Баян-Өлгий Аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төв

  • Home
  • Mongolia
  • Ul'gey
  • Баян-Өлгий Аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төв

Баян-Өлгий Аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төв Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 1940-1964 он хүртэл Увс аймагт төвлөрөн, ГАХӨЭССтанцын харьяаны Баян-Өлгий аймаг дахь байцаан өнгөрүүлэх албатай хамтран ажиллаж байгаад 1964 оны 07-р сарын 01-ний өдрөөс байгуулагдан, анхны их эмчээр А.Дугаржав, амьтан судлагчаар Г.Долгор нар ажиллаж эхэлсэн ба их эмч 2, зоологич 2, лаб

орант 5, туслах ажилтан, голомтын сувилагч зэрэг нийт 17 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж, аймгийн хэмжээнд 45805кв.км газар нутгийг хянаж голомт хяналтын судалгаа, шинжилгээ хийж ирсэн. 1967 оноос тус станц нь Увс, Ховд аймгийн баруун талын 212000 кв.км газар нутагтай нийлээд 3 аймгийн 28 сумдын нутгийг хамруулан шинжилгээ судалгаа хийж байв. 1964 оноос хойших хугацаанд тус төв нь аймгийн хэмжээнд 28000 отряд хоногийн шинжилгээ явуулж, тарваган тахлын 3 цуравт хамрагдах 57 бичил голомтыг нээн илрүүлж, халдварт өвчний үүсгэгч бүхий 614 цэгт газрыг нээж, голомтын төлөв байдлыг тогтоосон ба тарваган тахлаас гадна хулгана тахал, хуурмаг сүрьеэ, эризипелойд, листерийн үүсгэгч мэрэгч амьтадын дунд өртөөлөн голомтлон оршиж байгааг тогтоосон. Мөн тус аймаг нь хачигт риккетсиоз, боом галзуу зэрэг зоонозын өвчний голомттой нь тогтоогдсон. 2012 оноос Зоонозын өвчин судлалын төв нэртэйгээр лаборатори, тандалт, тархвар судлалын, захиргаа аж ахуйн гэсэн 3 тасагтай үйл ажиллагаа явуулж байна.

21/04/2026

ХАЧИГТ ХАЗУУЛСАН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Хачигт хазуулсан тохиолдолд дараах анхны тусламжийг зөв авч, өөрийн биеийн байдлыг анхааралтай ажиглаж, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

1️⃣ Хачгийг зөв авах
– Хямсаа ашиглан арьсанд ойрхон хэсгээс зөөлөн, шулуун татаж авна.

2️⃣ Хазуулсан хэсгийг цэвэрлэх
– Спирт эсвэл ариутгагч уусмалаар халдваргүйжүүлнэ.

3️⃣ Боолт хийх
Хазуулсан хэсгийг цэвэрлэсний дараа хамгаалалтын лент (наалт) нааж, гадны бохирдлоос сэргийлнэ.

4️⃣ Шинж тэмдгийг хянах
– Улайх, хавдах, халуурах, тууралт гарах зэрэг шинж илэрвэл эмчид яаралтай хандана.

⚠️ Эрүүл мэндээ хамгаалж, урьдчилан сэргийлье!

20/04/2026
17/04/2026

🚨 СЭРЭМЖЛҮҮЛЭГ 🚨

Сүүлийн үед Хаан банкны 35 жилийн ойн нэрийг барьж санал асуулгад оролцуулж байна, бонус бэлэглэнэ гэх зэргээр хуурамч холбоос байршуулан иргэдийн дансны мэдээллийг авч, дансан дахь үлдэгдэл мөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэгдэж байгаа тул иргэд сэрэмжтэй байж, аливаа мэдээллийн холбоос (линк) найдвартай эх сурвалж мөн эсэхийг нягталж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөний дагуу хачигт халдварын тандалт судалгааг 2026 оны 04 дүгээр сарын 09-нээс 1...
16/04/2026

Үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөний дагуу хачигт халдварын тандалт судалгааг 2026 оны 04 дүгээр сарын 09-нээс 13-ны хугацаанд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Их мухар, Хужирт, Буянт сумын Дээд хаалгат, Мандах зэрэг уулт хээрийн биологийн бүсээс хачигт халдварын өвчин үүсгэгчийн оношыг тодруулах, шинжилгээнд хамруулахаар Dr.nuttalli зүйлийн 140ш хачиг цуглуулан, сумдын малчин өрхүүдээс галзуу, хачигт халдварын талаарх мэдлэг дадлын асуумж судалгааг авч, хачигт хазуулсан эрсдэлт бүлгийн хүн амын цусны ийлдэс авч мөн сумдын ЭМТөвүүдэд халдварт өвчний дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцан, эмч, эмнэлгийн ажилтнуудад зоонозын халдварт өвчний талаарх танхимын сургалт зохион явуулж, мэргэжил арга зүйн туслалцаа өгч ажиллаа.

ОНЦГОЙ БАЙДЛЫН БҮРЭЛДЭХҮҮНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.Тус төв нь Аймгийн онцгой байдлын албан хаагчдад тарваган тахал, х...
13/04/2026

ОНЦГОЙ БАЙДЛЫН БҮРЭЛДЭХҮҮНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус төв нь Аймгийн онцгой байдлын албан хаагчдад тарваган тахал, хачигт халдвар, галзуу болон бусад зонхилон тохиолдох зоонозын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, хяналт сэргийлэлт ба дархлаажуулалт сэдвээр сургалт зохион байгууллаа.

Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь – Иргэн таны оролцоо хамгаалалтСүүлийн жилүүдэд мэдээллийн технологи, ...
08/04/2026

Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь – Иргэн таны оролцоо хамгаалалт

Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи, цахим орчны хурдацтай хөгжил нь бидний амьдралыг хөнгөвчилж, олон боломжийг нээж өгч байгаа хэдий ч нөгөө талаараа гэмт хэрэг үйлдэгчдэд шинэ арга, хэлбэрийг бий болгож байна. Түүний нэг тод жишээ бол залилах төрлийн гэмт хэрэг юм.

Залилагчид иргэдийн итгэл үнэмшил, мэдээлэл дутмаг байдал, ялангуяа цахим орчны мэдлэг сул байдлыг ашиглан мөнгө, эд хөрөнгийг нь хууль бусаар авахыг зорьдог. Тэд хуурамч зар, сугалаа, урамшуулал, зээл, ажлын санал, эсвэл танил хүний нэрийг барьсан мессежээр дамжуулан иргэдийг төөрөгдүүлж, хувийн мэдээлэл болон мөнгийг нь залилан авдаг байна.

Ялангуяа сошиал сүлжээ, цахим банк, онлайн худалдаа өргөжихийн хэрээр ийм төрлийн гэмт хэрэг улам бүр нарийсаж, танихад бэрх болж байгаа нь анхаарал татаж байна. Иймд иргэн бүр сэрэмжтэй байж, аливаа мэдээллийг нягталж, баталгаагүй эх сурвалжид итгэхгүй байх нь хамгийн чухал юм.

Мөн өөрийн хувийн мэдээлэл, нууц үг, банкны дансны мэдээллийг бусдад задруулахгүй байх, сэжигтэй холбоос, хаягт нэвтрэхгүй байх, баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авах зэрэг нь өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалах энгийн боловч үр дүнтэй арга юм.

Эцэст нь хэлэхэд, залилах гэмт хэрэгтэй тэмцэхэд зөвхөн хууль, хяналтын байгууллагаас гадна иргэн бүрийн хариуцлага, мэдлэг, сэрэмж чухал үүрэгтэй.

Бид хамтдаа сэрэмжтэй байж чадвал ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж чадна.
Баян-Өлгий Аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төв

08/04/2026
06/04/2026

Тус төвийн Ёс зүйн сургагч багш сургалт зохион байгуулан ажиллаж байна.
Ёс зүйн дэд хорооны сургагч багш М.Эрдэнэцэцэг Баян-Өлгий аймгийн төрийн байгууллагуудад "Төрийн албан хаагчийн ёс зүй" багц сургалтуудыг 5 сэдвийн хүрээнд танхим болон цахимаар амжилттай зохион байгуулж байна.

2026 оны 1-р улирлын 11 удаагийн танхимын сургалтад Баян-Өлгий аймгийн ЗӨСТөв, Эрүүл Мэндийн Газар , Өлгий Сумын Засаг Даргын Тамгын Газар, ГХБХБайгуулалтын Газар, Стандарт Хэмжил Зүйн Хэлтэс, Өлгий сумын 29-р цэцэрлэгийн нийт 272 төрийн албан хаагч хамрагдав.
Мөн Эрүүл Мэндийн Газрын Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 78 эмч, эрүүл мэндийн ажилтнууд цахимаар сургалтад хамрагдсан бөгөөд цаашид ёс зүйн сургалтуудыг улам өргөн хүрээтэйгээр зохион байгуулахаар ажиллаж байна.
Монгол Улсын Ёс зүйн хороо

НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.Галзуу өвчний эрсдлийн дараах дархлаажуулалтын бүрэн тунгийн хамрагдалтын хув...
03/04/2026

НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Галзуу өвчний эрсдлийн дараах дархлаажуулалтын бүрэн тунгийн хамрагдалтын хувийг сайжруулах зорилгоор тус төв нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг хийж, сургалт зохион байгууллаа.

ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!Эмч нарын өдрийг 1933 оны гуравдугаар сарын 30-нд АНУ-ын мэс заслын эмч нар мэргэжи...
30/03/2026

ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!
Эмч нарын өдрийг 1933 оны гуравдугаар сарын 30-нд АНУ-ын мэс заслын эмч нар мэргэжил нэгт эмчдээ хүндэтгэл үзүүлэхээр анх тэмдэглэсэн түүхтэй. Тус улс энэ өдрийг 1990 оноос Үндэсний эмч нарын өдөр болгосон. Улмаар Дэлхийн эмч нарын холбоо энэ өдрийг эмч нарын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ажил, мэргэжлийн үүднээс нийгмийн баталгааг хангуулах, эмч нарт хүндэтгэл үзүүлэх өдөр болгохоор улс орнуудыг уриалснаар өдгөө дэлхийн олон оронд өргөнөөр тэмдэглэдэг болсон байна.
Манай улс энэ өдрийг эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан эмч нарыг алдаршуулах, эмчийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, дэлгэрүүлэн таниулах зорилготой олон талт үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг.
Зоонозын өвчин судлалын салбарт болон эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан болон одоо ажиллаж буй үе үеийн нийт эмч нартаа дэлхийн эмч нарын өдрийн мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж, эрдэнэт хүмүүний эрүүл мэндийг хамгаалах ариун үйлс, нөр их хөдөлмөрт тань улам их амжилт хүсье!
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВИЙН ХАМТ ОЛОН
2026-03-30

📣ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГАЛТАД АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА.🔷Монгол Улсын Засгийн га...
30/03/2026

📣ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГАЛТАД АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА.

🔷Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, "Газар хөдлөлт"-ийн аюулаас урьдчилан сэргийлэх тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн орон нутгийн цагаар 15:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарч, тус төвийн албан хаагчид зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуульд идэвхтэй оролцлоо.

Address

04
Ul'gey
2612

Telephone

+97670422569

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Баян-Өлгий Аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Баян-Өлгий Аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төв:

Share