Сэтгэл зүйч, сэтгэл засалч Д.Намуунбилэг

Сэтгэл зүйч, сэтгэл засалч Д.Намуунбилэг Таны сэтгэлд үйлчилнэ ♥

Сүүлийн 10 жил хийж байгаа хобби минь. Хуудсаа ажиллулахаа больсон ч хоббигоо хийсэн хэвээр байгаа. Дунд насны хямрал нү...
12/11/2025

Сүүлийн 10 жил хийж байгаа хобби минь. Хуудсаа ажиллулахаа больсон ч хоббигоо хийсэн хэвээр байгаа.
Дунд насны хямрал нүүрлэх үед өөрийгөө сонсож, өөртэйгөө дахин танилцахад тусласан хобби минь урлагийн сэтгэл заслын үр дүнг бие дээр минь мэдрүүлсэн юм. 🥰
Энэ удаад “би юунд дуртайгаа мэдэхгүй, чаддаг, таашаадаг юм байхгүй дээ” гэж хэлдэг бүсгүйчүүлдээ шинэ зүйл сурах, сэтгэл заслыг гар урлалаар дамжуулан мэдрэх боломжийг олгох гэж байна.
Миний амьдралын нөхцөл байдлаас шалтгаалаад би их аминч хүүхэд байсан.
40 наснаас хойш олон үзэл бодол өөрчлөгдсөн, үүн дотор хамгийн гол нь “амиа бодож яах юм бэ, бусад ч гэсэн энэ сайхан эерэг зүйлийг мэдрэг” гэж бодох болсон.
Иймээс ирэх долоо хоногт та бүхэндээ цоо шинэ хөтөлбөрөө дэлгэн тавинаа. 🌷🌷🌷

40 наснаас хойш таны бие сэтгэл тав тухтай дулаахан, найдвартай гэр чинь болж мэдрэгдэх цаг хугацаа юм. 20 настай байх ү...
11/11/2025

40 наснаас хойш таны бие сэтгэл тав тухтай дулаахан, найдвартай гэр чинь болж мэдрэгдэх цаг хугацаа юм.
20 настай байх үед даавар таныг хөлөглөж юуг ч хүчээр хийх чадалтай байсан бол одоо 40өөс хойш та өөртөө юу хэрэгтэйг, юуг хүлээн зөвшөөрөхгүйг маш нарийн мэдэрч өөрөө өөртэйгээ дотно харилцаа тогтоох шаардлага гардаг.
Эрүүл бие, сэтгэл бол гоо үзэсгэлэн, амар амгалан гэр юм гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлнэ.
Дунд насны хямралаас бүү ай, бас хямраагүй мэт дүрд бүү ор, харин энэ хямрал таныг өөр өндөр төвшинд очих чадамжтай гэдгийг батлаж байгаа юм шүү.
🪷🪷🪷

Эхийн ачийг зөвхөн өнөөдөр биш, харин өдөр бүр сана. Тэр хүн таныг тээж төрүүлсэн, эрүүл бие, саруул ухаантай өсөхөд хам...
11/11/2025

Эхийн ачийг зөвхөн өнөөдөр биш, харин өдөр бүр сана.
Тэр хүн таныг тээж төрүүлсэн, эрүүл бие, саруул ухаантай өсөхөд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн байгаа.
Энэ тухай бодоод талархах бүрд танд сэтгэл засал болж өгнө. 🙏🌷🥰

Өөрийгөө сонсож, ойлгож эхлэснээр бусдыг ойлгож сурна. Цастай өдрийг стресстэлгүй, амьдралын хүрд ёс жамаараа эргэж байг...
07/11/2025

Өөрийгөө сонсож, ойлгож эхлэснээр бусдыг ойлгож сурна.
Цастай өдрийг стресстэлгүй, амьдралын хүрд ёс жамаараа эргэж байгааг санан, сайн сайхныг нь олж харж өнгөрүүлээрэй! 🥰

03/11/2025
Энэ өдөр миний элбэрэлт сайхан ижийгээс мэндлэн тоост ертөнцийг элээж сайн муу үйлийнхээ үрийг эдлэн явах хувь тохиосон ...
03/11/2025

Энэ өдөр миний элбэрэлт сайхан ижийгээс мэндлэн тоост ертөнцийг элээж сайн муу үйлийнхээ үрийг эдлэн явах хувь тохиосон өдөр билээ.
Зовлон жаргал ээлжилсэн, тэнэглэл ухаарал солбилдсон он жилүүд ихийг өгсөн ч бас ихийг авч одов.
Хамгийн том бэлэг болох хайр, нинжин сэтгэл, ухаарал, амар амгалангийн өглөгийг ачит дээдэс багш нар, гэр бүл, ах дүү амраг садан, найз, номын нөхдөөсөө хүртэв! 🥰🙏🙏🙏
Тэднээсээ ирсэн энэ их эрчмийг би аль болох олон хүнд сэтгэлийн амгаланг өгөхийн тухайд зориулах болно 💕🙏.

Амьдралын олон хямралын үеүүд танд хандлага, амьдралын хэв маяг, үзэл баримтлал, өөртэйгөө болон бусадтай харилцах харил...
02/11/2025

Амьдралын олон хямралын үеүүд танд хандлага, амьдралын хэв маяг, үзэл баримтлал, өөртэйгөө болон бусадтай харилцах харилцааны чанартаа өөрчлөлт оруулахгүйгээр цааш үргэлжлүүлэх боломжгүй гэдгийг сануулж байдаг.

Миний амьдралдаа анх сонссон үлгэрүүдийн нэг “Царцаа Намжил”. “Түүн шиг л байхгүй юмсан, олон жил шавь болон суухдаа юу ...
01/11/2025

Миний амьдралдаа анх сонссон үлгэрүүдийн нэг “Царцаа Намжил”. “Түүн шиг л байхгүй юмсан, олон жил шавь болон суухдаа юу ч сураагүй байдаг нь юув дээ” гэж багадаа боддог байлаа.
Гэтэл одоо л энэ үлгэрийг өөрийнхөөрөө ойлгож байна.
Та мэдлэг төгөлдөр бус гэж бүү ай, хамгийн гол нь сайхан сэтгэлтэй л бай. 🥰🙏

Далай багш хэлэхдээ:
Миний шашин маш энгийн,
миний шашин бол САЙХАН СЭТГЭЛ❣️
гэсэн байдаг.

Бодитоор залрах Бодьсадва Дээрхийн Гэгээн Далай Багшдаа мөргөх ховор нандин боломжиндоо талархан та бүхэндээ сэтгэлийн а...
23/10/2025

Бодитоор залрах Бодьсадва Дээрхийн Гэгээн Далай Багшдаа мөргөх ховор нандин боломжиндоо талархан та бүхэндээ сэтгэлийн амгаланг ерөөж хуваалцмуй.
Бодийн дээд эрдэнийн сэтгэл төрөөгүй нэгэнд нь төрөх болтугай 🙏🙏🙏🌷🌷🌷!

Сэтгэлийн гэмтлээ эдгээнэ гэдэг нь элдэв дүрд оролгүй, жинхэнэ өөрөөрөө байж, дотор хүүхдээ сонсож, түүнд дутагдсан хэрэ...
18/10/2025

Сэтгэлийн гэмтлээ эдгээнэ гэдэг нь элдэв дүрд оролгүй, жинхэнэ өөрөөрөө байж, дотор хүүхдээ сонсож, түүнд дутагдсан хэрэгцээг зөвөөр хангаж сурснаар илэрдэг.
Энэ бол маш их хичээл зүтгэл, эр зориг шаарддаг үйл явц.
Хамгийн гол нь та энэ хөдөлмөрөөрөө удмын хараал шиг харагддаг гэмтлийн гинжийг таслаж, үр хүүхэддээ азгүйтлийг, утга учиргүй амьдралыг өвлүүлэхгүй.
💕Энэ чинь л таны хийж чадах хамгийн том гавъяа байх болно.

Бие сэтгэлийн холбоосыг мэдэрч өөрийгөө халамжлах талаар ярихаас гадна арга барилд нь сургах дуртай. 🥰
16/10/2025

Бие сэтгэлийн холбоосыг мэдэрч өөрийгөө халамжлах талаар ярихаас гадна арга барилд нь сургах дуртай. 🥰

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 11:00 - 20:00
Tuesday 11:00 - 20:00
Wednesday 11:00 - 20:00
Thursday 11:00 - 20:00
Friday 11:00 - 20:00

Telephone

+97699059364

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл зүйч, сэтгэл засалч Д.Намуунбилэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэтгэл зүйч, сэтгэл засалч Д.Намуунбилэг:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category