Нарны мөргөл иогийн төв

Нарны мөргөл иогийн төв Манай төв нь иогоор дамжуулан Эрдэнэт хотын иргэдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө хувь нэмэр оруулах эрхэм зорилготой.

Өнгөрсөн 3 өдрийн сургалтын хамгийн сайхан нь, ирсэн зочид маань зөвхөн сууж сонсоогүй. Үнэхээр ойлгохыг хүсэж, дотогшоо...
27/04/2026

Өнгөрсөн 3 өдрийн сургалтын хамгийн сайхан нь, ирсэн зочид маань зөвхөн сууж сонсоогүй. Үнэхээр ойлгохыг хүсэж, дотогшоо өнгийж,
өөрийгөө таних хүсэлдээ хөтлөгдөн хичээлдээ бүхэлдээ уусан оролцсон тэр орон зай байлаа.
Хичээл дууссан ч хүмүүс яарч тарсангүй.
Хэн нэгэн нь дотроо бодол тээж, хэн нэгэн нь чимээгүйхэн мэдэрч, хэн нэгэн нь асуулттайгаа үлдэж, өөртэйгөө хэсэгхэн ч болов хамт байхыг хүсэж байлаа.
Энэ бол зүгээр нэг сургалт биш, өөрийгөө ойлгож эхлэх чимээгүй сэрэлт байлаа.
Ийм сайхан эрч хүч, чин сэтгэлийн оролцоо,
гүн анхаарал авчирсан нийт зочдодоо талархлаа.
Мөн ийм гүн агуулгыг энгийн атлаа ойлгомжтой, сэтгэлд хүрэхээр дамжуулж, өөрийгөө таних энэ аялалд биднийг хөтөлсөн багшдаа гүн талархал илэрхийлье.
Дотоод амар тайванд хүрэх аялал үргэлжилсээр…
5 сарын 1–3-ны сургалтандаа үргэлжлүүлэн суралцаж илүү нарийн гүн мэдлэгийг хамтдаа шимтэн сонсоцгооё🥰
📍 Хаяг: Мэлмий төвийн 3 давхарт, Нарны мөргөл иогийн төв
📞 Холбоо барих: 99363861 | 99554787

Өчигдрийн хичээл  нэг чухал зүйлийг маш тод ойлгууллаа.Бид ихэнхдээ зовлон жаргалаа гаднаас хайж,хүнээс, нөхцөлөөс, хувь...
27/04/2026

Өчигдрийн хичээл нэг чухал зүйлийг маш тод ойлгууллаа.
Бид ихэнхдээ зовлон жаргалаа гаднаас хайж,
хүнээс, нөхцөлөөс, хувь тавилангаас шалтгаалж байна гэж боддог.
Гэвч зовлон жаргалын жинхэнэ шалтгаан гадна биш,
түүнийг хүлээн авч буй дотоод төлөв,
түүнийг бүтээж буй бодол, үйлдэл, ухамсарт оршдог юм байна.
Өчигдрийн хичээлээр
байгалийн үндсэн төлөв чанарууд,
карма буюу үйлийн үр,
зовлон жаргалын шалтгаан,
түүнийг танин мэдэж даван туулах арга замын тухай гүн ойлголт авлаа.
Бидний туулж буй бүхэн санамсаргүй биш.
Өнөөдрийн бодол, үг, үйлдэл бүр
маргаашийн амьдралын үрийг тарьж байдаг.
Үүнийг л карма буюу үйлийн үр гэж ойлгож болно.
Зовлон бол шийтгэл биш,
харин ухамсар сэрээх дохио юм.
Жаргал бол аз биш,
харин зөв ойлголт, зөв хандлага, зөв амьдралын үр юм.
Амьдралд тохиолдож буй зүйлсийг өөрчилж чадахгүй үе байж болно,
гэхдээ түүнийг хэрхэн хүлээн авч,
юу болгон хувиргах нь бидний ухамсрын сонголт байдаг.
Жинхэнэ өөрчлөлт гаднаас биш,
дотроос эхэлдэг.
Шалтгаанаа таньсан хүн
үр дагавартайгаа ухаалгаар харьцаж сурдаг.
Өөрийгөө таньсан хүн
зовлонгоо ч давж, жаргалаа ч зөв бүтээж сурдаг.
Өчигдрийн хичээл мэдлэг өгөхөөс илүү
өөрийгөө, амьдралаа,
туулж буй бүхнийхээ жинхэнэ шалтгааныг эргэж харах гүн урилга байлаа.
Зовлон жаргалын жинхэнэ шалтгааныг танина гэдэг
амьдралаа шинээр таньж эхлэхийн нэр юм.

Өчигдрийн хичээл болзүгээр нэг шинэ мэдлэг сонссон өдөр биш,өөрийгөө илүү гүнээс ажиглаж,дотогшоо анзаарч эхлэх зөөлөн э...
26/04/2026

Өчигдрийн хичээл бол
зүгээр нэг шинэ мэдлэг сонссон өдөр биш,
өөрийгөө илүү гүнээс ажиглаж,
дотогшоо анзаарч эхлэх зөөлөн эхлэл байлаа
Өнөөдөр сургалтын 3дах өдөр өөртэй илүү нарийн танилцаж дотоодод орших амар амгалангаа олохыг хүссэн хүн бүрт нээлттэй
📍Мэлмий төвийн 3 давхарт Нарны мөргөл иогийн төвд 18:00-19:30

Сургалт амжилттай эхэллээ🤗Өчигдөр сургалтын маань эхний өдөр маш сайхан болж, олон сайхан хүмүүс нэгэн зорилгын төлөө цу...
24/04/2026

Сургалт амжилттай эхэллээ🤗
Өчигдөр сургалтын маань эхний өдөр маш сайхан болж, олон сайхан хүмүүс нэгэн зорилгын төлөө цуглан, гүн утгатай мэдлэгээр өдрийг хамтдаа дүүргэлээ.
Өчигдрийн хичээлийн гол сэдэв: “Хүн ба амьтны ялгаа”
Хүн амьтнаас зөвхөн бие махбодоороо бус,
ухаарах чадвар, сонголт хийх чадамж, дээд оюунаараа ялгардаг.
Амьтан зөнгөөрөө амьдардаг бол
хүн ухамсраараа амьдарч чаддаг.
Амьтан хэрэгцээгээ дагаж амьдардаг бол
хүн утга учраа сонгож амьдарч чаддаг.
Амьтан зөвхөн оршин байдаг бол
хүн өөрийгөө таньж, өөрийгөө бүтээж, амьдралаа өөрчилж чаддаг.
Сургалт үргэлжилсээр ..
Өнөөдрөөс бид өөрийгөө танин мэдэх дотоод руугаа гүн хандсан аяллыг хамтдаа хийх болно
Сургалт явагдах хугацаа болон бүртгэлийн талаар доорх мэдээлэл аваарай👇

https://www.facebook.com/share/p/1GqX1rd8x4/?mibextid=wwXIfr

“Кришна Мандир” вэдийн соёлын төвөөс зохион байгуулж буй🌿 ВЭДИЙН ГҮН УХААНЫ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ(Танхимаар – үнэ төлбөргү...
21/04/2026

“Кришна Мандир” вэдийн соёлын төвөөс зохион байгуулж буй
🌿 ВЭДИЙН ГҮН УХААНЫ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ
(Танхимаар – үнэ төлбөргүй)

✨ Өөрийгөө танин мэдэх, дотоод амар тайванд хүрэх аялалдаа таныг урьж байна.

Сургалтын багш:
Ведийн гүн ухаан, Бхакти йогийн багш
Эканатх Гаура Дас



📅 Хичээлийн хуваарь:

2026.04.24 — Баасан гараг
⏰ 18:00–19:30
📖 “Хүмүүн соёл – Эрдэм ухаан” тойм лекц
Байгууллагын товч танилцуулга, сургалтын агуулга болон хүний амьдралын зарчмуудын суурь мэдлэгийг олж авна.



2026.04.25 — Бямба гараг
⏰ 18:00–19:30
📖 “Өөрийн дотоод руу аялахуй” лекц
Бие махбод болон сүнсний тухай мэдлэг, нарийн бие буюу оюун ухааны бүтцийг танин мэдэж, өдөр тутмын амьдрал дахь ач тусыг ойлгоно.



2026.04.26 — Ням гараг
⏰ 18:00–19:30
📖 “Зовлон, жаргалын жинхэнэ шалтгааныг танихуй” лекц
Байгалийн үндсэн төлөв чанарууд (гуна), карма буюу үйлийн үр, зовлон, жаргалын шалтгааныг танин мэдэж, даван туулах арга замуудыг судална.



2026.05.01 — Баасан гараг
⏰ 18:00–19:30
📖 “Дээд оюуны нууцыг судлахуй” лекц
Орчлон ертөнц, байгаль дэлхийн төгс бүтэц, зохион байгуулалтыг ажиглан, Дээд Оюун буюу Бүтээгч Эзнийг танин мэднэ.



2026.05.02 — Бямба гараг
⏰ 18:00–19:30
📖 “Трансцендент цэнгэл жаргалыг мэдрэхүй” лекц
Дотоод амар тайван болон трансцендент цэнгэлд хүрэх арга замуудыг судална.



2026.05.03 — Ням гараг
⏰ 18:00–19:30
📖 “Жинхэнэ хайранд хүрэх арга ухааныг суралцахуй” лекц
Сүнсний мөн чанар, жинхэнэ хайр, үйлчлэл, зүтгэлийн ач холбогдлыг судална.



📍 Сургалт явагдах байршил:
Мэлмий төвийн 3 давхарт байрлах Нарны мөргөл иогийн төв



Сургалтын бүртгэлийн утас: 99363861.
99554787

🌼 Уриалга:
Вэдийн эрдэм мэдлэг, гүн ухааны гэрлээр зүрх сэтгэлээ гийгүүлж, бурханлаг ариун хөгжмийн аялгуугаар урам зориг, баяр хөөр, амар тайвныг сэтгэлдээ урин дуудъя.

🙏 Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна!

10 жил 10 мянган амьсгал, 1 замыг хамтдаа туулсан та нартаа баярлалаа. 2016 оны 01 сарын 17ны билэгт сайн өдөр иогийн тө...
16/01/2026

10 жил 10 мянган амьсгал, 1 замыг хамтдаа туулсан та нартаа баярлалаа. 2016 оны 01 сарын 17ны билэгт сайн өдөр иогийн төвөө эхлүүлж байжээ. Намайг зорин ирж өөрийгөө урлаж байдаг хайрууддаа талархаж байна. Та нартаа эрүүл энх, аз жаргал, амар амгалан, элбэг хангалуун бүхний дээдийг хүсье.🙏🙏🙏🙇‍♀️🙇‍♀️🙇‍♀️❤️❤️❤️

Та иогаар хичээллэж эрүүл аж төрөх соёлд суралцмаар байна уу....Учир нь…🧘‍♀️ Иог таны биеийг эрүүлжүүлнэ– Бодисын солилц...
02/01/2026

Та иогаар хичээллэж эрүүл аж төрөх соёлд суралцмаар байна уу....

Учир нь…

🧘‍♀️ Иог таны биеийг эрүүлжүүлнэ

– Бодисын солилцоог идэвхжүүлж

– Нуруу, үе мөч, булчинг уян хатан болгоно

– Дархлааг дэмжинэ

🌿 Иог таны сэтгэлийг тогтвортой болгоно

– Стресс, айдас, бухимдлыг тайлна

– Анхаарал төвлөрөл, тайван байдлыг нэмэгдүүлнэ

– Сэтгэл зүйн тэнцвэрийг бий болгоно

✨ Иог таныг үзэсгэлэнтэй болгоно

– Биеийн галбир тэнцвэржинэ

– Арьсны өнгө сэргэж, царай гэрэлтэнэ

– Дотоод гоо сайхан ил гарна

🔥 Иог амжилтын суурь болдог

– Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ

– Тууштай, сахилга баттай болгоно

– Зорилгодоо төвлөрөх хүчийг өгнө



🌸 ШИНЭ ОНЫ ШИНЭ ЭХЛЭЛ – ИОГ 🌸

📅 Эхлэх: 2026.01.05

📍 Байршил: 1 микр Мэлмий төвийн 3 давхарт 302 тоот

⏰ Цагийн хуваарь:

• Да, Лха, Баа – 18:30–19:40

• Мя, Пү, Бямба– 08:30–09.30

💰 Төлбөр: 120000

👉 2026 оноо өөрийгөө сонгож, өөрчлөлтөөр эхлүүлье.

Иог бол зөвхөн дасгал биш — амьдралын чанарыг өөрчлөх зам юм.

Маргааш буюу 1 сарын 3 нд 19.00 цагаас  хамтдаа 2026 оны анхны Тэргэл сарны мөргөл , Талархалын бясалгал хийхийг хүсвэл ...
02/01/2026

Маргааш буюу 1 сарын 3 нд 19.00 цагаас хамтдаа 2026 оны анхны Тэргэл сарны мөргөл , Талархалын бясалгал хийхийг хүсвэл амжиж бүртгүүлээрэй.
Хүний тоо хязгаартай. Төлбөр: 15000 к
Хаяг: 1микр Мэлмий төвийн 3 давхарт 302 тоот
— Сарны мөргөл гэж юу вэ?
Chandra = Сар
Namaskar = Мөргөх, хүндэтгэх

🌕Chandra Namaskar нь биеийг зоригжуулж, эрч хүч өгдөг 🌞Нарны мөргөл (Surya Namaskar)-тай харьцуулахад эсрэг шинжтэй:
→ тайвшруулдаг
→ газардуулдаг
→ дотоод мэдрэхүйг нээдэг
→ бие, сэтгэлийг булчинтай нь хамт сулладаг хөдөлгөөнүүд.
Энэ бол эмэгтэйчүүдэд, ядарсан үед, сэтгэл санаа тогтворжуулахад, оройн цагт хамгийн тохиромжтой.

САРНЫ ЭНЕРГИ ГЭЖ ЮУ ВЭ? (Yin / Ida Nadi)

Иогийн системд хүний биед хоёр гол энергийн суваг явагддаг гэж үздэг:

☀ Pingala Nadi = Нарны суваг
☝Идэвх
☝Динамик
☝Хүч
☝Бодит
☝Эрч хүч
☝Эрэгтэй энерги

🌙 Ida Nadi = Сарны суваг
☝Тайвшрал
☝Зөөлөн байдал
☝Сэтгэл санааны тогтвортой байдал
☝Бясалгал
☝Унтахын өмнөх тайвшрал
☝Эмэгтэйлэг энерги

🌝Chandra Namaskar нь үндсэндээ Ida Nadi-г идэвхжүүлж, биеийн энергийг доош татаж, төвийг бариулахад зориулагдсан.

🌙 Сарны мөргөл яагаад хэрэгтэй вэ?

✔ Тайвширч, стресс буурна
✔ Унтахын өмнө маш сайн
✔ Аарцаг, ташааг нээж тэнцвэржүүлнэ
✔ Сарын тэмдэгийн үед (хөнгөн хэлбэрээр) тохиромжтой
✔ Өндөр ачаалалттай өдрийн дараа биеийг сэргээж амраадаг
✔ Сэтгэл санааг төвлөрүүлж, сэтгэл түгшүүрийг багасгана
✔ Yin чанарыг идэвхжүүлж, уян хатан, зөөлөн болгоно

🌙 Яагаад Chandra Namaskar эмэгтэйчүүдэд тустай гэж үздэг вэ?
✅Ташаа, аарцаг нээдэг
✅Сарын мөчлөгтэй холбоотой энергийн тэнцвэрийг дэмждэг
✅Хэт их стресс, айдсыг бууруулдаг
✅Доош чиглэсэн амьсгалаар умайн орчмын цусны урсгалыг сайжруулдаг
Yin эрч хүчийг нээж, тэнцвэржүүлдэг

19/11/2025
11 сарын хуваарь гарлаа 🥰  #нарнымөргөлиогийнтөв
31/10/2025

11 сарын хуваарь гарлаа 🥰 #нарнымөргөлиогийнтөв

Б.Жаргалцэцэг багшийн анги 🌸🤗НУРУУГАА ХАЙРЛАЦГААЯ🧘‍♀️ Нурууны иогийн шинэ ангийн элсэлт авч эхэллээ! (11 сард эхэлнэ, цө...
25/10/2025

Б.Жаргалцэцэг багшийн анги 🌸🤗
НУРУУГАА ХАЙРЛАЦГААЯ
🧘‍♀️ Нурууны иогийн шинэ ангийн элсэлт авч эхэллээ!
(11 сард эхэлнэ, цөөн тооны сурагч авах тул та яараарай 3-5 хүн)

Та өдөр бүр сууж ажилладаг бол, толгой, хүзүү, нуруу хөшиж өвдөн, орой болоход сульдаж байна уу?
Бөгтийж суух, утсаа бөхийж харах, стресс ихтэй байх нь бүгд нуруунд ачаалал өгдөг билээ.

🌀 Энэ бүхний үр дүнд:
• Нуруу, хүзүү, мөр өвддөг
• Мөр бөхийж, биеийн байрлал алдагддаг
• Амьсгал гүнзгий биш болж, ядрамтгай мэдрэмж төрдөг

🌿 Нурууны иог нь энэ бүхнийг аажмаар засах хамгийн зөөлөн, хамгийн үр дүнтэй арга юм.
Тусгайлан нуруу, мөр, хүзүүний булчинг суллаж сунгах дасгалуудаар биеэ уян хатан болгож, эрч хүчээ сэргээнэ.

✨ Хэдхэн хичээлд суугаад л:
• Нуруу, хүзүүний хөшилт багасна
• Биеийн байрлал засагдана
• Амьсгал гүнзгий, сэтгэл тайван болно

“Нуруу бол таны амьдралын модны үндэс — түүнийг тэжээ, хамгаал"

🔅Санамж: Та бүртгүүлэхдээ нурууны зураг, эмчийн дүгнэлтээ үзүүлсэнээр танд хэрэгтэй байгаа дасгал хөдөлгөөнт хичээлийг боловсруулах юм шүү 🙏🏼

🔅Бэлдэх зүйл: Та өөрт тухтай хөдөлгөөн хийхэд саад болохооргүй чөлөөтэй хувцастай ирэхэд л болно 🏃🏻‍♀️

💸Төлбөр: 150.000
🔅Элсэлт: 11 сараас эхэлнэ /Даваа Лхагва Баасан гарагуудад 12:30/
📍Байршил: 1-р микро "Мэлмий төв"-н 3 давхар "Нарны мөргөл" иогийн төв (Эрдэнэт хот)
☎️Холбогдох: Б.Жаргалцэцэг /9955-4787/

Иог гэдэг хүнд дасгал биш — харин бие сэтэглээ анхаарч, тайвшрах нэгэн амралт юм. 🌿

🌙 ИНЬ ЙОГИЙН ТӨЛБӨРГҮЙ НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛД ТАНЫГ УРЬЖ БАЙНА 🕉️Амьдралын хэмнэл хэт хурдтай байгаа энэ үед бидний бие, сэтгэ...
13/10/2025

🌙 ИНЬ ЙОГИЙН ТӨЛБӨРГҮЙ НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛД ТАНЫГ УРЬЖ БАЙНА 🕉️

Амьдралын хэмнэл хэт хурдтай байгаа энэ үед бидний бие, сэтгэл хоёрт “зогсоох товч” хамгийн хэрэгтэй байдаг.
🕊 Инь йог нь яг тэр амрах, анагаах, сэргэх мөчийг танд өгнө.

✨ Энэ хичээлд орсноор:
•Нойргүйдлын асуудалтайгаа ажиллах 💤
• Эмэгтэйлэг, зөөлөн энергийг сэргээнэ 🌸
• Биеийн гүн булчин, холбоос эдийг суллаж, уян хатан болгоно 🏃🏻‍♀️
• Дааврын болон мэдрэлийн системийг тэнцвэржүүлнэ 💃🏻
• Сэтгэл санаа тайвширч, гүн амралтын төлөвт орно 🧘🏻‍♀️

📅 Нээлттэй, үнэ төлбөргүй хичээл

🕰 Хэзээ: (2025 10/15 ба 10/17 өдрүүдэд 20:00 цагаас)
📍 Хаана: 1р микро "Мэлмий төв"-н 3 давхарт байрлах "Нарны мөргөл" иогийн төвд болно) Эрдэнэт хот
☎️ Б. Жаргалцэцэг 99554787 /та холбогдож суудлаа баталгаажуулаарай/
🧘🏻‍♀️Бэлдэж ирэх зүйлс: Өөрт тухтай хөдөлгөөнд саад болохооргүй чөлөөтэй хувцас
🧘🏻‍♀️Хүний тоо хязгаартай🧘🏻‍♂️

Өөрийгөө амраах, дотроо чимээгүйхэн сонсох нэг үдшийг бидэнтэй өнгөрөөөрэй 🤍

#Амралт #ИньЙог #эрдэнэтиог #нээлттэйөдөрлөг

Address

Нарны Мөргөл Иогийг төв, Эрдэнэт, 89053523, Https://maps. Google. Com/?cid=895439363088649738
Erdenet

Telephone

+97699023523

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нарны мөргөл иогийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category