Ажин мед сэргээн засах клиник

Ажин мед сэргээн засах клиник СЭРГЭЭН ЗАСАХ КЛИНИК
Мэдрэлийн-Спортын-Тулгуур эрхтний-Гэмтлийн-Мэс заслын өмнөх,дараах хөдөлгөөний алдагдалтай бол бидэнд хандаарай.

АЖИН МЕД СЭРГЭЭН ЗАСАХ КЛИНИК
Аливаа өвчин эмгэг, осол гэмтэл, төрөлхийн болон олдмол эмгэг, орчноос шалтгаалсан хөдөлгөөн, үйл ажиллагааны чадвар алдагдлыг бууруулах, амьдралын өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах, амьдралын чанар сайжруулах өвчний цочмог, цочмогдуу, архаг үе шатны болон урт хугацааны тусламж үйлчилгээг сэргээн засахын мэргэжлийн багаар үзүүлэхэд оршино.

Дараах шалтгааны улмаас
✅Мэдрэлийн эмгэгүүд /тархины харвалт, паркинсон, нугасны эмгэгүүд гэх мэт/
✅Амьсгал зүрх судасны эмгэгүүд /уушигны архаг бөглөрөлт өвчин/
✅Чихрийн шижин, таргалалт
✅Гэмтлийн дараах
✅Мэс заслын өмнөх ба дараах /толгой хүзүү, цээж болон хэвлийн хөндийн мэс заслын/
✅Спортын гэмтлүүд
✅Тулгуур эрхтэний өвдөлтүүд /хүзүү, бүсэлхий нуруу, мөр, түнх, өвдөг, шагай болон түнх, өвдөгний остеоартрит, үе солих мэс заслын өмнөх ба дараах/
✅Хавдрын өвөрмөц эмчилгээний дараах хам шинж /туяа, хими, мэс заслын эмчилгээний/
✅Эмгэг төрх байдал /нурууны муруйлт, хавтгай тавхай гэх мэт/

Танд амьдралын өдөр тутмын үйлдэл хийхэд бэрхшээл байгаа бол бидэнд хандаарай.

Мэргэжлийн баг хамт олон хамтран ажиллаж байна.  #харвалтынхөдөлгөөнзасал  #шагайнбэхэлгээ  #шагайнортез  #ажинмедсэргээ...
15/10/2025

Мэргэжлийн баг хамт олон хамтран ажиллаж байна. #харвалтынхөдөлгөөнзасал #шагайнбэхэлгээ #шагайнортез #ажинмедсэргээнзасахклиник

Тархины харвалтын дараа хүний үндсэн хөдөлгөөний хэлбэр алдагдан өвдөхөөс өмнө анзаардаггүй байсан энгийн хөдөлгөөн (жиш...
15/10/2025

Тархины харвалтын дараа хүний үндсэн хөдөлгөөний хэлбэр алдагдан өвдөхөөс өмнө анзаардаггүй байсан энгийн хөдөлгөөн (жишээлбэл: орондоо эргэж хөрвөөх, орноосоо босож суух, сууж байгаад босох, алхах зэрэг...гэх мэт) хийхэд бэрхшээлтэй болдог. Хөдөлгөөн засал эмчилгээнд хүний алдагдсан хөдөлгөөнийг сэргээхдээ мэдрэл хөгжлийн онолд тулгуурлан үе шаттай хөдөлгөөнд сургахаас гадна, цахилгаан эмчилгээ, ортез (үе мөчний байрлал, галбир төрх хадгалах, хөдөлгөөн хийхэд дэмжлэг болох, хамгаалах хэрэгсэл, сэргээн засахын туслах хэрэгсэл)-ыг хослуулан хэрэглэж эргэн хэвийн амьдралдаа ороход нь дэмжлэг өгдөг билээ. Хэн нэгнээс хамааралгүй бие даан амьдрахад, хөдөлгөөн засал эмчилгээний үр дүнд эерэг нөлөө үзүүлэхэд ортезын үүрэг их билээ. Манай улсад мэдрэлийн шалтгаантай хөдөлгөөний алдагдагдалтай хүмүүст зориулан тухайн хүндээ яаг тохирсон ортез хийдэг чадварлаг баг Rightfit-ын залуусдаа баярлалаа.

04/10/2025

АШУҮИС-ийн ректор, доктор профессор Б.Дамдиндорж: Бясалгал хийх нь тархины үйл ажиллагааг бодитой сайжруулдаг гэдгийг олон судалгаагаар баталсан. Дээр нь, бясалгал хийхээр нойр сайжирч байна, сэтгэл санаа уужирч байна, өөртөө сэтгэл хангалуун байх , өөрөөрөө бахархах байдал нэмэгдэж байна, аливаа юманд уужуу хандаж байна, цусны даралт буурах зэрэг сайн үр дүнгүүд илэрч байна.
Мелатонины хэмжээ цусанд ихсэхээр хүний нойр хүрдэг. Бясалгал хийхээр нойр сайн хүрч байгаа гол шалтгаан мелатонинын хэмжээг нэмэгдүүлж байна гэсэн үг. Сэтгэл санаа яагаад дээрдээд байна гэхээр серотонин гэх аз жаргалын даавар бясалгал хийхээр цусанд ихэсдэгтэй холбоотой. Энэ бүхэн нь олон улсын эрдэмтдийн судалгаагаар баталгаажсан.
Мөн бясалгал хийхээр анхаарал төвлөрөл сайжирдгийг баталсан. Анхаарал төвлөрөл сайжрахын хэрээр зөв шийдвэр гаргалт нэмэгдэнэ. Дээр нь бясалгал хийснээр бие махбодыг хамгаалдаг дархлааны эсүүд, зарим эд эрхтнийг гэмтээдэг үрэвслийн эсийн түвшин буурдаг зэрэг олон сонирхолтой үр дүн гарсаар байгаа.
Бид энгийн хүмүүсийг гурван сар бясалгалаар хичээллүүлж үзээд ямар үр дүн гаргахыг судалсан. Ингэхэд сэтгэл түгшилт буурч, анхаарал шилжүүлэх чадвар сайжирч, зарим дааврын өөрчлөлт сайжирч байгаа учраас биеийн жин буурах зэрэг үр дүн гарсан.
Мөн бясалгал хийхээр муу бодлыг бодоход хүргэдэг сигнал буурдаг. Энэ бол 2024-2025 онд хийгдсэн судалгаагаар баталсан. Тархины бүтэц талаасаа бясалгал хийснээр хүний шийдвэр гаргалтад чухал нөлөөтэй духны хэсгийн бор гадарга зузаардаг. Өөрөөр хэлбэл, тэнд байдаг нейроны хэмжээ нэмэгддэг нь батлагдсан. Зөвхөн тархи гэлтгүй цусны даралт ихсэлт, чихрийн шижин, паркинсон, альцгеймерийн өвчинд маш сайн үр дүн үзүүлдэг тойм судалгаанууд ч гарсан https://itoim.mn/a/2025/10/03/society/oes?

29/09/2025
29/09/2025
Монголын Бие Бялдар Хөдөлгөөн Заслын Холбооны  "Эрдмийн чуулган-XIV" олон улсын хурлын зочин илтгэгч нарыг танилцуулж ба...
19/09/2025

Монголын Бие Бялдар Хөдөлгөөн Заслын Холбооны "Эрдмийн чуулган-XIV" олон улсын хурлын зочин илтгэгч нарыг танилцуулж байна.

Хугацаа: 2025 оны 10 сарын 04 өдөр

🏥БАЙРШИЛ: "Интермэд" эмнэлгийн хурлын зааланд болно.

📞Бүртгэлтэй холбоотой мэдээллийг Г.Болормаа-86064210, Л.Лхагвасүрэн-88079673 дугаарт холбогдон авах

БҮРТГЭЛИЙН ЛИНК: [[https://docs.google.com/.../1DhqdCOYqf7JYU9gluUlqVlQ.../edit](https://docs.google.com/.../1DhqdCOYqf7JYU9gluUlq.../edit...)]([https://docs.google.com/.../1DhqdCOYqf7JYU9gluUlqVlQ.../edit](https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2F1DhqdCOYqf7JYU9gluUlqVlQDtiKu3MveO3hf-CS2NQs%2Fedit%3Ffbclid%3DIwZXh0bgNhZW0CMTAAYnJpZBEwTXNKOVNXQ2RGeXROSWVsbAEeLbXkEpxsQiIGan2aoH0JlFUJx-36KvRM5UI5EZK_kJH8qOAUGB0qjX0iHuc_aem_j0rAmfHPgalzugwEV8LJdQ&h=AT34G7mD3hkGmcz5tMo_h-ZByAojmCbSfhJ-t5gH8rb2b7gchjKm8Nk9B3fEpBJXy2FzA3RvUt29cU-kNMGVKpSVyvc7kKXJh-DygGp-LrDak7c_JhK8LabgzIaUyPUAJI1HbhMmz6R_2bSj&tn=-UK-R&c[0]=AT1TCYc1iwAOeV5upSy5CWaUTTpabVvALULRNG9UCiFSZalf2PnNblqAcm-lhz1tqdbAfLerr1Yxm3GRxE2hKfM5-B0QVQ-YpOSD_M_c1I7O2xARFONd2lHvbG-yLtshDsM__X6fJd3dD35bAMX8M1Jvc57-xq6LIg2AXVekFLYrn2A))

14/09/2025
Сүүлийн жилүүдэд нуруу болон хүзүүний өвдөлт, мөрний өвдөлт маш их байгаа. Энэ нь амь насанд халтай биш боловч амьдралын...
10/09/2025

Сүүлийн жилүүдэд нуруу болон хүзүүний өвдөлт, мөрний өвдөлт маш их байгаа. Энэ нь амь насанд халтай биш боловч амьдралын чанарт маш их нөлөөлдөг. Ихэвчлэн суугаа ажлаас үүдэж нуруу, хүзүү өвдөх нь бий.

Г.Ганцэцэг: Хүүхэд хүнд цүнх үүрэх, буруу сууснаас үүдэж нуруй муруйх, тулгуур эрхтэний тогтолцоо алдагдах тохиолдол гарч байна Хуваалцах facebooklink Жиргэх ');  2025 оны ...

Address

Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Парк гарден хотхон, 26г, 101-тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:30
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 04:30
Sunday 10:00 - 04:30

Telephone

+97670070076

Alerts

Be the first to know and let us send you an email when Ажин мед сэргээн засах клиник posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ажин мед сэргээн засах клиник:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram