01/02/2026
Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойн өдрийн мэндийг дэвшүүлье.
Өдгөөгөөс 34 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр монгол түмэн ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталж, “МЭДЭГТҮН, САХИГТУН” хэмээн даяар олноо зарлан тунхагласан билээ. Энэ бол төрт ёсны хоёр мянган жилийн түүхтэй Их Монгол Улс хөгжил дэвшлийн шинэ эхлэлийг тавьж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн шинэ нийгэм байгуулсан түүхэн сонголт байлаа.