Анжаагийн Сувд / Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын эмч

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Анжаагийн Сувд / Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын эмч

Анжаагийн Сувд  / Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын эмч Гэмтэл согог, Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын эмч.

23/08/2022
27/07/2022

🌈Бамбайн зангилаа ба хорт хавдар

Бамбай булчирхай нь хүзүүний урд, цагаан мөгөөрсөн хоолой дээр байрладаг дотоод шүүрлийн буюу даавар ялгаруулдаг эрхтэн юм. Хэвийн үедээ 3-4 см хэмжээтэй, 30 грамм орчим жинтэй энэ эрхтэн нь бодисын солилцоо, зүрх судасны систем, ходоод гэдэсний зам, цусан дахь кальцийн түвшинг хэвийн хэмжээнд байлгах, сэтгэхүйн ба бэлгийн үйл ажиллагааг зохицуулах, биеийн температурыг зохицуулах гээд хүний биеийн ихэнх үйл ажиллагаанд оролцдог. Бамбай булчирхайнаас гарах дааврын хэмжээг өнчин тархи удирдаж байдаг.
Бамбайн зангилаа нь түгээмэл тохиолддог эмгэг бөгөөд 45 хүртлэх насны эрүүл хүмүүсийг санаандгүй байдлаар хүзүүний эхо шинжилгээнд хамруулахад 50 хувьд нь илэрч байдаг ба үүний 95 хувьд нь хоргүй бүтэцтэй зангилаа байдаг. Бамбайн зангилаа үүсэхэд тодорхой шалтгаан байхгүй ч судлаачид дараах эрсдэлт хүчин зүйлүүдийг нэрлэсэн байна. Үүнд:
📌Жирэмснээс хамгаалах хэрэгслийг хяналтгүй, замбараагүй хэрэглэх
📌Олон жирэмслэх, төрөх
📌Таргалалт
📌Удамшил
📌Аутоиммуны шалтгаант бамбайн үрэвсэл
📌Иодын дутагдал
Дээрх эрсдэлт хүчин зүйлээс шалтгаалан бамбайн зангилаат эмгэг нь эмэгтэй хүйсэнд эрэгтэй хүйснээс 4 дахин өндөр тохиолддог байна. Судлаачид бамбайн зангилаат эмгэгийн өөр нэг шалтгааныг илрүүлсэн байна. Энэ нь өнчин тархинаас ялгарах өсөлтийн даавар нь бэлгийн бойжилт дуусахад дагаж бууран улмаар даавар ялгарах нь зогсдог боловч олон эрхтэний хоргүй хавдартай (нэг хүнд олон эрхтэний хоргүй хавдрууд оношлогдох) хүмүүст өсөлтийн даавар ялгарсан хэвээр байдгыг илрүүлсэн байна. Тиймээс зарим бамбайн зангилаатай хүмүүст, умайн миома, өндгөвчний уйланхай, бусад цуллаг эрхтэний хоргүй үүсгэврүүд нэг дор оношлогддог нь цөөнгүй байдаг.
Бамбайн хоргүй зангилааг эхо шинжилгээгээр бүрэн оношлох боломжтой ба шууд хавдартай боллоо хэмээн айж сандрах шаардлага байхгүй юм. Хоргүй зангилааг 6 сараас жилд нэг удаа бамбайн эхонд харуулж, хянаж байх зөвөлгөө өгдөг бол харин хортой хавдрын сэжигтэй байх үед эсийн шинжилгээ хийж оношийг баталгаажуулах болно. Тиймээс та бамбай зангилаа бүрийг хатгаж эсийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй, гэдгийг сайн ойлгож аваарай. Ихэнх бамбайн зангилаа ямар нэг зовиургүй байдаг ч зарим зангилаа бамбайн дааврын хордлогын шалтгаан байж болох ба энэ үед халуунд мэдрэг болох, зүрх дэлсэх, үс унах, ядрах, сульдах, хөлрөх, турах зовиурууд таньд мэдрэгдэнэ. Хэрвээ дээрх зовиур илэрч байвал дотоод шүүрлийн эмчид хандан бамбайн дааврын шинжилгээ өгөх нь зүйтэй юм. Бамбайн зангилаа 4 см-аас том хэмжээтэй болж ирэхэд бүхэл хоол идэх үед тээглэх, таагүй мэдрэмж төрөх, хэвтэх үед хоолойн дээр юм дарах мэдрэмж төрөх, хуурай ханиалгах, захтай цамц өмсөхөд эвгүй байх, шөнө унтахад чимээ шуугиантай амьсгалах, ачааллын үед амьсгал давчдах зэрэг цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолойн дарагдлын шинж тэмдэгүүд илэрдэг. Энэ үед мэс засал эмчилгээ зөвлөдөг.
Сүүлийн жилүүдэд буюу 2018 оноос ХСҮТ-д бамбайн зангилаат эмгэгийг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг түлхүү хэрэглэж байна. Энэ арга нь мэс заслын эмчилгээг бодвол өвчтөнд зовиур шаналгаа бага үүсгэдэг, хөнөөл багатай, үр дүн сайтай орчин үеийн дэвшилтэт технологи юм.
🌈Харин бамбайн хортой хавдрын шалтгаан, хүчин зүйлийг дурьдвал:
❗️Хүүхэд насандаа цацраг туяаны нөлөөнд өртөж байсан
❗️Хорт хавдрын улмаас туяа эмчилгээнд орж байсан
❗️Удамд бамбайн хорт хавдар илэрч байсан
❗️Хөхний хорт хавдраар өвчилсөн өгүүлэмжтэй
❗️Эстроген дааврын ялгарал ихсэх
Нийт бамбайн зангилаат эмгэгийн 5 хувьд нь хортой хавдар тохиолдох ба 40-50 насны эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү их өвчлөх эрсдэлтэй байдаг. Бамбайн хорт хавдрын эрт үед ямар нэг зовиур илэрдэггүй ч зарим тохиолдолд хүзүүний урд овойх, хүзүүнд булчирхай томрох, хатуу зүйл тэмтрэгдэх, дууны өнгө сөөх, залгихад зовиуртай байх зэрэг зовиурууд илэрнэ. Бамбайн хорт хавдар нь маш удаан явцтай, бусад хавдартай харьцуулахад тавилан сайтай, бүрэн эдгэрэх боломжтой байдгаараа онцлог юм. Эмчилгээний хувьд бамбай булчирхай тайрах, хүзүү өвчих мэс засал хийж, шаардлагатай тохиолдолд радио изотоп иод 131 эмчилгээ хийдэг. Бамбай булчирхайг бүтэн авах мэс засал хийлгэсэн бол бамбайн даавар орлуулах эм насан туршдаа уух шаардлага үүсдэг.

14/07/2022

Эрхэм нутаг сумын маань эгэлгүй дуучин минь дэндүү эрт дэндүү гэнэт дэндүү харамсалтайгаар тэнгэрт одсонд гүнээ харамсаж эмгэнэж байна... Аялгуу дуу нь бидэнтэй үүрд хамт үлдлээ дээ....

Хүний их эмчийн хүндэт үүргээрээ хэдэн зүйл бичихгүй бол болохгүйнээ....

Цусны бүлэгнэлт алдагдалт их байгаа, судасны хана уян чанар алдаж захын судас нарийсч захад эд эсэд хүчилтөрөгч эрс багасч байгаа....цусны зуурамтгай чанар ихсэж цус өтгөрөл бүлэн үүсэлт ихсэж, уушги зүрхэнд гэнэт ачаалал авахад өтгөн цус уян чанараа алдаж нарийссан судасны хананд огцом даралт үүсгэж байна....зүрх зогсох, цус харвалт маш их байгаа....манайхан цус шингэлэх эмээ уу, бие чин тавгүйтээд яваад байвал эмчид үзүүлээ....
1.нойргүйдэх
2.гар хөл бадайрах
3.толгой эргэх
4.цээжээр өвдөх
5.даралт ихсэх
6.зүрх дэлсэх
7.юм мартах
8.цочир ууртай болох
9.амархан гомдох
10.өөртөө гутрах
11.амьсгаадах....
12.хөлрөх
13.шөрмөс татах
14.шээс хөөстэй өтгөн үнэртэй болох гээд эдгээр шинж тэмдэгийг өөртөө болон эргэн тойрныхондоо анзаарна уу...

Цаашид:
1.Эмчийн зөвлөсөн даралтын эм, цус шингэлэх эмээ марталгүй, орхилгүй ууна уу...
2.өдөрт давсгүй, чихэргүй,гаазгүй шингэн уух зүйлийг 2 литрээс дээш ууна уу...

3.кофе,тамхиа үдээс хойш 15 цагаас хойш хэрэглэнэ үү

4.өндөр уулруу авирах, цээжний хүчтэй шахалт огцом хийх,гэнэт сагс тоглох, гүйх зэрэг уушги зүрхэнд огцом ачаалал авах хөдөлгөөн хийхгүй байх

5.хонь, үхрийн махтай шөлтэй хоолыг өдөр бүр иднэ үү...

Мэдээж эмчид үзүүлэх....бас дахин зөвлөхөд эмчид үзүүлж байж элдэв сүлжээний ид шид амалсан зүйлийг хэрэглэж байна уу.....

Жич: зурагтаар сүлжээний бүтээгдэхүүн санал болгож буй эмч бүх хүний биеийг үзэж мэдээгүй байдаг тул тухайн зүйл бүтээгдэхүүнээ хэрэглэхээсээ өмнө өөрийнхөө биеийн байдлийг мэргэжлийн эмчид үзүүлж яг өөртөө тохирсон зөвлөгөө авч байна уу....

Орчин цагт өвдөхөөсөө өмнө эрүүл хүн эмчид хандаж хоол, хөдөлгөөн, сэтгэлзүйн зөвлөгөө авдаг болсон шүү...

Хүний их эмч: Анжаагийн Сувд Эмч

02/07/2022
Гоё бүр нэг гоё өдөр ....Гайхалтай бүр нэг гайхалтай бүсгүйтэйгээ энх цагт уулзлаа...Хамт шүү.
17/06/2022

Гоё бүр нэг гоё өдөр ....
Гайхалтай бүр нэг гайхалтай бүсгүйтэйгээ энх цагт уулзлаа...Хамт шүү.

14/06/2022

Эмч нь цахимаар зөвлөгөө өгч байгаа шүү...
Зөвлөгөө өгсөн цаг хугацаа маань мэдээж тодорхой үнэлэмжтэй тул хүндэтгээрэй...

27/04/2022

Аягатай буцалсан халуун ус санаандгүй өөрлүүгээ татаж, нүүрээ түлсэн бяцхан гүнж ийм сайхан эдгээд эмчтэйгээ дахин уулзаад, үнсүүлээд явлаа...
Эрдэмтэй даруу, энгүй эрхэмсэг үзэсгэлэнтэй ухаантай сайхан бүсгүй бологээ....
Эрүүл энхийн дээдийг хүсье.

Эмч хүний эрхэм жаргал энэ юмдаа...

Түлэнхийн эмч мэргэжилдээ хайртай...
Тун чиг эрхэм, эрдэмтэй эмч багш нартаа,
Түлэнхийн Туяа эмчдээ талархаж хүндэтгэж явдаг шүү...

Бид 3 яасан байхнуу? Ккк Удагүй гоё мэдээ хүргэнэ ээ...
19/04/2022

Бид 3 яасан байхнуу? Ккк
Удагүй гоё мэдээ хүргэнэ ээ...

17/04/2022

Хүн гэдэг сэтгэлийн амьтан ажээ...
Баярлалаа.Улам хичээнэ ээ..

03/04/2022

Хүүхдүүд нь ханиаж халуураад байвал мэдээж мэргэжлийн хүүхдийн эмчид үзүүлж, эмчилгээ зөвлөгөө аваарай...

Миний зүгээс нэмээд цагаан гаатай сүү хөөрүүлж өгөөрэй гэмээр байна даа...

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Анжаагийн Сувд / Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын эмч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Анжаагийн Сувд / Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын эмч:

Share