Цагааннуур тосгоны Эрүүл мэндийн төв

Цагааннуур тосгоны Эрүүл мэндийн төв Цагааннуур тосгоны Эрүүл мэндийн төв

20/11/2025

✅Ажил амьдралын тэнцвэрээ хадгалах нь эрүүл, эрч хүчтэй байх суурь юм
✅Ёс зүйн дэд хороо

🦠💊”БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТИЙН ТАЛААРХИ МЭДЛЭГ, ХАНДЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ДЭЛХИЙН 7 ХОНОГАнтибиотик гэж юу вэ?Нян бол бидний...
20/11/2025

🦠💊”БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТИЙН ТАЛААРХИ МЭДЛЭГ, ХАНДЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ДЭЛХИЙН 7 ХОНОГ

Антибиотик гэж юу вэ?
Нян бол бидний биеийн эстэй адил бүтэцтэй бичил биетэн юм. Нянгийн бүтцийг авч үзвэл гадуураа нэг бүрхүүлтэй, дотроо удмын мэдээллээ бас нэг бүрхүүл дотор хадгалсан, энэ 2 бүрхүүлийн хооронд өөрийн амьд явах, өсч үржихэд хэрэгтэй эрхтэнцрүүдийг агуулсан байдаг.
Антибиотик нь нянгийн гадна бүрхүүлийн нийлэгжилтийг зогсоож нянг задалж алах, уургийн нийлэгжилтийг нь зогсоож цаашид өсч үржихгүй болгох гэх мэт төрөл бүрийн аргаар нянгийн эсрэг үйлчилдэг эм юм.

Антибиотик тэсвэржилт хэрхэн үүсдэг вэ?
Бид антибиотик эмчилгээг дутуу хийвэл эсвэл эмчийн зөвлөснөөс бага тунгаар хэрэглэвэл нян антибиотикоос өөрийгөө хамгаалах чадвартай болдог. Мөн энэ олж авсан чадвараа бусад нянд дамжуулдаг. Эдгээрээс дурдвал антибиотик нян руу нэвтрэн орч буй сувгийн бүтцийг өөрчлөх, антибиотикийг өөрийнхөө дотроос гаргадаг шахуурга уурагтай болох, антибиотикийг задалдаг бодис үүсгэх гэх мэт.

Нян антибиотикт тэсвэртэй болох нь бидэнд ямар аюултай вэ?
Тухайн халдвар үүсгэж буй нян тэр антибиотикт тэсвэртэй болсноор халдвар хүндэрч цаашид хоёр, гурван антибиотик хавсарч хэрэглэн улмаар эмчилгээнээс улбаатай гаж нөлөө илрэх магадлал нэмэгддэг. Түүнчлэн хүн өөрөө тэр антибиотикт тэсвэртэй нянгаа бусад хүмүүст, хүүхдүүдэд тараах, эсвэл тэр нян антибиотикт тэсвэртэй чадвараа бусад нянд дамжуулах зэргээр нийгэмд аюул учруулдаг.

Мөн антибиотик тэсвэржилттэй холбоотой хүнд хожим гарч болох нэг уршгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Бидний биед ашигтай нянгуудтай маань зэрэгцээд дархлаа суларвал өвчин үүсгэх чадвартай нянгууд бас байдаг. Бид антибиотик хэрэглэх тусам тэдгээр нянгууд антибиотикуудад тэсвэртэй болсоор байх ба хүндээр өвдөх, дархлаа дарангуйлагдах үед энэ нянгууд өвчин үүсгэнэ. Тэр үед бид маш олон антибиотикт тэсвэртэй нянтай тэмцэх хэрэг гарах бөгөөд харамсалтайгаар ялагдах тохиолдол ч бий.

Олон хоног ханиалгасан учраас хүүхэддээ антибиотик өгөх нь зөв үү?
Ханиад, томуу хоёрдогчоор нянгаар хүндэрч антибиотик хэрэглэх тохиолдол гарч болно. Гэхдээ хүний бие өөрөө нянгийн халдварыг даван гарах чадвартай гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр нянгийн хүнд халдварын үед л антиботик хэрэглэдэг.

✅Ирээдүйнхээ төлөө антибиотик эмчилгээнд хариуцлагатай хандацгаая.
Эх сурвалж: Асралт Үйлс ӨЭМТ

🔰СТРЕСС ГЭЖ ЮУ ВЭ?📌Стресс гэдэг нь гадны нөлөөнд үзүүлж буй бие-сэтгэцийн хариу үйлдэл юм. Хүн амьдралынхаа хугацаанд то...
20/11/2025

🔰СТРЕСС ГЭЖ ЮУ ВЭ?

📌Стресс гэдэг нь гадны нөлөөнд үзүүлж буй бие-сэтгэцийн хариу үйлдэл юм. Хүн амьдралынхаа хугацаанд тодорхой үйл явдалд стрессийг мэдэрдэг хэдий ч хүн бүр өөр өөр байдлаар хүлээж авдаг.
📌Өдөр тутмын амьдралд стресс тохиолдох нь хэвийн зүйл бөгөөд зарим талаараа биднийг урагшлуулагч хүчин зүйл болох нь ч бий. Тиймээс стрессээс ангид байх биш харин стрессийг удирдан зохицуулах аргад суралцах хэрэгтэй.

#СЭМҮТ #сэтгэцийнэрүүлмэнд #стресс #стрессийгдавантуулах

💊Шинэ антибиотик, эм бүтээх нь маш хэцүү. Боломж бага, өртөг өндөр, олон жилийн судалгаа хийж байж цөөн антибиотик шинээ...
19/11/2025

💊Шинэ антибиотик, эм бүтээх нь маш хэцүү. Боломж бага, өртөг өндөр, олон жилийн судалгаа хийж байж цөөн антибиотик шинээр нээгддэг.
📌Иймд одоо байгаа эмүүдээ хариуцлагатай, зөвхөн шаардлагатай үед эмчийн жороор, зааврыг чанд мөрдөн хэрэглэх нь чухал юм.

Эх сурвалж: Эрүүлт мэндийн яам

❄️☃️Гадна улирал хүйтрэхээр бие организм өөрөө дулаан буюу илчээ хурааж эхэлдэг бөгөөд шар үсний үүд хаагдаж галын илч и...
17/11/2025

❄️☃️Гадна улирал хүйтрэхээр бие организм өөрөө дулаан буюу илчээ хурааж эхэлдэг бөгөөд шар үсний үүд хаагдаж галын илч ихэсдэг.
Даарваас бөөр бэлхүүсний өвчин ,эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, цаашлаад хий, бадган хямарч ханиад, яс үений өвчин, судас нарийсах гэх мэт олон өвчин үүсэх суурь болдог.
Биеийн үл барилдсан хэсгүүдийг даарахаас сэргийлэх хэрэгтэй учир нь тэнд барилдуулагч бадган буюу өрнийн анагаах ухаанд нэрлэдгээр үений шингэн байдаг. Энэ нь даарснаас болоод барагдаж бүтцэд өөрчлөлт орж үе өвдгөөр өвддөг болдог.

✅ Улиралтай зөв зохицуулж дулаан хувцаслаж чадваас эрүүл байх боломжтой
#УламжлалтАнагаахУхаанаарУушгиаХамгаалъя #УламжлалтАнагаахУхаан #УушгиаХамгаалъя See less

📌Чихрийн шижин өвчин хүндэрвэл:- Нүдний хараа муудах- Бөөрний дутагдалд орох- Зүрхний шигдээс болох- Тархины харвалт өгө...
17/11/2025

📌Чихрийн шижин өвчин хүндэрвэл:
- Нүдний хараа муудах
- Бөөрний дутагдалд орох
- Зүрхний шигдээс болох
- Тархины харвалт өгөх
- Хөл тайруулах эрсдэл үүсдэг.
Хөл тайруулсан 10 хүн тутмын 7 нь чихрийн шижин өвчний шалтгаантай байна.

📌Ажлын байрандаа эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийг уриалж байна.✅Дэлхий дээр чихрийн шижин өвчтэй 412 сая хүн ажил хөдөл...
17/11/2025

📌Ажлын байрандаа эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийг уриалж байна.
✅Дэлхий дээр чихрийн шижин өвчтэй 412 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байна.
✅Чихрийн шижин өвчтэй 10 хүн тутмын 4 нь ажлын байрны орчинд глюкозоо хянах, инсулинаа тарих, эрүүл хооллох боломжгүйн улмаас амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлдөг.
✅Тэдэнд зориулсан ээлтэй ажлын байр, орчин нөхцөлийг бүрдүүлэн, ойлгож дэмжицгээе.

Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай. Дур мэдэн өөрөө эмчилгээ хийвэл, хүндрүүлэх эрсдэлтэй.
17/11/2025

Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай. Дур мэдэн өөрөө эмчилгээ хийвэл, хүндрүүлэх эрсдэлтэй.

04/11/2025
Гар хөл амны өвчнөөс сэргийлье
04/11/2025

Гар хөл амны өвчнөөс сэргийлье

Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
04/11/2025

Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье

04/11/2025

Address

Баян-Өлгий аймаг, Цагааннуур тосгон
Tsagaannuur
83

Telephone

+97699631661

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цагааннуур тосгоны Эрүүл мэндийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Цагааннуур тосгоны Эрүүл мэндийн төв:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram