Хүүхдийн сэтгэл зүйч С.Хулан

Хүүхдийн сэтгэл зүйч С.Хулан Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хүүхдийн сэтгэл зүйч С.Хулан, Psychologist, Энх тайвны өргөн чөлөө, Peace tower 5001 тоот, Ulaanbaatar.
(1)

Эрүүл бие – Саруул ухаан – Энэрэнгүй нийгэм
Хүүхэд, гэр бүлд чиглэсэн сэтгэл зүйн цогц үйлчилгээ болон байгууллагын тусгайлсан сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн түвшинд, ёс зүйтэйгээр хүргэнэ.

Элсэн заслын сургалт амжилттай боллоо. Тэнхимийн сургалт учраас 10 хүн л хамрагдах бодомжтой байлаа 😅5 дугаар сард дахин...
01/05/2026

Элсэн заслын сургалт амжилттай боллоо. Тэнхимийн сургалт учраас 10 хүн л хамрагдах бодомжтой байлаа 😅
5 дугаар сард дахин зарлагдана аа 🤗

❤Doljinsuren Dashjamts ❤Туяагийн Хулан

Элсэн заслын 2 модуль сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтын модуль 1
1. Элсэн сэтгэц заслын хөгжил, онолын үзэл баримтлал
2. Элсэн сэтгэц заслын хэрэглэгдэхүүн
3. Элсэн сэтгэц заслын үе шат
4. Элсэн сэтгэц заслын үеийн практик дадлага

Сургалтын модуль 2
1. Элсэн сэтгэц заслын хэрэглээ
2. Элсэн сэтгэц заслын үеийн практик дадлага
3. Элсэн сэтгэц заслын бэлгэдэл зүйн тайлбар
4. Ярилцлага дадлага ажил

Сургалт 5-р сард дахин зохион байгуулагдана.

24/04/2026
20/04/2026

Стресс ихтэй үед хоолны дуршил өөрчлөгдөх, хоодоодны өвчлөл улаан хоолойн шархлаа сөөргөө үүсдэг

ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!Эрүүл мэндийн байгууллага дахь сэтгэл зүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, сэтгэл...
17/04/2026

ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Эрүүл мэндийн байгууллага дахь сэтгэл зүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, сэтгэл зүйч мэргэжлийг сурталчлах ажлын хүрээнд Монголын Эрүүл Мэндийн Сэтгэл Зүйчдийн Мэргэжлийн Холбоо 2024 оноос хойш жил бүр уламжлал болгон "СЭТГЭЛ СУДЛАЛ & КЛИНИК" сэдэвт үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.

Энэ жил энэхүү үйл ажиллагааг Үндэсний батлан хамгаалахын их сургууль / National defense university , Дотоод хэргийн их сургууль I University of Internal Affairs-тай хамтран зохион байгуулахаар болж тус сургуулиудын сэтгэл судлалын ангийн сонсогч оюутнуудад зориулан 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ҮБХИС-ийн Олон Улсын "Сүбээдэй" хурлын танхимд 14.00 цагаас 16.00 цагийн хооронд болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 60140899 дугаар луу холбогдоно уу.

17/04/2026

Сэтгэл ГУТРАЛ уу эсвэл ГУНИГ уу 🤔

16/04/2026

Түгшилт ба айдас ямар ялгаатай вэ☝

ХҮҮХДИЙН ДОНТОХ ЗАН ҮЙЛИЙГ ИЛРҮҮЛЭХ ЧЕКЛИСТ1. Зан үйлд илрэх шинж тэмдэгТанай хүүхдэд дараах шинжүүдээс ажиглагдаж байва...
15/04/2026

ХҮҮХДИЙН ДОНТОХ ЗАН ҮЙЛИЙГ ИЛРҮҮЛЭХ ЧЕКЛИСТ

1. Зан үйлд илрэх шинж тэмдэг
Танай хүүхдэд дараах шинжүүдээс ажиглагдаж байвал ✔ чеклээрэй
☐ Тухайн зүйлд (утас, тоглоом гэх мэт) хэт их цаг зарцуулдаг
☐ Зогсоох гэхэд уурлаж, эсэргүүцдэг
☐ Өдөр тутмын үүрэг (хичээл, гэрийн ажил)-аа хойшлуулдаг
☐ Өөр зүйлд сонирхол буурсан
☐ “Дахиад жаахан” гэж хяналтаа алддаг

2. Сэтгэл хөдлөлд илрэх шинж тэмдэг
☐ Ашиглаж чадахгүй үед түгшиж, ууртай болдог
☐ Гуниглах, стресстэхээс зугтах хэрэгсэл болгон ашигладаг
☐ Бодит амьдралаас илүү сэтгэл ханамж авдаг
☐ Хэт их хэрэглэсний дараа гэмшдэг

3. Физиологийн шинж тэмдэг
☐ Унтах цаг алдагдсан (оройтож унтдаг)
☐ Хооллох хэв маяг өөрчлөгдсөн
☐ Анхаарал төвлөрөл, бүтээмж муудсан
☐ Толгой өвдөх, нүд ядрах зэрэг биеийн зовиур ядаргаа илэрсэн

4. Нийгмийн шинж
☐ Гэр бүлтэйгээ харилцах нь багассан
☐ Найз нөхөдтэй бодит харилцаа цөөрсөн
☐ Ганцаараа байхыг илүүд үздэг
☐ Худал хэлэх (хэрэглээнийхээ талаар) ихэссэн

5. Хяналтаас гарсны шинж тэмдэг
☐ Цагийн хязгаар тавьсан ч баримталж чаддаггүй
☐ Нууцаар хэрэглэх, худлаа ярих
☐ Багасгах оролдлого амжилтгүй болох
☐ Сөрөг үр дагаврыг мэдсээр байж үргэлжлүүлдэг

ҮНЭЛГЭЭ ХИЙХ (Хялбар арга)
0–5 “тийм” → Хэвийн хэрэглээ (анхааралтай ажиглах)
6–10 “тийм” → Эрсдэлтэй (хяналт, зохицуулалт хэрэгтэй)
11 ба түүнээс дээш → Донтох магадлал өндөр (мэргэжлийн хүний тусламж шаардлагатай)

Донтох зан үйл илэрсэн тохиолдолд хориглож, утас падийг нь хурааснаар асуудал шийдэгдэхгүй. Харин ч улам дордуулдаг.
Эдгээр нь ихэвчлэн хүүхдийн сэтгэл зүйн байдалтай холбоотой үүсдэг гэдгийг анхаарах нь чухал шүү 🤗
Танд асуулт байвал утсаар болон чатаар холбогдоорой. ☎89820344
Баярлалаа

Сурагчдын амралтыг тохиолдуулан үлгэрийн сэтгэл заслын хичээл орлоо🤗 Хүүхдийн сайн сайхны төлөө гэсэн чин сэтгэлээр хамт...
11/04/2026

Сурагчдын амралтыг тохиолдуулан үлгэрийн сэтгэл заслын хичээл орлоо🤗 Хүүхдийн сайн сайхны төлөө гэсэн чин сэтгэлээр хамтран ажиллахдаа үргэлж таатай байдаг шүү UB Public Library - Хотын Төв Номын Сан ❤

08/04/2026

❤ Сэтгэл түгшилтийг бууруулах аргуудаас хуваалцаж байна.

Энэ хагассайнд уулзацгаая🤗
08/04/2026

Энэ хагассайнд уулзацгаая🤗

🏪Сурагчдын амралтыг тохиолдуулан 5-10 насныханд зориулсан "Үлгэрийн сэтгэл заслын хичээл" буюу үлгэрийг зурах хичээлээ 2026.04.11-ний Бямба гарагт 10:30 цагт Хүүхдийн сэтгэл зүйч доктор (Ph.D) Хүүхдийн сэтгэл зүйч С.Хулан хамтран зохион байгуулах гэж байна.
📖Үлгэр бол хүүхдийн сэтгэл зүй, хүмүүжил, сэтгэхүй, хэл яриаг хөгжүүлэх энгийн хэр нь хүчтэй арга юм.
📙Үлгэрийн баатруудын ертөнцөөр аялахдаа хүүхэд өөрийгөө таньж, бусдыг ойлгож, сайн, мууг ялгах ухаанд суралцдаг.

Хэрэв та хүүхдээ тус хичээлд хамруулахыг хүсвэл доорх линкээр бүртгүүлнэ үү.
(Жич: Эхний бүртгүүлсэн 40 хүүхэд сургалтад хамрагдана.)
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdscdw01zVhsdSb9OSqUcWonnRBzLULePx3tXBSOrvBuf2OnQ/viewform

08/04/2026

⏰Хаврын шалгалтууд ойртож байгаатай холбоотой сэтгэл түгшилтийн талаар цуврал мэдээлэл бэлтгэлээ.
📖 Энэ удаад Сэтгэл түгшилтийг ойлгох нь сэдэвт бичлэгийг хуваалцаж байна. Хүлээн авна уу🤗

Address

Энх тайвны өргөн чөлөө, Peace Tower 5001 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 15:00
Sunday 10:00 - 15:00

Telephone

+97689820344

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүүхдийн сэтгэл зүйч С.Хулан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Хүүхдийн сэтгэл зүйч С.Хулан:

Share

Category