01/10/2025
Зүрх судас, элэгний өвчний суурь шалтгаанууд юу байдаг вэ?
Энэ графикаас харахад Монголчуудын эрүүл мэндэд хамгийн өндөр эрсдэл учруулж байгаа өвчлөлүүд нь зүрх судас, элэгний өвчлөл бололтой. Тэгвэл бид эдгээр өвчний суурь шалтгаануудыг олон нийтэд таниулж, урьдчилан сэргийлэхтэй холбоотой ямар ажлуудыг төсөв, төсвийн бус эх үүсвэрүүдээр хийж байгаа эсвэл хийхээр төлөвлөсөн байдаг вэ?
Бидний хийж чадах зүйлс:
✅Хооллолтын зөв дадал: Зөв цагт, зөв хоолоо, зөв хэмжээгээр нь идэхэд анхаарах хэрэгтэй. Энэ гэхдээ хэцүү хэцүү.
✅Идэвхтэй хөдөлгөөнийг бий болго: Дугуй уна, гүй, алх заавал үнэтэй төхөөрөмжтэй байх албагүй өөртөө тохирсон жижиг дасгал хөдөлгөөнийг гэртээ, ажил дээрээ хийж хэвш. Энэ бол амархан шүү.
✅Хорт зуршлуудаас татгалзах: Архи, тамхины хэтийдсэн хэрэглээгээ хяна. Энэ ч бас амархан биш л дээ. 😁
✅Нойроо сайн ав. Стрессээ удирд. Хэрэгт хэрэггүй зүйлд хэт их бүү сэтгэлээ чилээ.
✅Эрүүл мэндийн зөвлөмж, зааварчилгаануудад ит. Ер нь шинжлэх ухаандаа итгэ.