Giimaa Yoga studio

Giimaa Yoga studio Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Giimaa Yoga studio, Yoga studio, Ulaanbaatar.

Иога бясалгалын
✨Танхим болон онлайн сургалт
✨Байгууллага хамт олны сургалт
✨Хувь хүний хөгжлийн сургалт
✨ Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт, зөвлөгөө

Хаяг: Баруун 4 зам, Макс моллын ард, Колорадо бизнес төв, 208 тоот 🏢 94109100

Хэрэв хүмүүс таныг зөвхөн хэрэгтэй үедээ л санаж байвал тэднийг буруу эсвэл аминчхан гэж бүү бод.Учир нь та бол тэдний а...
07/02/2026

Хэрэв хүмүүс таныг зөвхөн хэрэгтэй үедээ л санаж байвал тэднийг буруу эсвэл аминчхан гэж бүү бод.

Учир нь та бол тэдний амьдралд
зөвхөн харанхуй үед нь л харагддаг
гэрлийн туяа юм.

Гэрэл хэрэгтэй үедээ л гүн харанхуйг гэрэлтүүлдэг.

Иогийн хичээлд ирж байгаа ихэнх хүмүүс нуруу, хүзүү, мөр, өвдөгний ямар нэгэн асуудалтай байдаг.Энэ нь санамсаргүй зүйл ...
06/02/2026

Иогийн хичээлд ирж байгаа ихэнх хүмүүс нуруу, хүзүү, мөр, өвдөгний ямар нэгэн асуудалтай байдаг.
Энэ нь санамсаргүй зүйл биш.
Ихэнх тохиолдолд энэ нь ажлын байрны эргономиктой холбоотой.

Бид амьдралын наад захын хэрэгцээ болох хоол унд, өмсөх хувцас, амьдрах гэр оронтой байхын тулд ажил хөдөлмөр хийх нь мэдээж зайлшгүй чухал.
Гэвч ажиллаж, хөдөлмөрлөх явцдаа хамгийн чухал зүйл болох эрүүл мэндээ орхигдуулах нь элбэг.

Тэгвэл ажлын байрны эргономик гэж юу вэ?

Хүний биеийн онцлогт тохируулж
ажлын орчныг зөв зохион байгуулахыг
хэлдэг.
Өөрөөр хэлбэл та ажлын байрны зохион байгуулалт, ширээ сандалны өндөр нам, агаар, дулаан, хүйтэн, дуу, чимээ, багаж тоног төхөөрөмжийн зохион байгуулалт зэрэгт ийм байх ёстой мэт өөрийгөө тааруулж ажиллах биш.
Харин ажил олгогч ажлын орчныг
хүндээ ажилтандаа тааруулж зохион байгуулах үүрэгтэй, Та шаардах эрхтэй юм шүү.

Таны эрүүл мэндийн төлөө таниас өөр хэн ч анхаарахгүй гэдгийг ойлгоорой 🤍

Giimaa Yoga studio 🕉️

Мэдэхгүй, чадахгүйгээ хүлээн зөвшөөр.Энэ бол сул дорой байдал биш, харин өсөж хөгжих эхлэл. Бүгдийг мэддэг, бүгдийг чадд...
06/02/2026

Мэдэхгүй, чадахгүйгээ хүлээн зөвшөөр.
Энэ бол сул дорой байдал биш, харин өсөж хөгжих эхлэл.

Бүгдийг мэддэг, бүгдийг чаддаг мэт дүр эсгэх тусам өөрийгөө хааж байдаг.

Харин мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрвөл асууж сурдаг, суралцаж эхэлдэг, өөрчлөгдөх боломжоо өөртөө нээдэг.

Өөрийгөө буруутгах хэрэггүй.
Бусадтай харьцуулах ч хэрэггүй.
Өнөөдрийн чи маргаашийнхаасаа
жаахан бага мэддэг байх нь байх ёстой л зүйл.

Иог бясалгалын багш
Ментор Ж.Гэрэлмаа

Бидний махан бие бол бидний өнгөрсөн амьдралын бүх мэдээллийг хадгалж байдаг.Бодол, дурсамж бүр тархинд программ болон ү...
06/02/2026

Бидний махан бие бол бидний өнгөрсөн амьдралын бүх мэдээллийг хадгалж байдаг.
Бодол, дурсамж бүр тархинд программ болон үлдэхээс гадна мэдрэлийн тогтолцоогоор дамжин биед хадгалагддаг.

Айдаст мэдрэмж, өөртөө итгэлгүй байдал → аарцаг, ташаанд

Гомдол, гэмшил, буруутгал, шүүмжлэлийн мэдрэмж → ходоод, гэдэс, нойр булчирхайнд

Сэтгэл гонсойх, ичих, санаа зовох, үнэ цэнэгүй мэт мэдрэмж → бөөр, нуруу, булчин, шөрмөсөнд.

Эд материалд шунах, бусдаас хайр халамж нэхэх, бусдад таалагдах гэж хичээх зэрэг мэдрэмж → элэг, зүрх, уушиг, сэрээ булчирхайнд.

Үнэнээрээ, өөрийнхөөрөө байж чадахгүй байх, худлаа ярих, дотоод зөрчилтэй мэдрэмж → мөр, чих, нүд, хүзүү, хоолой, бамбай булчирхайнд

Ертөнцийн болон хүмүүсийн сайн сайханд итгэж чаддаггүй, ганцаараа аливаад зүтгэдэг, бусдыг үргэлж буруутгадаг, ганцаардсан мэдрэмжтэй байх нь → өнчин тархи, мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж, өвчлөл үүсгэдэг.
Мэдрэлийн тогтолцоо:
Тухайн мөчийн аюул, стрессийг санаж
биеийг хамгаалах байрлал, агшилтад оруулдаг тэр нь цаг хугацааны явцад дадал болдог.
🧘‍♀️ Иогийн дасгал, гүн амьсгал нь
мэдрэлийн системд “аюулгүй” гэсэн дохио өгч бие дээр хадгалагдсан мэдрэмжтэй холбоотой чангарал блокыг аажмаар суллаж, чөлөөлдөг.

Иог бясалгалын багш
Ментор Ж.Гэрэлмаа

Хамгийн өндөр эрсдэлтэй  Барилга, Уул уурхай, Зам тээвэр-Төмөр замын салбарт ажилчдын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ...
05/02/2026

Хамгийн өндөр эрсдэлтэй Барилга, Уул уурхай, Зам тээвэр-Төмөр замын салбарт ажилчдын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөө, осол зөрчлөөс урьдчилан сэргийлж хяналт шалгалт, заавар зөвлөгөө, сургалт, сурталчилгаа хийж ажилладаг байлаа.
Олон янзын үзэл бодол, мэдлэг боловсролтой, зан араншинтай хүмүүстэй хамтран ажиллаж их зүйлийг ойлгож ухаарсан даа.
Байгууллагынхаа хөдөлгөгч хүч болох ажилчдынхаа сэтгэл зүй, эрүүл мэнд аюулгүй байдлын төлөө анхаарч хөрөнгө мөнгө, сэтгэл зүрх гаргадаг байгууллага ч байна огт анхаардаггүй үл тоодог байгууллага ч байдаг даа.

Сурсан мэдсэн зүйл, уулзаж, хамт ажиллаж байсан бүх хүмүүс амьдралд ухаарал мэдлэг, ур чадвар, өөрийгөө танин мэдэхэд мөн илүү сайн сайхан амьдралд хүрэхэд үргэлж түлхэц болсон байдаг.

Амьдралд минь учирсан бүх зүйлдээ талархая🙏🏼🙏🏼🙏🏼

Хэрвээ та одоогийн байгаагаасаа арай илүү арай өөрөөр амьдрахыг мөн өөрийгөө хөгжүүлье, өөрчлөгдье гэж үнэхээр хүсэж бай...
05/02/2026

Хэрвээ та одоогийн байгаагаасаа арай илүү арай өөрөөр амьдрахыг мөн өөрийгөө хөгжүүлье, өөрчлөгдье гэж үнэхээр хүсэж байгаа бол бусдаас бурууг хайхаа л больчих.

“Энэ л болохгүй байна…”

“Тэр надад тэгж хандсан…”

“Би гомдсон…”

“Тэр тийм байсан бол…”

Би тийм байсан бол

Бүгдийг өөртөө тохируулах гэсэн

Тухтай байлгах гэсэн
бодлууд таныг урагшлуулахгүй, харин нэг газарт удаан барьж үлдээнэ.

Үүний оронд:
Өөрийгөө анзаар.
Бусдын талаар, Нийгмийн талаар
хамгийн гол нь өөрийнхөө талаар
ямар итгэл үнэмшил, ямар бодол,
ямар мэдрэмж тээж явдгаа ажигла өөрийгөө судал.
Таны дотор
“Би ийм хүн болмоор байна” гэсэн хүсэл бий. Тэгвэл яг одоо бодож, мэдэрч,
амьдарч байгаа байдал чинь тэр хүсэлтэй хаана, яаж зөрчилдөж байгааг ухаар.
Шүүмжлэх хэрэггүй.
Зөвтгөх ч хэрэггүй.
Зүгээр л өөрийгөө ямарыг хүлээн зөвшөөр.
Тэгээд дахин өөртэйгөө ажил.

Иог бясалгалын багш
Ментор Ж.Гэрэлмаа

05/02/2026

Иогийн ач тус асар ихээ.

Оюун санаа тогтворжино

Анхаарал төвлөрнө

Сэтгэлийн үймээн намжинэ

Иогийн гол зорилго – амьсгалаар оюун санаагаа удирдах юм.

Giimaa Yoga studio 🕉️

03/02/2026

Ухамсарт амьсгал нь хүний биед илүү их энергийг бий болгодог.

Бидний ихэнх нь бүрэн амьсгалдаггүй бөгөөд үр дүнд нь амьдралын хүчээ алддаг.
Статистик судалгаагаао хүмүүс нас явах тусам уушгиныхаа 30%-н багтаамжаа алддаг.

Бие хөшиж, бие сэтгэлийн стресс нэмэгдэх үед амьсгалыг бачууруулдаг.

Маш бариу хувцас өмссөн байна гэж
бодоод үз, тэгвэл амьсгалахад хүндрэлтэй хэцүү байх нь дамжиггүй.

Тиймээс бие хөшүүн байх тусам
бүрэн амьсгалж чадахгүй гэсэн үг.

Хүний амьсгал бүрэн биш үед
булчин шөрмөс бас хөшүүн болдог.
Энэ бол ухамсарт бус амьсгалын үр дүн юм.

Өдөр тутмын тогтмол иогийн дасгалыг амьсгалтай хослуулан хийснээр биеийг суллаж биеэр эрчим энерги чөлөөтэй урсах боломжийг бүрдүүлж бие сэтгэлийн блок түгжээ тайлагдана.

Giimaa Yoga studio 🕉️

Анх иог хийж эхлэхэд хүн бүр л өөрийн биеийн онцлогтойгоо нүүр тулдаг. Ихэнх хүмүүсийн бие хөшүүн,хөл гар нь сайн тэнийд...
03/02/2026

Анх иог хийж эхлэхэд хүн бүр л өөрийн биеийн онцлогтойгоо нүүр тулдаг.

Ихэнх хүмүүсийн бие хөшүүн,
хөл гар нь сайн тэнийдэггүй, нуруу нь бөгтөр, хөл гар нь хүчгүй сул: Миний гар хөл ёстой ямарч хүчгүй юмаа гэдэг.

Мөн ихэнх нь өөрийгөө буруу амьсгалдгийг бас баруун зүүнээ мэддэггүйгээ 🤭анзаарч эхэлдэг.

Энгэлээ гээд санаагаар унах хэрэггүй ээ.
Бид тэгтлээ өөрийн бие сэтгэлээсээ холдсон дандаа гадаад орчинд анхаарлаа хандуулж түүгээр өөрийгөө үнэлж дүгнэдэг болсоныг л харуулж байгаа юм.
Иог хийж эхэлснээр бид өөрийгөө мэдэрч анзаарч эхэлдэг. Энэ л чухал.

Аажмаар амьдралын буруу дадал, хэвшилээс үүссэн бие сэтгэлийн хэвийн бус байдал алгуур засарч байгааг өөрөө мэдэрч эхэлнэ.

Хөшүүн байсан бие зөөлөрч, тэнийдэггүй байсан хөл гар аажмаар чөлөөтэй болж,
амьсгал илүү гүн, тайван болно.

Та өөрийн бие сэтгэлээ анзаарч өөрчлөлтийг мэдэрч байвал тэр л иогийн жинхэнэ ахиц билээ.

Giimaa Yoga studio 🕉️

Эерэг байхуу Сөрөг байхуу Эрүүл байхуу Өвчтэй байхуу гэдэг таны л сонголт 🤍
03/02/2026

Эерэг байхуу
Сөрөг байхуу
Эрүүл байхуу
Өвчтэй байхуу гэдэг таны л сонголт 🤍

🤍
02/02/2026

🤍

Хичнээн олон сургууль төгссөн байлаа ч,хичнээн их ном уншсан байлаа ч,хичнээн сайхан хамт олонтой,сайн ажилтай байсан ч…...
02/02/2026

Хичнээн олон сургууль төгссөн байлаа ч,
хичнээн их ном уншсан байлаа ч,
хичнээн сайхан хамт олонтой,
сайн ажилтай байсан ч…

Өөрийгөө таньж мэдээгүй үед тэр бүхэн дотроос хоосон санагддаг.

Бие, сэтгэл, оюун санаа хоорондоо хэрхэн холбогдож, яагаад биднийг ингэж бодоход,
ингэж мэдрэхэд хүргэдгийг ойлгоогүй бол
чи өөрийгөө жинхэнэ мөн чанараар таньсан гэж хэлэхэд хэцүү.

Гадаад амжилт дотоод амар тайвныг
орлож чаддаггүй.
Өөрийгөө танина гэдэг илүү их болохын нэр биш.
Өөртэйгөө эвлэрэхийн нэр.
Тэндээс л жинхэнэ сэтгэл ханамж, жинхэнэ аз жаргал эхэлдэг.....

Иог бясалгалын багш
Ментор Ж.Гэрэлмаа

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 06:00 - 21:00
Tuesday 06:00 - 20:00
Wednesday 06:00 - 20:00
Thursday 06:00 - 20:00
Friday 06:00 - 20:00
Saturday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Giimaa Yoga studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category