10/11/2025
🏆 Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийнхний спортын нөхөрсөг тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, түүний харьяа Сэлбэ эмнэлэг, Сэргээн засах төв болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд хамт олны эрүүл мэндийг дэмжих, эв нэгдлийг бэхжүүлэх 🎯 зорилгоор Спортын 5 төрөлт тэмцээнийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 08-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. ⚽️🤾♀️🏓🎯♟
Тэмцээн дараах төрлүүдээр явагдлаа:
• 🏀 Сагсан бөмбөг
• 🏐 Волейбол
• 🏓 Ширээний теннис
• 🎯 Дартс
• ♟ Шатар
Нийт 6 баг, 154 эмч, эмнэлгийн ажилтнууд Шилжин явах цомын төлөө өрсөлдлөө.🙌
🥇 Байр эзэлсэн багууд:
III байр — Хүүхдийн тасаг, НЭМА, ЭТТА, ЭМТҮЧАБА, ЭХА, СА, ХСХА-ны хамтарсан Next level баг 🥉 — Өргөмжлөл, мөнгөн шагнал
II байр — Сэлбэ амбулатори, Дүрс оношилгооны тасгийн хамтарсан Dragon баг 🥈 — Өргөмжлөл, мөнгөн шагнал
I байр — ХҮААА, ЦСМТА, НЛТ-ийн хамтарсан Avengers баг 🥇 — Шилжин явах цом, Өргөмжлөл, мөнгөн шагнал
🤝 Эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал хүндрэлтэй, сорилт ихтэй энэ үед 🩺эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд бид ажлын алжаалаа тайлж, инээд хөөр, эрч хүч, нөхөрлөлийн уур амьсгал дунд спортын тэмцээнээ зохион байгууллаа. ✅🎉🎉Тэмцээнд оролцсон нийт баг тамирчид болон Хөгжөөн дэмжсэн хамт олондоо баярлалаа.
🙏 Талархал
Тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, шударга, зохион байгуулалттайгаар шүүж ажилласан Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороонд талархал илэрхийлье! 👏