29/03/2026
Монголчууд “шар сэмжилсэн” хөгшин гэж шоолж ханддаг нь учиртай.
Энэ үзэгдэл заримдаа дунд насны хямралын шийдлээ олоогүй нэгний шинж тэмдэг байдаг.
Үе мултарсан дүү хүнтэй дотно харилцаа үүсгэж түр зуурын тайвшрал авах гэж оролдох нь “шархан дээрээ боолт тавиад, идээг нь үлдээх”-тэй адил.
Дунд насанд ирэх үед хосууд харилцаагаа илүү анхаарч сайжруулахаас зайлс хийж, мөн нас явж байгаагийн хэрээр залуу насны эрч хүч тамир багасч байгааг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй “би догь амьтан” хэвээрээ байгаа гэж өөртөө болон бусдад батлах гэж оролддог.
Харамсалтай нь амьдралын жамыг хэн ч сөрөхгүй, нэг мэдэхэд үнэнд гүйцэгдэнэ. Өтөл нас айлчлан ирнэ.
Тэр үед маш чухал өөрчлөлт хөгжил ирэх байсан боломжийг алдсан байдаг, яг л “салхийг атгах” гэж хөөцөлдсөөр юу ч үгүй хоцрохтой адил.