуулж, өөрийгөө таних энэ аялалд биднийг хөтөлсөн багшдаа гүн талархал илэрхийлье.
Дотоод амар тайванд хүрэх аялал үргэлжилсээр…
5 сарын 1–3-ны сургалтын бүртгэл эхэллээ.
📍 Хаяг: Мэлмий төвийн 3 давхарт, Нарны мөргөл иогийн төв
📞 Холбоо барих: 99363861 | 99554787

Өчигдрийн хичээл  нэг чухал зүйлийг маш тод ойлгууллаа.Бид ихэнхдээ зовлон жаргалаа гаднаас хайж,хүнээс, нөхцөлөөс, хувь...
27/04/2026

Өчигдрийн хичээл нэг чухал зүйлийг маш тод ойлгууллаа.
Бид ихэнхдээ зовлон жаргалаа гаднаас хайж,
хүнээс, нөхцөлөөс, хувь тавилангаас шалтгаалж байна гэж боддог.
Гэвч зовлон жаргалын жинхэнэ шалтгаан гадна биш,
түүнийг хүлээн авч буй дотоод төлөв,
түүнийг бүтээж буй бодол, үйлдэл, ухамсарт оршдог юм байна.
Өчигдрийн хичээлээр
байгалийн үндсэн төлөв чанарууд,
карма буюу үйлийн үр,
зовлон жаргалын шалтгаан,
түүнийг танин мэдэж даван туулах арга замын тухай гүн ойлголт авлаа.
Бидний туулж буй бүхэн санамсаргүй биш.
Өнөөдрийн бодол, үг, үйлдэл бүр
маргаашийн амьдралын үрийг тарьж байдаг.
Үүнийг л карма буюу үйлийн үр гэж ойлгож болно.
Зовлон бол шийтгэл биш,
харин ухамсар сэрээх дохио юм.
Жаргал бол аз биш,
харин зөв ойлголт, зөв хандлага, зөв амьдралын үр юм.
Амьдралд тохиолдож буй зүйлсийг өөрчилж чадахгүй үе байж болно,
гэхдээ түүнийг хэрхэн хүлээн авч,
юу болгон хувиргах нь бидний ухамсрын сонголт байдаг.
Жинхэнэ өөрчлөлт гаднаас биш,
дотроос эхэлдэг.
Шалтгаанаа таньсан хүн
үр дагавартайгаа ухаалгаар харьцаж сурдаг.
Өөрийгөө таньсан хүн
зовлонгоо ч давж, жаргалаа ч зөв бүтээж сурдаг.
Өчигдрийн хичээл мэдлэг өгөхөөс илүү
өөрийгөө, амьдралаа,
туулж буй бүхнийхээ жинхэнэ шалтгааныг эргэж харах гүн урилга байлаа.
Зовлон жаргалын жинхэнэ шалтгааныг танина гэдэг
амьдралаа шинээр таньж эхлэхийн нэр юм.

Өчигдрийн хичээл болзүгээр нэг шинэ мэдлэг сонссон өдөр биш,өөрийгөө илүү гүнээс ажиглаж,дотогшоо анзаарч эхлэх зөөлөн э...
26/04/2026

Өчигдрийн хичээл бол
зүгээр нэг шинэ мэдлэг сонссон өдөр биш,
өөрийгөө илүү гүнээс ажиглаж,
дотогшоо анзаарч эхлэх зөөлөн эхлэл байлаа
Өнөөдөр сургалтын 3дах өдөр өөртэй илүү нарийн танилцаж дотоодод орших амар амгалангаа олохыг хүссэн хүн бүрт нээлттэй
📍Мэлмий төвийн 3 давхарт Нарны мөргөл иогийн төвд 18:00-19:30

Сургалт амжилттай эхэллээ🤗Өчигдөр сургалтын маань эхний өдөр маш сайхан болж, олон сайхан хүмүүс нэгэн зорилгын төлөө цу...
24/04/2026

Сургалт амжилттай эхэллээ🤗
Өчигдөр сургалтын маань эхний өдөр маш сайхан болж, олон сайхан хүмүүс нэгэн зорилгын төлөө цуглан, гүн утгатай мэдлэгээр өдрийг хамтдаа дүүргэлээ.
Өчигдрийн хичээлийн гол сэдэв: “Хүн ба амьтны ялгаа”
Хүн амьтнаас зөвхөн бие махбодоороо бус,
ухаарах чадвар, сонголт хийх чадамж, дээд оюунаараа ялгардаг.
Амьтан зөнгөөрөө амьдардаг бол
хүн ухамсраараа амьдарч чаддаг.
Амьтан хэрэгцээгээ дагаж амьдардаг бол
хүн утга учраа сонгож амьдарч чаддаг.
Амьтан зөвхөн оршин байдаг бол
хүн өөрийгөө таньж, өөрийгөө бүтээж, амьдралаа өөрчилж чаддаг.
Сургалт үргэлжилсээр ..
Өнөөдрөөс бид өөрийгөө танин мэдэх дотоод руугаа гүн хандсан аяллыг хамтдаа хийх болно
Сургалт явагдах хугацаа болон бүртгэлийн талаар доорх мэдээлэл аваарай👇

https://www.facebook.com/share/p/1GqX1rd8x4/?mibextid=wwXIfr

Манай төв дээр нэгэн эрхэм багш ирэх нь ээ🤗 Та бүхэн минь цаг заваа зохицуулаад урьдчилан бүртгүүлж хамрагдахыг хүсье 🌞Д...
21/04/2026

Манай төв дээр нэгэн эрхэм багш ирэх нь ээ🤗 Та бүхэн минь цаг заваа зохицуулаад урьдчилан бүртгүүлж хамрагдахыг хүсье 🌞
Дараах мэдээлэлийг тогтож уншаарай🥰

🌿 Дотоод амар тайвныг хайж байна уу?
Өөрийгөө танин мэдэхийг хүсэж байна уу?

“Кришна Мандир” Ведийн соёлын төвөөс зохион байгуулж буй
✨ “ВЕДИЙН ГҮН УХААНЫ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ” ✨.

Эрдэнэт хотод

(Танхимаар — Үнэгүй)

танд дотоод аяллаа эхлэх ховор боломжийг олгож байна.

🪔 Сургалтын багш:
Ведийн гүн ухаан, Бхакти йогийн багш
Эканатх Гаура Дас

Тэрээр Энэтхэгийн ариун дагшин газруудаар даяанчлан аялж,
Ведийн гүн ухааны эрдэм мэдлэгийг гүнзгий судлан,
амьдралдаа хэрэгжүүлэн, ухаарал гэгээрэлд хүрсэн —
сүсэг бишрэлтэй, энэрэнгүй, ариун үйлст, номч мэргэн билээ.

🌸 Та энэ сургалтаас:
• Өөрийгөө илүү гүнзгий ойлгоно
• Сэтгэлийн амар амгалан, тогтвортой байдалд хүрнэ
• Амьдралын жинхэнэ зорилгыг танин мэднэ

✨ Амьдралаа өөрчлөх нэг алхмыг өнөөдөр хий.
✨ Дотоод ертөнц рүүгээ аялж эхэл.

📿 Таныг халуун дотноор урьж байна.

Нуруу, өвдөг, мөр, үе мөч өвддөг хүмүүс ямар ч эм тариа идэж уугаад эдгэрлийг олно гэдэг нь үгүй. Магадгүй шинж тэмдгийг...
26/01/2026

Нуруу, өвдөг, мөр, үе мөч өвддөг хүмүүс ямар ч эм тариа идэж уугаад эдгэрлийг олно гэдэг нь үгүй. Магадгүй шинж тэмдгийг дарж, өвчин намдааж болох ч энэ нь түр зуурын л хэрэг.

Хамгийн чухал нь булчингийн хүч сайтай байснаар үеэ хамгаалж өвдөлтөөс урьдчилан сэргийлж чадна.
Тэгвэл булчин яаж сэргэж хүч орох вэ? Ухамсартайгаар, давтамжтайгаар өөрт тохирсон хөдөлгөөнийг зөв арга техникээр, тууштайгаар хийж байж булчингийн хүч сайжирч, уян хатан байдалаа хадгалж чадна. Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг юутай үнэн

#ЭрдэнэтИог #иог

Нарны мөргөл иогийн төв ийн үүсгэн байгуулагч ariunjargal0214 багшдаа 10 жилийн ойн баярын мэнд хүргэе 🥰 Багштайгаа хамт...
17/01/2026

Нарны мөргөл иогийн төв ийн үүсгэн байгуулагч ariunjargal0214 багшдаа 10 жилийн ойн баярын мэнд хүргэе 🥰
Багштайгаа хамтран ажиллаад 8жилийг ардаа орхижээ. Хамтдаа байхад үргэлж түшигтэй, дэмтэй, байдаг тандаа талархаж явдаг даа, хайртай шүү❤️

10 жил 10 мянган амьсгал, 1 замыг хамтдаа туулсан та нартаа баярлалаа. 2016 оны 01 сарын 17ны билэгт сайн өдөр иогийн төвөө эхлүүлж байжээ. Намайг зорин ирж өөрийгөө урлаж байдаг хайрууддаа талархаж байна. Та нартаа эрүүл энх, аз жаргал, амар амгалан, элбэг хангалуун бүхний дээдийг хүсье.🙏🙏🙏🙇‍♀️🙇‍♀️🙇‍♀️❤️❤️❤️

Юуг ч тэр хийхийг хүсч л байгаа бол болохгүй байна, бүтэхгүй байна, чадахгүй байна гэж шантрах хэрэггүй. Эхлээд үйлдэх х...
14/01/2026

Юуг ч тэр хийхийг хүсч л байгаа бол болохгүй байна, бүтэхгүй байна, чадахгүй байна гэж шантрах хэрэггүй.
Эхлээд үйлдэх хэрэгтэй, дараа нь дадуулах хэрэгтэй.
Үлдэл болгосон зүйл үр дүнд хүрэхгүй байна гэж нэгээхэн ч байхгүй 😉

02/01/2026

Энх амгалан...🧘🏻‍♀️🧘‍♂️
Мөнх амгалан...🌊

#эрдэнэтиог

2026.01.01 Шинэ он Шинэ сар Шинэ өдрийн мэндээ 🎉🥰 Манайхан энэ өдрийг хүлээж байсан уу🎉✌️01.01 энэ өдөр бол миний төрсөн...
01/01/2026

2026.01.01 Шинэ он Шинэ сар Шинэ өдрийн мэндээ 🎉🥰

Манайхан энэ өдрийг хүлээж байсан уу🎉✌️
01.01 энэ өдөр бол миний төрсөн өдөр гэдгийн та нар маань мэдэх байх😅
Хорвоод мэндэлсэн энэ өдрөө та бүхэндээ урам зориг, боломж, шинэ зорилго, тууштай байдлыг бэлэглэх зорилгоор нэг өдрийн уламжлалт хямдралаа зарлаад 2дох жилдээ золгож байна🥰

За тэгэхээр товчхондоо ийм👇
Зөвхөн 01.01 энэ өдөр дараах хямдралтай үнээр бүртгэнэ

Үндсэн төлбөр-150.000₮

Хосоороо, найзуудаараа бүртгүүлвэл-20%

1сараар бүртгүүлвэл -10%
3сараар бүртгүүлвэл -20%
6сар сараар бүртгүүлвэл -30%
9сараар бүртгүүлвэл -40%
12 сараар (1жил) бүртгүүлвэл -50% хөнгөлөлттэй үнээр бүртгэнэ.
Хямдрал зөвхөн 01.01 ийг дуустал 😉
Хүлээж байсан хүмүүс минь атгаад аваарай 🎁✊
Жич: Төлбөрийн буцаалт байхгүй тул та нар минь дотоод хүнтэйгээ ярилцаж байгаад бат шийдсэн үедээ өөрсдөдөө итгэлтэйгээр, эргэж буцалгүйгээр шийдвэрээ гаргаад чатаар холбогдоорой.
Хэрэгтэй хүнд нь хүргээрэй🥰
Удахгүй уулзацгаая🤗
Шинэ оны хичээл 1/5 аас эхэлнэ
Хуваарь: 1.3.5 8:30 / 2.4.6 18:30

Халуун дотно гэр бүл, найз нөхөд, ахан дүүсээрээ шинэ оноо баяр жаргалаар дүүрэн угтаарай 🥰Та бүхэндээ аз жаргал, амгала...
31/12/2025

Халуун дотно гэр бүл, найз нөхөд, ахан дүүсээрээ шинэ оноо баяр жаргалаар дүүрэн угтаарай 🥰
Та бүхэндээ аз жаргал, амгалан тайван бүхнийг хүсье❤️🙏
Шинэ оны мэнд 🥰🎄🎉 #2026 #эрдэнэтиог #нарнымөргөлиогийнтөв

2025.12.27   🥰🎁💃Иоги нартайгаа өнгөрүүлсэн анхны шинэ жил 😍Эрүүл бие, тайван сэтгэлзүй, зөв амьдралын хэв маягийг өөртөө...
28/12/2025

2025.12.27
🥰🎁💃
Иоги нартайгаа өнгөрүүлсэн анхны шинэ жил 😍

Эрүүл бие, тайван сэтгэлзүй, зөв амьдралын хэв маягийг өөртөө бий болгож дотоод руугаа аялж, өөртэйгээ байхын гайхамшгийг бие сэтгэлээр мэдэрч яваа иоги нартайгаа шинэ жилийн баяраа бүтээлчээр, инээд хөөр дүүрэн баяр жаргалтайгаар тэмдэглэн өнгөрүүллээ🥰❤️ Хүрэлцэн ирсэн та нартаа баярлалаа, жаргал бүхний дээдийг хүсье🤗
Хүсэл бүхэн биелэг🙏

#нарнымөргөлиогийнтөв
#хүслийнсамбар2026 #хүсэлбиелэг #ЭрдэнэтИог #иог

Address

1ststreet
Erdenet

Telephone

99896679

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Zoya Yogi Erdenet/Нарны мөргөл иогийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Zoya Yogi Erdenet/Нарны мөргөл иогийн төв:

Share

Category