Бэлгийн эрүүл мэндийн лавлах

Бэлгийн эрүүл мэндийн лавлах Хаанаас, хэзээч холбогдох Бэлгийн эрүүл мэндийн 24 цагийн лавлах
(1)

01/12/2025
01/12/2025

📢Өнөөдөр ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр тохиож байна. 🎗
📌ХДХВ, ДОХ-той тэмцэх нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын асуудал биш, нийгэм болон хувь хүн бүрийн хариуцлага, оролцоо юм. Бид хамтдаа энэ асуудалд илүү нээлттэй хандаж, мэдлэг түгээж, хүн чанартай байж чадвал халдварын тархалтыг бууруулж чадна.🙌
“АСУУДЛЫГ ШИЙДЬЕ! ДОХ-ын хариу арга хэмжээг сайжруулья”
#биднэгтэнгэртэй
Глобаль сангийн төслүүд / Global Fund grants in Mongolia
Эрүүл Мэндийн Яам
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
УЛААН ТУУЗ
UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага

📢Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр2025.12.01🎗📌Монгол улс эмчилгээ, хяналтын үр дүнд ХДХВ-ий...
28/11/2025

📢Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр
2025.12.01🎗
📌Монгол улс эмчилгээ, хяналтын үр дүнд ХДХВ-ийн халдвартай 20 ээж 35 эрүүл хүүхэд төрүүлж, өсгөж байна.🤱
“АСУУДЛЫГ ШИЙДЬЕ! ДОХ-ын хариу арга хэмжээг сайжруулья”

#биднэгтэнгэртэй

26/11/2025
26/11/2025
25/11/2025

📢Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр
2025.12.01🎗
“АСУУДЛЫГ ШИЙДЬЕ! ДОХ-ын хариу арга хэмжээг сайжруулья”
📢БЗДХ, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ 💯үнэ төлбөргүй
📢 #Бэлгэвч, бэлгэвчийн чийгшүүлэгч 💯үнэ төлбөргүй
📍 Баруун 4 зам, Гранд плаза оффис 14-р давхарт, 1408 тоот
Дэлгэрэнгүй мэдээллийг:
☎7011-1240
🌐 www.health4men.mn
🌐www.test4ub.org
#биднэгтэнгэртэй

07/11/2025

📢БЗДХ, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ 💯үнэ төлбөргүй
📢 #Бэлгэвч, бэлгэвчийн чийгшүүлэгч 💯үнэ төлбөргүй
📍 Баруун 4 зам, Гранд плаза оффис 14-р давхарт, 1408 тоот
Дэлгэрэнгүй мэдээллийг:
☎7011-1240
🌐 www.health4men.mn
🌐www.test4ub.org
#бэлгэвч

04/11/2025

📣 эхэлж байна!
💊 Эмийн аюулгүй байдал биднээс эхэлдэг.
Та эмчлүүлэгч, эмнэлгийн мэргэжилтэн, зохицуулалтын байгууллага эсвэл эм үйлдвэрлэгч хэн ч байсан — бид бүгдээрээ эмийн аюулгүй байдлыг сайжруулах хүчтэй.
👩‍⚕️ болж, гаж нөлөөний сэжигтэй тохиолдлыг эмчдээ эсвэл үндэсний эмийн зохицуулалтын байгууллагад мэдээлээрэй.
👉 [https://mmra.gov.mn/?id=200312]
Таны мэдээлэл бүр үнэ цэнэтэй.

25/09/2025

✨Албан ёсны мэдэгдэл✨
SKPA-2 төслийн хүрээнд Монгол Улсад PrEP-ийн эмийг анх удаа албан ёсоор бүртгүүллээ.
Монгол Улсын Хүний эмийн зөвлөлийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаар Өртөлтийн өмнөх сэргийлэлтийн (PrEP) эмийг бүртгэх шийдвэр гарсныг та бүхэнтэй хуваалцахдаа бид баяртай байна.
Энэхүү амжилт нь ЭМЯ-ны бодлогын дэмжлэг болон ХӨСҮТ, ЗӨСҮТ, ЭЭХХЗГ, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг үндэсний болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа зохицуулалтын үр дүн юм.
👉 Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хувийн салбарын сонирхлыг татдаггүй ч нийгмийн эрүүл мэндийн өндөр ач холбогдол бүхий эмийг улсын байгууллагаар бүртгүүлэх боломж бий болсон. Бид энэхүү шинэ боломжийг анх удаа ашиглан PrEP-ийн эмийг амжилттай бүртгүүлсэн нь түүхэнд тэмдэглэхүйц ач холбогдолтой бөгөөд цаашид өнөө хүртэл бүртгэгдэж чадаагүй эмүүдийг улсын бүртгэлд оруулах шинэ замыг нээсэн чухал үйл явдал боллоо.
Ингэснээр Монгол Улс ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх тогтвортой, шинжлэх ухаанд суурилсан арга хэрэгслийг албан ёсоор нэвтрүүлэх шинэ шатанд гарч, 2030 он гэхэд ДОХ-ын тархалтыг төгсгөх дэлхий нийтийн зорилтод хүрэхэд чухал түлхэц болох боломж бүрдэж байна.
PrEP-ийн эмийг бүртгүүлэх үйл явцад үнэтэй хувь нэмрээ оруулсан:
-Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газар болон Нийгмийн эрүүл мэндийн газар
-ЭЭХХЗГ-ын импортын эмийн бүртгэлийн хэлтэс
-ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА-ны хамт олон
-ЗӨСҮТ-ийн Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн төв агуулахын хамт олон
-НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд
-Үндэсний зөвлөх М. Халиунаа
нарт Залуус Эрүүл Мэндийн Төвийн SKPA-2 төслийн багийн зүгээс гүн талархал илэрхийлье.
📢 Энэ бол хамтын хүчин чармайлтын үр дүн бөгөөд Монгол Улсад эрүүл мэндийн тэгш хүртээмжийг бодит ажил хэрэг болгох чиглэлд нэг алхам урагшилсан түүхэн үйл явдал юм.

Address

Монгол улс, Улаанбаатар Баянгол дүүрэг, 2-р хороо Энхтайваны өргөн чөлөө, Гранд Плаза 15-р давхар, 1501 тоот
Ulaanbaatar
16051

Alerts

Be the first to know and let us send you an email when Бэлгийн эрүүл мэндийн лавлах posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Бэлгийн эрүүл мэндийн лавлах:

Share