Dr.Ochgerel

Dr.Ochgerel 🪐 Уламжлалтын их эмч
👩‍💼 ОМ-ТАРА үүсгэн байгуулагч
💚 Дээд эрүүл мэндийн хөтөч

Намайг О.Очгэрэл гэдэг.
2018 онд БНХАУ ӨМӨЗО-н Үндэсний их сургуулийг УАУ-ы хүний их эмчийн бакалавр.
2021 онд Оточ Манрамба их сургуульд судалгааны магистр.
2021 онд УАУТХ-д УАУ дотор судлалын нарийн мэргэжлийн эмч.
2023 онд УХТЭ-д Яаралтай тусламжийн олгох эмч.

Ажлын туршлага:
2018-2023 онд "Дээд Эрүүл Мэндийн Оточ Одь" эмнэлэгт хүний их эмч.
2019-2021 онд Улаанбаатар сувилалд резидент эмч
2023 онд УХТЭ-н ЯТТ-н олгох эмч

Энэ жилийн (2025.10.29) төрсөн өдрөөр 29 хүнд үнэгүй үзлэг оношлогоо хийнэ. Бас намрын адаг сарын шинийн 8 таарч ээ 🙏Нам...
26/10/2025

Энэ жилийн (2025.10.29) төрсөн өдрөөр 29 хүнд үнэгүй үзлэг оношлогоо хийнэ. Бас намрын адаг сарын шинийн 8 таарч ээ 🙏

Намрын дунд сарын шинийн 8-ы үзлэгт 75 хүн хамрагдсан. Хүний тоо заахгүй бол болдоггүй юм билээ, би ганцаараа та нар олуулаа шдээ 😅

Жич:

Ажлын өдөр тул амжина гэж бодсон хүн л бүртгүүлж бусдад боломж олгоорой.

Хүндэтгэсэн: УАУ-ы их эмч О.Очгэрэл

БИД ИХ УС УУСНААРАА ТАРГАЛАХ БОЛОМЖТОЙ ЮУ? ЦУВРАЛ 3     Цуврал 1 дээр турна гэж их хэмжээний ус уух нь эсрэгээрээ таргал...
26/10/2025

БИД ИХ УС УУСНААРАА ТАРГАЛАХ БОЛОМЖТОЙ ЮУ? ЦУВРАЛ 3

Цуврал 1 дээр турна гэж их хэмжээний ус уух нь эсрэгээрээ таргалуулдаг талаар дурьдаж өнгөрсөн.

Сүүлийн үед хүмүүс:

1. "Биеэ цэвэршүүлж байна" гэж - /Ихэвчлэн сүлжээний бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хүмүүст/ ажиглагддаг.
2. "Турж байна" гэж - /Тураах цай, бүтээгдэхүүн хэрэглэж байгаа, төрсөн эмэгтэйчүүд/
3. "Ус их уувал сайн"- гэсэн ойлголттой

Энэ 3 ойлголтоор хүмүүс их хэмжээгээр ус уудаг. Тэгээд ууж байгаа ус нь ихэвчлэн худалдааны цэвэршүүлсэн ус, ус шүүгчний ус уудаг. ЭНЭ ХАМГИЙН ТОМ АЛДАА.

УАУ-д ус нь хүнд, хүйтэн билэг чанартай буюу халууныг арилгаж шарыг дарна, хийг үүсгэнэ гэсэн гэж өгүүлдэг.

Иймээс турна жингээ бууруулна гэж их хэмжээгээр ус уух нь ходоод биеийн галын илчийг багасгаж, усан махбодтой бөөрөнд ачаалал өгч хаванг үүсгэдэг.

Төрөлхийн бадган, хийн мөн чанартай хүн ус их хэмжээгээр уух нь галын илчээ барж олон өвчтэй болох суурь тавигддаг.

- Хоол шингэхгүй гэдэс цанхайх
- Амьсгаадах
- Хэхрүүлэх
- Нойргүйдэх
- Сэтгэл санаа тогтворгүйтэх
- Бөөр орчимоор чилэх
- Шээс задгайрах, ойр ойрхон шээс хүрэх
- Бие байнга хүйт оргих
- Хавагнах /Үүнийгээ таргалсан гэж эндүүрдэг/ зэрэг шинжүүд илэрч эхэлдэг.

Төрөлхийн шарын мөн чанартай хүнд бага зэрэг тохиромжтой, эмчилгээний үр дүн үзүүлж болно. Хэмжээнээсээ хэтэрвэл мөн адил галгүй болно.

💌ЗӨВӨЛГӨӨ: Галын илчээ дарангуйлахгүйн тулд
1. Цэвэршүүлэгчний халуун усыг буцалсан ус гэж битгий эндүүрч уу! Шүүсэн усыг халаагаад танд гаргаж өгдөгөөс буцалгадаггүй!!!

2. Худалдааны ус аль болох ихээр хэрэглэхгүй байхыг хичээх.

3. Усыг буцалгаж ширгээн халуун бүлээнээр ууж эмийн ус болгож хүртэх хэрэгтэй.

4.Жингээ барьж, хасахыг хүсвэл та ширгээсэн усандаа цэвэр зөгийн бал хутгаж бадганы цагаар уугаарай. Тэгвэл та жингээ барьж, бууруулж чадна. Амжилт😉

АНХААРУУЛГА: Зөвхөн хэтийдсэн, хэтэрсэн хэрэглээний сөрөг үр дагаварын талаар дурьдсан болно.

Хүндэтгэсэн УАУ-ны их эмч: О.Очгэрэл

Үргэлжлэл бий...

25/10/2025

Шөнийн нойр биеээс хор гадагшлуулахад хамгийн чухал үүрэгтэй

25/10/2025

Өглөө босохдоо та хавагнаж сэрээд байгаа юм биш биз?

Бороо орсны дараа үе мөч янгинаж сэнгэнэх нь ясны шим буурсан буюу ясны сийрэгжилттэй байгаан нэг илрэл.

Адуу Брэнд- Aduu brandбэлдмэлийг зөвхөн 75703355 дугаарт залгаж мэдээлэл аваарай.

Эмч нь албан ёсоор eClinic болон Адуу Брэнд- Aduu brand -тэй урт хугацаанд хамтран ажиллахаар гэрээллээ 🙂Цахимаар зөвлөг...
24/10/2025

Эмч нь албан ёсоор eClinic болон Адуу Брэнд- Aduu brand -тэй урт хугацаанд хамтран ажиллахаар гэрээллээ 🙂

Цахимаар зөвлөгөө авч болох уу гээд асуугаад байдаг хүмүүс eClinic аппликэйшн-ээ татаад цаг аваад холбогдох боломжтой болсон шүү.

"ДАВСЫГ ХОРИХ НЬ ЗӨВ ҮҮ?, БУРУУ ЮУ?" Цуврал 8   Ихэвчлэн зүрх судасны өвчтэй хүмүүс давсны хэрэглээгээ хязгаарладаг. Бүс...
24/10/2025

"ДАВСЫГ ХОРИХ НЬ ЗӨВ ҮҮ?, БУРУУ ЮУ?" Цуврал 8

Ихэвчлэн зүрх судасны өвчтэй хүмүүс давсны хэрэглээгээ хязгаарладаг. Бүсгүйчүүд турж байгаа, жингээ бууруулж байгаа гээд хоолноосоо давсаа хасчихдаг.

Давс нь харьцангуй олон төрөл байдаг бөгөөд тус бүртээ өөрийн эмийн чадалтай. Аль давсыг хэрхэн хэрэглэх вэ?

Давсаар төлөөлөл болдог давслаг амт УАУ-аар хүний биед ямар ач тустай, илүүдвэл ямар гэмтэй болохыг сонирхуулая.

🔥Гал+💧Усан махбод=Давслаг амт

Давслаг амт нь шарыг үүсгэж, хий бадганыг дарах үйлдэлтэй.

💪Давслаг амтын эмийн чадал:

▫️1. Бие хөшиж атирсныг тавиулна. /Давсаар биеийг үрэх, давстай усанд хэвтэх, хөлөө дүрэх/.
▫️2. Өтгөн хатсаныг зөөлрүүлэх
▫️3. Судлын сүв хаагдсаныг нэвтрүүлэх
▫️4. Галын илчийг сайжруулах /Аюулхайд цанхайж хоол шингэхгүй байх/
▫️5. Хоолны дуршил нээх
▫️6. Цанхыг тавиулах
▫️7. Өвдөлт намдаах
▫️8. Хорыг тайлах эмчилгээний үйлдэлтэй.

❌ Амтыг хэтрүүлбэл үүсгэх гэм:

▪️1. Үс унана, цагаарна
▪️2. Хөгширнө
▪️3. Үрчлээ нэмэгдэнэ
▪️4. Ам хатна
▪️5. Ханиалгана
▪️6. Бие ядарч тамирдана
▪️7. Цус шарын чанартай өвчин буюу Даралт ихсэх, нүд улайх, толгой хатгаж өвдөх, Дээшээ хөөрөх, Хамраас цус гоожих гэх мэтийн шинжүүд хялбар гаргах гэмтэй.

✅Давсны төрлүүд болон түүний ач тус:

1. Жамц давс: Хоолны шингэлтийг сайжруулж, хоолыг шингээн, гэдэсний дүүрэнгийг арилгаж, хордлого тайлах, суулгахыг зогсоох, цөс хөөх үйлдэлтэй.

2. Өмхий давс/Энэтхэг улаан давс/: Гэдэс дүүрэх, хэхрэхийг арилгаж, хоолны хордлогыг тайлж, хоолыг шингээнэ.

3. Жаца давс: Хорыг тайлах, хорхойг нядлах, шээс хаагдсаныг гаргана.

4. Шүү давс /Зэца/: Өтгөрсөн цусыг шингэрүүлж, яр шархны шүүсийг гадагш татна.

5. Цала давс /Тунса/: Яр шархыг хурааж цусыг шингэрүүлээд туулгана.

6. Ваца давс: Бамбайн өвчинд тустай.

🕵️Турна гээд давсаа хэт удаан хугацаагаар хасвал:

1. Бие эрдэсээ яснаасаа буцааж татаж таны биеийн эрдэсийг тэнцвэртэй явуулах тул ясны сийрэгжилттэй болох суурь тавигдана.

2. Булчингийн үйл ажиллагааг идэвхижүүлэх үүрэгтэй байдаг тул булчин суларч тамирдана, шөрмөс амархан татна.

3. Гал махбодоос үүсэх тул хорих үед гал махбод хорогдож даарамтай бээрэг болох боломжтой.

4. Идсэн хоол шингэхгүй цанхайх зовуур үүсэх боломжтой.

💌Зөвөлгөө:

✅1. ДЭМБ-н зөвлөмжийн дагуу нэг өдрийн хэрэглээг 5 гр /1 цайны халбага/-с хэтрүүлэхгүй байх.

2. Гэртээ өмхий давс аваад тавьчих. Хүүхэд хоолны хордлогонд орох өөрсдөө ч оройн хоолоо хэтрүүлэн идэх, гадуур хооллосон үедээ долоочихож бай. Хоол шингээж, хоолны элдэв амтлагчийн хорыг тайлна. Цанх татсан үед долооход цанхыг тавиулна.

3. Жамц давс, бор давсаар жин хийгээд гэртээ тавьчих. Хоол шингэхгүй, ойр ойрхон шээдэг давсаг суларч шээс дусагнадаг болсон бол печиндээ халаагаад аюулхай хэсэг болон, давсагны орчим дээрээ бүлээн жин болгож тавь.

💤4. Дээшээ хөөрөөд хүзүү тань хөшөөд байгаа бол хийсэн жингээ дэрлээд унт.

5. Суугаа ажилтай хуянтай болж хүзүү, мөрөн дээрээ овойгоод эмнэлэг явж чадахгүй байгаа бол бага зэргийн тос түрхэж байгаад нарийн ширхэгтэй болгож нүдсэн жамц давсаар халуу оргитол нь үрүүл. Шар ус нь тарж хуян багасна.

6. Хоолны хордлого авсан, дотор муухайрсан, бөөлжис хүрсэн, хоол шингэхгүй хэхрүүлээд байгаа бол жамц давстай хар цай халуун бүлээнээр уу.

7. Жаца давсыг гэртээ байлгахад гэмгүй. Гэнэт шээс хаагдвал хэрэглэх яаралтай тусламжийн эм болгон ашиглаарай.

8. Бүсгүйчүүддээ таатай зөвөлгөө дуулгахад хэрэв найз нөхөдтэйгөө гарсан, оройтож хоол идсэн бол араас нь ЖАМЦ 4 тангаас 1 тунг хүртээрэй. Бодисын солилцоо тань сайжирч, идсэн хоол чинь арьс махны завсар шингэж рашаан болноо 😅. Гэдэс гүйлгүүлэх эм, цай ууснаас илүү эрүүл мэндэд тустай хоолны тань шимийг өгөөд үлдсэнг нь гаргачихна.

9. Аливаа зүйлийн тунг нь тохируулж чадвал бүгд эмийн чадалтай шүү 🥰

❗АНХААРУУЛГА: Жамц 4-г өдөр бүр уухгүй оройтож идсэн, хоолны хэмжээ хэтрүүлсэн үедээ л ууна.

Хүндэтгэсэн: УАУ-ны их эмч: О.Очгэрэл

“ГЭРТЭЭ ХЭРХЭН ХҮҮХДИЙНХЭЭ БОЛОН ӨӨРСДИЙНХӨӨ ДАРХЛААГ ДЭМЖИЖ, ХОРДЛОГО ТАЙЛАХ ВЭ?” Цуврал 10👉Өмнө нь давсны төрөл болон ...
23/10/2025

“ГЭРТЭЭ ХЭРХЭН ХҮҮХДИЙНХЭЭ БОЛОН ӨӨРСДИЙНХӨӨ ДАРХЛААГ ДЭМЖИЖ, ХОРДЛОГО ТАЙЛАХ ВЭ?” Цуврал 10

👉Өмнө нь давсны төрөл болон хүнсэнд болон эмчилгээнд хэрэглэх аргаас хуваалцсан бол одоо ахуйд хэрэглэх өөр 1 аргыг сонирхуулая

🟢Salt therapy- Давсан эмчилгээ

Давсан эмчилгээ олон төрөл байдаг ч түүний дунд ДАВСАН ДЭЭР ГИШГЭХ эмчилгээ өргөн тархсан.

Энэ эмчилгээг олон хүмүүс мэддэг боловч зөвхөн эмнэлэг сувилалд байдаг эмчилгээ гэж ойлгодог. Үүнийг гэртээ хийх боломжтой.

👣 Хөлийн уланд хүний дотор эрхтэнүүдтэй холбогдсон биологийн идэвхит сүвүүд байдаг гэдгийг ихэнх хүмүүс мэддэг.

✅Давсан дээр гишгэхийн ач тус:

1. Хоргүйжүүлэх

2. Дархлаа дэмжих

3. Цусны даралт бууруулж, тогтворжуулах

4. Ядаргааг тайлах

5. Нойрыг хүргэх, нойргүйдлийн эсрэг

6. Нүдний хараа, чихний сонсгол, үнэрлэх, амтлах мэдрэхүй сайжирна / мэдрэлийн цэгүүдийг цочроосноор цус, тунгалаг, хийн эргэлтийг сайжруулах нь мэдэрхүйд нөлөөлдөг/.

7. Шээсний гарцыг нэмэгдүүлдэг.

🧐Дархлааг хэрхэн дэмжиж сайжруулдаг талаар сонирхвол:

Эпидермд /гадаргуугийн арьс/ КЕРАТИНОЦИТ гэх дархлааны эс ихээр /90%-д нь/ агуулагддаг. Эпидерм нь aчаалалгүй газруудад (жишээлбэл, зовхинд) зузаан нь ердөө 0.03-0.05 мм байдаг. Үүний эсрэгээр хүнд даацын (гарын алга, хөлийн уланд) хэсэгт 2 мм хүртэл зузаантай байдаг. Энэ нь эпидерм зузаан газар дархлааны эс ихээр оршдог гэж үзэж болно. Эдгээр даацын хэсгийг цочрооход дархлааны охь бодис болох интерлейкин, интерферон нийлэгждэг. Дэлгэрэнгүй судалгаа уншихыг хүсвэл:

https://www.sciencedirect.com/topics/medicine-and-dentistry/keratinocyte

💌Зөвөлгөө:

1. Хэрэв танай гэр зайтай бол гэрийнхээ 1 буланд хүүхдүүдтэйгээ хамтраад өндөр нь 5-10 см байхаар хашаа хашаалчих, дотор нь жижиглэж нунтагласан жамц давсаа хамтдаа цацаж хөгжилдөн гэртээ давсан зам хийгээрэй.

2. Хэрэв зай багатай бол хэрэглэхээ больж байгаа арай цоорчихоогүй том дэвсгэр даавуун дээр гишгэх хэмжээгээрээ давсаа хийгээд боочих, хэрэглэх үедээ дэлгэж гишгээд буцаагаад л хураачихна. Сул тал нь бага зэрэг хог тарина.

3. 7 хоногт 3 удаа гэр бүлээрээ хүүхдүүд бол 5-10 мин, томчууд бол 10-15 минут хөл дээрээ гишгэж тоглох ч юмуу хөгжилтэй байдлаар хүүхдүүдтэйгээ тоглож тэднийг хөөргөж баясган 5 минутыг өнгөрөөхгүй бол хүүхдүүд хөлийнхөө хуруунуудыг сарвайлгачихаад хөдлөж өгдөггүй хөөрхнүүд шүү.

4. Одоо бид дандаа тэгш гадаргууд дээр явж хөлийн арьсанд цочроо өгч чадахгүй болсон үед гэртээ энэ аргыг хэрэглэж гэр бүлээрээ ДАРХЛААГАА дэмжиж, ХОРДЛОГОО тайлаарай. Арзгар резинэн тавчикнаас илүү дархлаа, мэдрэл сэргээнэ шүү.

5. Мөн энергийн тухай ойлголтонд бид дээрээс буюу нарнаас, хүрээлэн орчноосоо НЭМЭХ цэнэг авдаг, газраас ХАСАХ цэнэг авч бие саармагаар эрүүл оршдог гэх ойлголт бий.

Бид зурагт, утас, компютер, машин зэрэг дан нэмэх цэнэг дунд амьдарч түүнийхээ идүүдэлд орж өвчлөл их үүсгэж байгаа. Тэгвэл давс нь гэртээ хөлийнхөө улаар дамжуулан илүүдэл нэмэх цэнэгээ гаргаж болох хамгийн шилдэг арга.

Хүүхэд тань эсвэл та өдөржин утас, дэлгэцний ард сууж ядарсан бол түүнийхээ хорыг, илүүдлийг давсан дээр гишгэж гаргаарай.

Таны хэт ачааллаас болсон толгойн өвдөлт, хүүхдийн тархины даралтаас болсон толгойн халалт нтр бол эрс л буурах болно.

За ингээд олон юм нуршсан бол 🙏

Бидний ээж аав нар бие, дархлаа сайтай, хоолой өвдөхгүй чийрэг байдгийн нууц нь өглөө шүүдэр дээр алхах, хөдөө хөл нүцгэн явдаг байсных гэж боддог шүү.

❗ АНХААРУУЛГА:

1. Хөлөнд ил шархтай бол гишгэхгүй.
2. Бага сартай жирэмсэн бол гишгэхгүй
3. Даралт унадаг хүмүүс гишгэхгүй

Танд эрүүл энхийг хүсэе.

Хүндэтгэсэн: УАУ-ны их эмч О.Очгэрэл

23/10/2025

Хий өвчний үед барих гамууд…

Хэрэгтэй нэгэнд нь хэрэгтэй мэдээлэл 🙂

😅😅😅
22/10/2025

😅😅😅

21/10/2025

Сарын тэмдэг өвдөлттэй ирэх шалтгаанууд…

“УНГАСАА ХАВЧИХ НЬ ХОР УРШИГТАЙ ЮУ? Цуврал 20👀1.Нүд бүрэлзэх, хараа муудах💩2. Өтгөн хатах😔3. Бүдүүн гэдсэнд ургацаг урга...
21/10/2025

“УНГАСАА ХАВЧИХ НЬ ХОР УРШИГТАЙ ЮУ? Цуврал 20

👀1.Нүд бүрэлзэх, хараа муудах

💩2. Өтгөн хатах

😔3. Бүдүүн гэдсэнд ургацаг ургах, хавдар үүсэх

😿4. Дотуур шамбарамтай болох

🙇5. Хэвлийгээр хатгаж өвдөх

🫀6. Зүрхний өвчин зэрэг өвчин зовиур үүсгэх ШАЛТГААН болж болдог.

🎤 Тайлбарлавал:

👉Биеийн доод хэсэгт орших УРУУ АРИЛГАГЧ гэдэг ХИЙ эрүүл үйл ажиллагаагаа явуулж УНГАС гардаг.

Гэвч олон удаа хүчээр хааж түүний үйл ажиллагааг хямрааснаас болж дээрх шинжүүд өвчлөлүүд үүсэж болдог гэсэн үг. Шууд дээрх өвчинг үүсгэчихгүй.

💌 ЗӨВӨЛГӨӨ:

1. Хэрэв та шамбарамтай болон шамбарам тань амархан сэдэрдэг бол унгасаа битгий хавчиж байгаарай.Энэ нь таны шамбармыг улам хүндрүүлэх нэг шалтгаан болж болно.

2. Зүрх гэдэс нь хоорондоо холбоотой цул сав эрхтэн бөгөөд савны/гэдэс, олгойн/ хий хямрахад АМЬСГАЛ ДУТУУ АВАХ МЭДРЭМЖ ТӨРӨХ, БАЧИМДАХ, ЗҮРХ ДЭЛСЭХ гэх мэтийн зовиур илэрч болдог. Тиймд та зүрхний өвчлөлтэй бол битгий унгасаа хавчиж байгаарай.

3. Хэрэв өдөр нь олон удаа унгасаа хавчиж буруудуулсан бол гэртээ хариад гүнждийн тос юмуу шар тосоор хэвлийгээ тослоод нар зөв 20-30 удаа илж хямарсан хийг тэгшитгэж болно.

Хүндэтгэсэн УАУ-ны их эмч О.Очгэрэл

Address

Ногоон төгөл хотхон 75-р байр 01 тоот
Ulaanbaatar
13312

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 15:00
Sunday 10:00 - 15:00

Telephone

+97699846162

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr.Ochgerel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr.Ochgerel:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram