13/04/2026
‼️ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫГ БҮРТГЭЖ БАЙНА.
🇲🇳 Монголын уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ (идээ ундаа, явдал мөр, эм, засал), өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг ард иргэдэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"-ийг МУЗГ, ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна.
▫️Уг өдөрлөг нь 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Чингис хааны талбайд зохион байгуулагдах бөгөөд Уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэн бэлддэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Монгол улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ үзүүлдэг улсын болон хувийн эмнэлэг, сувилалууд, Уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрүүд, 21 аймгийн эмнэлэг, эмч нар оролцох өргөн хүрээний үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөгдөж байна.
▫️Оролцогчид нийт ард иргэдэд УАУ-ы үзлэг оношлогоо, зөвлөгөө өгөхөөс гадна өөрсдийн байгууллагыг нээлттэй сурталчлах боломжоор хангагдах юм.
Иймд зохион байгуулагчдын зүгээс өдөрлөгт оролцох байгууллага, эмч нарын бүртгэлийг нээлттэйгээр хийж байна.
👇Та бүхэн доорх холбоосоор орж өдөрлөгт оролцох бүртгэлээ хийлгэнэ үү.
УАУ-ы нээлттэй өдөрлөгт оролцогчийн бүртгэл