21/04/2026
Нийслэлийн Өргөө амаржих газрын хамт олон 2026 оны 04-р сарын 21-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийн арга хэмжээнд амжилттай оролцлоо.
Өдөрлөгийн үеэр:
✅Эмэгтэйчүүдийн хэт авиан шинжилгээ
✅Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө
✅Цусан дахь сахар тодорхойлох шинжилгээ
✅Дотоод шүүрлийн эмчийн зөвлөгөө
✅Нярайн асаргаа, хөхөөр хооллолт
✅Жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеийн эрүүл мэндийг боловсрол олголт
✅Жирэмсний үеийн сэтгэл зүй, Төрсний дараах сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх гарын авлага зэргийг бэлтгэн 356 иргэд, үйлчлүүлэгчдэд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийж зөвлөгөө мэдээлэл өглөө.