ZUN Эх дэлхийгээ хайрлан ухамсартай эрүүл амьдралд хөтлөх төв

Ингэний хоормог шинээр ирсэн бна. Зөн төв 77754040
31/03/2026

Ингэний хоормог шинээр ирсэн бна. Зөн төв 77754040

29/03/2026

Хүннү салбар 2026 оны 4 сарын 5, 12-ны бүтэн сайн өдөр ажиллах тул та бүхэн цаг авч үйлчлүүлээрэй. Утас: 77764040

ХАВРЫН ЦАГТ ТӨӨНӨ ЭМЧИЛГЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЮУ?🔥Тиймээ, төөнүүр засал бол Монголын уламжлалт засал бөгөөд хий, бадгана өвчн...
25/03/2026

ХАВРЫН ЦАГТ ТӨӨНӨ ЭМЧИЛГЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЮУ?

🔥Тиймээ, төөнүүр засал бол Монголын уламжлалт засал бөгөөд хий, бадгана өвчнийг засах арга юм. Хий болон бадганаар үүсгэгдсэн хүйтэн өвчнүүдийн үед биеийн гадаргуу дээр байрлах биологийн идэвхтэй бэлчирт дулаан болон эмийн бодисын илчээр халаан төөнөж суваг эрдсийн энерги, цусны гүйдлийг сайжруулж хий бадганы хүйтэн өвчнийг засдаг.

"ЗӨН" төвийн Вива салбарт мэргэжлийн уламжлалт анагаах ухааны эмчээр судас оношилгоо үнэ төлбөргүй хийлгэн төөнө эмчилгээг өөрийн бие дээр заалгаж төөнө заслыг хийх заалт, эсрэг заалт, төөнийн бэлчирийг тодорхойлох, төөнөх хэмжээ, төөнийн дараах гамыг тайлбарласан зурагт лавлах хуудасыг авч гэртээ төөнө эмчилгээг үргэлжлүүлэн хийгээрэй.

Хаврын туулга заслыг хийхийн өмнө хийг сайн дарж, биеийг тамиржуулах шаардлагатай байдаг тул төөнө засал нь хамгийн тохиромжтой юм.

📍: Хан -Уул дүүрэг, Вива Сити, М9-1

☎️: 7775-4040

Эрхэм "ЗӨН" тэжээхүйн ухааны төвийн үйлчлүүлэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. ☘️ Хаврын улирал бол хүйтнээс халуу...
10/03/2026

Эрхэм "ЗӨН" тэжээхүйн ухааны төвийн үйлчлүүлэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

☘️ Хаврын улирал бол хүйтнээс халууны улиралд шилжих завсрын улирал, шинэ зорилго, шинэ хүсэл мөрөөдөл, шинэ ажил, шинэ аялал гээд шинэлэг сайхан бүхний эхлэл билээ.

💚Энэ улирал нь цаг агаарын хувьд дулаарч байгаа ч хувьсамтгай тогтворгүй бөгөөд бадгана махбодын чанар арвидах тул ходоодны галын илч буурах, хий хөдлөх, хууч өвчин сэдрэх, тамир тэнхээ сульдаж ядрах, дархлаа сулрах, сэтгэл санаа тавгүйтэх, нойр хулжих, харшил хөдлөх, үе мөч, элэг цөс, ходоод дэлүү, бөөр гэх мэт эрхтэний өвчнүүд сэдрэх магадлалтай тул хаврын улирлын идээ ундаа явдал мөрийн гамаа барьвал эрч хүч дүүрэн эрүүл сайхан байх бүрэн боломжтой.

"Зөн" тэжээхүйн ухааны төвийн Вива салбарт уламжлалт эмчилгээний эмч судас оношилгоо хийж идээ ундаа явдал мөрийн зөвлөмж өгнө /үнэ төлбөргүй/

🔥Төөнө засал бол Монголын уламжлалт засал бөгөөд хаврын цагт ихэнх хүнд маш тохиромжтой бүлээн засал эмчилгээ юм. Хий, бадганы гэмээр үүсгэгдсэн хий арвидах, нойргүйдэх, тамир доройтож ядрах, дархлаа сулрах, ходоодны галын илч буурч шингээлт муудах, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн хам шинж, бөөр давсагны хүйтэн өвчин, хүүхэд орондоо шээх, хүйтнээс шалтгаалсан суулгалт гээд маш олон өвчний үед төөнө эмчилгээг хийдэг ба өндөр үр дүнтэй. Та "Вива" салбарт ирэн мэргэжлийн эмчээр төөнө эмчилгээг хийлгэн бэлчир орнууд, хийх заалт, эсрэг заалт, барих гамын талаар дэлгэрэнгүй заавар, зөвлөмжийг аваарай. Бид танд төөнө эмчилгээг зааж, төөнө хийх зурагт гарын авлага болон 3 төөнө өгнө.

Та ирэхээсээ өмнө Мягмар -Баасан гарагт 10:00-17:00 цагийн хооронд урьдчилан цаг аваарай.

Танд эрүүл 🤍 эрч хүчтэй 💛амжилт бүтээл🧡 аз жаргалаар дүүрэн 💜хаврыг ерөөе.

02/03/2026
🌕 ТЭРГЭЛ САРНЫ АЯЛГУУТ ЗАСАЛ 🌕🌿Зөн төвийн эрхэм үйлчлүүлэгчдэдээ энэ өдрийн мэнд хүргэе! 🌿Зөн төвөөс уламжлал болгон зох...
02/03/2026

🌕 ТЭРГЭЛ САРНЫ АЯЛГУУТ ЗАСАЛ 🌕
🌿Зөн төвийн эрхэм үйлчлүүлэгчдэдээ энэ өдрийн мэнд хүргэе!
🌿Зөн төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Тэргэл сарны аялгуут засал” хөтөлбөрөө энэ удаад “The Worm Blood Moon” буюу “Улаан дүүрэн тэргэл сар”, сар хиртэлтийн онцгой үеийг тохиолдуулан, сар болон Билэг эрчимтэй уялдуулан зохион байгуулах гэж байна.

🌕Тэргэл сар + Сар хиртэлтийн тухай🌑
🌕2026/03/03-нд тохиох тэргэл сар нь 2028 оны шинэ жилийн өмнөх орой хүртэл дэлхий дээр дахин харагдахгүй “сүүлийн улаан тэргэл сар” юм. Энэ удаагийн тэргэл сар нь сарны бүтэн хиртэлттэй давхцаж байна.
🌑Сар хиртэлт нь зөвхөн тэргэл сартай үед тохиодог ба энэ үед нар, дэлхий, сар гурав яг нэг шулуун дээр зэрэгцэн байрлаж, дэлхийн сүүдэр саран дээр яг тусах мөч юм. Сарны тойрог зам нь дэлхийн нар тойрсон хавтгайтайгаа ойролцоогоор 5 градусын хазайлттай байдаг. Тиймээс ихэнх тэргэл сарны үед сар дэлхийн сүүдрийн дээгүүр эсвэл доогуур зөрж өнгөрдөг ба хиртэлт болдоггүй. Тэгвэл зарим үед сар тэр шулуун дээр яг таарч орж ирснээр хэсэгчилсэн болон бүтэн сар хиртэлт болдог. Ийм тохиол жилд 1-2 удаа л тохиодог байна. Тэгэхээр 2026/03/03-ны тэргэл сартай хиртэлт давхцаж байгаа нь байнга тохиодоггүй гараг эрхсийн нарийн тохиол юм.

🌕Тэргэл сар + Сар хиртэлтийн давхцал энергийн хувьд🌑
Тэргэл сар нь өөрөө энергийн гол цэг. Харин сар хиртэлттэй давхцах үед энэ энерги илүү гүн, хүчтэй, хувьслын шинжтэй болдог гэж астрологийн болон энергийн сударт тайлбарладаг.

☯️Мөн энэ удаагийн тэргэл сар нь Инь/Билэг талын эрчим хамгийн өндөр дээд цэгтээ хүрэх энергитэй байна гэж тодорхойлж байгаа. Инь/Билэг эрчим гэдэг нь ус ба сарны эрчим давамгайлсан, хайр, зөөлөн сэтгэл, тогтвортой, хүлээцтэй чанартай энерги юм.

🌿Энэхүү энергийн давхцалуудын бидэнд үзүүлэх гол нөлөө:
✨Дотоод сэтгэлийн нарийн далд мэдрэмжүүд ил гарах
✨Дотоод мэдрэмжүүд хурц болох
✨Далдын далд дарагдсан байсан сэтгэл хөдлөл ил гарах
✨Өөрийнхөө өөр өнцгийг олж харах
✨Дотоод өөрийн үнэнийг таньж мэдэх
✨Хувь тавилангийн шинжтэй өөрчлөлт гарах
✨Үйлийн үрийн харилцаа тасрах
✨Хуучныг тавьж, шинийг эхлүүлэх боломж нээгдэх
✨Өөрийн дотор байдаг жинхэнэ сүнслэг оршихуй буюу мөн чанартайгаа ойлголцон нэгдэх боломж нээгдэх юм

🇲🇳Бидний энэ удаагийн өдөрлөгийн онцлог нь:
🎶Монгол уртын дууны аялгуу
🎶Морин хуурын аялгууг голчилж аялгуут засал маань хийгдэх болно.
🇲🇳Монголчууд бид уртын дууны аялгуу, айзам, түрлэг, цар хүрээг сонсоход бидний дотоодод маш их амар амгалан, уужим оршихуй үүсдэг. Энэ оршихуйг үүсгэснээр бидний далдад байгаа билэг талын хамгийн хүчтэй, нандин мэдрэмжүүдийг дахин бидний ухамсар, оршихуйтай холбож сэрээх, дахин шинэчлэгдэх хувилбарыг бий болгоход илүү тусалдаг.

✨Энэ удаагийн өдөрлөгөөр бид аль нэг энергийн хүрдийг онцолж тэнцвэржүүлэх биш та бүхний дотор далдын далд дотоодод байгаа өөр өөрийн мэдрэмжүүдээ илүү таньж мэдэн, тогтворжуулж, өөрийгөө шинээр бүтээх хүсэл эрмэлзэлд нь дэмжлэг болохуйц тав тухтай, аялгуут сайхан орчин, орон зайг бүрдүүлж өгөх зорилготой байгаа билээ.

🔮Энергийн өндөр давтамжтай энэ үед монгол сайхан морин хуур болон уртын дууны аялгууны тусламжтайгаар бясалган сэтгэлээ тайвшруулж, оюунаа төвлөрүүлэн, дотоод мэдрэмжээ танин мэдэж тэнцвэржүүлэх энэ онцгой мөчид та бүхнийг урьж байна.

⏰Хэзээ: 2026/03/03-нд, 18:00, 20:30 цагт

💵Төлбөр:
Том хүн - 70,000₮
Хүүхэд - 50,000₮

📍Хаяг: ХУД, 20-р хороо, Мишээл сити, М2-17 давхарт, 1706 тоот

💵Данс: 5313479774 /Хаан банк/ Ж.Бөхжаргал

❗️Анхааруулга: Заалны багтаамжаас шалтгаалан бүртгэл баталгаажуулсан тохиолдолд оролцох боломжтой

Бүртгүүлэх холбоос:
https://www.facebook.com/share/1Bu5w1qx6h/?mibextid=wwX

02/03/2026

Тэргэл сарны аялгуут засал

"ЗӨН" тэжээхүйн ухааны төвөөс 🌿 ХАВРЫН УЛИРАЛД ИДЭЭ УНДАА, ЯВДАЛ МӨРӨӨ ХЭРХЭН ТОХИРУУЛЖ ЭРҮҮЛ БАЙХ, ХАВРЫН УЛИРЛЫН ЗАСЛЫ...
23/02/2026

"ЗӨН" тэжээхүйн ухааны төвөөс
🌿 ХАВРЫН УЛИРАЛД ИДЭЭ УНДАА, ЯВДАЛ МӨРӨӨ ХЭРХЭН ТОХИРУУЛЖ ЭРҮҮЛ БАЙХ, ХАВРЫН УЛИРЛЫН ЗАСЛЫН талаар онлайн сургалтыг 2026 оны 02 сарын 27-ны 17 цагаас энгийн хоолтой хүмүүст, 02 сарын 28-ны 17 цагаас цагаан болон веган хоолтон хүмүүст зориулж зүүмээр зохион байгуулах гэж байна.

Эрт дээр үеэс Монголчууд бид хүйтэн өвлийг мэнд даван урин дулаан хавар цагтай золгож буйг уламжлалт их баяр цагаан сараараа тэмдэглэдэг билээ.
Цаг улирлын байдал, байгаль дэлхийн араншинд нийцэн хүний бие махбодод ч өөрчлөлт ордог. Өвөг дээдэс минь тэр дундаа хавар цагт идээ ундаа хийгээд явдал мөрдөө онцгойлон анхаарч ирсэн нь эрүүл урт удаан наслахын нэгэн үндэс байжээ.

🍀Монгол анагаах ухаанд хаврын улирлыг II/16-IV/15 хүртэл үргэлжилнэ хэмээн үздэг.
Энэ улиралд хүний биеийн илч буурч, бадгана арвидахын зэрэгцээ хийн билэг чанар ихэсдэг. Тиймээс элдэв хууч өвчин сэдрэх, биеийн тамир тэнхээ муудах, нойргүйдэх, сэтгэл санаа тавгүйрхдэг байна.

🍀"Хаврын улирлын идээ ундаа & засал" сургалтаар:

☑️Хаврын улирлыг угтуулан эмчийн хяналтан дор бөөлжүүлэг болон туулга засал хийж бие сэтгэлээ бэлдэх

☑️Хаврын улиралд ходоодны галын илчээ хамгаалж, биеийн дотоод дулаанаа алдахгүй байх, ходоод элэг цөсөө хамгаалж бие махбодоо хоргүйжүүлэх, мөн биеийн ерөнхий тамир болон 5 цул эрхтний тамирыг тэтгэх идээ ундаа, явдал мөрийг хэрхэн баримтлан бие болон сэтгэл санааны тэнцвэрт байдлаа хадгалах талаар дэлгэрэнгүй, цэгцтэй, амьдралд нь үр өгөөжтэй мэдлэгийг танд өгнө.

🗓️ Энгийн хоолтон бол 2026 оны 02 сарын 27-ны 17 цагт зүүмээр, цагаан болон веган хоолтон бол 2026 оны 02 сарын 28-ны 17 цагт зүүмээр болно.

💵 70000 төгрөг

Данс: IBAN 96000 500 5031750961/Хаан банк/ Д.Ичинхорлоо
Гүйлгээний утга дээр сургалт, утас, нэрээ бичээрэй.

Төлбөр тушаасан баримтаа SS хийж "ZUN" ФБ чатаар илгээж баталгаажуулсаны дараа бид танд zoom линк илгээнэ.

🌀Бие, сэтгэлээ тэнцвэржүүлэн, эрүүл энх байх ухаанаас суралцаарай!

"ЗӨН" тэжээхүйн ухааны төвийн эрхэм үйлчлүүлэгчиддээ зориулж 🌿 ХАВРЫН УЛИРАЛД ИДЭЭ УНДАА, ЯВДАЛ МӨРӨӨ ХЭРХЭН ТОХИРУУЛЖ Э...
11/02/2026

"ЗӨН" тэжээхүйн ухааны төвийн эрхэм үйлчлүүлэгчиддээ зориулж
🌿 ХАВРЫН УЛИРАЛД ИДЭЭ УНДАА, ЯВДАЛ МӨРӨӨ ХЭРХЭН ТОХИРУУЛЖ ЭРҮҮЛ БАЙХ, ХАВРЫН УЛИРЛЫН ЗАСЛЫН талаар онлайн сургалтыг 2026 оны 02 сарын 27-ны 17 цагаас энгийн хоолтой хүмүүст, 02 сарын 28-ны 17 цагаас цагаан болон веган хоолтон хүмүүст зориулж зүүмээр зохион байгуулах гэж байна.

Эрт дээр үеэс Монголчууд бид хүйтэн өвлийг мэнд даван урин дулаан хавар цагтай золгож буйг уламжлалт их баяр цагаан сараараа тэмдэглэдэг билээ.
Цаг улирлын байдал, байгаль дэлхийн араншинд нийцэн хүний бие махбодод ч өөрчлөлт ордог. Өвөг дээдэс минь тэр дундаа хавар цагт идээ ундаа хийгээд явдал мөрдөө онцгойлон анхаарч ирсэн нь эрүүл урт удаан наслахын нэгэн үндэс байжээ.

🍀Монгол анагаах ухаанд хаврын улирлыг II/16-IV/15 хүртэл үргэлжилнэ хэмээн үздэг.
Энэ улиралд хүний биеийн илч буурч, бадгана арвидахын зэрэгцээ хийн билэг чанар ихэсдэг. Тиймээс элдэв хууч өвчин сэдрэх, биеийн тамир тэнхээ муудах, нойргүйдэх, сэтгэл санаа тавгүйрхдэг байна.

🍀"Хаврын улирлын идээ ундаа & засал" сургалтаар:

☑️Хаврын улирлыг угтуулан эмчийн хяналтан дор бөөлжүүлэг болон туулга засал хийж бие сэтгэлээ бэлдэх

☑️Хаврын улиралд ходоодны галын илчээ хамгаалж, биеийн дотоод дулаанаа алдахгүй байх, ходоод элэг цөсөө хамгаалж бие махбодоо хоргүйжүүлэх, мөн биеийн ерөнхий тамир болон 5 цул эрхтний тамирыг тэтгэх идээ ундаа, явдал мөрийг хэрхэн баримтлан бие болон сэтгэл санааны тэнцвэрт байдлаа хадгалах талаар дэлгэрэнгүй, цэгцтэй, амьдралд нь үр өгөөжтэй мэдлэгийг танд өгнө.

🗓️ Энгийн хоолтон бол 2026 оны 02 сарын 27-ны 17 цагт зүүмээр, цагаан болон веган хоолтон бол 2026 оны 02 сарын 28-ны 17 цагт зүүмээр болно.

💵 70000 төгрөг

Данс: IBAN 96000 500 5031750961/Хаан банк/ Д.Ичинхорлоо
Гүйлгээний утга дээр сургалт, утас, нэрээ бичээрэй.

Төлбөр тушаасан баримтаа SS хийж "ZUN" ФБ чатаар илгээж баталгаажуулсаны дараа бид танд zoom линк илгээнэ.

🌀Бие, сэтгэлээ тэнцвэржүүлэн, эрүүл энх байх ухаанаас суралцаарай!

10/02/2026

Монгол төөнө засал

Нойрны чанар тэтгэх идээ ундаа болон авиа засал
07/02/2026

Нойрны чанар тэтгэх идээ ундаа болон авиа засал

Нойрны чанар тэтгэх идээ ундаа засал болон авиа засал

👂Чих шуугихЧих шуугих, нойрны чанар багасах, ойр ойрхон шээх эсвэл дутуу шээх, хавагнах, ядарч сульдах, яс сийрэгших нь ...
03/02/2026

👂Чих шуугих

Чих шуугих, нойрны чанар багасах, ойр ойрхон шээх эсвэл дутуу шээх, хавагнах, ядарч сульдах, яс сийрэгших нь таны бөөрний тамир доройтож буйг илтгэдэг.
🪷Бөөрний тамир сайн бол оюун ухаан саруул, тамир тэнхээтэй урт насладаг.

☀️Өдөр бүр бөөрний тамираа тэтгэх идээ ундааг хүртэж, зөв явдал мөрөөр явж монгол төөнө заслыг хавар, зун, өвлийн улиралд 7-10 хоног орчим өөрт хийж дадвал бөөрний хий тэгширч, тамир тэнхээ нойрны чанар сайжирч, сэтгэл санаа тогтуун болдог.
☀️ Монгол төөнө засал- хий бадганы хямралыг засдаг. Монгол хүн бүр тэр тусмаа ээжүүд сурахад маш их ач тусаа өгөх засал юмаа.

🍏 Зөн тэжээхүйн ухааны төв- 7775 4040

🍏 Манай төвийн уламжлалт анагаах ухааны их эмчээр үнэ төлбөргүй оношлуулж мөн төөнө засал хийж сураарай…

Address

223th Apartment, Hunnu 2222 Residence
Ulaanbaatar
17000

Opening Hours

Monday 08:00 - 15:00
Tuesday 08:00 - 15:00
Wednesday 08:00 - 15:00
Thursday 08:00 - 15:00
Friday 08:00 - 15:00
Saturday 08:00 - 15:00

Telephone

+97677754040

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ZUN posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to ZUN:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram