04/02/2026
📍EUS (Endoscopic Ultrasound) гэж юу вэ?
EUS нь дурангийн үзүүр дээр байрлах хэт авианы датчик ашиглан GI замын ханын цаадах бүтэц (нойр булчирхай, цөсний зам, тунгалгийн булчирхай, доторх масс/кист, subepithelial lesion гэх мэт)-ийг ойроос өндөр нарийвчлалтай үнэлдэг оношилгооны арга юм.
Гадуур тавьдаг УЗИ, КТ/МРТ-тай харьцуулахад хий, өөхлөг, зайнаас үүдэх хязгаарлалтыг багасгаж панкреатобилиар бүсийн үнэлгээнд онцгой давуу талтай.
🎯 Яагаад EUS “стандарт” гэж тооцогддог вэ?
Дэлхийн олон орны удирдамж, мэргэжлийн нийгэмлэгүүд EUS-ийг дараах тохиолдолд оношилгоо, staging, tissue авах үндсэн хэрэгсэл гэж авч үздэг:
Нойр булчирхайн масс/хавдар сэжиг үед EUS-guided tissue acquisition (FNA/FNB) нь клиник шийдвэр гаргалтад өргөн хэрэглэгддэг.
ESGE (European Society of Gastrointestinal Endoscopy) нь EUS-guided sampling-ийн техник, зүү/аргачлалын шинэчилсэн баримт бичгүүдийг тогтмол гаргаж, EUS-FNA/FNB-ийн стандарт ажиллагааг тодорхойлдог.
NCCN-ийн материал, тайлбаруудад EUS нь панкреасын оношилгоо, staging-ийн өргөн хэрэглэгдэх modality-ийн нэг гэж дурдагддаг.
Өөрөөр хэлбэл: EUS бол “сонирхолтой нэмэлт” биш, дэлхий даяар клиник алгоритмд суусан арга болсон гэсэн үг. 🌍
🔬 EUS-ийн хамгийн том давуу тал: оношилгооноос цааш “баталгаажуулалт”
EUS нь зөвхөн хараад өнгөрөхгүй:
EUS-guided FNA/FNB: масс, LN, cystic lesion-оос сорьц/биопси авч оношийг баталгаажуулах боломж
Үүний үр дүнд эмчилгээний тактик (мэс засал, хими, стент, follow-up гэх мэт)-ийг илүү хурдан, илүү үндэслэлтэй тогтоох боломж бүрддэг.
🧩 Sonoscape брэнд та бүхэнд EUS шийдэл (Endoscopy+Ultrasound) санал болгож байна. Та энэхүү шийдлийг нэвтрүүлсэнээр оношилгоо илүү найдвартай хийгдэхээс гадна, өдөр тутмын дурангийн болон хэт авиан оношилгооны үзлэгийг нэг дор, цогц шийдэх боломжийг олгох болно.
EUS нэвтрүүлэхэд ихэвчлэн:
EUS дуран (linear/radial сонголт)
HD эндоскопийн платформ
EUS дүрс боловсруулах ultrasound платформ
FNA/FNB зүү, хэрэглээний материал, reprocessing протокол
гэсэн иж бүрдлээр шийдэгддэг.
👉EUS нь орчин үеийн гастроэнтерологи/онкологи/панкреатобилиар оношилгоонд “үндсэн хэрэгсэл” болсон гэдгийг олон улсын удирдамж, чанарын баримтууд байнга авч үздэг.
Холбогдох утас: 88170094
#хэтавиа #Ходоодны #Дуран #Эхо #монголэрүүлмэнд