Baby Shark хүүхэд, нярайн эмнэлэг

Baby Shark хүүхэд, нярайн эмнэлэг Тэргүүлэх зэрэгтэй хүүхэд, нярайн эмчийн удирдлага дор амбулаторийн анхан шатны бүхий л үйлчилгээг үзүүлэх болно.

Хаяг: ХУД, 18 хороо, Удирдлагын академиас зүүн тийш Хүннү2222 хотхоны 1-р ээлжийн зүүн урд буланд Champ fittness-ийн хажууд байрлаж байна.

👨‍⚕️ХҮҮХДИЙН УУШГИНЫ ЭМЧ үзлэг хийж байна.Та хүүхдийнхээ амьсгалын асуудалд санаа зовж байна уу?❗️Ханиалгах, амьсгаадах,...
03/09/2025

👨‍⚕️ХҮҮХДИЙН УУШГИНЫ ЭМЧ үзлэг хийж байна.
Та хүүхдийнхээ амьсгалын асуудалд санаа зовж байна уу?

❗️Ханиалгах, амьсгаадах, багтраа, харшлын шинж тэмдэг илэрч байна уу?
Манай хүүхдийн уушгины эмч таны хүүхдийг мэргэжлийн түвшинд үзлэгт хамруулж, шаардлагатай эмчилгээ, зөвлөгөөг өгөх болно.

🆘Хэзээ уушгины эмчид хандах вэ?
-Ханиад томуугаар өвчлөмтгий,
-Цээж хэржигнэж шуугидаг,
-Удаан хугацаагаар ханиалгах,
-Амьсгаадах, бачуурах
-Гэрийн асаргаа сувилгааны талаар зөвлөгөө авах,

📍 Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Хүннү 2222 хотхон, 114-р байр буюу Канад сургуулийн баруун талд байрлаж байна.
☎️ 7007-7007; 99587764 утсаар цаг авна уу

#хүүхдийнэмнэлэг #нярайнэмнэлэг #уушгиныэмч #Уушги #хүүхдийнуушги #уушгиныхатгаа #ханиадтомуу

ӨВЛИЙГ ХАНИАДГҮЙ ДАВЦГААЯ💪Томуугийн эсрэг дархлаажуулалтын "SKYCell flu" 4 цэнт вакцин нь өндөг, тахианы харшилтай, харш...
31/08/2025

ӨВЛИЙГ ХАНИАДГҮЙ ДАВЦГААЯ💪
Томуугийн эсрэг дархлаажуулалтын "SKYCell flu" 4 цэнт вакцин нь өндөг, тахианы харшилтай, харшлын суурьтай хүмүүст тохиромжтой.
Томуугийн эсрэг вакцин нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөж буй ханиад томуунаас сэргийлэх дарxлаа тогтоох чадвар бүxий шингэн тарилга юм. Энэхүү вакцин нь тухайн жилд дэгдэж байгаа вирусээс нэг жилийн хугацаанд хамгаалах дархлаа тогтооно.
👉Вакцин хийх заалт:
✅ Насанд хүрэгчид болон 6 сараас дээш насны хүүхдэд томуугийн А, В хүрээний дэд хэв шинжийн вирусээр үүссэн томуугаас урьдчилан сэргийлэх идэвхтэй дархлаажуулалтанд хэрэглэнэ.
🚫 Хориглох заалт:
- 4 цэнт Скай Селл Флу вакцины найрлага дахь идэвхтэй болон бусад нэгдэлд хэт мэдрэгшлийн урвал;
- Халууралттай болон цочмог халдварт өвчний үед;
- Томуугийн эсрэг вакциныг урьд нь хийлгэхэд таталт өгөх шинж тэмдэг илэрч байсан, хүнд хэлбэрийн хэт мэдрэгшлийн урвал үүссэн өгүүлэмжтэй;
- Томуугийн эсрэг вакциныг урьд нь хийлгэхдээ 6 долоо хоног дотор Гуиллиан-Барр хам шинж болон бусад мэдрэлийн эмгэг үүсэлтийн өгүүлэмжтэй;
- Халуурч байгаа үед;
- Зүрх судас, бөөр, элэгний цочмог болон архаг эмгэгийн идэвхитэй үед;
- Амьсгалын замын цочмог эмгэг, бусад халдварын идэвхитэй үед;
- 4 цэнт Скай селл флу вакцины аль нэг найрлагад анафилаксийн урвал үүссэн өгүүлэмжтэй;
- Урьд нь вакцин тариулах үед системийн тууралт, харшлын урвал үүссэн өгүүлэмжтэй;
- 4 цэнт Скай селл флу вакцин тарихад зохимжгүй болох нь оношлогдсон бусад эмнэлзүйн нөхцлүүдэд хэрэглэхгүй.
👉Ямар хүмүүст илүү тохиромжтой вэ?
1-5 насны хүүхдүүд, 65 -с дээш насны ахмадууд.
👉Яагаад Томуугийн эсрэг вакцинд хамрагдах шаардлагатай вэ?
Жил бүрийн намрын улиралд цэцэрлэг, сургууль эхэлж, нийтийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, цаг агаар сэрүүссэнээр ханиад томуу ихэсдэг. Томуугийн вирусийн хувьсан өөрчлөгдөх чанараас хамаарч ДЭМБ жил бүр тухайн жилд хэрэглэх вакцины төрлийг баталдаг. Тухайн бүс нутагт энэ жилийн хувьд ямар вирус орчилд орж, өвчлөл үүсгэж байгааг тогтоогоод жил болгон улирлын томуугийн вакциныг 09-11 сард багтаан дархлаажуулалтаа хийдэг. Өөрөөр хэлбэл томуугийн вирус идэвхжихээс нь өмнө урьдчилж хийдэг. Тиймээс хүүхэд, залуус, настангууд томуугийн халдварт илүү өртөх аюултай тул заавал дархлаажуулалтад хамрагдаж томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлээрэй🤗
📍Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Хүннү 2222 хотхон, 114-р байр буюу Канад сургуулийн баруун талд.
☎ 7007-7007; 99587764 (цаг авна)

28/08/2025

Хүүхдийн хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын Б.Мандуул эмчдээ баяр хүргэе👏👏👏

Манай эмнэлэгт Цэцэрлэгийн бүртгэлийн ШИНЖИЛГЭЭ хийгдэж байна👧🧒🚌BACK to SCHOOL season🚌Бяцхан үрсийнхээ хичээлийн шинэ жи...
21/08/2025

Манай эмнэлэгт Цэцэрлэгийн бүртгэлийн ШИНЖИЛГЭЭ хийгдэж байна👧🧒

🚌BACK to SCHOOL season🚌
Бяцхан үрсийнхээ хичээлийн шинэ жилийн цэцэрлэгийн бүртгэлийн шинжилгээг 10% хөнгөлөлттэй хийлгээрэй.

✅ Шээсний ерөнхий шинжилгээ
✅ Цагаан хорхойн шинжилгээ

🏥 Хаяг: ХУД, 18-р хороо, Хүннү2222 хотхоны 114-р байр буюу Канад сургуулийн баруун талд байрлаж байна.
☎️ 7007-7007, 9958 7764

#хүүхдийнэмнэлэг #цагаанхорхой #шээснийшинжилгээ #цэцэрлэгийншинжилгээ #нярайнэмнэлэг #нярай #нярайнасаргаа #хүүхдийнасаргаа #ротовирус #вакцин #ротовирусвакцин #ротовирусынвакцин

ТАНЫ ХҮҮХЭД СУРГУУЛЬДАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД БЭЛЭН ҮҮ?✨0-18 хүртэлх насны хүүхдийн УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАГЦ ҮЗЛЭГ✨хийгдэж...
15/08/2025

ТАНЫ ХҮҮХЭД СУРГУУЛЬДАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД БЭЛЭН ҮҮ?
✨0-18 хүртэлх насны хүүхдийн УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАГЦ ҮЗЛЭГ✨хийгдэж эхлэлээ.

Аливаа өвчлөлөөс сэргийлэхийн тулд та жил бүр хүүхдээ урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулж хэвшээрэй☺️

Багцын мэдээлэл👇
✅ НЯЛХСЫН багц (0-12 сар, 9 төрлийн үзүүлэлт)
✅ ХҮҮХДИЙН багц (1-ээс дээш насанд, 18 төрлийн үзүүлэлт)
✅ БАМБАЙН багц (бүх насанд, дотоод шүүрлийн эмчийн үзлэгтэй)
✅ МЭДРЭЛИЙН эмчийн үзлэгийн багц (5 төрлийн үзүүлэлт) тус тус багтсан. Та доорх зургуудаас дэлгэрэнгүй үзүүлэлтүүдтэй танилцаарай. Салбарын тэргүүлэх эмч, мэргэжлийн хамт олон танд үйлчилж байна.

Та төлбөрийн дараах сонголтуудаас сонгон үйлчлүүлээрэй.
✅ Storepay
✅ PocketZero
✅ Qpay
✅ Mobile transfer

📍Та цаг авах бол: ☎️𝟕𝟎𝟎𝟕-𝟕𝟎𝟎𝟕, 𝟗𝟗𝟓𝟖 𝟕𝟕𝟔𝟒 холбогдоорой
📍Манай хаяг: ХУД, Хүннү 2222 хотхоны 114-р байр буюу Канад сургуулийн баруун талд байрлаж байна.

#ХҮҮХЭД #нярай #хүүхдийнэмнэлэг #эмнэлэг #урьдчилансэргийлэх #үзлэгийнбагц #урьдчилансэргийлэхүзлэг

🇲🇳 ТА БҮХЭНДЭЭ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ 🇲🇳Baby Shark хүүхэд, нярайн эмнэлгийн баяр наадмын өдрүүдийн цаги...
06/07/2025

🇲🇳 ТА БҮХЭНДЭЭ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ 🇲🇳

Baby Shark хүүхэд, нярайн эмнэлгийн баяр наадмын өдрүүдийн цагийн хуваарь👇

✨ 7/7-ноос 7/16-ныг дуустал амарна.
✨ 7/17-ноос хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ХАЯГ: ХУД, Хүннү2222 хотхон 114-р байр
УТАС: 70077007; 99587764

👨‍⚕️ХҮҮХДИЙН ДОТООД ШҮҮРЛИЙН ЭМЧ үзлэг хийж байна.  👇Хэрэв таны хүүхдэд дараах ШИНЖ ТЭМДЭГ ажиглагдаж байвал хүүхдийн ДО...
30/06/2025

👨‍⚕️ХҮҮХДИЙН ДОТООД ШҮҮРЛИЙН ЭМЧ үзлэг хийж байна.

👇Хэрэв таны хүүхдэд дараах ШИНЖ ТЭМДЭГ ажиглагдаж байвал хүүхдийн ДОТООД ШҮҮРЛИЙН ЭМЧИЙН үзлэг, зөвлөгөө ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ.

✅ Хүүхэд наснаасаа намхан эсвэл өндөр
✅ Бэлгийн бойжилт эрт эсвэл орой
✅ Хэт турж эсвэл жин нэмээд байгаа
✅ Хэт их шээж эсвэл цангаж байгаа мэт санагдах
✅ Дааврын эмгэгтэй оношлогдсон .

Эдгээр шинж тэмдэг нь дараах байдлаар илэрдэг.
1. Хэрвээ таны хүүхдийн хоолны дуршил нэмэгдэн, ойр ойрхон их хэмжээтэй идэх, суга хүзүүний арьс харлах, өдрийн цагаар нойрмоглох, ядрах, өмнөх өмнөхөөсөө илүү хөдөлгөөн хийх дургүй болж, биений юм тогтвортой бус ирэх, ямар ч хоолны дэглэм бариад жин хасагдахгүй байгаа санагдаж байгаа бол,

2. Хэрвээ таны хүүхдийн өсөлт үеийнхнээсээ илүү удаан эсвэл хэтэрхий түрүүлсэн, хэт хоцорсон мөн үүнтэй зэрэгцээд мартамхай болох, амархан ядрах, унтаад сэрсэн ч нойрмоглох, үс унах, арьс хуурайших, өтгөн хатах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бол ,

3. Хэрэв танай хүүхдэд бэлгийн бойжилтын анхдагч шинжүүд болох охидод 8 наснаас өмнө (хөх ургах, хөндүүрлэх, сарын тэмдэг үзэгдэх, үс ургах) хөвгүүдэд 9 наснаас өмнө (дуу хоолой бүдүүрэх, төвөнх томрох, бэлэг эрхтэн томрох, үс ургах) илэрч буй бол,

4. Хэрэв танай хүүхдэд бэлгийн бойжилтын анхдагч шинжүүд охидод 13 наснаас хойш (хөх ургах, хөндүүрлэх, сарын тэмдэг үзэгдэх, үс ургах) хөвгүүдэд 14 наснаас хойш (дуу хоолой бүдүүрэх, төвөнх томрох, бэлэг эрхтэн томрох, үс ургах) дээрх шинж тэмдгүүд илрээгүй бол ,

5. Хэрэв танай хүүхдэд ам их цангах, шингэн нэхэж ердийнхөөсөө их уух, их идсэн ч жин нэмэхгүй байх, шөнөдөө сайн унтаж чадахгүй байх, гүйх шатаар өгсөх зэрэгт зүрх дэлсэх, амьсгал давхцах, үг яриа, үйлдэл түргэсэх, шингэн баах зэрэг зовуурь илэрч буй бол,

📍 Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Хүннү 2222 хотхон, 114-р байр буюу Канад сургуулийн баруун талд байрлаж байна.
☎️ 7007-7007; 99587764

#хүүхдийнэмнэлэг #нярайнэмнэлэг #дотоодшүүрэл #дотоодшүүрлийнэмч #гэдэсдүүрэх #хүүхдийндотоодшүүрэл #жингийндутагдал #тураал #жингийнилүүдэл #таргалалт #хүүхдийнжингийнилүүдэл #хүүхдийнчихрийншижин #хүүхдийнөсөлт #өндөрхүүхэд #хүүхдийнгормон

‼️ Сүүлийн үед могойд хазуулсан тохиолдол ихээр гарч буйтай холбогдуулан “Могойд хазуулсан үед авах анхны тусламж”-ийн м...
27/06/2025

‼️ Сүүлийн үед могойд хазуулсан тохиолдол ихээр гарч буйтай холбогдуулан “Могойд хазуулсан үед авах анхны тусламж”-ийн мэдээлэл хүргэж байна.
👉 Хөдөө аялалаар явах хүмүүс хадгалаад аваарай

#хүүхдийнэмнэлэг #нярайнэмнэлэг #хоолболовсруулах #могойдхазуулах #могой #бамбайхоншоорт
#могойдхатгуулах

Эх сурвалж: НЭМГ

26/06/2025

ГУЛГИЛТ уу эсвэл БӨӨЛЖИЛТ үү гэдгийг ялган оношилгоо хийлгэх зорилгоор хэвлийн эхо харуулах нь зүйтэй юм
👩‍⚕️Нярайн гулгилтын талаар ЭХЭМҮТ-ийн Дүрс оношилгооны эмч Л.Энхсайханы өгсөн зөвлөгөө мэдээлэлтэй танилцаарай🤗

Үйлчилгээний төлбөрөө хүүгүй, шимтгэлгүй, 4-6 хуваан төлөх боломжтой шүү 🤩Та дараах төлбөрийн сонголтуудаас сонгон үйлчл...
12/06/2025

Үйлчилгээний төлбөрөө хүүгүй, шимтгэлгүй, 4-6 хуваан төлөх боломжтой шүү 🤩

Та дараах төлбөрийн сонголтуудаас сонгон үйлчлүүлээрэй🤗

✅ Storepay
✅ PocketZero
✅ Qpay
✅ Mobile transfer

02/06/2025

Хямдрал 6/10-ныг дуустал сунгагдлаа🤗
Эхо оношилгоо 25,000 болсон байгаа шүү

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2025.05.29-ний өдөр Baby Shark Хүүхдийн эмнэлгийн зүгээс НЭЭЛТТ...
28/05/2025

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2025.05.29-ний өдөр Baby Shark Хүүхдийн эмнэлгийн зүгээс НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн хуваарь
📅 2025 оны 5-р сарын 29 (Пүрэв гараг)
🕚 11:00 – 17:00 цагийн хооронд болно.
Өдөрлөгөөр:
👩‍⚕️Хүүхдийн эмчийн үзлэг зөвлөгөө – Төлбөргүй (11:00 – 17:00 цагт)

👩‍⚕️ Нярайн эмчийн үзлэг зөвлөгөө – Төлбөргүй (13:00 – 17:00)

🩻 Эхо оношилгоо (Зулай,түнх,хэвлий,бамбай, өндгөвч,төмсөг) – 50% хөнгөлөлттэй (11:00 – 17:00)

👩‍⚕️ Хүүхдийн мэдрэлийн эмчийн үзлэг зөвлөгөө – 10% хөнгөлөлттэй (11:00 – 15:00)

💉 Витамин Д, эрдсийн шинжилгээ– 10% хөнгөлөлттэй (11:00 – 15:00)

💊 SWISS ENERGY Brand-ийн витамины хөнгөлөлттэй худалдаа (11:00 – 17:00)

🧃 Vilac brand – ийн пробиотик ундаа хөнгөлөлттэй худалдаа (11:00 – 17:00)

🎨 Face Art зуруулах (11:00 – 16:00)

📍 Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Хүннү 2222 хотхон, 114-р байр буюу Канад сургуулийн баруун талд байрлаж байна.

☎️ 7007-7007; 99587764

Address

Хүннү 2222 хороолол, Улаанбаатар 17011
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:30 - 19:00
Tuesday 09:30 - 19:00
Wednesday 09:30 - 19:00
Thursday 09:30 - 19:00
Friday 09:30 - 19:00
Saturday 11:00 - 19:00
Sunday 11:00 - 19:00

Telephone

+97670077007

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Baby Shark хүүхэд, нярайн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Baby Shark хүүхэд, нярайн эмнэлэг:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram