Нийслэлийн хүүхдийн 301 дүгээр цэцэрлэг

Нийслэлийн хүүхдийн 301 дүгээр цэцэрлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Нийслэлийн хүүхдийн 301 дүгээр цэцэрлэг, Child Development, Baynzurkh duureg 8-r khoroo, Ulaanbaatar.

02/10/2025

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 31 ДЭХ, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 59 ДЭХ ӨДӨР…

Жил бүрийн 10 дугаар сарын 05-ны өдрийг ЮНЕСКО-гоос Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан бөгөөд Багш нарын баярын өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг уламжлалтай.

Дэлхийн багш нарын өдөр нь "Дэлхийн сурган хүмүүжүүлэгчдийг үнэлж, сайжруулахад" анхаарлаа төвлөрүүлж, багш, багштай холбоотой асуудлыг авч үзэх боломжийг олгох зорилготой юм.

Дэлхийн багш нарын өдрийг тухайлсан сэдэв уриан дор зохион байгуулж байна. Үүнд:

2019 онд "Залуу багш нар: Мэргэжлийнхээ ирээдүй"
2020 онд "Багш: Хямралд манлайлж, ирээдүйг дахин төсөөлнө"
2021 онд "Багш боловсролыг сэргээх гол цөм"
2022 онд "Боловсролын өөрчлөлт багшаас эхтэй"
2023 онд "Дэлхий дахинаа багшийн хомсдолыг арилгах нь"
2024 онд “Багшаа сонсох, боловсрол болон багшлах мэргэжилд тулгамдаад байгаа асуудалд тэдний мэргэжлийн санал, шийдлийг тусган хэрэгжүүлэх нь” уриан дор тэмдэглэж ирсэн.

2025 ОНД ДЭЛХИЙ ДАХИНАА ЭНЭХҮҮ ӨДРИЙГ “БАГШЛАХУЙГ ХАМТЫН АЖИЛЛАГААНД СУУРИЛАН ДАХИН ЗАГВАРЧЛАХ НЬ” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛНЭ.

30/09/2025

Бид нэгдэж байна 👍

26/09/2025

Хүүхдээ аюул, эрсэлээс хамгаалмаар байна уу? Өөрийн хувийн орон зайгаа мэддэг, Бусдын хувийн орон зайг хүндэлдэгт сургамаар байна уу? 👍

12/09/2025

#ЦЭЦЭРЛЭГИЙН #ХҮҮХДИЙН #СПОРТ #ХУВЦАС

🇲🇳"MNS7046:2024 Цэцэрлэгийн хүүхдийн СПОРТ хувцас. Техникийн шаардлага"

👨‍👩‍👧‍👦Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид ээ... хүүхдэдээ спорт хувцас сонгохдоо MNS7046:2024 техникийн шаардлагагыг дагаж мөрдөөрэй.

👏👏👏"Хувцас үйлдвэрлэл, оёдлын мэргэжлийн нэгдсэн холбоо"-ны Оёдлын үйлдвэрүүд хамтран MNS7046:2024 техникийн шаардлагыг хангасан хүүхдийн спорт хувцсыг кластер хэлбэрээр эх орондоо үйлдвэрлэж байна.

✅ТЕХНИКИЙН ШААРДЛАГА ХАНГАСАН ХҮҮХДИЙН СПОРТ ХУВЦАСНЫ ДАВУУ ТАЛУУД:

📌Монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон.
📌Өдөр бүр өмсөх боломжтой. Бүтэн өдрийн турш өөрийн биед эвтэйхэн, хөнгөхөн, өнгөлөг жигдрэх боломжтой.
📌Хүүхдийн арьсанд шууд хүрдэг тул хамгийн сайн чанарын материалаар үйлдвэрлэсэн.
📌Амьсгалах чадвартай, хөлс шингээдэг, угааж цэвэрлэхэд хялбар, суналт агшилт сайн, арьсанд элдэв харшил сөрөг нөлөө үзүүлэхгүй, Adidas, nike дэлхийн спорт брендийн материал
📌Хөдөлгөөнд саад болохгүй, багшийн анхаарал төвлөрөлд эерэг нөлөөтэй, багшийн нүдний хараанд сөрөг нөлөөгүй.
📌Гадна талдаа оёсон тул хүүхдийн биеийг нухахгүй, нэр бичих хэсэгтэй тул хольж солихгүй, тусгай тэмдэг хадах шаардлагагүй.

✅БИДЭНД ИРЭХ ҮР ӨГӨӨЖ

🇲🇳Эх орондоо үйлдвэрлэсэн.
👕🩳Размерийн сонголттой: 92-97 см, 98-103 см, 104-109 см, 110-115 см, 116-121 см (та хүүхдийн нурууны өндрийн хэмжээг аван захиалгын хуудсын дагуу размераа захиалах боломжтой)
💰Таны санхүүд хэмнэлттэй.

✅ХҮҮХДИЙН СПОРТ ХУВЦАСНЫ БАГЦАД БАГТАХ ЗҮЙЛС:

👕Футболка,🩳Шорт, 🎒Хувцасны даавуун уут...

08/09/2025

ХҮҮХДҮҮДЭЭ ХҮНДЭЛЖ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД СОЁЛТОЙ ОРОЛЦЪЁ ‼️

🚘Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдэд зам тавьж өгөөрэй 😇

08/09/2025

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ II ШАТНЫ БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ХААГДАНА

📢Нийслэлийн цэцэрлэгт хамруулах 2-р шатны бүртгэл өнөөдөр хаагдах тул амжиж бүртгүүлээрэй.
E-Mongolia

ТА ХҮҮХДИЙНХЭЭ АНХНЫ ТУСЛАГЧ, ДЭМЖИГЧ, ХАМТРАГЧ 👍
03/09/2025

ТА ХҮҮХДИЙНХЭЭ АНХНЫ ТУСЛАГЧ, ДЭМЖИГЧ, ХАМТРАГЧ 👍

✅✅✅ЗӨВЛӨМЖ

ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ДАСАН ЗОХИЦОХОД НЬ ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

🟠“Та хүүхдийнхээ анхны туслагч, дэмжигч, хамтрагч”...
☝Таны бяцхан хүү, охин цэцэрлэгт өглөө хүргэж өгөхөд уйлах нь өдөржин таны чихэнд сонсогдож, таны санааг чилээж, маргааш өглөө нь цэцэрлэгтээ явахгүй гэж зөрүүдэлж байна уу?

🔹Цэцэрлэгт явж эхлэх нь таны хүүхдийн амьдралын чухал үе шатын нэг юм.
🔹Танд болон таны хүүхдэд шинэ сорилт, туршлага, боломж байдаг.
🔹Цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн зан байдал, нийгэм сэтгэл хөдлөлийн хөгжил нь цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдээс илүү, суралцахуйд суралцсан, бие дааж хамтран оролцсон, сургуульд амжилттай бэлтгэгддэг нь судалгаанаас харагдаж байна.
🔹Хүүхэд шинэ орчноос айх, уйлах нь эрүүл хүүхдийн сэтгэхүйн нэг илрэл юм. Шинэ орчинд дасан зохицоход дунджаар 14-28 хоног шаардагддаг гэж үздэг. Зарим хүүхдэд хэдэн сар хэрэгтэй ч байж болно.

👉Та бүхэн дараах зөвлөмжийг дагаарай...

🔸Өглөөг тайвнаар эхлүүлээрэй.
📍“Хамгийн эхний арга бол хүүхдэд хангалттай нойр авах боломж олгох явдал юм. Цэцэрлэгийн насны хүүхэд дунджаар 10 цаг унтаж байж сайн амардаг тул орой бүр 21:00 цагт унтуулж хэвшүүлээрэй.”

🔸Цэцэрлэгтээ очих замыг нь хөгжилтэйгөөр өнгөрүүлээрэй.
📍“Бяцхан хүүхэдтэйгээ явах замдаа дуртай дууг нь хамт дуулж, сонирхдог сэдвийнх нь талаар ярилцах нь цэцэрлэгт явах айдсыг нь багасгахад тусална”.

🔸🔸🔸Өнөөдрийн тулгарч буй асуудал нь түр зуурынх бөгөөд эцэг эх, асран хамгаалагч хүүхэдтэйгээ хамтдаа даван туулж болох богино хугацааны сорилт юм.

Энхрий бяцхан хүүхэд багачууд, эрхэм хүндэт багш, ажилчид,  эцэг эх, асран хамгаалагчид та бүхэндээ 2025-2026 оны хичээл...
31/08/2025

Энхрий бяцхан хүүхэд багачууд, эрхэм хүндэт багш, ажилчид, эцэг эх, асран хамгаалагчид та бүхэндээ 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.🎉👏

29/08/2025
28/08/2025

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ 2-Р ШАТНЫ ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

🔹Нийслэлийн цэцэрлэгт хамруулах 2-р шатны хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны 09:00 цагаас 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал e-Mongolia системээр хүлээн авна.
🔹Нийслэлийн цэцэрлэгт хамруулах 2-р шатны бүртгэлээр 1-р шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжтой.

E-Mongolia

25/08/2025

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ 2-Р ШАТНЫ ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЛЭХЭД 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ

📍 Нийслэлийн цэцэрлэгт хамруулах 2-р шатны хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал e-Mongolia системээр хүлээн авна.
📍 Нийслэлийн цэцэрлэгт хамруулах 2-р шатны бүртгэлээр 1-р шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжтой.

25/08/2025

Эцэг эхчүүдийн анхааралд:

2025-2026 оны хичээлийн жилд цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхдээ бүрдүүлэх материал
Үүнд;
-Emongolia-д бүртгүүлж, 301-р цэцэрлэгт хуваарилагдсан байх
-Хүүхдийн гэрчилгээ, эцэг эхийн паспортыг канондаж ирэх
/1 цаасан дээр багтааж/
-Хүүхдийн вакцин хийлгэсэн лавлагааг Еmongolia-аас татаж ирэх эсвэл ягаан дэвтрийн вакцины тэмдэглээтэй хэсгийг канондаж ирэх
-Цахимаар гэрээ хийх /Төлбөр төлөгдсөн байж баталгаажина.

Address

Baynzurkh Duureg 8-r Khoroo
Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:30 - 17:30
Tuesday 07:30 - 17:30
Wednesday 07:30 - 17:30
Thursday 07:30 - 17:30
Friday 07:30 - 17:30

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн хүүхдийн 301 дүгээр цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Нийслэлийн хүүхдийн 301 дүгээр цэцэрлэг:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram