31/08/2025
#Сорви
Анх авто ослын улмаас мотоциклийн янданд маш хүнд түлэгдэж #ГССҮТ -н Түлэнхийн тасагт хэвтэн мэс засал болон эмийн эмчилгээ хийлгэж биеийн байдал сайжирч 6 сарын дараа давтан мэс засал эмчилгээ хийх хугацаа болмогц надад хандаж ирсэн.
👨⚕️ Тухайн үед хэрхэн, яаж тулгамдсан асуудлын ард хамтдаа гарах, даван туулах, эмийн болон мэс засал #ЭМЧИЛГЭЭНИЙ талаар үйлчлүүлэгчтэйгээ сайн ярилцаж үечилсэн хоёр магадгүй гурван хагалгаанд орж магадгүй гэж хэлж тайлбарлаад бид хамтран эмчилгээг эхэлсэн🙏
1. Нүүрний том хэмжээтэй #келойд сорви өөлөн авч бүрэн давхраат өөрийн арьс шилжүүлэн суулгаж дээд - доод зовхины буруу байрлалыг засаж нөхөн сэргээх.
2. Зовхины дутуу хаагдалтыг засаж нүдний эвэрлэг давхаргын хуурайшилт, шархыг эмчлэх, #урьдчилансэргийлэх
3. Доод зовхины буруу байрлалыг шууны (Tarsoligamentous Sling the Palmaris longus Tendon Graft ) шөрмөсөөр засах.
👨⚕️Дээрх аргаар (3) гэмтлийн шалтгаант саажил-зовхины дотор холбоосны тасралтай мөн адил эмэгтэй хүнд доод зовхинд орсон амжилттай болсон🙏. Маш өндөр үр дүнтэй арга байна лээ.
✅️ Дээрхи мэс засал эмчилгээтэй хавсарч мэдээж #эмийн эмчилгээ, өөрийн чадлаараа #сэтгэлзасал явагдсан.
🙏 Энэ хугацаанд манай багийнханд итгэх ИТГЭЛ, ТЭВЧЭЭР, ТУУШТАЙ байдал ҮНЭХЭЭР гайхалтай байсан💯.
👀 Үйлчлүүлэгчид хийх мэс заслын төлөвлөгөөг
Олон эх сурвалж сургалтаас судалж багаараа хийсэн.
#БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ 💯