29/04/2026
📌📌📌Хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалтын тухай ...
🎯🎯🎯Монгол улсын урт болон дунд хугацааны хөгжлийн төлөвлөлт, өвчний дарамт, судалгаа, нотолгоонд үндэслэн Дархлаажуулалтын тухай хуулийн 10.1-д Заавал хийх дархлаажуулалтад хүний папиллома вирусийн халдварын эсрэг сэргийлэх тарилгыг нэмэх тухай нэмэлт өөрчлөлт орж Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолын дагуу “Дархлаажуулалтын үндэсний товлол”-д 11 настай хүүхдэд (эрэгтэй, эмэгтэй) 1 тунгаар хийхээр тус тус батлагдсан.
🎯🎯Хуулийн уг зохицуулалт 2024 оны 11-р сарын 25-наас эхлэн хэрэгжиж, орон даяар 11 настай охид, хөвгүүдэд хийж эхэлсэн юм.
🎯Манай улсад 2021 умайн хүзүүний хорт хавдраар 312 хүн оношлогдож байсан бол 2024 онд энэ тоо 521 болж нэмэгджээ.
🇲🇳🇲🇳🇲🇳Умайн хүзүүний хавдар нь элэгний хорт хавдрын дараа, эмэгтэйчүүдийн дундах хорт хавдрыг тэргүүлж буй бөгөөд Монгол Улс энэ үзүүлэлтээрээ дэлхийд болон бүс нутагтаа тэргүүлж байгаа харамсалтай тоон мэдээлэл байна.
🎯Вакцины тухай
ДЭМБ-ын шаардлага хангаж, хэрэглэх зөвшөөрөл бүхий ХПВ-ийн халдварын эсрэг 3 төрлийн вакциныг дэлхийн 150 гаруй орон вакцинжуулалтын үндэсний хөтөлбөртөө нэвтрүүлж, 75 орон сургуульд суурилсан стратегийг сонгон хэрэглэж байна. Үүнд:
Хоёр цэнт вакцин (зөвхөн хавдар үүсгэдэг 16 ба 18 хэвшинжийн эсрэг)
(бэлгийн үү ба кандиломын 90%-ийг үүсгэдэг 6 ба 11, мөн хавдар үүсгэдэг 16 ба 18 хэвшинжийн эсрэг) - (Монгол улсад нэвтрээд буй)
Есөн цэнт вакцин (6, 11, 16, 18, 31, 33, 45, 52, 58 хэв шинжийн эсрэг)
🎯Вакцины найрлага: Гардасил (GARDASIL) вакцин нь хүний папиллома вирусийн эсрэг дөрвөн цэнт рекомбинант вакцин.
💉💉💉Үндсэн найрлага:
HPV 6 хэв шинжийн L1 уураг -20мкг,
HPV 11 хэв шинжийн L1 уураг -40мкг
HPV 16 хэв шинжийн L1 уураг -40мкг
HPV 18 хэв шинжийн L1 уураг -20мкг
🟢🟢🟢Нэмэлт бодисууд:
Хөнгөн цагаан -225 микрограмм, (Дархлал тогтоцыг нэмэгдүүлэх, илүү тогтвортой хариу урвал үүсгэх зорилготой.)
Натрийн хлорид - 9.56 мг,
L-гистидин - 0.78 мг, (дархлааг зохицуулагч ба антиоксидант үйлчилгээтэй. Дархлааны супрессор Т эсийн Н2 рецептортыг идэвхижүүлэх үйлчилгээтэй)
Полисорбат-80 - 50мкг, (вакцины найрлагад агуулагдах бусад бодисуудыг бэхжүүлэх үйлчилгээтэй)
Натрийн борат - 35 мкг (нянд тэсвэртэй болон идээт үрэвслээс сэргийлэх үйлчилгээтэй)
Тарилгын ус
Антибиотик болон нөөшлөгч бодис агуулаагүй.
📌📌📌Эсрэг заалт:
Вакцины найрлагад орсон бодист харшилтай эсвэл өмнө ямар нэгэн вакцины дараа урвал хүндрэл өгсөн зэрэг хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.
📌📌📌Хариу урвал:
Вакцин хийлгэсний дараа халуурах, бөөлжих, дотор муухайрах, толгой эргэх, толгой өвдөх зэрэг ерөнхий биеийн урвал болон тарилга хийлгэсэн ором дээр хөндүүрлэх, хавдах, улайх, загатнах, хөхрөх зэрэг хэсэг газрын урвалын шинжүүд илэрч болно. Маш ховор тохиолдолд анафилакс илэрч болно.
📌📌📌Вакцины аюулгүй байдал
2009 онд зөвшөөрөл авснаас хойш 500 сая гаруй тун ХПВ вакциныг тараасан байна. АНУ-ын Хүнс, эмийн байгууллага, Европын эмийн агентлаг зэрэг олон орны үндэсний зохицуулах агентлагаас зөвшөөрөлтэй бөгөөд аюулгүй, үр дүнтэй болохыг тогтоосон. ДЭМБ-ийн чанарын баталгаажилтийг 2009 онд авсан.
https://extranet.who.int/prequal/vaccines/p/gardasiltm, European Medicines Agency (EMA)
📌📌📌Үйлдвэрлэгч:
АНУ-ын Мэрк (Merck Sharp& Dohme Corp., Merck & Co., Inc,) үйлдвэрт үйлдвэрлэгдсэн.