01/04/2026
ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭНИЙ ИЖ БҮРЭН ОНОШИЛГОО
Хоол боловсруулах замын өвчлөл ихэнхдээ эхэн үедээ тодорхой шинж тэмдэггүй явагдаж хүндэрсэний дараа зовиур өгч эхэлдэг. Хүндрэлээс сэргийлж өөрийгөө хамгаалах хамгийн энгийн алхам бол урьдчилан сэргийлэх үзлэг юм.
Манай багцад багтах оношилгоо:
🔹 Ходоодны дуран
Улаан хоолой, ходоод, 12 нугалаа гэдэсний салстын үрэвсэл, шарх,шархлаа, ургацаг, хавдрын урьдал, эрт болон хожуу үеийн хавдрыг илрүүлнэ.
🔹 Бүдүүн гэдэсний дуран
Бүдүүн гэдэсний үрэвсэл, шарх,шархлаа, ургацаг, хавдрын урьдал болон хавдрын өөрчлөлтийг илрүүлнэ.
🔹 Хэвлийн эрхтний хэт авиан шинжилгээ (ЭХО)
Элэг, цөс, нойр булчирхай, дэлүү, бөөр зэрэг эрхтний бүтцийн өөрчлөлт, өөхлөлт, чулуу, зангилаа зэргийг үнэлнэ.
🔹 Хеликобактер илрүүлэх амьсгалын сорил
Хеликобактерийн халдвар байгаа эсэхийг тоон үзүүлэлтээр тодорхойлж, эмчилгээний үр дүнг хянах боломжтой. Энгийн, өвдөлтгүй бөгөөд найдвартай шинжилгээ юм.
👩⚕️ Дотрын эмчийн үзлэг
Шинжилгээний хариунд үндэслэн онош тодруулж, эрсдэлийн үнэлгээ хийж, эмчилгээ болон зөвлөгөө өгнө.
🔹Стандарт өндөр түвшний ариутгал, халдваргүйжүүлэлт
🔹Туршлагатай эмч, мэргэжилтнүүд
🔹Орчин үеийн дэвшилтэт тоног, төхөөрөмж
🔹Тав тухтай орчин таныг угтана.
✨ Нэг дор – иж бүрэн шинжилгээг хөнгөлөлттэй үнээр хийлгээрэй!
🏥 Хаяг: Дөлгөөн нуур, Их тойруу худалдааны төвийн баруун талд,Төгс ялгуун Медикалын 3 давхар
📞 Утас: 94002958