Анагаах Ухааны Сонирхолтой Постууд

Анагаах Ухааны Сонирхолтой Постууд Эрүүл биед саруул ухаан оршино

28/06/2025

Эмч, Өвчтөн 2 үйлийн #Үрээр учирдаг
👩‍⚕️❤️👨‍⚕️

😁
27/06/2025

😁

Анхандаа их тэмцэнэ. Ажил сурах, хэл сурах, найзуудтай болох, итгэл даах, илүү хөдөлмөрлөх, мөнгө хадгалах, хичээн сурах...
06/01/2025

Анхандаа их тэмцэнэ. Ажил сурах, хэл сурах, найзуудтай болох, итгэл даах, илүү хөдөлмөрлөх, мөнгө хадгалах, хичээн сурах, хүний арга эв олох, эвтэй байх, хурдан нутаг буцах, гоё болох, лаг өөрчлөгдөх… гэж үнэхээр зүтгэнэ.
Хэсэг хугацааны дараа тэмцэлгүй, заримдаа урсгалаар заримдаа инерцээрээ амьдрагч болно. Мэдрэмж бүдгэрч, идэвх суларна. Тод том зорилгууд замхран, биеэрээ ажлын багаж хэрэгсэл болж, шүүгээндээ хоёр ээлжийн ажлын саарал хувцастай, шүүгээн дээрээ нутаг буцахаараа өмсөнө гэж хямдралаас авсан хэдэн хайрцаг гутал цүнхтэй. Ухаанаа бага ашиглаж, чадвараа хэрэглэхгүй орхисноос үүдэн оюуны гацаанд орж, дээр нь амлалтаа үл биелүүлсэн тул сэтгэл дотор хоосон орон зай үүснэ. Тэр хоосорсон хэсгээ архи тамхи, мөрийтэй тоглоом, муушиг даалуу, гутрал гунигаар дүүргээд маргаашийн ажилдаа гарч хором мартасхийнэ…

Бүгд л уг нь “алах” хүсэлтэй. Харамсалтай нь өөртөө итгэхгүй, эргэж буцна. Авдаг цалиндаа хууртан сэтгэлээ торгоож, мэдлэг мэргэжлээ гээнэ. Том алтан гинж, сүүлийн үеийн утас, брэндийн цүнх, жордан пүүзтэй болсон ч нүдний гал бөхөж, цаанаа л нэг ядруу төрхөө нууж инээмсэглэнэ.
Нойргүйдлээ эрт сэрдэг болсон гэж эндүүрнэ, ганцаардлаа хүнд итгэх хэрэггүй гэж үнэмшинэ, пивоо стресс тайлж байна гэж бодно, дургүй ажлаа жаргалд хүргэнэ гэж итгэнэ…

Юу ч хийж яаж ч амьдарч болно. Гэхдээ битгий бүдгэрээч, анхных шигээ гэрэлтээч. Урт удаан хугацааг өнгөрүүлж болно. Гэхдээ буруу тийш бүү яваач.
Амьдрал сайжрах эсэх яах вэ, өөртөө итгээч. Чи сайжрах эсэх бас яах вэ, зүгээр хэвэндээ буцаж орооч…

#Аги

Сүүлийн үед эмч юм уу сувилагч эхнэртэй л болмоор санагдаад байх боллоо.. Хүүхдүүд багаасаа л эмч, цагдаа болно гэж хэлд...
06/10/2024

Сүүлийн үед эмч юм уу сувилагч эхнэртэй л болмоор санагдаад байх боллоо..

Хүүхдүүд багаасаа л эмч, цагдаа болно гэж хэлдэг болохоор ч тэр үү, надад ерөөсөө онцгой мэргэжил санагддаггүй байсан юм. Тэгээд ч цалин багатай, хариуцлага өндөртэй тэр хэрээрээ хүмүүст сайн муугаараа их хэлүүлдэг ямар хүмүүс нь сонгодог байнаа гэж хааяа бодно. Би лав career л хөөж зугаатай амьдрахын төлөө л зүтгэдэг байсан. Тэгсэн энэ тэнэг өвдөхгүй юм шиг л амьдарч байна, өвдөөд ирэхэд нь эрүүл болгох хэрэгтэй гээд л намайг шоудаж байхад суралцаж байсан хүмүүс байсан гэж бодохоор сонин... бүүр нарийн бодоод үзэхээр хүнийг аврах, эрүүл болгохын төлөө өөрийнхөө амьдралыг зориулаад, сэтгэл хангалуун байдаг гэж бодохоор... Аврах, эрүүл болгох гээд гоё сонсогдож байгаа ч яг өвдөх мөчийг нь харах ямар байдаг болоо? баас шээсэндээ холилдсон биеийг нь арчаад л, цус нөжиндөө холилдсон арьсыг нь оёхдоо хүүхэд насандаа мөрөөддөг байсан эмч, сувилагч гэдэг мэргэжил нь иймд харамсдаг болов уу? Эсвэл нэгэнт л сонгочихсон болохоор бууж өгдөггүй юм болов уу? Нэг хүний зүрх өөрийнх нь хүчээр цохилж байгааг үзээд эмч болсондоо баярлаад мартчихдаг юм болов уу? Тэгтэл зарим хүмүүс эмч, сувилагч хүнтэй суугаад дэмий цаг наргүй гэртээ үзэгддэггүй л гэнэ. Харин би ойлгодог болсон гэртээ үзэгдээгүй өдөр бүрийн ард нь над шиг өвдсөн хүн байгаа. үүрээр орж ирээд тариа тарьдаг сувилагчийн ард өглөөний цайгаа бэлдүүлээгүй хүүхэд нь байгаа тийм болохоор л эмч юм уу, сувилагч эхнэртэй болмоор санагдаад байх болсон... Өвдсөндөө асруулах гэсэндээ биш, харин өөрийг нь асрах гэсэндээ...
🥰❤️

Address

Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р байр, S Smile, 3 тоот
Ulaanbaatar
16091-0015

Opening Hours

Monday 10:00 - 21:00
Tuesday 10:00 - 21:00
Wednesday 10:00 - 21:00
Thursday 10:00 - 21:00
Friday 10:00 - 21:00
Saturday 10:00 - 21:00
Sunday 10:00 - 21:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Анагаах Ухааны Сонирхолтой Постууд posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram