Хатангоо эмийн сан

Хатангоо эмийн сан Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хатангоо эмийн сан, Medical and health, Сүхбаатар дүүрэг , 4р хороо Улаан Баатар их дэлгүүрийн зүүн талд 38р байр, Ulaanbaatar.

⭐️⭐️Витамин В комплекс гэж юу вэ?Витамин В комплекс нь зүрх судас, эд эсийн биеийн эрхтний хэвийн үйл ажиллагаанд чухал ...
27/08/2025

⭐️⭐️Витамин В комплекс гэж юу вэ?

Витамин В комплекс нь зүрх судас, эд эсийн биеийн эрхтний хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр витаминуудыг ихэвчлэн хоол хүнснээс авдаг.

Витамин В комплекс нь В-ийн төрлийн 8 витаминаас бүрддэг.
В1 (тиамин)
В2 (рибофлавин)
В3 (ниацин)
В5 (пантотений хүчил)
В6 (пиридоксин)
В7 (биотин)
В9 (фолийн хүчил)
В12 (кобаламин)
Витамин В комплекс нь эрүүл мэндэд ямар ач тустай вэ?
Эрүүл мэндийг байшингаар төсөөлвөл витамин В комплекс нь барилгын материал гэж ойлгож болно. Таны энерги, тархины үйл ажиллагаа, эд эсийн бодисын солилцоонд шууд нөлөөлж байдаг.

Дараах үйл ажиллагаанд нөлөөлдөг:

Эд эсийн эрүүл үйл ажиллагаа
Цусны улаан эсийн өсөлт
Эрчим хүчний эх тогтвортой түвшинг барих
Харааны эрхтэн
Тархины үйл ажиллагаа
Хоол боловсруулах эрхтэн
Хоолын дуршил
Мэдрэлийн үйл ажиллагаа
Гормоны үйл ажиллагаа
Зүрх судасны үйл ажиллагаа
Булчингийн үйл ажиллагаа
Photo the inscription

Жирэмсэн эмэгтэйчүүдэд витамин В комплекс хэрэгтэй юу?
В аминдэмийн бүрдэл нь жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд онцгой ач холбогдолтой.

Ургийн тархины хөгжилд туслахаас гадна, ургийн гажиг үүсэх эрсдэлийг бууруулдаг.

Тестостероны нэмэгдүүлдэг үү?
В аминдэмийн бүрдэл “тестостероныг нэмэгдүүлэх” нэмэлт тэжээлд оруулдаг бөгөөд эрэгтэйчүүдэд тестостероны түвшинг нэмэгдүүлдэг гэж үздэг бөгөөд судалгаагаар нотлогдоогүй байна.Өдөр тутамд хэр хэмжээний витамин В комплекс хэрэгтэй вэ?

Таны биед витамин В комплексийг зохих ёсоор шингээхэд дараах өвчнүүд саад учруулдаг.

Үүнд:

Гэдэсний өвчин
ХДХВ
Кроны өвчин
Архины хэрэглээ
Бөөрний өвчин
Ревматоид артрит
Шархлаат колит
В витаминууд нь ямар хоол хүнсэнд агуулагддаг вэ?
Олон тооны хоол хүнсэнд В витаминууд агуулагддаг учир хоол хүнснээс хангалттай хэмжээгээр эрүүл хүн авч чаддаг.

Та В витамиуудыг дараах хүнснээс авч болно.

Сүү
Бяслаг
Өндөг
Элэг, бөөр
Тахиа, улаан мах
Туна загас, хулд загас
Хясаа
Бууцай, байцаа хар ногоон хүсний ногоо
Манжи, авокадо
Үр тариа
Буурцаг, шош, вандуй
Самар, үр
Цитрус, банана, тарвас, жимс, жимсгэнэ
Шар буурцагны бүтээгдэхүүн
Мөөг
В витамин дутагдаж байгаа үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
Ихэнх хүмүүс тэнцвэртэй хооллолтоор В витаминыг хангалттай хэмжээгээр авдаг. Гэсэн хэдий ч ходоодны эм протоны шахуурга дарангуйлагч эм уудаг эсвэл цагаан хоолны дэглэм баримталдаг бол В витамины дутагдалд хүргэдэг.

Дараах шинж тэмдгүүд В витаминыг дутагдаж байгааг илгэдэг. Үүнд:

Тууралт
Амны эргэн тойрон хагарах
Уруул хуурайших
Хэл хавдах
Ядрах, сульдах
Цус багадалт
Цочромтой болох
Дотор муухайрах
Хэвлий базлалт
Суулгалт
Өтгөн хатах
Хөл гарын мэдээ алдалт
Витамин В комплексийг нэмэлтээр авах шаардлагатай юу?
В витамины дутагдалтай гэдгийг нотлоогүй л бол нэмэлт тэжээлээр авах шаардлагагүй.

Дараах тохиолдолд нэмэлтээр авах шаардлагатай. Үүнд

50 ба түүнээс дээш настай
Жирэмсэн, хөхүүл
Архаг хууч өвчинтэй
Урт хугацаанд эмчилгээ хийлгэж байгаа
Хатуу хоолны дэглэм барьж байгаа бол.


Витамин В комплексийг хэтрүүлэн хэрэглэвэл гаж нөлөө илрэх үү?
Хоолны дэглэм болон В витамин эмчийн зааврын дагуу хэрэглэж байгаа үед тун хэтрэх тохиолдол гардаггүй. Усанд уусдаг витамин учир биед хадгалагдахгүй ба өдөр бүр шээсээр ялгардаг.

Хэт их хэрэглэх үед В витамин нь тодорхой гаж нөлөө үзүүлдэг.

💛Витамин С эрүүл мэндэд ямар ашиг тустай вэ?Витамин С буюу аскорбины хүчил нь усанд уусдаг витамин юм.Энэ нь усанд уусч,...
26/08/2025

💛Витамин С эрүүл мэндэд ямар ашиг тустай вэ?

Витамин С буюу аскорбины хүчил нь усанд уусдаг витамин юм.

Энэ нь усанд уусч, биеийн бүх эд эсэд хүрдэг боловч сайн хадгалагддаггүй тул өдөр бүр хоол хүнс эсвэл нэмэлт тэжээлээр дамжуулан авах шаардлагатай байдаг.

Аскорбины хүчил гэж нэрлэгддэг витамин С нь хэд хэдэн чухал үүрэг гүйцэтгэдэг.
Эсийг хамгаалж, эрүүл байлгахад тусалдаг
Арьс, судас, яс, мөгөөрсийг эрүүл байлгах
Шархыг эдгээхэд тусалдаг
Витамин С нь халдварыг хянах, шархыг эдгээх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хортой чөлөөт радикалуудыг саармагжуулах хүчтэй антиоксидант юм.
Энэ нь мэдрэлийн, дархлаа, яс, мөгөөрс, цус гэх мэт биеийн янз бүрийн системд фиброз, уураг, коллаген үүсгэхэд шаардлагатай . Мөн тархи, мэдрэлд ашиглагддаг хэд хэдэн даавар бий болгоход тусалдаг.

Витамин C агуулсан хүнсний эх үүсвэр:
Жимс, хүнсний ногоо нь энэ витамины хамгийн сайн эх үүсвэр юм.

Цитрус (жүрж, киви, нимбэг, бэрсүүт жүрж)
Болгарын чинжүү
Гүзээлзгэнэ
Улаан лооль
Брокколи, байцаа, цэцэгт байцаа
Цагаан төмс
6 vitamin C-rich foods to boost your immune system | The Times of India

Витамин C дутагдсан үед илрэх шинж тэмдэг:
Өндөр хөгжилтэй орнуудад витамин С-ийн дутагдал ховор тохиолддог боловч нэг сар ба түүнээс дээш хугацаанд өдөрт 10 мг-аас бага хэмжээгээр өгдөг хязгаарлагдмал хоолны дэглэмийн үед тохиолдож болно. Хөгжингүй орнуудад жимс, хүнсний ногоог хязгаарласан хоолны дэглэм барих, тамхи татах, дам тамхидалтад удаан хугацаагаар өртөх, мансууруулах бодис, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.

Дараах түгээмэл шинж тэмдэг илэрнэ.

Буйл хавагнах цус гарах
Үс хугарч унах, гэмтэх
Дархлаа муудах
Арьс хуурайших, гэмтэх, үрчлээ тогтох, арьсны шарх эдгэрэлт удаашрах
Хамраас цус гоожих
Хумс хэврэгших
Ядрах, сульдах
Ургамлын гаралтай төмөр шингээлт муудах, төмөр дутлын цус багадалт
Витамин С -г хүний бие хэрхэн шингээдэг вэ?
Гэдэс нь витамин С-ийг шингээх чадварт нь хязгаарлагдмал байдаг. Судалгаанаас харахад витамин С-ийн шимэгдэлт 1000мг-аас их хэмжээгээр уухад 50%-иас багасдаг байна.

Эрүүл насанд хүрэгчдэд витамин С-ийн их тун нь гаж нөлөө бага байдаг нь хүний биеийн эд эс витамин С-ээр ханасан үед шингээлт буурч илүүдэл нь шээсээр ялгардаг байна.

Гэсэн хэдий ч өдөрт 3000мг-аас дээш тунгаар хэрэглэвэл суулгалт, бөөрний өвчтэй эсвэл бөөрний чулуутай хүмүүст чулуу үүсэх, шээсний хүчил ихсэх зэрэг сөрөг үр дагаварт хүргэх магадлалтай.

Витамин С-ийн хоолны дэглэмийн хэрэглээ:
Нялх хүүхэд

0-6 сар: 40* мг/өдөр (мг/өдөр)
7-12 сар: өдөрт 50* мг
Хүүхдүүд

1-ээс 3 жил хүртэл: өдөрт 15 мг
4-8 жил: өдөрт 25 мг
9-13 жил: өдөрт 45 мг
Өсвөр насныхан

14-18 насны охид: өдөрт 65 мг
Жирэмсэн өсвөр насныхан: өдөрт 80 мг
Хөхөөр хооллох өсвөр насныхан: 115 мг / хоног
14-18 насны хөвгүүд: өдөрт 75 мг
Насанд хүрэгчид

19 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүд: өдөрт 90 мг
19 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдэд өдөрт 75 мг
Жирэмсэн эмэгтэйчүүд: өдөрт 85 мг
Хөхүүл эмэгтэйчүүдэд: 120 мг / хоног
Хүнсний хэрэгцээт амин дэм, тэр дундаа витамин С-ийн өдөр тутмын хэрэгцээг хангах хамгийн сайн арга бол олон төрлийн хоол хүнс агуулсан тэнцвэртэй хооллолт юм.
Тамхи татдаг ямар ч насны хүмүүс витамин С-ийн хэмжээг өдөрт 35 мг-аар нэмэгдүүлэх ёстой.
Жирэмсэн болон хөхүүл болон тамхи татдаг эмэгтэйчүүдэд илүү их хэмжээний витамин С хэрэгтэй байдаг.
Витамин С зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь өдөрт 2000мг хүртэл байдаг.
Витамин С эрүүл мэндэд үзүүлэх гол ач тус:
Дархлааг дэмжинэ.
Архаг өвчин тусах эрсдэлийг бууруулна.
Цусны даралтыг бууруулна.
Зүрхний өвчний эрсдэлийг бууруулна.
Цусан дахь шээсний хүчлийн хэмжээг бууруулна.
Төмөр дутлын цус багадалтаас сэргийлнэ.
Нас ахихад ой санамж сэтгэхгүй муудахаас хамгаална.

😇Шөнө хүүхдийнхээ живхийг хайж явахгүйгээр манайхаас ирээд аваарай🥹AIWIBI брендийн бүр размерын живх худалдаалж байнаГер...
24/08/2025

😇Шөнө хүүхдийнхээ живхийг хайж явахгүйгээр манайхаас ирээд аваарай🥹

AIWIBI брендийн бүр размерын живх худалдаалж байна

Герман улсын арьс харшил судлалын Дерматалогийн лабораторит ДЕРМА ТЕСТ хийгдсэн бөгөөд , Америкийн нэгдсэн улсын FDA болон Европын холбооны CE шалгуураар баталгаажсан тул таны хүүхдэд харшил өгөхгүй өндөр чанартай бүтээгдэхүүн юм.
- Японы хамгийн сүүлийн үеийн технологийн SAP материалаар хийгдсэн бөгөөд огт бөөгнөрөхгүй чийг татахгүй хүүхдийн тань арьсийг хайрлах хамгийн шилдэг живх юм.
- Үнэргүй
- Хөвөн даавуун гадаргуу
- Нимгэн
- Супер хуурай
- Шингэн хэмжигчтэй
- Шингэнийг хамгийн хурдан шингээнэ

📞9005-4001
📍Циркийн зүүн урд ХАТАНГОО ЭМИЙН САН-24 цагийн турш нээлттэй

💊💉Та ямар эм ууж байгаа вэ?Эм уухаасаа өмнө мэдэх ёстой зүйлсийг хамтдаа жагсааж үзэх үү📍Та бүхэн доор нэмээд бичээрэй 1...
24/08/2025

💊💉Та ямар эм ууж байгаа вэ?
Эм уухаасаа өмнө мэдэх ёстой зүйлсийг хамтдаа жагсааж үзэх үү
📍Та бүхэн доор нэмээд бичээрэй

1. ✅Эмээ бичүүлэхийн өмнө та ууж байгаа эмнүүдээ тодорхой үнэн зөв эмчдээ хэлээрэй
2. ✅Эмний тухай эмчээсээ эхлээд тодорхой асуух. Ямар эмчилгээтэй, яаж уух, ямар сөрөг нөлөөтэй, ямар эмтэй хамт хэрэглэж болохгүй болон анхаарах хамгийн түрүүнд мэдэж байх мэдээллээ авах.
3. ✅Эмээ авахдаа эмийн санчаас асуух зүйлээ тодруулах
4. ✅Эмээ уухдаа эмний заавартай заавал танилцах. Эмнүүд тухайн зарагдаж байгаа улс орныхоо хэл дээр тайлбартай зарагдахаар заасан байдаг тул ойлгоход хялбар байдаг. Хэрэв гадаад хэл дээр тайлбартай бол тухайн хэлний орчуулж өгөх хэмжээний мэдлэгтэй хүнээс асууж мэдээллийг авах
5. ✅Эмний нэрээр бусад хайлтын хуудаснаас хайж мэдээллийг олж унших. Үүнд анхаарах зүйл нь та ямар байгууллагын хуудаснаас мэдээллийг олж унших нь илүү баталгаатай мэдээлэл авах вэ гэдгийг анхаарах❗Англи хэл дээр мэдээлэл авах бол https://www.drugs.com/ эмний мэдээлэл болон холбогдох дэлгэрэнгүй мэдээллүүд, шинэ эм эрүүл мэндийн мэдээллийг авах боломжтой.
6. ✅Мөн манай байгууллагад хандан асуусан тохиолдолд бид Солонгос улсын эмийн мэдээллийн төвийн хуудаснаас эмний нэрээр хайж холбогдох мэдээллийг танд дамжуулж өгөх боломжтой.
💊Уг эмний мэдээллийн төвөөс эмний хайлт хийгээд иргэдэд өгдөг мэдээллүүд нь эмний дэлгэрэнгүй мэдээлэл(нэр, найрлага, орц, гадаад хэлбэр, зөвшөөрөл авсан огноо, эмийн хяналтын газрын хариу, давтан хяналтын огноо, даатгалын үнэ, код, ангилал, уг эмтэй холбоотой судалгааны ажлууд, аюулгүйн мэдээлэл, савалгаа, хадгалах заавар), эмний үйлчилгээ, тун, анхаарах зүйл, уух заавар, үйлдвэрлэсэн болон импорт хийсэн газрын мэдээлэл зэрэг агуулгуудыг мэдэх боломжтой байдаг.

☎️8800 1680, 9914 0137
Сүхбаатарын талбай МҮЭХ байр 218тоот

☎️010 8403 9004, 010 2770 1681
Соннам хот Сүжон дүүрэг 115-1
📧damomeditour@gmail.com
#дамо #Солонгос #эмнэлэг #эмч #хавдар #эм #эмчилгээ

🩺Эмийн зохистой хэрэглээ: Эм бол хоол бишЭмийг зөвхөн эмчийн заавраар, эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэж сурах нь хүн б...
23/08/2025

🩺Эмийн зохистой хэрэглээ: Эм бол хоол биш

Эмийг зөвхөн эмчийн заавраар, эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэж сурах нь хүн бүрийн зайлшгүй хэвшүүлэх дадал мөн.Эм нь тохиромжтой тунгаар хэрэглэвэл эм болох бөгөөд тунг хэтрүүлэн буруу хэрэглэвэл хор болно.“Эмийн зохистой хэрэглээ” гэж эмийг шаардлагатай тохиолдолд эмч, эм зүйчийн заавар зөвлөмжийн дагуу зєв хэрэглэхийгхэлнэ.

Эмч эмийг хэрэглэх үед тухайн эмийн талаар зайлшгүй мэдэж байвал зохих зүйлүүдийг танд зөвлөгөөгөөр хүргэх гэж байна. Эмийг ямар тунгаар хэрхэн, яаж /өдөрт хэдэн удаа, хэдэн өдрийн туршид / хэрэглэх, хоол унд, бусад эмүүдтэй хэрхэн уялдуулах, хориглох заалт, гаж нөлөөний илрэл, авах арга хэмжээ, хэрэглэж байх үедээ анхаарвал зохих дэглэм, эмийг зөв хадгалах тухай өгүүлнэ.

Нэг. Эмийг зөвхөн эмчийн заасан зааврын дагуу хэрэглэж суръя!

Эмийг хоол ундтай хэрхэн зохицуулан хэрэглэх талаар - Ууж хэрэглэх эмүүд өлөн үедээ уух нь зөв байдаг. Гэвч өлөн үедээ уух боломжгүй эмүүд бас бий. Зарим эм өлөн үед уувал ходоод гэдэсний салстыг цочроосноос шалтгаалж дотор муухайран огиулах, бөөлжүүлэх Жишээ нь: /доксициллин, метронидазол, төмрийн бэлдмэлүүд/ аспирин, диклофенак, хавдрын эсрэг эмүүд. Ходоодны хүчлийн нөлөөгөөр идэвх нь сулардаг эмүүд ч бий. Ийм эмийг ямагт хоолны дараа уух хэрэгтэй. Харин фестал, трифермент, панзинорм, панкреатин зэрэг хоол шингээх бэлдмэлүүдийг хоол идэх үедээ хэрэглэнэ. Бүрээстэй шахмал болон капсултай эмийг бүхлээр нь залгиж усаар даруулан уух хэрэгтэй. Эмийг 100-200 мл стакан буцалсан бүлээн усаар даруулж ууна. Харин цай, сүү, жимсний шүүс, газтай ундаагаар эм ууж болохгүй.

Хоёр: Эмийг эмчийн бичсэн жороор эмийн сангаас авч суръя!

Эмийн жор гэж юу вэ - “Эмийн жор” гэж Эмчийн зүгээс эм зүйч, эм найруулагчид хандан бичсэн, эмийг тухайн өвчтөнд зориулан хэрхэн бэлтгэх, олгох, хэрэглэх аргыг заасан баримт бичгийг хэлдэг.

Эмийг яагаад эмчийн жороор хэрэглэх ёстой вэ

Эмч нь аливаа өвчин эмгэгээрөвчилсөн тухайн хүнд бүрэн тохирох эмийг сонгож, хэрэглэх аргыг зөв тодорхойлсноор эмчилгээ үр дүнтэй болдог тул эмийг заавал эмчийн жороор хэрэглэх ёстой байдаг. Эмчийн бичсэн жорын дагуу эмийг зөв хэрэглэснээр өвчин эмгэг түргэн илааршиж, үлдэгдэлгүй эдгэх нөхцөл бололцоо бүрддэг юм. Эмийн “хэрэглэх заавар”-аас эмчилгээний үйлдэл, үндсэн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт, гаж нөлөө, цээрлэл, өдөрт хэдэн удаа, хэд хоног, ямар тунгаар хэрэглэх талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглээрэй.

Та эмийг эмчийн бичсэн жороор эмийн сангаас авдаг уу

Эмийн санд бэлтгэж буй эмүүдэд чанарын шинжилгээ хийгдсэн баталгаатай байдаг. Эм хэрэглэх явцад эрсдэл гарсан тохиолдолд хариуцлага хүлээх хуулийн этгээдийг тогтоох бололцоотой. Иймд баталгаатай эмийг та зөвхөн эмчийн зааврын дагуу эмийн сангаас авах нь найдвартай юм. Жирэмсний эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь чухал. Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглээрэй. Жирэмсэн, хөхүүл эхийн хэрэглэсэн эм ураг болон хүүхдэд сөрөг хортой нөлөө үзүүлж болох тул эмийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Нярай болон бага насны хүүхдэд тун хэмжээг маш сайн шалган өгч байх (парацетамолын хордлого). Мөн том хүний тунтай шахмал болон капсултай эмийг хувааж өгөхөд гашуун амттай тул амны салстыг гэмтээн, огьж, бөөлжин хэрэглэхэд тохиромжгүй.

Гурав. Ядаргаа тайлах зорилгоор аминдэм, дусал тариа хийлгэдгээ болъё!

Витамин гэж юу вэ

Амин дэм нь хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангаж, өвчин эсэргүүцэх чадварыг нь дээш­лүүлэгч онцгой хүчин зүйл юм. Хүн нийтдээ 16-18 төрлийн амин дэм хэрэглэдгийн ихэнхийг хоол хүнсээр дамжуулан авдаг. Тиймээс хоол тэжээл дэх амин дэмийн хэмжээ хангалттай бус байвал хүний бие махбодын үйл ажиллагаанд эмгэг шинжтэй өөрчлөлт гарна. Үүнийг ерөнхийд нь “амин дэмийн дутагдал” гэж томьёолдог байна. Хүн өдөрт хангалттай хэмжээний 2л шингэн уух, амин дэм, эрдэс бодисоор баялаг, чанартай сайн хоол хүнс хэрэглэх нь судсаар хийх ямар ч шингэнээс илүү сайн нөлөө үзүүлэх болно.

Дуслын шингэн эмийг ямар тохиолдолд хэрэглэх вэ

Өвчтөн ухаангүй байх тохиолдолд, ууж хэрэглэх боломжгүй үед, цус алдалт, хордлого тайлах, шингэн сэлбэх, яаралтай тусламжийн үед хэрэглэнэ. Гэхдээ тухайн өвчтөний биеийн байдал, онош, бусад эрхтэн системийн өвчин, эмгэг, цусны даралт зэрэг олон хүчин зүйлийг харгалзан зөв сонгох шаардлагатай тул өөрөө дур мэдэн хэрэглэх нь эрсдэлд хүргэнэ.

Дөрөв. Антибиотикыг шаардлагагүй үед хэрэглэдгээ зогсооё!

Антибиотикыг буруу хэрэглэвэл өвчин үүсгэгч нян тухайн антибиотикт дасан зохицож тэсвэртэй болохоос гадна өөр ямар ч антибиотикаар эмчлэгдэхгүй нян үүсгэдэг. Антибиотикыг хэрэглэх заалтгүй өвчний үед хэрэглэвэл өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлж, оношлоход түвэгтэй байдлыг бий болгох, өвчин архагшихад хүргэнэ.

Антибиотикын дасал: Бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос, эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикын дасалтай болох гол шалтгаан болдог. Хэрвээ ямар нэг антибиотикт дасалтай болсон бол адил үйлдэлтэй бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай. Гентамицин, канамецин, стрептомицин, эритромицин, кларитромицин зэрэг антибиотикуудыг удаан хугацаагаар болон өндөр тунгаар хэрэглэхэд сонсголд муугаар нөлөөлдөг байна.

Тав. Эмч бичиж өгөөгүй бол өөрсдөө дур мэдэн эм хэрэглэдгээ зогсооё!

Та юуны урьд эмийн шаардлагагүй хэрэглээнээс зайлсхийж сурах хэрэгтэй. Харамсалтай нь ихэнх хүмүүс ийм тохиолдолд анальгин гэх мэт өвчин намдаах эм уусаар улмаар түүндээ дасал болж цүнхэлж явдаг болсон байдаг.

Бодит байдал дээр юу болж байна вэ

Хүмүүс зөвхөн сурталчилгаанаас эмийн талаар мэдээлэл авч байна. Эмийн сурталчилгаанд үндсэн үйлчлэгч бодисын талаар дурсдаггүй. Эмийн сурталчилгаанд үзүүлэх нөлөөг л тусгадаг зэргээс бодит мэдээллийг авч чадаагүйн улмаас хүмүүс өөртөө хор хөнөөл учруулж болохуйцаар бие даан эм хэрэглэх ба энэ үедээ: Эмээ давхардуулах, давхардсан тун авах, буруу эм хэрэглэх, буруу тунгаар уух, мөнгөө үр ашиггүй үрэхэд хүрч байна.

Эмийг баталгаатай газраас худалдан авч байя. Чанарын баталгаагүй эм авахаас сэргийлэхийн тулд чанартай эмийг зөвхөн эмийн сангаас авах нь зүйтэй.Хүмүүс эмийн сангаас эм худалдаж авахдаа хүчинтэй хугацааг харах. Энэ нь тухайн эмийн чанарыг мэдэхэд хангалтгүй. Иймээс савлалтын бүрэн бүтэн байдал, өнгө, хэлбэр, гадаад байдал зэргийг шалгаж авч байх нь чухал. Мөн эмийн чанар эргэлзээтэй санагдвал чанарын баталгаажилтыг эмийн санчаас лавлан үзэж болно.

Зургаа. Нэр хаяг нь тодорхойгүй, хуурамч, хугацаа нь дууссан эм хэрэглэхгүй байх

Эмийг буруу хадгалснаас хугацаа нь дуусаагүй боловч эмчилгээний үйлдэл нь буурч, чанараа алдан эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлнэ.

Эмийг гэртээ хэрхэн зөв хадгалах вэ

25 хүртэл хэм тасалгааны, ердийн нөхцөлд/шахмал, бүрхүүлтэй капсжилтай эм, дотуур уух гадуур хэрэглэх болон ургамлын гаралтай эм/
15 хэм хүртэл болон шилэн хаалгатай хөргүүр /био бэлдмэл, тосон түрхлэг, лаа хэлбэрийн эм/
2-8 хэм хөргөгчний хаалганд /спиртийн найрлагтай нүд, чихний дусаалга, сироп найрлагатай эм, цус, цусан бүтээгдэхүүн/
Хүүхдийн гар хүрэхгүй өндөр газар эсвэл далд шүүгээнд хадгалах
Эмийг сэрүүн, нарны гэрэл шууд тусахгүй харанхүй газар хадгалах
Эмийн санд найруулсан уусмалыг 3 хоногоос илүү хугацаагаар хадгалж болохгүй.
Нэр, тун хэмжээ, хадгалах хугацаа нь тодорхойгүй буюу хугацаа дууссан эмийг бүү хадгал, шууд устга.
Эмийн хүчинтэй хугацааг хянах, шаардлагатай мэдээллийг эргэн харахын тулд өөрийнх нь хайрцаг саванд хадгалаарай.

Цаасан болон полиэтиленд хадаатай эмийг хэрэглэх үед дууссан хоосон хэсгийг хайчилж хаядаг. Ингэхдээ эмийн нэр, тун, хүчинтэй дуусах хугацаатай хэсгийг заавал үлдээгээрэй. Учир нь дараа нь ямар эм болохыг мэдэхэд хялбар байх болно.

Эмчийн үзлэг, зөвлөгөө авах бол @Хатан мед уламжлалт эмнэлэг-т үзүүлээд бичгээ бариад Хатангоо эмийн сан зориод очиход б...
12/08/2025

Эмчийн үзлэг, зөвлөгөө авах бол @Хатан мед уламжлалт эмнэлэг-т үзүүлээд бичгээ бариад Хатангоо эмийн сан зориод очиход бүх тан худалдаалж байгаа😇😇

😇Өдөр бүр 24цагийн турш НЭЭЛТТЭЙ ажиллаж байна😇Та хотын төвд эмийн сан хайх хэрэггүй, шууд ХАТАНГОО эмийн санг зориорой🥰...
11/08/2025

😇Өдөр бүр 24цагийн турш НЭЭЛТТЭЙ ажиллаж байна😇

Та хотын төвд эмийн сан хайх хэрэггүй, шууд ХАТАНГОО эмийн санг зориорой🥰

📍Хаяг: Циркийн зүүн талд
📞Утас: 9005-4001

18/06/2025
💕Манайх 24 цагийн турш ажиллаж байгаа бөгөөд шинэ бараа ирсэн шүү🥰-Pocketzero-гоор төлбөрөө төлөх боломжтой 📞9005-4001
20/05/2025

💕Манайх 24 цагийн турш ажиллаж байгаа бөгөөд шинэ бараа ирсэн шүү🥰

-Pocketzero-гоор төлбөрөө төлөх боломжтой

📞9005-4001

Address

Сүхбаатар дүүрэг , 4р хороо Улаан Баатар их дэлгүүрийн зүүн талд 38р байр
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хатангоо эмийн сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram