29/09/2025
💟Дэлхийн зүрхний өдөр (World Heart Day)
Жил бүрийн 9-р сарын 29-нд дэлхийн зүрхний өдрийг тэмдэглэдэг.
Анх 2000 оноос эхлэн Дэлхийн Зүрхний Холбоо (World Heart Federation) санаачлан, ДЭМБ болон бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр тэмдэглэж эхэлсэн.
Зорилго нь: Зүрх судасны өвчний (ЗСӨ) эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд мэдлэг олгох, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх.
Яагаад чухал вэ?
Зүрх судасны өвчин нь дэлхий даяар нас баралтын №1 шалтгаан.
Жил бүр ~18 сая хүн ЗСӨ-өөр нас бардаг бөгөөд энэ нь нийт нас баралтын гуравны нэгийг эзэлдэг.
Нас баралтын ихэнхийг амьдралын хэв маяг өөрчлөх замаар урьдчилан сэргийлэх боломжтой.
Урьдчилан сэргийлэх гол зөвлөмжүүд
🫀 Эрүүл хооллолт – илүүдэл давс, өөх тос, сахар багатай, жимс ногоо, бүхэл үр ихтэй хүнс идэх.
🫀 Тогтмол хөдөлгөөн – өдөрт 30 мин алхах, спортоор хичээллэх.
🫀 Тамхи татахгүй, архи хэтрүүлэхгүй.
🫀 Даралт, сахарын хэмжээ, холестерин тогтмол хянах.
🫀 Стрессээ зөв удирдах, хангалттай нойртой байх.
Энэ жилийн (2025) уриа:
📌 “My Heart, Your Heart, Our Heart” – хүн бүр өөрийнхөө зүрхэнд хариуцлагатай байж, бусдыг ч гэсэн уриалахыг зорьж байна.
👉 Та бүхэн зүрх судас, ерөнхий дотрын мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөөг Даваа, Лхагва, Баасан гарагуудад Клиникийн профессор, Гавъяат эмч, Зүрх судас, Дотрын зөвлөх эмч Б. БАТБОЛД үзүүлэх боломжтой.
1-р эмнэлгийн чанх урд, Эн-Ар-Би дүрс оношилгооны эмнэлэг