29/10/2025
Баярлах, бахархах, инээх, инээмсэглэх боломжийг бүү алд!
-“Момми та ажлаасаа гарсан биз дээ? Яагаад гэртээ байхгүй номын сан, кофе шопт суугаад байгаа юм вэ? Бид нарыг ирэхэд гэртээ бай л даа.”
-“Найзаа чи минь ажлаасаа гараад ямар завгүй болчихов оо. Уулзъя. Уулзах завгүй бол боломжтой үед нь яръя л даа.”
9 сард өдөр шөнөгүй нэг зүйлийн төлөө хичээлээ.
Хичээсний эцэст хүрч чадсан баярт мэдээгээ хуваалцъя.
ХӨХӨӨР ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨХ мэргэжлээрээ (lactation consultant)
ОЛОН УЛСАД АЖИЛЛАХ ЭРХЭЭ дахин 5 жилээр сунгаж чадлаа (international board certified).
Эрхээ 5 жилээр авахад нэлээн олон процесс, олон шалгуур, олон шалгалтыг давж; багагүй доллар зарцуулдаг юм.
Эерэгээр бол залуу насны ааг, өөртөө итгэх итгэл, эерэг зөв бодол, багагүй хичээл зүтгэлээрээ;
Жоохон дутагдалтай талаас нь харвал цагийг нь тулгаж өөрийгөө 1000% дайчилдаг монгол зан, болно доо бүтнэ дээ гэсэн төлөвлөлтгүй хайнга зангийнхаа горыг багагүй амсаж бие, тархи, сэтгэлээ үнэн гамгүй гэнэт ачааллаа.
Үргэлж найдвартай ар тал хайртай гэр бүл, найзууд; санамсрын иогынхоо ачаар л давлаа.
Бас л чанга байлаа.
Өдөр бүр хичээснийхээ үр шимийг хүртсэндээ баяртай байна.