УИХ-ын гишүүн, Гавьяат эмч Буланы Бейсен

  • Home
  • Mongolia
  • Ul'gey
  • УИХ-ын гишүүн, Гавьяат эмч Буланы Бейсен

УИХ-ын гишүүн, Гавьяат эмч Буланы Бейсен Хүнд сэтгэл байвал зүтгэл гардаг, зүтгэл байвал заава?

Булан овогт Бейсен нь 1963 онд Ногооннуур сум (одоогийн Бугат сум Улаан толгой баг).
• 1972 онд Цагааннуурын дамжлага баазын 8 жилийн дунд сургуульд орж
• 1980 онд 8-р анги төгссөн.
• 1980-1982 онд Өлгий хотын 10 жилийн 1-р дунд сургуулийн 10-р ангийг онц дүнтэй төгсөж АУДэС-д элссэн
• 1982-1988 онд АУДэС-ийн эмчилгээний факультетийг мэс заслын чиглэлээр онц дүнтэй төгсөж ирээд Ногооннуур сумын

сум дундын эмнэлэгт мэс засалын эмчээр ажилласан.
1989 оноос Аймгийн нэгдсэн эмнэлэгийн бөөрний мэс засалын эмчээр ажиллаж байгаад 1991 оноос мэс засалын эмчээр ажилласан. 1995-1998 онд мэс засалын тасгийн эрхлэгчээр 1998-2004 он хүртэл мэс засалын эмчээр 2004-2012 он хүртэл мэс засалын тасгийн эрхлэгч бөгөөд зөвлөх эмчээр
2012 оноос одоо хүртэл Нэгдсэн эмнэлэгийн даргаар ажиллаж байна.
Мэс засалын эмчээр ажиллах хугацаанд мэс засалын зөвлөх эмч Н.Есей наркозын эмч Х.Аятханы хамт мэс засалын эмчилгээний 3-р шатлалын эмнэлэгт хийгдэх элэг цөс, Ходоод гэдэс, Бамбай булчирхай, Түрүү булчирхай, Бөөр, Давсагны хагалгаануудыг аймагт хийдэг болж өвчтөнүүдийн Улаанбаатар хот руу явах чирэгдэл багассан.
Б.Бейсен нь үүний зэрэгцээ ЭХО-ийн аппарыг чадамгай эзэмшиж олон зуун хүнийг үзэн оношлогоо хийсэн. Аймгийн бамбай булчирхайн өвчлөлийн түвшинд судалгаа хийж аймгийн дундажийг тогтоосон.
Одоо бамбай булчирхайн бэрсүүт хэлбэрийн мэс засалын эмчилгээ сэдвээр доктарантуурын сэдэв авч ажиллаж байна.
Суралцсан курс сургууль
1. 1988 онд АУДэСийн эмчилгээний факультетийг мэс засалын чиглэлээр
2. 1989 онд Урологи их эмч 45 хоногийн дагалдан курс
3. 1990 онд 45 хоногийн хүүхдийн мэс засалын дагалдан курс
4. 1993-1994 онд мэс засалын 1 жилийн резидентурт суралцсан
5. 1995 онд Дэлхийн эрүүл мэндийн шугамаар ЭХО-ийн эмчийн курс
6. 1996 онд Булчирхайн эмчийн курс
7. 2002 онд Турк улсын Стамбул хотод мэс засал ба шашны 3 сарын курс
8. 2003 онд Турк улсын Анкара Палатлы хотод мэс засалын 3 сарын дээшлүүлэх курс
9. 2007 онд Турк улсын Анкара хотын эмч нарыг сургах дадлагжуулах эмчилгээний дурангийн мэс засалын эмчийн 3 сарын курс тус тус төгссөн.
10. 2015 онд Хятадын Бээжин хотод бөөрний дурангийн мэс засалын курс тус тус төгссөн. АУ-ын магистар Клиникийн профессор цолтой, докторант
11. Орос, Турк хэлтэй
Сонгуулт ажил
2004-2008 онд Бугат сумаас АИТХ-ын төлөөлөгчөөр
2008-2012 онд Ногооннуур сумаас АИТХ-ын төлөөлөгчөөр мөн тэргүүлэгчээр
2012-2016 онд Бугат сумаас АИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон улмаар АИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байна.
2015 оноос Дэлхийн Казахийн уламжлалт эмчилгээний 1-р орлогч даргаар сонгогдон ажиллаж байна.
Монголын мэс засалч эмч нар ба Урологи эмч нарын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн.
Авсан гавьяа шагнал
1. ЭМЯамны хүндэт жуух бичиг
2. МХЗЭ-ийн хөдөлмөрийн алдар Алт, Хүрэл медиалаар 1985 он
3. ЭМТэргүүний ажилтан цол тэмдэгээр 2002 он
4. Хөдөлмөрийн алдар алтан медиалаар 2010 он
5. Монголын мэс засалын алдар алтан медиалаар шагнагдсан
6. Алтан гадас одонгоор 2009 он
7. Аймгийн шилдэг их эмчээр 2001 он
8. Аймгийн хөдөлмөрийн аврага их эмчээр 2006 он
9. Монголын шилдэг их эмч /Отгондалайн нэрэмжит шагнал 1998 он/
10. Аймгийн эрүүл мэндийн салбарын шилдэг менежрээр шалгарсан 2015 он

🇲🇳МЭНДЧИЛГЭЭ🇲🇳Монгол эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, сурч боловсорч буй болон өөрийнхөө мэдлэг, туршлагаа хүн ардын...
30/03/2026

🇲🇳МЭНДЧИЛГЭЭ🇲🇳

Монгол эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, сурч боловсорч буй болон өөрийнхөө мэдлэг, туршлагаа хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зориулж явсан үе үеийн эмч нартаа Олон улсын эмч нарын баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе!

Өдөр шөнөгүй хөдөлмөрлөж,эрүүл нийгмийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг та бүхнээр бахархаж байна.

Хүндэтгэсэн,

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.БЕЙСЕН.

24/03/2026
💐ҚҰТТЫҚТАУ💐Құрметті ағайындар! Ұлыстың ұлы күні – Әз-Наурыз мейрамымен баршаңызды құттықтаймын!Әз-Наурыз – қыстың ызғары...
22/03/2026

💐ҚҰТТЫҚТАУ💐

Құрметті ағайындар! Ұлыстың ұлы күні – Әз-Наурыз мейрамымен баршаңызды құттықтаймын!

Әз-Наурыз – қыстың ызғары қайтып, көктемнің шуағы төгілетін, күн мен түн теңеліп, жер ананың бауыры жібіген, бес түлік төлдеп, ақ шыққан, көк көрінген жайма-шуақты күнге сәйкес келетін түркі халықтарының ежелден бері тойлап келе жатқан ұлық мерекесі.

Әз-Наурыз – әрбір жаңашылдық пен жаңарудың жаршысы. Сондықтан халқымыз Әз-Наурызды қашанда кең пейіл, ізгі ниет және ақ жарма тілекпен қарсы алған.

Әр шаңыраққа амандық пен шаттық, бақыт пен байлық тілеймін.
Ұлыс оң, ақ мол болсын!

Ізгі ниетпен:
Ұлы құрыл мүшесі Бейсен Бұланұлы.

💐МЭНДЧИЛГЭЭ💐

Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүдээ,
Монгол Улсад амьдран суугаа нийт Казах иргэдээ,

Байгаль дэлхийн жамаар хуучин жил хулжиж, шинэ жил шилжин ирэх цаг мөчид Казах түмний уламжлалт баярын босгон дээр Та бүхэнтэйгээ мэндчилж байна.

Наурыз бол өвлийг өнтэй давж, хаврын урин цагтай учран золгосныг бэлгэдэн, зон олноороо амар мэндээ мэдэлцэх, Аксахал ахмадуудаа хүндлэн, хөдөлмөрийн замналаас нь суралцаж, сургаал ерөөлийг нь сонсдог, өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодог онцлог баяр юм.

Үндэсний уламжлалт Наурыз баярыг тэмдэглэж буй нийт ард иргэд та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
УИХ-ын гишүүн,
Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.БЕЙСЕН.

🇲🇳ЦЭРГИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ🇲🇳  “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 105жилийн ой, эр цэргийн...
18/03/2026

🇲🇳ЦЭРГИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ🇲🇳
“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 105жилийн ой, эр цэргийн баярын өдрийн мэнд хүргэе!!!🇲🇳🇲🇳🇲🇳

УИХ-ЫН ГИШҮҮН,
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.БЕЙСЕН

16/03/2026

Монгол Улсын Их хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ.

14/03/2026

Нислэгийн үеэр зүрх нь тасалдаж, даралт нь ихэссэн зорчигчийн амийг аварчээ✈️

Станбулаас Улаанбаатарын чиглэлд нисч байсан “Turkish Airlines” онгоцны нислэгийн үеэр нэгэн зорчигчийн бие муудаж, УИХ-ын гишүүн Б.Бейсен өөрийн авч явсан эм, эмнэлгийн хэрэгслийг ашиглан бүсгүйг эмнэж Улаанбаатарт эсэн мэнд авчиржээ

https://www.facebook.com/share/p/183FNt1Z3N/
14/03/2026

https://www.facebook.com/share/p/183FNt1Z3N/

УИХ-ын гишүүн хүний амь аврав.

Энэ талаар онгоцонд хамт явсан Л.Мөнхбаясгалан гишүүн:

Б.Бейсен гишүүн зүрх нь тасалдсан зорчигчийг аврав

Өнөө өглөө Станбулаас Улаанбаатарын чиглэлд нисч байсан Turkish Airlines онгоцны нислэгийн үеэр нэгэн зорчигчийн бие муудсан юм. Онгоцны чанга яригчаар “ зорчигчдын дунд эмч мэргэжилтэй хүн байвал яаралтай нисэх багийнхантай уулзана уу” гэж англи , турк , монгол хэлээр зарласан нь зорчигчдийг багагүй түгшүүрт автуулав. Гэтэл УИХ ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен зүрх нь тасалдаж, даралт нь 220 хүрч байсан зорчигч эмэгтэйг цаг алдалгүй эмчилж аварч чадлаа. Хэрэв хүний бие муудаад эмч байхгүй бол дээгүүр нь нисэн өнгөрч буй аль нэг оронд зөвшөөрөл аван буух байжээ. Онгоцны багийн түргэн тусламжийн хэрэгсэл дээр өөрийнхөө хувьдаа авч явсан эм эмнэлгийн хэрэгслийг ашиглан бүсгүйг эмнэж Улаанбаатарт эсэн мэнд авчирлаа.

УИХ ын гишүүн Б.Бейсен бол Монгол улсын хүний гавьяат эмч гэдгийг бүгд мэднэ.
Сайхан чиг юм даа, эмч хүн гэдэг… бие нь муудсан хүнийг эмчилж, онгоц дүүрэн зорчигчдийг тайвшируулаад л… бас онгоцонд явсан цорын ганц эмч бөгөөд турк хэлээр чөлөөтэй ярьж байгааг хараад бахархаж байсан даа. Монгол улсын УИХ- ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, хүний гавьяат эмч танд талархал илэрхийлье.

МЭНДЧИЛГЭЭХорвоогийн гэрэл гэгээ, үзэсгэлэн гоо ээжүүд, охид бүсгүйчүүд та бүхэндээ “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг ха...
08/03/2026

МЭНДЧИЛГЭЭ
Хорвоогийн гэрэл гэгээ, үзэсгэлэн гоо ээжүүд, охид бүсгүйчүүд та бүхэндээ “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлж аз жаргал, эрүүл энх, баяр хөөрөөр бялхаж байхыг хүсэн ерөөе.💐

ҚҰТТЫҚТАУ
Құрметті ақ жаулықты әжелер, ардақты аналар, қаракөз қарындастар! Сіздерді жыл мезгілінің ең көрікті де қуанышты мезгілі көктемнің алғашқы мерекесі – 8 Наурыз Халықаралық әйелдер күнімен шын жүректен құттықтаймын! Отбасыларыңыз бен өздеріңізге амандық, дендеріңізге саулық, ұзақ әрі шаттыққа толы ғұмыр, шаңырақтарыңызға құт-береке тілеймін. 💐

УИХ-ЫН ГИШҮҮН,
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.БЕЙСЕН

24/02/2026

Баян-Өлгий аймгийн хэмжээнд өвөлжилт маш хүндэрсэн тул Улсын онцгой комисс, ХХААХҮЯ-наас өвс, тэжээлийн тусламж үзүүлэх шаардлагатай байна.

Сар шинийн баярын өмнө Баян-Өлгий аймагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Зун бороо хур бага орсон тул мал бэлчээрлэх өвсгүй, дээрээс нь цас их унажээ. Иймээс хүн, мал зутруу байна. Бугат сумын малчин Н.Цэцэгбал “Өвс тэжээлийн тусламж шаардлагатай байгаа” талаар надад хүсэлтээ уламжиллаа.

УИХ-ЫН ГИШҮҮН,
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.БЕЙСЕН

22/02/2026

Сар шинийн баярын босгон дээр Баян-Өлгий аймгийн Булган сумын бахархал болсон малчин өрхөд "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ" цол, тэмдгийг ёслол төгөлдөр гардууллаа.

Энэ жилийн "Улсын Аварга Малчин өрх" шагналын эзнээр Булган сумын 3-р багийн малчин Хабигийн Тилеубек тодорлоо.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

УИХ-ЫН ГИШҮҮН,
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.БЕЙСЕН

20/02/2026

Энэ жилийн "Улсын Аварга Малчин өрх" шагналын эзнээр Толбо сумын Толбо нуур багийн малчин Дүйсенбайн Мурат тодорлоо.

Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлж,
сэтгэл дүүрэн баярлаж,
сайн сайхан бүхнийг бэлгэдсэн өлзий дэмбэрэлтэй,
өнтэй сайхан жил угтахын ерөөлийг өргөн дэвшүүлье!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

УИХ-ЫН ГИШҮҮН,
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.БЕЙСЕН

20/02/2026

Сар шинийн босгон дээр Баян-Өлгий аймгийн Буянт сумын хөдөлмөрч малчин Ноонгойн Батхуягт Монгол Улсын Засгийн газрын шагнал “Улсын аварга малчин” хэмээх хүндтэй цол, шагналыг гардууллаа. Н.Батхуяг нь Буянт сумаас төрсөн 33 дахь аварга, тухайн багаас төрөн гарсан 23 дахь аварга юм байна.

Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлж,
сэтгэл дүүрэн баярлаж,
сайн сайхан бүхнийг бэлгэдсэн өлзий дэмбэрэлтэй,
өнтэй сайхан жил угтахын ерөөлийг өргөн дэвшүүлье!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

УИХ-ЫН ГИШҮҮН,
БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.БЕЙСЕН

Address

Ul'gey

Alerts

Be the first to know and let us send you an email when УИХ-ын гишүүн, Гавьяат эмч Буланы Бейсен posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to УИХ-ын гишүүн, Гавьяат эмч Буланы Бейсен:

Share

Category