23/04/2026
🩺УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО
📌Эрүүл мэндийн яамнаас Монголын уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ, өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг ард иргэдэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой "Уламжлалт анагаах ухааны нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг нийт УАУ-ны салбарын эмнэлэг, эмч, мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгууллаа. Тус өдөрлөгт говийн бүсийн УАУ-ны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төлөөлөн УАУ-ны их эмч П.Болормаа амжилттай оролцлоо.
Өдөрлөгөөр:
✅Өвөрмөц чанар тодорхойлох, судсаар оношлох
✅Идээ ундаа, явдал мөрийн зөвлөгөө өгөх
✅Уламжлалт анагаах ухааны заслын эмчилгээний тухай ойлголт өгөх зэрэг арга хэмжээ зохион байгууллаа.