Бөртэ-Гэр бүлийн хөгжлийг дэмжих төв

Бөртэ-Гэр бүлийн хөгжлийг дэмжих төв Энэхүү хуудас нь Бөртэ-гэр бүл хөгжлийн төвийн албан ё?

Эцэг эх бидний хүүхдээ хайрлаж буй хайрын 2 өөр түүх;1. Цаазын ялтай хоригдлын гэр бүлдээ бичсэн захидал:Ааваа, ээжээ:Ма...
14/03/2024

Эцэг эх бидний хүүхдээ хайрлаж буй хайрын 2 өөр түүх;

1. Цаазын ялтай хоригдлын гэр бүлдээ бичсэн захидал:

Ааваа, ээжээ:
Маргааш намайг цаазлах гэж байна. Миний амьдрал яагаад ийм болсныг мэдэхгүй ч өнгөрсөн амьдралын минь үйл явдлууд нүдний өмнө эргэлдэж байна...

Би 3 настайдаа дэндүү хурдан гүйж байгаад чулуунд бүдэрч унахад та сандран, намайг тайтгаруулахын тулд бүр чулуу өшиглөж байсан. Би таныг тэврээд удаан уйлахад миний унасан нь чулууны буруу байсан гэж хэлэхдээ уйлуулахгүйн тулд л ятгаж байсныг би мэдээгүй.

Би 4 настай байхдаа зурагт их үзээд хоолоо иддэггүй байлаа. Та өөрөө надад хоол халбагадан өгдөг байв. Амьдрал үнэхээр сайхан гэдгийг та надад ойлгуулсан ч зүгээр л миний хувцас бохирдож, дараа нь угаах болно гэж төвөгшөөсөндөө хоол халбагадаж өгдөг байсныг чинь би мэдээгүй.

Намайг 6 настай байхад та намайг тоглоомын дэлгүүрт аваачиж зул сарын бэлэг сонгуулав. Би Трансформерс худалдаж авсны дараа дахин онгоц авахыг хүссэн ч та зөвшөөрөөгүй учир би газарт хэвтээд тийчилсэн. Та ч авч өгсөн. Энэ аргаар таныг буулгаж авахыг та надад ойлгуулсан ч үнэн хэрэгтээ бусдын өмнө нэр нүүрээ алдахыг хүсээгүйдээ авч өгдөг байсныг чинь би мэдээгүй.

Би 8 настай байхдаа оймсоо өөрөө угааж сурмаар байсан ч та намайг цэвэрхэн гүйцэд угаахгүй гэж бодоод угаалгаагүй, Би аяга таваг угааж сурмаар байсан ч та намайг аяга унагаад хагалчихна гэж бодоод угаалгаагүй. Миний нүүр тулж, давж гарч чадахгүй маш олон бэрхшээл, аюул байсныг би мэддэг байсан ч та намайг сургахын тулд тулгарах олон бэрхшээлээс айж, нэг ажлаа дахин хийхийг хүсээгүй гэдгийг би мэдээгүй.

Намайг 10 настай байхад та намайг 3 дугуйлан, авьяас чадварын 2 ангид бүртгүүлсэн. Миний хичээл ч оройтож, та өөрөө ч ажлаа орой тарж маш их ядарч байсан ч та найз нөхөд, хамаатан садныхаа нүдэнд мундаг хүн болж харагдах гэж л хичээдэг байсныг чинь би мэдээгүй.

Би 13 настайдаа хөл бөмбөг тоглож байгаад хөршийнхөө цонхыг хагалсан.Та төлбөрт нь их мөнгө өгсөнийхөө дараа намайг хөршөөсөө уучлалт гуйлгах гэж дагуулж явсан. "Уучлаарай" гэж хэлэхэд таны санаа амарсан ч цаанаа та хөршийг их мөнгө нэхсэнд нь маш их гомдоллож үлдсэнийг чинь би мэдээгүй.

Би 15 настайдаа төгөлдөр хуур сурмаар санагдсан учир та мөнгө зээлж байгаад надад төгөлдөр хуур авч өгсөн ч би нэг сар болоод л дахиж тоглоогүй. Төгөлдөр хуурын жишээн дээр ч дураараа байж болох юм байна гэдгийн та надад ойлгуулсан. Мөнгөгүй байсан ч та тэр өрөө төлөхөд 3 жил зарцуулсан гэдгийг би мэдээгүй.

Намайг 19 настайдаа их сургуульд элсэн ороход та хуульч мэргэжилтэй бол гэсэн. Таны төлөвлөсөн тэр замаар явах ёстой гэдгийг би ойлгосон. Гэвч та өөрөө хуулийн тэнхимд орж чадаагүй мөрөөдлөө биелүүлэхийн тулд намайг ашигласныг чинь би мэдээгүй.

Би 20 настайдаа шинэ гар утас авмаар санагдан, байн байн танруу залгаж байна аа гэж гуйхад та шууд л 30 мянган юань шилжүүлсэн. Гэвч би гэррүүгээ тийм ч олон залгадаггүй байсан. Та миний АТМ л гэж би харж байснаас та намайг залгахыг, төрсөн өдрийн мэнд хүргэхийг хэчнээн их хүлээж байсныг би мэдрээгүй.

Намайг 24 настай сургуулиа төгсөхөд та нэг танилаасаа хүүг маань томоохон компанид сайн ажилд ороход нь туслаач гэж гуйсан.Та надад их сургуульд сайн сураагүй ч гэсэн сайн ажилд орж болдог гэдгийг ойлгуулсан. Та өөр хэдэн ч хүнээс үүнийг хүссэнийг би мэдэхгүй.

Та 27 настай намайг олон найз охин сольсоор байгааг харсан. Тэдгээр охид бүгд намайг хариуцлагагүй гэж хэлээд хаяад явдаг байсан. Та хэлэхдээ тэд л чамд тохирохгүй байгаа гэж хэлсэн. Та зөвхөн миний л зөв гэж ойлгуулж олон сохор болзоонд явуулдаг байсан.

Би 32 настайдаа мөрийтэй тоглоом тоглож хэдэн арван саяын өрөнд орсон. Та хэчнээн уурлаж шаналсан ч өрөө төлөхөд минь тусалсан. Би юу ч хийсэн та надад тусалсаар байх болно гэдгийг ойлгуулсан. Гэвч тэр мөнгө таны тэтгэвэрт гарахаараа ашиглах хадгаламж байсныг би мэдээгүй.

35 нас хүрэхэд маань та надад тусалж чадахгүйд хүрсэн учир, би бүлэглэн дээрэм хийж, хүний аминд хүрч одоо ингээд цаазын ял сонсоод бурхныг загнаж, харин та үүний үр дүнд насаараа зовох боллоо.

Хайрлаж байгаа нэрээр та намайг ахин дахин өсөх боломжийг минь булааж, амьд үлдэх чадварыг минь боомилж, амьдралын төлөө хариуцлага хүлээх үүргийг олгоогүй гэдгийг би ойлгов!

Би үхэхээсээ өмнө том болж амжсангүй!Хүүхдийг буруу хайрлах нь хоёр үеийг зовлонд унагадаг юм байна гэдгийг ойлгов. Буруу хүмүүжилтэй бол эрдэм боловсрол сураад ч ямар ч нэмэргүй. Дахин засах ямар ч боломжгүй юм байна.Та намайг өөрөө энэ тавцанруу явуулсан ажээ...!

Хайрт аав минь биеэ бодоорой! Би маргааш явна, нөгөө ертөнцөд өөрөө өөрийгөө хариуцлагатайгаар авч явч чадна байх аа гэж найдаж байна.

Үүний дараа та хүүгээ хайрлах уу эсвэл үзэн ядах уу гэдгийг би мэдэхгүй байна. Баяртай.

2. Гүйцэтгэх захирлын гэр бүлдээ илгээсэн захидал:

Аав ээжээ :
Маргааш би шинэ үйлдвэрээ нээх гэж байна, энэ бүхэн надад өөртөө хариуцлагатай байхыг зааж өгсөн таны ач юм. Баярласан сэтгэлээс минь өнгөрсөн үеийн дүр зураг нүдэнд минь бууж байна...

Би 3 настайдаа хэтэрхий хурдан гүйж байгаад, чулуунд бүдэрсэн.Та намайг өөрөө бос гэж хэлээд хоёр удаа цохисон. "Дараагийн удаа унавал 4 цохино шүү !" гэж хэлсэн. Хайхрамжгүй байдлынхаа төлөө хариуцлага хүлээхийг та надад заасан.

Би 4 настайдаа зурагт үзээд хоол идэхийг хүсдэггүй байлаа. Чи одоо л идэхгүй бол маргааш хүртэл өлсөнө шүү гэж та надад хэлсэн. Би таныг зүгээр л тоглож байна гэж бодсон ч гал тогоонд ядаж жигнэсэн боов ч үлдээхгүй гэж хэн мэдлээ.Та надад өөрийнхөө замбараагүй байдлын төлөө хариуцлага хүлээхийг заасан.

6 настай байхад та зул сарын бэлэг авахаар намайг тоглоомын дэлгүүрт аваачиж, зөвхөн нэгийг нь авахаар тохиролцсон. Гэхдээ Transformers-ийг худалдаж авсны дараа би загварын онгоц авахыг хүссэн ч та зөвшөөрөхгүй, би газар хэвтээд уйлсан ч та эргэж хараад орхиод явчихсан. Би босож нулимсаа арчаад дуулгавартай дагалаа. Та надад сонголтондоо хариуцлагатай байхыг заасан.

Би 8 настай байхдаа оймс угааж сурахыг хүссэн, та надад оймсыг хэрхэн цэвэрхэн угаахыг зааж өгсөн, Би аяга таваг угааж сурахыг хүссэн, та надад аяга таваг хагалахгүйгээр хэрхэн угаахыг зааж өгсөн, Би өөрөө хоолоо бэлдэхийг хүсэхэд та яаж болгоомжтой байхыг зааж өгсөн ч би түлэгдсэн. Та л надад амьдралынхаа төлөө болгоомжтой байж, бас хариуцлага хүлээхийг заасан.

Би 10 настай байхдаа ангийнхан маань хичээлийн дараа дугуйлан секцрүүгээ яаран гүйхийг хардаг байлаа. Та харин хичээлдээ нухацтай хандаж, хичээ сайн хийснийхээ дараа тоглож, зав гарвал илүү ихийг уншсан нь дээр гэж хэлсэн. Та надад өөрт хэрэгтэй, ашиг сонирхлынхоо төлөө хариуцлага хүлээхийг заасан.

Би 13 настайдаа хөл бөмбөг тоглоод хөршийнхөө цонхыг хагалахад, та надад шил, хадаас авч өгөөд, хөршийн цонхыг хамт шиллэж өгсөн. Тэгээд надад өгдөг халаасны мөнгөнөөс шилний зардлыг хаслаа гэсэн. Та надад алдааныхаа төлөө хариуцлага хүлээхийг заасан.

Би 15 настайдаа төгөлдөр хуур сурмаар санагдсан ч та надад гармоник авч өгсөн. Та намайг эхлээд үүнийг сур, дараа нь төгөлдөр хуур тогло гэсэн. Одоог хүртэл би гармоник тоглодог ч би төгөлдөр хуур сурахыг эртнээс хүссэн хэвээр л байна. Та надад хүлээж тууштай байсныхаа төлөө хүссэн зүйлдээ өөрөө хариуцлагатайгаар хүрэхийг заасан.

Би 19 настайдаа их сургуулийн элсэлтийн шалгалт өгсөн. Та миний сонирхож буй хэд хэдэн мэргэжилд дүн шинжилгээ хийж сонгоход тусалсны дараа шийдвэр гаргахаасаа өмнө зүрх сэтгэлээ сонс гэж хэлсэн. Та надад ирээдүйнхээ төлөө өөрөө сонголт хийж хариуцлага хүлээхийг заасан.

Би 20 настай байхдаа шинэ гар утас авахыг хүсдэг байсан. Эвдрээгүй бол битгий солиорой, эс бөгөөс цагийн ажил хийж мөнгө олоод өөр ав гэж хэлсэн. Би цагийн ажил хийж авсан цалингаараа утас худалдаж авахад энэ надад шинэ утас авснаас илүү аз жаргал бэлэглэсэн. Та надад хүсэлдээ хариуцлагатай хандахыг заасан.

Би 24 настай байхдаа сургуулиа төгсөөд бизнес эрхлэхийг хүсдэг байсан. Та надад санаа зовох хэрэггүй, эхлээд бага зүйлээс эхэл, дараа нь туршлага суу гэж хэлсэн. Хоёр жилийн дараа намайг компани байгуулахаар шийдэхэд та хамгийн муу хувилбарыг ч тэсэж гарах чадвартай бол зоригтойгоор хий гэж хэлсэн. Та надад 100 мянган юань өгөөд 4 жилийн дотор буцааж төлөөрэй гэсэн.
Би танд мөнгийг нь төлөөд зогсохгүй байртай ч болгоно гэж амласан. Та надад карьерынхаа төлөө хариуцлага хүлээхийг заасан хүн.

Би 27 настай байхдаа хөөрхөн найз охинтой болоод гэртээ авч ирэв. Та түүний өмнө намайг магтан сайшааж, бахархалтайгаар: Чи хангалттай сайн байснаараа адилхан сайн хүмүүсийг өөртөө татаж чадна, бас чиний хайр зөвхөн чамаас л шалтгаална, Хэрвээ та нар бие биедээ үнэхээр хайртай бол би аз жаргалтай байх болно гэж хэлсэн. Та л надад өөрийнхөө аз жаргалын төлөө хариуцлага хүлээхийг заасан.

Би 32 настайдаа шинэ байрны түлхүүр танд гардуулахад та авангуутаа шууд л эргэж харсан. Чичирч буй мөрнөөс чинь таныг нууцаар уйлж байгааг тань мэдсэн. Та надад амлалтдаа хариуцлагатай хандахыг заасан.

Намайг 35 настайдаа компанийнхаа шинэ үйлдвэрээ барьж өргөжүүлэхэд, таныг харгис хэрцгий эцэг гэж буруутгаж байсан хамаатан садангууд эцэст нь амаа татсан.

Үүний зэрэгцээ би ч хүүхдүүддээ өөрийнхөө төлөө хариуцлагатай байж сурахыг зааж өгдөг. Ирээдүйд тэр надаас илүү болно гэдэгт би итгэдэг.

Хүүхдээ ингэж л хайрла!!!!!!!!

Энэ хоёр захидлыг уншсаны дараа танд маш гүн сэтгэгдэл төрсөн гэдэгт би итгэж байна! Еврей эцэг эх хүүхдүүддээ "Хэт зөөлөн сэтгэл бол хор хөнөөл, хатуу хариуцлагатай сэтгэл нь хайр юм. "Хүүхдээ буруу хүмүүжлээр гэмтээсэн хүн хэзээ нэгэн цагт хүүхдийнхээ шархыг боож өгнө" гэж сургадаг.

Хайртай хүүхдэдээ "сайн" хандах нь хамгийн зүй ёсны хэрэг боловч хүүхдийн ирээдүйн төлөө түүнийг хэт эрхлүүлэхийг азнаж, бие дааж сурган, бүрэнхий нийгмийн ширэнгэн ойд хүчирхэг оюун ухаан, биеэ даасан чадвартай болгох нь хамгийн зөв арга байж болох юм."
...
Зөв хайрлая.

НИЙСЛЭЛИЙН 165 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ /ӨЛЗИЙТ ЦЭЦЭРЛЭГ/,
31/12/2023

НИЙСЛЭЛИЙН 165 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ /ӨЛЗИЙТ ЦЭЦЭРЛЭГ/,

31/12/2023
01/11/2023

Эцэг эх бид нэгийг бодохуй.
Япон ээжийн тайван байдлаас суралцлаа🥰
Өглөөний завгүй цагаар цамцаа өөрөө товчлох гээд хичээн зогсох хүүхдээ бид өөрийн эрхгүй яаруулна, эсвэл хүлээж тэвчилгүй өмнөөс нь товчилчихно. Хөтлөөд гудамжаар алхахдаа цэцэг заагаад дэлбээ бүрийг ширтэн суух охиныхоо гараас гудчисаар одно. Хурдан ид, хурдан бич, хурдан унт. Ингэхэд бид юунд ингэтлээ туугдана вэ. Хүүхдэд энэ ертөнцийн өнгө бүхэн цоо шинэ, гайхамшиг гэдгийг цагтаа хүүхэд явсан эцэг эхчүүд мартаагүй байх. Тэд үл мэдэх орчинтой биечлэн танилцаж өөрийн гараар тэмтэрч, нүдээр харах нь хөгжлийн анхан шат юм шүү дээ.
Японы амралтын өдрүүдэд би хүүгээ дагуулан хажуух цэцэрлэгт хүрээлэн рүү гардаг байв. Тэнд бага насны хүүхдүүдээ салхилуулахаар арьс гараа нарнаас хамгаалан даавуугаар ороож, малгай тохсон ээжүүд байх юм. Хүүхдэдээ мөн адил нарны малгай, эвтэй гутал өмсгөөд урт удаан цагаар хамтдаа тоглох дүр зураг. Унадаг дугуй, агаарын теннис, бөмбөг сэлтээр наадна. Насаар бага хүүхдүүд элсэн дээр хөрвөөнө. Хааяахан завсарлахдаа үүргэвчнээсээ савтай ус, будааны ороомог гарган зүлгэн дээр тойрч суугаад идэцгээх аж. Та нар итгэхгүй байх л даа. Гэхдээ тэдэн дунд майхантай хүмүүс үзэгдэнэ. Майхандаа хооллон, тухлаж тэр бүү хэл хувцсаа хүртэл солино. Дээрх үзэгдлийг эх орондоо ер хараагүй билээ. Намайг бага ахуйд хүүхдүүд биеэ даан тоглохоос эцэг эх нь багт нэгдэн хөгжилдөхийг үзээгүй. Тийм болоод ч тэр үү хүүтэйгээ хамтралгүй, ганцаараа тоглог гээд алсаас харан суулаа. Энэ хооронд миний үеийн ээжүүд хүүхдүүдтэйгээ хэрхэн харьцаж байгааг ажиглав. “Каэдэ охин минь, чиний ээлж ирээгүй байна шүү дээ. Найзтайгаа дэс дараагаараа тоглоорой”, “ Алив хоёулаа гүзээлзгэнэтэй зайрмаг хийж тоглоё. Ээж нь худалдагч, миний охин үйлчлүүлэгч болоорой”, “Тоглоомоо найзтайгаа хувааж тогловол найз нь ямар их баярлах бол?”, “Энэ навчаар хоёулаа хүний нүүр хийе”. Цэцэрлэгт хүрээлэнд ирээдүйн соёлт залуус бэлтгэгдэж байв. Ээжүүд тэднийг огтоос яаруулахгүйн дээр нийгэм дахь дүрэм журмыг тоглоомоор дамжуулан зааж байлаа.
2011 оны 3-р сарын 11-ний ѳдөр, намайг Токиод сурч байх үед 9,0 магнитуттай маш том газар хөдлөлт болов. Тэрхүү газар хөдлөлтөөр япончууд нийт 22,220 хүнээ алдсан юм. Хүн бүхэн айн сандарч байсныг тодоос тод санадаг. Хүчтэй далайн түрлэгээс үүдэх гарз хохиролоос гадна доргиж гэмтсэн цахилгаан станцаас атомын хортой хий алдагдан аюул занал улс орныг нѳмѳрсѳн билээ. Би орой бүр зурагт асааж мэдээ чагнана. Япон хүмүүс хэрхэн байгалийн гамшигтай тэмцэж буйг, тэдний зохион бүтээсэн нисдэг тэрэг цахилгаан станц руу ус цутгахыг, ар гэрийн хүмүүсээ алдсан иргэдийн цөхрөлийн дуу гээд цөмийг дэлгэцийн цаанаас үзэв. Тэр олон мэдээн дундаас нэгэн шууд нэвтрүүлгийг үзээд, нүдний аяга нулимсаар дүүрсэн. Түр орогнох байранд хорогдох иргэд улсаас тараах хүнсийг жирийтэл дугаарлаж байгаад хүртэж байх юм. Маш тайвнаар, өөрийн ээлж иртэл дугаарлан зогсно. Урдуур дайрсан, хоёрыг илүү авах гэсэн, үгүй ядаж гомдоллох хүн алга. Тэр байтугай бусдадаа ус дѳхүүлж, түр хорогдох байранд нэгнийхээ хѳнжлийг засан янзалж, нурууг нь илж тайвшруулж байсан.
Нэг харсан, хүүгийн минь элсний хэвийг үеийн бололтой жоохон хүүхэд авчихаад буцааж өгөхгүй тэрүүхэн хэсэгт асуудал дэгдэж эхлэв. Гүйгээд очтол түүний ээж хүүдээ хандан “Тогломоор байгааг чинь ойлгож байна, гэхдээ асуулгүй авч болохгүй” хэмээгээд миний хүүгээс уйчлалт гуйн буцааж өглөө. Яг тэр үед газар хөдлөлтийн үеийг эргэн санаж билээ. Япон ээжүүд хүүхдүүдтэйгээ тулж харьцдаг, ердөө яаруулалгүй хамтарч тоглодог, шударга ёсыг заадаг тул өнөөдрийн хүмүүнлэг нийгмийг бүтээсэн байж мэднэ. “Ээжийн хүү, чамд зөндөө хэв байгаа юм чинь ганцхан ширхэг хэвийг найздаа түр хэрэглүүлж болдоггүй юм уу?” Би анх удаа хүүхдүүдийн хэрэгт оролцсон минь тэр.
Яагаад япон ээжүүд яаруулдаггүй вэ?
PHP-с эрхлэн гаргадаг сэтгүүлд орчин үеийн ээжүүд「Хурдал」хэмээх үгийг элбэг хэрэглэх болсон тухай нийтэлж ээ. Тэгвэл дээрх үг амны уншлага болвол хүүхдэд хэрхэн нөлөөлөх тухай уншицгаая.
😳 3-6 настай хүүхдэд бусдыг ойлгох чадвар хараахан хөгжөөгүй тул「Хурдал」гэх үгийг шууд хүлээн авах боломжгүй. Харин ч「би」-гийн үзэл хурцдах буюу хариу сөргөлдөнө.
😳 Хүүхэд бүр өөрийн нас биед тохирох ажлыг гүйцэтгэх чадамжтай бөгөөд хурдтай. Хэрээс хэтэрсэн хурдаар тэднийг яаруулаад байвал яах учраа олохгүй төөрөгдөнө.
😳 Үг давтвал улиг, ном давтвал билиг. Хурдал, хурдал, хурдал. Ямар удаан юм бэ. Бид хүүхдүүдээ хурдан байлгахыг хүсэх ч энэ маань тэднийг хурдан болгох битгий хэл эсэргээрээ үл тоогч нэгэн болгоно.
😳 Тэд үйл явцаас таашаалыг мэдрэх давхрагыг алгасч зөвхөн үр дүнд ач холбогдол өгдөг болох. Ээжийг дуугуй болгохын тулд халтуурдаад ч болтугай түргэн гүйцэтгэх хүсэлд автана. Угтаа өөрийн хурдаар бодох, алдах, эргэлзэх цагийг үгүй хийчихлээ шүү дээ.
😳 Санаачлагаараа хийхээ болих. Яг хийх гэж байхад ээж үглээд хиймээргүй санагдчихлаа. Бага болон дунд ангийн хүүхдүүд ингэж ярихыг сонссон байх. Даалгавраа хий, ном дэвтрээ дэлгэ гэх мэтийг хүүхдээ харах тоолондоо хэлээд байхаар эцсийн бүлэгт санаачлагаараа хийхээ болино.
Үүнээс үзвэл хурдал хэмээх үг ид шидгүй болж таарлаа. Түүний оронд танд нэмэртэй байж мэдэх долоон санамжаас хуваалцая:
💕 Таны хүүхэд хоолоо идэх, хувцсаа өмсөх, тоглоомоо хураахдаа удаан байж болно. Хурдал гэдэг үг аман дээр тань гарч ирвэл ХИЧЭЭГЭЭРЭЙ хэмээх үгээр орлуулаад үзээрэй. Япон ээж нар “ганбаттэ” буюу “хичээгээрэй” гэж олонтаа хэлдэг байна.
💕 Эрүүл саруул байвал түүнээс эрхэм зүйл үгүй билээ. Та хэчнээн яарж байвч урт амьсгал аван “Миний хүүхэд эрүүл саруул байгаа нь талархам юм” хэмээн өөртөө хэлээд үзээрэй. Сэтгэл зүрхнийхээ угаас тайвширлыг мэдрэх болно.
💕 Энэ цаг түүнийг минь хөгжүүлж байгаа гэдэгт итгэх. Том хүний цаг, хүүхдийн цаг хоёр өөр тусдаа. Бидний хувьд ганц цаг нисэх мэт өнгөрөх бол тэдний хувьд бүхэлдээ таньж мэдэх, суралцах цаг байдаг. Иймд удаад байгаа хүүхэдтэйгээ харьцахдаа, энэ нь магадгүй түүний суралцаж буй алтан цаг нь байх гэж өөртөө хэлэх.
💕 “Тайван зан төлөвтэй хүүхэд өсч байна” хэмээн хүлээн авах.
Одоогийн байдлаар удаан, болхи санагдах боловч алсын нүдээр тайван, тулхтай хүүхэд өсч байна шүү дээ. Эерэг сэтгэлээр хүүхэдтэйгээ харьцацгаая.
💕 Хүүхдээ яаруулахгүй байх сонгодог арга бол урьдчилсан бэлтгэл юм. Жижиг гэлтгүй бүхий л ажлаа урьдаас бэлтгэх дадал зуршил нь ээжид тустайгаас гадна хүүхдэд сайн үлгэр дууриа болдог. Урьдчилсан бэлтгэлийн талаар тусдаа бүлэг нээн бичих болно.
💕 Хүүхэд хүмүүжүүлэх явцдаа өөрийн ямар шинж чанараа хөгжүүлмээр байгаа тухайгаа тунгаах. Ууралдаггүй тайван ээж болохыг зорьж болно. Хурдан гэж хэлэх амархан ч, амархан бус үйл хэрэгт бие сэтгэлээ зориулж үзвэл ямар вэ? Хүүхдэдээ хэлэх үгс нь таны сэтгэл зүрхний багтаамжийг илтгэдэг юм шүү.
💕 Хэрэв би хүүхдийнхээ оронд байсан бол хэмээн бодож үзэх. Ингээд болохгүй бол тэр арга байна гээд хүүхдэдээ санал болговол тэд гацалтын байдлаас түргэн гарах боломжтой болно.
Хэдүүлээ хүүхдүүдээ яаруулах нь ямар хор уршигтайг болон богинохон ч гэсэн яаруулахгүй байх аргаас хамтдаа уншицгаалаа. Одоо эцэг эхийн хүүхдүүдээ яаруулдаг буруу гурван жишээтэй танилцан энэхүү бүлгээ жаргаая:
1) Сүрдүүлэх. Хурдлахгүй бол орхиод явлаа шүү гэдэг. Хамгийн дотны хүн болох аав ээж нь хаяад явах нь хүүхдийн хувьд маш том айдас юм. Сүрдүүлэхээс татгалзацгаая.
2) Сэтгэл хөдлөлд автах. Дэндүү удаан хөдлөх хүүхдэдээ уурлаж бухимдана. Чангаар загнах, муухай харах, угзрах гэх мэт. Сэтгэл хөдлөлөө хэсэгхэн хугацаанд ажиглан, аль болох тайван хандацгаая.
3) Үл хүндэтгэх. Хэдий биднээс төрсөн хүүхэд боловч тэд тусдаа хүн гэдгийг ойлголгүй тулган шаарддаг. Өөрийн гэсэн цагтай, бодолтой, өөрсдийн хэмжээнд хичээл зүтгэл гаргаж байгааг нь хүндэтгэцгээе. Copy

ЭХ, ҮРСИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.🌹🌹- “ХҮҮХЭД БҮР” үзэл бодолтой байж, түүнийгээ илэрхийлэх бүрэн эрхтэй.- ЭЦЭГ, ЭХ АСРАН ХА...
01/06/2023

ЭХ, ҮРСИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.🌹🌹

- “ХҮҮХЭД БҮР” үзэл бодолтой байж, түүнийгээ илэрхийлэх бүрэн эрхтэй.

- ЭЦЭГ, ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИД нь хүүхдийг эрхээ эдлэхэд нь туслах, эрхийг нь хамгаалах үүрэг хүлээдэг.

- Хүүхдийн сайн сайханд нийцэх эсэхийг тооцож байж “ШИЙДВЭР” гаргах ёстой.

- Эцэг эх нь хүүхдээ ХАМТРАН өсгөх үүрэгтэй. Эцэг эхийн үүргээ биелүүлэхэд нь төр зохих дэмжлэг үзүүлнэ.

- Хүүхдийн эрх бүх түвшинд хамгаалагдаж байгаа эсэхэд “ТӨР” хяналт тавьж ажиллах үүрэгтэй.

- Хүүхдийг хүчирхийлэх, үл хайхрах явдлын бүх хэлбэр, хүүхэдтэй зүй бусаар харьцах явдлаас ТӨР хамгаалах үүрэгтэй.

- Хүүхэд өөрт тустай мэдээллийг ном, сонин, сэтгүүл, радио, телевиз болон бусад хэрэгслийг ашиглан олж авах эрхтэй. Хүүхдийг хор хөнөөлтэй мэдээллээс “ТӨР” хамгаалах арга хэмжээ авна.

(НҮБ)

2022 ондоо хамтарч ажилласан байгууллага, хувь хүн та бүхэндээ талархал илэрхийлье.Шинэ оны мэнд хүргэе.
31/12/2022

2022 ондоо хамтарч ажилласан байгууллага, хувь хүн та бүхэндээ талархал илэрхийлье.
Шинэ оны мэнд хүргэе.

Өнөөдөр Дэлхийн Хүүхдийн Өдөр👶👧🧒👦Арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан бөгөөд 2017 эхлэн ...
20/11/2022

Өнөөдөр Дэлхийн Хүүхдийн Өдөр👶👧🧒👦

Арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан бөгөөд 2017 эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 190 гаруй орон нэгджээ.
Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох өндөр хэмжээний арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнөдөг.

Энэ өдөр бол бид хүүхдүүдэд амласан амлалтаа биелүүлэх ёстойг сануулдаг дохио билээ.

Монголын үе үеийн эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь...
05/10/2022

Монголын үе үеийн эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь өдрийн баярын мэндийг хүргэе.
Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг.

Address

Ulaanbaatar
976

Telephone

99106136

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бөртэ-Гэр бүлийн хөгжлийг дэмжих төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Бөртэ-Гэр бүлийн хөгжлийг дэмжих төв:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram