28/03/2026
🩺“ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН” дэд хөтөлбөрийн шилдгүүд тодорлоо.
🇲🇳Дэлхийн эмч нарын өдөр, аймгийн ИТХ-ын 05 дугаар тогтоолын “80+” төсөл, арга хэмжээний хүрээнд “ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН”-ийг дэмжих, урамшуулах журмын дагуу шалгарсан “Чадварлаг эмч”-ийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа, засаг даргын орлогч М.Баярт, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ариунтөмөр, төлөөлөгч Ц.Гэрэлт-Од болон салбарын удирдлагууд өнөөдөр (2026.03.28) гардуулан өгч, баяр хүргэлээ.
🩺👩🏻⚕️👨🏻⚕️“ЧАДВАРЛАГ ЭМЧ”-ээр есөн эмч шалгарч тус бүр 30 сая төгрөгөөр шагнагдлаа. Мөн Ховдын төлөө медаль, Хүндэт тэмдэг, Монголын Залуучуудын холбооны тэргүүний залуу тэмдэг, Засаг даргын Жуух бичиг, Эрүүл мэндийн Жуух бичиг, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар нэр бүхий эмч, мэргэжилтнүүд шагнагдлаа.
ЧАДВАРЛАГ ЭМЧЭЭР:
• Бат-Эрдэнэ Даваасүх БОЭТ-ийн Сүрьеэгийн тасгийн Сүрьеэгийн эмч
• Даваагийн Цэрэнбадам БОЭТ-ийн Гэмтлийн тасгийн Гэмтлийн эмч
• Даваасүрэн Гэрэлчимэг БОЭТ-ийн Зүрх судлалын тасгийн Зүрхний эмч
• Батнасан Мөнхбаатар БОЭТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн Эрчимт эмчилгээний эмч
• Цагаач Доржханд БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн Нарай, хүүхэд, өсвөрийн эмч
• Батжаргал Батболд БОЭТ-ийн Мэс заслын тасгийн Мэс заслын эмч
• Цэвээн Цагаан БОЭТ-ийн Мэс заслын тасгийн Хавдрын эмч
• Булганаа Наранзул Бугат өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч
• Нямсүрэн Отгонжав Булган сумын нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлгийн эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Мэдээгүйжүүлгийн эмч
Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд тангараг өргөн цаг нартай уралдан ажиллаж байгаа нийт эмч нартаа дэлхийн эмч нарын баярын мэнд хүргэе.