Жигжидсүрэнгийн Чинбүрэн

Жигжидсүрэнгийн Чинбүрэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүний гавьяат эмч Жигжидсүрэнгийн ЧИНБҮРЭН

20/09/2025

1-р хэв шинжийн чихрийн шижинтэй бүх хүүхдийг сахараа тогтмол хэмждэг сенсор (CGM) төхөөрөмжөөр 2025 ондоо багтаж бүрэн хангана.
Сенсорыг хэрэглэж хэвшсэнээр 1-р хэв шинжийн чихрийн шижинтэй хүүхдүүдийг амь насны гэнэтийн эрсдэлээс сэргийлэх бөгөөд эцэг эхчүүд хүүхдийнхээ сахарын мэдээллийг утсандаа цаг, минут тутамд авч чадах юм.

18/09/2025

Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмсэн нь том амжилт.
✅2024 онд Монгол Улсын хэмжээнд 18,200 хүн нас барсан. 70 хувь нь эмнэлгээс гадуур нас барсан. 6000 амийг нь аврах боломжтой байсан гэсэн дүгнэлт гарсан.
✅Тэгвэл 2026 оны хөрөнгө оруулалтаар Монголын өнцөг булан бүрд харвасан, шигдээс болсон, гэмтэл осолд орсон хүмүүсийг авардаг ЯАРАЛТАЙ тусламж, ЭРЧИМТ эмчилгээний тогтолцоог бий болгохоор зорьж байна.
✅Гүйцэтгэлийн санхүүжилтээр эмнэлгүүд тоног төхөөрөмжөө шинэчилж чадахгүй. Тиймээс бид тоног төхөөмжрийг шинэчлэх, хүний нөөцийг бэлтгэх, дутуу барилга байшин, шинэ технологиудыг суурилуулахыг зорих ёстой.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2025.09.18

18/09/2025

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2025.09.18

Ирэх онд Сангийн яамтай хамтраад шүүрэн шанага шиг болсон даатгалын тогтолцооны цоорхойг битүүлэх ажлыг хийнэ. Үүнд манлайлал чухал. 2025 онд даатгалын сангийн мөнгө дутаагүй. Байгаа мөнгөө зөв зарцуулж хуваарилдаг сэтгэл дутаад байна. Авилгалын тогтолцоог байхгүй болгоё!

📍Гурван жил тутам зохион байгуулагддаг  “Yersinia” 15 дахь удаагийн Олон улсын симпозиумд орон орны эрдэмтэд тарваган та...
16/09/2025

📍Гурван жил тутам зохион байгуулагддаг “Yersinia” 15 дахь удаагийн Олон улсын симпозиумд орон орны эрдэмтэд тарваган тахлын эсрэг хэрэгжүүлэх гарц шийдлийг хэлэлцэж байна.

15/09/2025

Товлолт дархлаажуулалтын хамрагдалтын хувийг сургууль, цэцэрлэг, нэг ангийн нарийвчлалтайгаар үзэж чаддаг болов. Өнгөрсөн 90 хоногт Боловсролын яамтай хамтран “Real-time dashboard”-ыг хэрэглээнд нэвтрүүллээ.
2025.09.15
БЗД, 16-р хороо, Насан-Урт ӨЭМТ

11/09/2025
ТУРК УЛС ХАВДАРТАЙ ТЭМЦЭХЭД ТУСАЛЖ, ЭМЧ НАРЫГ СУРГАХ, ЭМ НИЙЛҮҮЛЭХЭД ХАМТАРНАТурк улсын Эрүүл мэндийн сайд ноён Кемал Ме...
07/09/2025

ТУРК УЛС ХАВДАРТАЙ ТЭМЦЭХЭД ТУСАЛЖ, ЭМЧ НАРЫГ СУРГАХ, ЭМ НИЙЛҮҮЛЭХЭД ХАМТАРНА

Турк улсын Эрүүл мэндийн сайд ноён Кемал Мемишоглугийн Монголд хийсэн хоёр хоногийн айлчлал амжилттай болж өндөрлөлөө. Адилхан мэс заслын эмч, эрхтэн шилжүүлэх талаар мэргэшсэн эрдэмтэнтэй ойлголцоход их амар байлаа. Энгийн сайхан, Монголд элгэмсүү хүн юм. Турк улстай Хавдрын шинэ эмнэлэг, сургалт, эм нийлүүлэхэд хамтарч ажиллахаар тохирлоо.

• Хавдрын шинэ эмнэлгийг хэрхэн санхүүжүүлэх аргачлалаа нарийвчлан боловсруулахаар ойрын үед Эрүүл мэндийн яамны баг Туркэд очно.
• Зүрхний шигдээсээр хүн нас барахыг үндсэнд нь зогсоосон үнэт туршлагаа Монголчууд бидэнд харамгүй өвлүүлж хуваалцана. Анхан шатны өрхийн эмнэлэг, сумын эмч нараа Туркэд сургана.
• Турк бол Европын шаардлагад бүрэн нийцсэн эм үйлдвэрлэж, өөрийн хэрэгцээнийхээ 92%-г хангадаг орон. Өндөр чанартай, үнэ боломжийн эм нийлүүлэх талаар тохирлоо.
• Ил хаант улсын үед Монгол эмнэлэг нээж байсан тухай ном, мэс заслын судар бичгийг хамтран орчуулж хэвлүүлэхээр боллоо.

Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Др.Проф Кемал Мешимоглу Архангай аймгийн Хашаат сумын нутаг дахь Билгэ хаан...
06/09/2025

Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Др.Проф Кемал Мешимоглу Архангай аймгийн Хашаат сумын нутаг дахь Билгэ хааны гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

“Хөшөө цайдам музей”-г үзэж танилцаж хүндэтгэлийн дэвтэрт “Туркийн түүхийг чулуун дээр сийлсэн Орхон бичээсийг зорин ирж үзлээ. Өвөг дээдсийнхээ соёл иргэншил, хөгжлийг бишрэн мэдэж авлаа. Энэхүү бичээсийг нээн илрүүлэхэд гар бие оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье” гэж сэтгэгдэл үлдээлээ”

Энэ үеэр Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Др.Проф Кемал Мешимоглуд сартай хонгор морь бэлэглэж найрсаг урт хугацааны хамтын ажиллагааныхаа сэтгэлийн илэрхийлэл болгов. Др.Проф Кемал Мешимоглу бэлэгний мориндоо Достлүк буюу Нөхөрлөл гэх нэр өгч, баярлаж буйгаа илэрхийлэв.

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ДР.ПРОФ КЕМАЛ МЕМИШОГЛУ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНААлбан ёсн...
06/09/2025

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ДР.ПРОФ КЕМАЛ МЕМИШОГЛУ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

Албан ёсны айлчлал 2025 оны 9 дүгээр сарын 6-7 хооронд үргэлжилнэ.

Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Др.Проф Кемал Мешимоглу Архангай аймгийн Хашаат сумын нутаг дахь Билгэ хааны музейд зочлох ба Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар-ын ивээл дор зохион байгуулагдах “Мөрөөдлийн Гоол-2025” Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундах хөлбөмбөгийн тэмцээний нээлтэд оролцох юм.

Хоёр улсын Эрүүл мэндийн сайд нар албаны уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагаа, айлчлалын үр дүнгийн талаар хэвлэл мэдээлэлд нээлттэй ярилцлага өгснөөр албан айлчлал өндөрлөнө.

2025.09.06

01/09/2025

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн 83 дахь хичээлийн жилд элсэн орсон шинэ оюутнууддаа болон эрдэмтэн багш, оюутан залуусдаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!
Эрүүл Монгол хүнийг бүтээх үйлсэд алхам алхмаар үнэнчээр суралцаж, эрдэм чадлаа хуримтлуулаарай. Эмч болох эрдмийн замд нь амжилт хүсье.

🎒📚 Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!Эрхэм багш, сурагч, эцэг эхчүүддээ шинэ хичээлийн жилийн баярын халуун мэндийг дэвш...
31/08/2025

🎒📚 Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!

Эрхэм багш, сурагч, эцэг эхчүүддээ шинэ хичээлийн жилийн баярын халуун мэндийг дэвшүүлж байна.
Шинэ мэдлэгийн үүд нээгдэж, хүүхэд бүр эрүүл саруул, инээд баяслаар дүүрэн хичээл сургуульдаа явах болтугай. 🌟

👩‍👩‍👧 Эцэг эхчүүддээ:
Хүүхдээ өдөр бүр тогтмол унтуулж амраах, шим тэжээлтэй өглөөний цай уулгах, амны хөндийн болон гарын ариун цэвэр сахиулахад онцгойлон анхаараарай. Ханиад, томууны улирал эхэлж буй тул олон хүн цуглардаг газарт маск зүүх, гэртээ агаарын солилцоог хангах нь хүүхдийг өвчнөөс хамгаалах чухал алхам юм.

👩‍🏫 Багш нарт:
Сурагч бүрийн эрүүл мэндийг хамгаалахын тулд гарын ариун цэвэрт байнга уриалж, ангийг тогтмол агааржуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад анхаарч ажиллахыг хүсье.

📌 Хамгийн гол нь, бид хүүхэд бүрийн эрүүл мэндийг хамгаалах нь Монголын ирээдүйг хамгаалж буй үйл хэрэг гэдгийг санаж байгаарай.

🎓 Эрүүл саруул, мэдлэгийн хурдтай, амжилтаар дүүрэн шинэ хичээлийн жилийг хамтдаа угтан авцгаая!

2025.09.01

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar
11200

Alerts

Be the first to know and let us send you an email when Жигжидсүрэнгийн Чинбүрэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Жигжидсүрэнгийн Чинбүрэн:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category