Хэнтий аймаг Эрүүл мэндийн газар

Хэнтий аймаг Эрүүл мэндийн газар Эрүүл мэндийн газрын мэдээ мэдээлэл

🦷"ЭРҮҮЛ ШҮД-АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХДҮҮД" АМНЫ ХӨНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. ✅✅✅🦷"Эрүүл шүд-Аз жаргалтай х...
22/04/2026

🦷"ЭРҮҮЛ ШҮД-АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХДҮҮД" АМНЫ ХӨНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. ✅✅✅

🦷"Эрүүл шүд-Аз жаргалтай хүүхдүүд" арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг 7-р цэцэрлэг дээр эхэллээ. 👍👍👍

🦷Арга хэмжээ эхэлснээс хойш Хэрлэн сумын хэмжээнд 4дэх цэцэрлэг дээр үзлэг эхэллээ. Урьдчилсан байдлаар үзлэгийн дүнг гарган үзэхэд нийт үзлэгт хамрагдсан цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 64% нь амны хөндийн өвчлөлтэй буюу шүд цоорсон, цаашид эмчилгээнд хамрагдах шаардлагатай байна. Насны бүлгээр авч үзэхэд бэлтгэл бүлгийн буюу 5-6насны хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөл нийт өвчлөлтэй хүүхдүүдийн 41,7% буюу бусад насны бүлэгтэй харьцуулахад энэ насанд өвчлөл өндөр байна.

🦷Эцэг эх асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийнхээ амны хөндийн эрүүл мэндэд анхаарч, амны хөндийн үзлэг, эмчилгээнд тогтмол хамруулах шаардлагатай. 👍👍👍

🦷ШҮД ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ👌

🦷ЭРҮҮЛ ШҮД-АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХДҮҮД🪥🦷Эрүүл шүд-Аз жаргалтай хүүхдүүд арга хэмжээний хүрээнд ЭМГазрын эцэг эхийн зөвлөлийн с...
22/04/2026

🦷ЭРҮҮЛ ШҮД-АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХДҮҮД🪥

🦷Эрүүл шүд-Аз жаргалтай хүүхдүүд арга хэмжээний хүрээнд ЭМГазрын эцэг эхийн зөвлөлийн санаачилгаар Глактик Дент шүдний эмнэлэгтэй хамтран байгууллагын алба хаагчдыг “Амны хөндийн эрүүл ахуйн” сэдвээр сургалтад хамрууллаа.✅✅✅

🦷Мөн алба хаагчдын хүүхдүүдийг амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан шүдэнд нь фтортой түрхлэг түрхлээ. ✅✅✅

🦷Хамтран ажилласан Глактик Дент шүдний эмнэлгийн эмч Хонгорзул, Батширээт сумын шүдний эмч нартаа талархлаа👏🏻👏🏻👏🏻

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 🇲🇳Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 08-н...
16/04/2026

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

🇲🇳Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Салбарын хяналт шалгалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 115 дугаар тогтоолоор иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учрах хүндрэл, чирэгдлийг бууруулах, хяналт шалгалтын давхардлыг арилгах, эдийн засгийн идэвхжлийг дэмжих зорилгоор эрүүл мэнд болон байгаль орчны салбараас бусад салбарын 2026 оны төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг цуцалсан.

✅Дээрх тогтоолтой холбогдуулан Засгийн газрын 2025 оны 184 дүгээр тогтоолоор баталсан “Салбарын хяналт шалгалтын 2026 оны төлөвлөгөө”-ний хүрээнд хүний амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын хяналт шалгалтыг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

✅Тодруулбал, улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын хяналтад хамрагдах 1446 объектод хийх төлөвлөгөөт хяналт шалгалт, мөн 9 төрлийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомж, стандарт, журмын дагуу тогтмол зохион байгуулагдаж байна.

✅Эрүүл мэндийн яамнаас цаашид иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй, ил тод, давхардалгүйгээр хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байна.

https://moh.gov.mn/news/7516

ХӨДӨЛГӨӨНИЙ ХААН БОЛ АЛХАЛТ ЮМ
16/04/2026

ХӨДӨЛГӨӨНИЙ ХААН БОЛ АЛХАЛТ ЮМ

 Эрүүл мэндийн газрын хамт олон хуваарьт 7 дугаар талбайгаа цэвэрлэлээ. #ХоггүйХэнтий
15/04/2026

Эрүүл мэндийн газрын хамт олон хуваарьт 7 дугаар талбайгаа цэвэрлэлээ.

#ХоггүйХэнтий

📌Байгууллагын ойр орчмын 50 метр зайг цэвэрлэн нийтийн цэвэрлэгээнд Эрүүл мэндийн газрын алба хаагчид оролцож байна. ✅✅✅...
15/04/2026

📌Байгууллагын ойр орчмын 50 метр зайг цэвэрлэн нийтийн цэвэрлэгээнд Эрүүл мэндийн газрын алба хаагчид оролцож байна. ✅✅✅

✅Нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцож, орчноо цэвэрлэн, хотынхоо өнгө төрхийг сайжруулахад санаачлагатай ажиллаж буй бүх байгууллагууддаа талархал илэрхийлье.👏🏻👏🏻👏🏻
Чингис хот

📌"ЭРҮҮЛ ШҮД-АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХДҮҮД" АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД АМНЫ ХӨНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ✅✅✅🦷Монгол улсын...
15/04/2026

📌"ЭРҮҮЛ ШҮД-АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХДҮҮД" АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД АМНЫ ХӨНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ✅✅✅

🦷Монгол улсын засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 322 дугаар "Эрүүл шүд" арга хэмжээг хэрэгжүүлэх тухай тогтоол, Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2024 оны 01 дүгээр 19-ний А/27, А/25 дугаар “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027) батлах тухай тушаал, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр “Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын 2.3.1.1.2 дахь арга хэмжээний хүүхдийн шүдний тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Эрүүл шүд–Аз жаргалтай хүүхдүүд” арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. 🪥🪥🪥

✅Тус арга хэмжээний хүрээнд Хэрлэн сумын 1-11 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхэллээ. 👍👍👍

Чингис хот
Хэнтий аймаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар
Хэнтий аймгийн Боловсролын газар

14/04/2026
✅ Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2026 оны 04 сарын 9-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас уригдан ирсэн туршлагатай...
08/04/2026

✅ Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2026 оны 04 сарын 9-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас уригдан ирсэн туршлагатай эмч ажиллаж, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний үзлэг, оношилгоо хийнэ.
Энэхүү үзлэг, оношилгоо нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, умайн хүзүүний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Иргэд, ялангуяа эмэгтэйчүүдийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

🧑🏻‍⚕️👩🏻‍⚕️Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн 1 давхарт 10:00 цагаас
📍 Хэнтий аймаг, 2026.04.08

Хэнтий аймгийн урд бүсийн сумдын Эрүүл мэндийн төвүүд "Өөрчлөлтийг өөрөөсөө" спортын 5 төрөлт тэмцээнээ Баянхутаг суманд...
08/04/2026

Хэнтий аймгийн урд бүсийн сумдын Эрүүл мэндийн төвүүд "Өөрчлөлтийг өөрөөсөө" спортын 5 төрөлт тэмцээнээ Баянхутаг суманд амжилттай зохион байгууллаа.

📌ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА УДИРДЛАГУУДТАЙ ЭЭЛЖИТ ЦАХИМ ХУРЛЫГ ЗАРЛАЛАА✅✅✅✅Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан...
07/04/2026

📌ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА УДИРДЛАГУУДТАЙ ЭЭЛЖИТ ЦАХИМ ХУРЛЫГ ЗАРЛАЛАА✅✅✅

✅Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн байгууллагын дарга удирдлагуудтай ээлжит цахим хурлыг зарлан цаашид хэрэгжүүлэх чиг үүргийг хүргэлээ👍🏻👍🏻👍🏻

Address

Hentiy

Alerts

Be the first to know and let us send you an email when Хэнтий аймаг Эрүүл мэндийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Хэнтий аймаг Эрүүл мэндийн газар:

Share